antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 3, 2015 1 comment

Эдийн засгийн зуднаас бод, бог малынхаа алийг vлдээх вэ гэдгийг улстєрчид л шийдэх болчихоод байна

нийтлэсэн Admin

Єчигдєр єглєє тєрийн ордонд хуралдаж эхэлсэн “Эдийн засгийн форум-2015” єнєєдєр хоёр дахь єдрєє vргэлжилнэ. Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Монголын эдийн засгийн чуулган энэ удаа “Итгэлцэл” уриан дор зохион байгуулагдаж байгаа. Тєрийн ордонд хоёр єдєр чуулж, улс орны эдийн засгийн хєгжил, тулгамдсан асуудал, тvvнийг шийдвэрлэх арга зам, Олон улсын чиг хандлагын талаар хэлэлцэн, байр сууриа нэгтгэх хуралдааны завсарлагаанаар МVХАVТ-ын Ерєнхийлєгч Б.Лхагважавтай уулзаж ярилцсан юм.

-Зургаа дахь удаагаа болж байгаа Монголын эдийн засгийн чуулган энэ удаа “Итгэлцэл” уриан дор болж байна. Ингэхэд урьд нь “Итгэлцэл” байхгvй байснаас єнєєдрийн эдийн засгийн хvндрэл vvссэн гэж vзсэнээс ийм уриа дэвшvvлсэн юм болов уу?

-За яах вэ, бєєнєєрєє уулзан ярилцаж, болж бvтэхгvй байгаа асуудлуудаа гаргаж тавьж байгаа нь итгэлцлийн хамгийн эхний илрэл юм л даа. Урьд нь уулзахгvйгээр, зєвлєлдєхгvйгээр хоёр талд яриад байсан. Миний хувьд Монголын эдийн засгийн чуулганд жилдээ нэг л богцтой ирдэг. Єнгєрсєн жил инфляцитай уялдуулан “Аливаа татварын хуулинд байгаа мєнгєн дvнг хєдєлгєдєг болохгvй бол инфляциас болж мєнгєний vнэ, цэн байхгvй болсны тєлєє єндєр татвар тєлдєг нь буруу” гэсэн асуудал тавьж байсан. Харин хоёр жилийн ємнє “Татаасын хуультай болъё” гэсэн асуудал тавьж байв.

Татаасын хууль гэдэг маань нийтийн мєнгєнєєс нэг хэсэгт нь зориулж байгаа дэмжлэг шvv дээ. Энэ дэмжлэг нь хуульгvйгээсээ болоод нэг хэсэг хvмvvсийн хязгааргvй баяжих хэрэгсэл, аль эсвэл монополийг бий болгож єрсєлдєєнийг байхгvй болгох хэлбэр байсан. