antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 7, 2015 22 comments

М.Энхболд: Сонгуулийн тогтолцоог ард нийтийн санал асуулгаар шийдье

нийтлэсэн Admin

Screen Shot 2015-04-07 at 2.13.53 PMУИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тогтолцооны талаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барихаар боллоо. Энэ талаар МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Хууль, эрх зүйн газрын дарга Д.Мөрөн нар мэдээлэл хийлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд намрын чуулганы завсарлагааны хугацаанд нийслэл, орон нутагт ажиллаж, УИХ-аас баталсан хууль тогтоомжийг танилцуулж, ард иргэдийн санал бодлыг сонссон. Энэ үеэр иргэдийн зүгээс хамгийн их тавьсан санал нь сонгуулийн тогтолцооны асуудал байжээ. Нөгөө талаас УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Сонгуулийн тухай хуулийн төсөл багтсан. Энэ хуулийн төслийг хэлэлцэхээс өмнө сонгуулийн тогтолцооны асуудлаа нэг мөр болгох ёстой гэсэн байр суурьт хүрснээ МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд онцоллоо. Тиймээс уг асуудлыг өчигдөр УИХ дахь намын бүлэг, өнөөдөр Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэний дүнд сонгуулийг аль тогтолцоогоор явуулах вэ гэдгийг ард нийтийн санал асуулгаар шийдэх нь зүйтэй гэж үзсэн байна.

МАН-ын дарга М.Энхболд хэлэхдээ “Аль нэг намын санал болгосноор сонгуулийн тогтолцоог давамгайлж шийддэг байдлаар биш, иргэд, олон түмэн төр засаг, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаа ямар сонгуулийн тогтолцоогоор эмхлэн байгуулахаа өөрсдөө шийдэх нь зүйтэй. Энэ зарчмын дагуу Үндсэн хууль болон Ард нийтийн санал асуулгын хуульд заасны дагуу МАН-ын бүлгийн гишүүд Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж байна. Үүний дагуу цэвэр мажоритар тогтолцоогоор сонгуулийг явуулах уу, эсвэл холимог тогтолцоогоор сонгуулийг явуулах уу гэдгийг ард иргэдээс асууж шийднэ. Энэхүү санал асуулгын үр дүнг Сонгуулийн хуулийн төсөлд харгалзан үзэж УИХ шийдэх ёстой. Ард түмэн төрийг эмхлэн байгуулахад оролцдог хамгийн гол субъект. Ямар арга хэлбэрээр, ямар тогтолцоогоор сонгууль явуулахаа ард түмэн шийдэг, харин УИХ хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд бусад хэм хэмжээг тогтоож, сонгуулийн шинэ хуулийг батлах нь зүйтэй” гэв.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Тавантолгойн асуудлаар ямар байр суурьтай байгаа вэ?

М.Энхболд:

-Эдийн засгийн хүндрэлтэй үед Тавантолгойг эргэлтэд оруулах нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа. Гэхдээ хамтарсан Засгийн газар байгуулах зөвшилцлийн баримт бичигт Тавантолгой, Оюутолгой ордыг ашиглахдаа иргэд, олон түмэнд ил тод, парламентын хяналт дор, эдийн засгийн одоогийн нөхцөл байдлыг муутгахгүйгээр цааш нь үргэлжлүүлэх арга хэмжээг шинээр байгуулагдах Засгийн газар хэрэгжүүлнэ гэж зөвшилцсөн. Энэ зөвшилцлийн хүрээнд Тавантолгойн ордтой холбоотой асуудлаар УИХ-ын зөвшөөрлийг авч байж энэ гэрээ байгуулагдах ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байгаа. Бид өчигдөр гэрээний талаар мэдээлэл сонссон. Бүлэг дээр ажлын хэсэг ажиллаж байгаа.

-Ард нийтийн санал асуулга явуулахад цаг хугацаа, хөрөнгө мөнгө орно. Үүнийг тооцож үзсэн үү?

