Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уржигдар орой ард түмэндээ хандаж ээлжит мэдээллээ хийхдээ “Нийгэмдээ эв эе, ойлголцлын уур амьсгалыг нэг хэсэгтээ бүрдүүлье.
Ядаж нэг сар дандаа сайн сайхан, цагаан юм ярьцгаая. Гэгээн сарынхаа туршид том, дунд, жижиг, шинэ үйлдвэр, сайн үйлчилгээ, сайхан санаачилга, хариу нэхээгүй тус, бүтээлч бизнесмен, доллар олсон, Монголд бүтээсэн бүхнээ мэдээлэн сурталчилж, бахархан дуурсгая” хэмээн уриалж түүнийг нь чих тавин сонссон Монголчуудын ихэнх нь шинэ долоо хоногийн ажилдаа урам зоригтой, үнэхээр л бүтэн сарын турш “Цагаан юм” ярих сэтгэлтэй цугларцгаасан билээ.
Гэтэл өглөө ирээд комьпютерээ асааж хараад л “Өө хөөрхий. Юу яасан бүтэн сар бэлгэ дэмбэрэлтэй юм ярих.
Сайхан юм ярихыг уриалсан Ерөнхий сайдын маань танхим ч хэд хоногийн настай нь мэдэгдэхгүй боллоо” гээд бүгд л уруу царайлаад эхэлсэн. Түрүүч нь 1-р нүүрт
Бүтэн сар “Цагаан юм” ярих сэтгэлтэй цугларцгаасан ч тун удалгүй уруу царайлсан Монголчуудын шаналгаа, сэтгэлийн зовлон нь өнөөх л Тавантолгой, 1072 хувьцаа, Гашуунсухайтын төмөр замаас үүдэлтэй нь тодорхой болж, Ч.Сайханбилэг сайд маань ч хэдэн удаа мэдээлэл хийх нь тодорхойгүй болчихдог юм байна. Ерөөсөө л Монголчууд бидний азын тэнгэр харанхуйлж, бүх л асуудал нь “Чөтгөрийн тойрог”-т орооцолдчихоод амь тэмцэн эргэлдэж эхэлжээ. Бид хэчнээн сайхан зүйл мөрөөдөөд, хэн нэгнийхээ сэтгэлийг байхгүй “Цагаан юм”-аар хуурах гээд ч эдийн засаг, санхүүгийн “үнэн”-ий өмнө өвдөг сөхөрч, хэчнээн инээх гээд ч муухан үрчийхээс цаашгүй болж.
Бүтэн сар “Цагаан юм” ярихыг “Хараар будсан” Тавантолгойн гэрээг Монголын талаас ахалж байгаа М.Энхсайхан сайд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “УИХ-ын даргын чуулганы нээлт дээр хэлсэн үгэн дэх баримтууд нь өнгөрсөн хоёрдугаар сард олон нийтэд танилцуулсан хувилбар байсан” гэсэн бол УИХ-ын дарга З.Энхболд нь болохоор “Энэ гэрээ бол өнөөдөр гарын үсэг зурах гэж байсан хувилбар. Өглөө 10.30 цагт Гадаад хэргийн яамнаас цаасаар болон цахимаар авсан. М.Энхсайхан шиг хүн миний буруу зөв ярихыг шүүхгүй. М.Энхсайханы буруу зүйл хийж байгааг шүүдэг нь УИХ. Тийм учраас миний үгэнд итгэх хэрэгтэй” гэж тас хөндлөн зүтгээд байдаг. Эцэст нь Тавантолгойн гэрээг УИХ-аар оруулж, тал талаас нь зулгааж байж батлах, үгүй бол Ч.Сайханбилэг сайдын танхимаас хэдэн сайдыг сугалан огцруулж, дахиад л засаглалын дуусдаггүй хямрал руугаа бөмбөрөх үлдэж байна. Ядаж ганц сар “Цагаан юм” ярих боломжгүй болчихдог нь хэзээ, хэний хийсэн ямар гээч уршигтай, хар муу үйлийн үр гээч вэ.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
найзуудаа (April 07, 2015 1:51:19 pm )
энэ засагаар наадаж байга хүтүүсийг яаядаа байз,,,,
-
иргэн (April 07, 2015 2:10:40 pm )
За даа монгол орныг үндсэндээ зарсан даа
-
Хутгуурыг ялла (April 07, 2015 2:21:06 pm )
Төрийн хутгуур Элбэгээгийн монгол төрийн түүхэнд ийм булай, худал ярих, нэгнийгээ хуурах, нийлж хулгай хийж болдог жишиг тогтоосон. Ард түмэн Элбэгдоржоос л ял асуух хэрэгтэй. Энэ бүхний цаана хятад гаралтай, Америкийн хутгуур Элбэгдорж, Америкийн тагнуул З.Энхболд нар байгаа шүү.
-
иргэн (April 08, 2015 7:32:28 am )
ёоооё чи үнэн ёоёотой гар юм аа Чи 100 айлын хужаа нарын нэг яаааг мөн
-
-
ZALUU (April 07, 2015 2:38:09 pm )
iim baij yaah gej tavan tolgoig ehluullee ene ter gej hudlaa yridag bnnaaa.ardchilsan nam odoo bolioo buur yvhaa bolilooshdeee
-
Зочин залуу (April 07, 2015 2:41:38 pm )
Н.Алтанхуяг унахынхаа өмнө нэг иймэрхүү “цагаан юм”-аар ….
Өнөөдөр Ч.Сайханбилэг бас л давтаад ….
Юу яахаа зөгнөөд байна аа даа. -
Энхбаяр (April 07, 2015 4:15:46 pm )
Та нарт монголдоо ашигтай гэрээ хийчэх сэтгэл алга хужаагийн үгнээс гархаа байсан тэгээд өөрсөдөө жаахан мөнгө авахын төлөө хичнээн гоё нэр өгч нэг сар болох хооронд эх орноо зарах гэж байна ард түмэн балай биш шүү.
-
irgen (April 07, 2015 4:33:08 pm )
xotlogch xiivel bolmoor l xaragdaj bsan shuu.tuunees bish yoronxii saidad bol unen jul xaragdaj bna aa
-
zochin (April 07, 2015 6:28:11 pm )
yag unen hotlogch bolmoor yum. nadad ch tegj sanagdsan. yum sain hatj unshij bnalee
-
-
Сар (April 07, 2015 4:52:42 pm )
Менге саахын емне ард тумэндээ хайртай болцгоодог доо ард тумэндээ мэдэгдэл хийгээрэй л ядаж засгийн газраараа ч оруулахгуй хэт яарч дээ ард тумэн одоо тэнэг биш шуу
-
tenger gesgee toriin luivarchdiig/ (April 07, 2015 5:56:18 pm )
Oroo tol toroos hold,.uk
-
Yo (April 07, 2015 5:59:13 pm )
TENEGDYY ZALUU IU YGY IU. HYYHED SHIG GENEN IUM YARIAD HYMYYS ITGENE GEJ BODSIIM BHDAA ZAILUUL.
-
Иргэн (April 07, 2015 6:39:50 pm )
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
-
Иргэн (April 07, 2015 6:40:12 pm )
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
-
Иргэн (April 07, 2015 6:40:31 pm )
Хүн махан бие (LQ), оюун ухаан (IQ), зүрх сэтгэл (EQ) гэсэн 3 зүйлээс бүрддэг гэдгийг бүх шинжлэх ухаан, бүх шашин баталсан. Махан бие (LQ) хэнд ч бий. Харин одоогийн улс төрчид бол зөвхөн хар амиа бодсон оюун ухаан (IQ)-тай, монголоо гэх зүрх сэтгэл (EQ) нь үхэж царцсан хүмүүс юм гэдэг нь тэдний үйл ажиллагааны алхам бүрээс нь тодоос тод харагддаг. Харин ард түмэнд эх орноо гэсэн өндөр дээд оюун ухаан (IQ), халуун зүрх сэтгэл (EQ)-ийн гал нь хараахан унтарчихааргүй байгаа нь харагддаг. Мянга, мянган монголчууд улс төрчдийн энэ тэнэг балмад үйл ажиллагааг хараад оюун ухаан (IQ), зүрх сэтгэл (EQ) нь шимшэрч явна. Харин улс төрчдөд энэ бүхнийг ухаарах оюун ухаан (IQ), зүрх сэтгэл (EQ) байхгүй болж оюуны хоосрол, ёс суртахууны доройтолд орсон болох нь өдрөөс өдөрт улам бүр тодорсоор байна.