С.Бямбацогт:

-Ард нийтийн санал асуулгатай холбоотой асуудлыг бид зөвхөн өнөөдөр шийдэж байгаа юм биш. Бид чуулганы завсарлагааны хугацаанд нийслэл, орон нутагт ажиллахдаа Сонгуулийн хуульд ямар өөрчлөлт оруулах вэ, Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах гэдэг талаар иргэдийн саналыг сонсож харилцан ярилцсан. Энэ үеэр хамгийн их анхаарал татсан асуудал бол сонгуулийн тогтолцоо байсан. “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж Үндсэн хуульд заасан. Гэтэл энэ заалт төдийлөн хэрэгжихгүй байна. Намын нэрээр жагсаалтад орж УИХ-ын гишүүнээр сонгогддогийг болиулах шаардлагыг ард иргэд тавьж байсан. Тиймээс бүлэг, Удирдах зөвлөл хуралдаж энэ асуудлаар шийдвэр гаргалаа. Ард түмэн УИХ-д илгээх хүнээ өөрсдөө мэдэрч, мэдэж сонгодог байх уу, эсвэл намын жагсаалтаар сонгогддог байх уу гэсэн асуулт, хариулт нь тодорхой санал асуулга явуулна. Зургадугаар сард багтаагаад явуулах боломжтой. Богино хугацаанд хөрөнгө хүч бага зарцуулж зохицуулах боломжтой гэж үзэж байгаа.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • Зочин (April 07, 2015 2:35:05 pm )

    Маш зөв санал байна.
    АН-ынхны илт түүхэн ганц олдсон, цаашид ойрын үед, өнөөгийн “томчуул”-ын тэтгэврийн наснаас наана үл олдох, давуу байдалдаа дулдуйдсан, Үндсэн хуулийн бус намын квот гэх луйврын саналыг болиулья.
    Гудамж бид биш, парламентэд байгаа та нар л шийднэ.

  • Зочин -1 (April 07, 2015 2:36:53 pm )

    Маш зөв санал байна.
    АН-ынхны илт түүхэн ганц олдсон, цаашид ойрын үед, өнөөгийн “томчуул”-ын тэтгэврийн наснаас наана үл олдох, давуу байдалдаа дулдуйдсан, Үндсэн хуулийн бус намын квот гэх луйврын саналыг болиулья.
    Гудамжинд байгаа жирийн сонгогч бид биш, парламентэд байгаа та нар л шийднэ.

  • Зочин (April 07, 2015 2:46:32 pm )

    Зөв санал. Бас тэр луйврын хар машинийг боливол таарна. МАН л засаг төр барихгүй бол АН хэрэлдээд нэгнээ дэгээдэж унагаад, нэг нь ажил хийх гэхээр том нь хийлгэхгүй, улсын хөрөнгө ах дүүсээрээ идээд, ард түмний амьжиргааг муутгаад , улсаа хямраагаад ер болж бүтэх юм нэг ч хийсэнгүй.

  • иргэн (April 07, 2015 3:07:55 pm )

    Зүйтэй, маш их дэмжиж байна. Үндсэн хуулиа зөрчиж, жагсаалтаар буюу ард түмний сонголтоор биш, намын сонголтоор сонгодогоо болимоор байна. ард түмнийхээ хүсэл зориг, санал хүсэлтийг сонсохоо болисон төр хүчгүйдэж байгаагийн шинж юм даа. Санал асуулгыг дэмжиж байнааа.

  • zochin (April 07, 2015 4:10:51 pm )

    mongol uls parlamentin zasaglaltai um u erunhiilegchiin zasaglaltai baih umu gedgee ard tvnen shiideh l heregtei

  • irgen (April 07, 2015 4:14:24 pm )

    jagsaalt gedeg bol luivarchidiin ix xurald suux tsoriin gants bolomj.mongolchuudaa jagsaaltaar ix xurliin gishuun boldog iim balai yum iig bur moson zogsoox xeregtei

  • зочин (April 07, 2015 4:29:02 pm )

    маш зөв ард түмнээс санал авч УИХ ГИШҮҮН БОЛОХ ЁСТОЙ. намын нэрээр жагсаалтаар ордог тогтолцоог болиулах хэрэгтэй. дэмжиж бн.

  • Hi (April 07, 2015 7:52:43 pm )

    I don’t believe you anymore!!!

  • z (April 07, 2015 8:26:25 pm )

    маш зөв ард түмнээс санал авч УИХ ГИШҮҮН БОЛОХ ЁСТОЙ. намын нэрээр жагсаалтаар ордог тогтолцоог болиулах хэрэгтэй.—————юун санал вэ одоо ард түмнээр тоглож ханаагүй намын нэрээр орох гэж юу яриад тэнэгтээд байгаа одоогийн энэ 76 дотор ой гутмаар нөхөд байхий тэднээс яаж салах вэ нөхдөө

  • зочин (April 07, 2015 8:31:00 pm )

    дэмжиж байна. дахин ард түмний сонголтоор гарч чадахгүйгээ мэдсэн АН-ынхан юу ч хийж яаж ч мэдэхээр болж дээ хөөрхий, сэрэмжтэй л байгаарай даа та минь

  • Зочин (April 07, 2015 9:15:37 pm )

    УИХ-ын сонгуулийг ЗУУН хувь можартар системээр явуулах нь үндсэн хуулийн үзэл баримтлапд бүрнээ нийцнэ.Эс бөгөөс улсаараа нэг томсгосон тойрог болж сонгогчдыг цахимаар санап өгүүлэх замаар хамгийн олон санап авсан 76 нэр дэвшигчийг УИХ-д гишүүнээр илгээх нь зүйтэй. УБ хотын удирдлагууд иргэддээ цахимаар газар өмчлүүлж болоод байгаа юм чинь сонгуулийг энэ аргаар явуулж болохгүй гэх газаргүй. Нэг хүн 3-5 хүний төлөө л санап өгөхөд хангапттай. Заавап 76 хүний төлөө санап өгөх апбагүй.

  • Зочин (April 07, 2015 9:15:37 pm )

    УИХ-ын сонгуулийг ЗУУН хувь можартар системээр явуулах нь үндсэн хуулийн үзэл баримтлапд бүрнээ нийцнэ.Эс бөгөөс улсаараа нэг томсгосон тойрог болж сонгогчдыг цахимаар санап өгүүлэх замаар хамгийн олон санап авсан 76 нэр дэвшигчийг УИХ-д гишүүнээр илгээх нь зүйтэй. УБ хотын удирдлагууд иргэддээ цахимаар газар өмчлүүлж болоод байгаа юм чинь сонгуулийг энэ аргаар явуулж болохгүй гэх газаргүй. Нэг хүн 3-5 хүний төлөө л санап өгөхөд хангапттай. Заавап 76 хүний төлөө санап өгөх апбагүй.

  • хххх (April 07, 2015 9:22:06 pm )

    Ард түмний сонгуулиар биш намын жагсаалтаар гишүүн болгодогийг болих хэрэгтэй Сонгуулийн дүнг цахимаар биш гараар тоолох шаардлагатай Том гүрнүүд гараар тоолж байхад сонгуульд сая хүрэхтэй хүн санал өгч байхад гараар тоольё Цахимын програмыг хүн зохиож байгаа учраас луйвар гарч байна Сонгуулийн сурталчилгаа хийх гэж хэдэн тэрбумын үр ашиггүй зардал гаргахаа больж радио телевизээр сурталчилгаагаа явуулбал таарна Гишүүдийн тал хувь нь чуулгандаа суудаг учраас 76 гэсэн тоог цөөлж талыг нь хасах хэрэгтэй Төсөв захирагч байсаар атал тойрогтоо ажиллах нэрийн дор олон тэрбум төгрөг жалга довны ажилд цацахаа болих Амлалтаа биелүүлээгүй гишүүлд хариуцлага тооцож байх хэрэгтэй