-
Иргэн (April 07, 2015 6:40:59 pm )
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/
-
Иргэн (April 07, 2015 6:41:15 pm )
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
-
Иргэн (April 07, 2015 6:41:36 pm )
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
-
Иргэн (April 07, 2015 6:41:54 pm )
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 %-ийг эзэмшинэ” (өөрөөр хэлвэл “төр өөрийнхөө өмчид 34-50 %-ийг эзэмшинэ”) гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшдэг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид (уулын үйлдвэрт) буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж (уулын үйлдвэр), уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
-
Иргэн (April 07, 2015 6:42:13 pm )
Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох роялтийн болон татварын орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
-
Иргэн (April 07, 2015 7:10:50 pm )
Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. Залхуурал хийгээд амиа бодох муу муухай явдал ард түмний дунд газар авбал нийгэм хагдран унах болно. Хуулийн хүчинд дулдуйдаж энэхүү нийгмийн муу муухайг таслан зогсооё хэмээн хичнээн хүчин чармайлт гаргалаа ч уг муу муухай бас дахин зүсээ хувилгаж өөр хэлбэрээр үзэгдэж, газар аван дэлгэрэх нь дамжиггүй юм. Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний хүн чанараар хэмжигддэг ажгуу. /Самуэл Смайлс/
-
Иргэн (April 07, 2015 7:11:27 pm )
Танай улс оронд зүрх сэтгэлийн хөгжлийг умартаж, зөвхөн оюуны боловсролд хөрөнгө хүчээ юүлж байна. Зүрх сэтгэлийн хөгжил хамгийн эрхэм шүү. Зүрхээ энэрэл хайраар дүүргэ. Энэрэл хайр чинь эргэн тойрон, найз нөхдөө төдийгүй эх болсон хамаг амьтныг ивээг. Зүрх сэтгэлд амар амгалан тогтвол даян дэлхийд амар амгалан тогтоно. /Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам/
-
Иргэн (April 07, 2015 7:11:55 pm )
Иргэний сэтгэлийг олвоос улс гүрнийг олмуй, иргэний сэтгэлийг алдваас улс гүрнийг алдмуй. Тиймийн учир эрдэмт хүмүүн эн түрүүнд эрхэм суртахуйг хичээмүй. Эрхэм суртахуй буй ахул иргэн хүмүүн буй, иргэн хүмүүн буй ахул эх газар буй, эх газар буй ахул эд баялаг буй, эд баялаг буй ахул эдэлж хэрэглэх нь буй. Эрхэм суртахуй болвоос эх язгуур нь буюу. Эд баялаг болвоос эцэс адаг нь буюу. Эх язгуурыг хөнгөнд үзэж гадгаш, эцэс адгийг хүндэд үзэж дотогш болговоос эх адаг нь урваж, олон иргэн эд агуурсын тулд эзэрхэн тэмцэлдэхүйд хүргэмүй. Тиймийн учир эд агуурсыг хурааваас иргэн олон бутармуй, эд агуурсыг хувааваас иргэн олон хуралдмуй. /Күнз/
-
Иргэн (April 07, 2015 7:12:18 pm )
“Биеэ засахуй нь сэтгэл тэгширэхүй дор оршмуй” хэмээхүй нь болвоос сэтгэл дор уур хилэн буй аваас төвшин үгүй, айдас түгшүүр буй аваас төвшин үгүй, хөөр баясал буй аваас төвшин үгүй болохыг хэлжүхүй.