  • sainsanaa (April 07, 2015 10:05:00 pm )

    iimerkhuu shudarga khumuus odoo l ugee xelekh tsag bolson , es tegvel negent oroitno , ene songuuliin luivarchin togtoltsoonoos bolj uls orniig samrakh xumuus daxin daxin garaad bna sh de , teged ene boloxgui bga bayartsogt met n xumuus g butsaaj tatdag bx xeregtei

  • zochin (April 07, 2015 11:32:40 pm )

    MAL ENHBOLD ICHIJ AMIDRAACH.

  • zochin (April 07, 2015 11:34:21 pm )

    END MURUN HURANDAA SUUJ BAINA U DAA.NUGUU ZORIGIIN HERGIIG ILRVVLNE GEJ IH HURALD GARAAD BAISAN YASAN ICHDEGGVI AMITAN BE

  • Ачу (April 07, 2015 11:54:18 pm )

    Ардчилсан дотоодын дайснууд хөндлөн хэвтхээ мэдэх биздээ.Улсад өгөөж өгөх шудрага гайгүйл юм гарвал хорлоно хараарай!Үнэхээр зөв санал асуулгасандаа уг нь.Сонгогдсон нөхдүүд эрх ямбаач ял шийтэглээч хамт эдэлдэг байх нь хулгайчуудын яриад байдаг ардчилал гээч болуу!!Ард түмэн мэдээд сонгодог эргүүлээд татчихдаг.Татан буугдсан нөхөр өрөгсөн тангаргаа няцсан тул хатуухан шийтгэл авдаг болмоор юмдөө.Одооны ардчилсан худалчууд шиг гахай байхад хурдан морь гээд яриад хуураад гөрдөөд хулгайлаад ямарч хариуцлага хүлээхгүй УИХ-ын гишүүны нэрээр халхалж баахан хууль зөрчөж гэмт хэрэг хийчхээд буугаад алга болдог ардчилсан луйварыг эхнээс нь хөөж гэсгээх юм бол Монгол улсын минь төр сэргэж хийморь лундаа нь амилах биздээ.Үүнийг хийх зоригтой ухаантай удирдагч гарана гэдэгт би итэгсээр байх болноо!

  • Иргэн (April 08, 2015 9:06:21 am )

    ҮНДСЭН ХУУЛИА МӨРД, БҮХ АРД ТҮМНЭЭС СОНГОГД ,ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР ГИШҮҮН БОЛДОГИЙГ БҮРЭН МӨСӨН БОЛЬ,АРД ТҮМНИЙГ АХИН БҮҮ ДОРОМЖИЛ БАТХҮҮ,

  • МАНЫХАН Л СОНГОГДДОГ ХУУЛЬ ГАРГАЯ (April 08, 2015 11:56:00 am )

    бас бүх сонгуулийг нэг дор болгоё гэж хэлж чадахгүй байна уу

  • Тоован (April 08, 2015 9:57:51 pm )

    Ерөөсөө сонгогчгүй гишүүгийг бүү байлгая. Тэр намын ковот гэдэг юмыг боливол таарна.

  • энгийн ард (April 09, 2015 10:52:52 am )

    сэтгэгдэл бичсэн нөхдөө дэмжиж бна ард түмнээсээ сонгогдох нь зөв шүүдээ намын ковот гэж балай юм хийснээс болж 12 оны сонгуулд орох ёсгүй хүмүүс уих орсон шүүдээ

  • Зоч (April 09, 2015 5:17:28 pm )

    Танайх намдээр хутлаа бөглж явулдаг шүү шударг байвал зөв санаа дэмжэж байна

antalya rent a car