“Гэрээ төвшитгөхүй нь биеэ засахуй дор буй” хэмээхүй нь алив хүмүүн амраглан энэрэхүй хүмүүнийг хэтийдэн хайрлахуй, адлан хорсохуй хүмүүнийг хэтийдэн жигшихүй, аюун хүндлэхүй хүмүүнийг хэтийдэн сүслэхүй, өрөвдөн өршөөхүй хүмүүнийг хэтийдэн энэрэхүй, оморхон ихэрхэхүй хүмүүнийг хэтийдэн адлахуйг хэлжүхүй.
Төрөө засахуйн өмнө гэрээ төвшитгөвөөс зохилтой хэмээхүй нь” өөрийн гэрийн хүмүүнийг сургаагүй бөгөөс өөр бусдыг сургаж чадахуй нь үгүй хэмээхүйг хэлжүхүй.
Эцэг, хөвүүн, ахан дүүс хүмүүн бүхэн эрхэм ёс суртахуйг сахиваас эл улсын олон иргэн даган сахимуй. Төрөө засахуй нь гэрээ төвшитгөхүй дор оршмуй хэмээсэн нь энэ буюу.
“Тэнгэрийн дор амгалан болохуй нь төрөө засахуй дор оршмуй хэмээхүй нь” болвоос эрдэмт хүмүүн бусад хүмүүнийг өөрийн адилаар сэтгэж, биеэр жишихүй ёсон буюу. /Күнз/ -
зочин (April 07, 2015 8:20:56 pm )
ээ чааваас даа, үхэхдээ үхэр буу тавина гэгч болж дээ зайлуул. Хамгийн үнэн нь улс орноо үгүйрүүлсэн хямраасан худалдсан энэ хүмүүс хэзээ ч сайнаа үзэхгүй ээ. Үе удмаараа үрс хойчоороо үйлээ үзэж үсээ зулгааж амьдрах болноо
-
зочин (April 07, 2015 8:56:50 pm )
энэ бүхэнд жирийн ард иргэд ямар ч буруугүй ээ ийм хав хар зүйлийг төр түшилцэж байгаа та нарын өөрснөө л өөрсдийгөө бодож хөлжиж баяжихын төлөө ухаангүй явцгаасаны л гай байхгүй юу 20 жил энэ улс иймэрхүү байдалтай л явж ирсэн шүү дээ Эрхэм ерөнхий сайдаа энэ 20 жил эрхэм та өөрөө бас л тасралтгүй л төрд байсан шүү дээ өнөөдөр тэгээд та иймэрхүү зүйл яриад сууж байдаг
-
MONGOL (April 07, 2015 11:23:50 pm )
saihanbileg uuruusuu ulger jishee uzuulj chadahgui bol hooson loozon tavij yariad hereggui.SAIHANBILEGT ULS ORNIIG UDIRDAH ZANGARAG,YOS ZUI ALGA.UURUU SANALAARAA OGTSROH HEREGTEI
-
MONGOL (April 07, 2015 11:28:04 pm )
S.Zorig agsan ali ert helsen.hamgiin turuund uls oron,nam,huviin erh asig gedeg erembe aldagdsanaas odoogiin ene buh utga uchirgui teneglel,galzuural mongol turd uurlesen baina.
-
бат (April 07, 2015 11:36:41 pm )
Энхболдоо чамаас МОНГОЛ УЛСАА гэсэн унэр унэртэж бна хэрвээ чи энэ гэрээг зогсоогоогуй бол яг ОЮУ ТОЛГОЙ шиг болох байлаа БАЯРЦОГТ БАЯР ЭЛБЭГДОРЖ САЙХАНБИЛЭГ ЭНХСАЙХАН БАТХУУ ГЭЭД Л….эдгээр нехдууд ОЮУ ТОЛГОЙ ТАВАН ТОЛГОЙГ гэрээ хийх нэрээр худалдаад тэр $-роо зевхен еерсдее аваад МОНГОЛ УЛС МОНГОЛЫН АРД ТУМЭН хоосон ертэй улдэх тийм л гэрээг батлуулах гэж оруулж ирсэн бна бид ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭ гэж ямар болсон тэрнээс МОНГОЛ ХУН юу ч хуртэхгуй тэгээд бур ертэй улдэхийг маш сайн ойлгож авсан одоо бас л ТАВАН ТОЛГОЙГ яг тийм болгох гэж байна эх орондоо хохиролтой ямар ч ашиггуй гэрээ хийсэн нехдийг яагаад улс эх орноосоо урвасан гээд хуулийн хариуцлага хулээлгэж болохгуй байгаа юм бэ мэдээж цаана нь МУ-н ЕРОНХИИЛОГЧ ЭЛБЭГДОРЖ хамсаатан болоод байгаа болохоор хийхгуй хусэхгуй байгаам даа ЭНХБОЛДОО ЭХ ОРНЫХОО телее зоригтой дуугарч тэмцээрэй энэ бух гэрээ нэртэй луйвар хэрхэн явагдаж байгааг мэдэж байгаа ард тумэн чинь чамайг дэмжих болноо
-
Anonymous (April 07, 2015 11:45:18 pm )
Засгийн газар солигдвол солигдоно л биз МОНГОЛ УЛСАА худалдах гэж гэрээ мэрээ гэж суухаар солигдсон нь дээр дээ одоо таван толгойн гэрээг хийх гэж байгаа улсууд бол улгэрт гардаг араа шудээ ярзайлгаж шулсээ савируулсан МАНГАСУУД л гэсэн уг тийм хумуус яаж улс орондоо ашигтай гэрээ хийж чадах вэ дээ зевхен тэр гэрээг хийснээрээ ашиг олох гэсэн хумуус байгаа шуу дээ тиймээс ТВАВН ТОЛГОЙГ одоо ашиглаад хэрэггуй бидний ХОЙЧ ИРЭЭДУЙ тэрнийг ашиглаг
-
ganbaatar (April 08, 2015 12:44:33 pm )
Төрийн өндөрлөгүүдийн түвшинд хэл амаа ололцож чаддагүйгээ гадагш нь дэлгэж дотооддоо ч дүүрч, шившиг болох ч гэж дээ.Одоо гадныхан хэнд итгэх юм бэ?Эцэслэгдээгүй нууцын зэрэглэлтэй гэрээг задалсан ,Их хурлын даргын эрх зүйн наад захын мэдлэггүйгээ харуулсан энэ тэнэглэл ингээд дуусаасай бил ээ.Гадныхан биднийг албан тушаалтан дээр доор гэхгүй монголын тал гэж нэг л субьектээр харна.Олон улсын гэрээний үр ашгийг мэгэжилтнүүд дүгнэдэг юм аа. ДЭЭДЭСТЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ.
-
Зочин (April 08, 2015 4:41:56 pm )
Таван толгойг одоо ашиглаад хэрэглэггүй ингээд д зогсоочих, Үр хойчдоо үлдээе дээ. Мал газар тариалан байхад монголчууд өлсөж үхэхгүй ээ
-
mongol (April 08, 2015 9:42:52 pm )
UIH-n darga zuv tsagtaa zuv uildel hiilee. ugui bol ene zasgiin heseg nuhud aild chimeeguihen orj unetei tsaitaig ni huu hamdag hulgaich nar shig aashilj bailaa. mongoliin tur dulii bish sohor bish uildeltei gedgee haruullaa urgelj sonor sorgog baij undesnii erh ashig als hetee harj uurtuu hojij uildel hiideg baih heregtei
-
аймаар төр (April 09, 2015 7:50:11 pm )
хариуцлагын тухай хууль зохиож батлуулах аавын хүү ээжийн охин байна уу
-
Монгол хүү (April 10, 2015 7:35:27 pm )
Эх оронд минь, монголд минь ашигтай гэрээ хийж болдоггүй юм уу!!!!! Наад гэрээ хийсэн малуудаа цаазлаач. эсвэл нэг зоригтой монгол хульхинд нь тулгаад дарчихаач
35 Comments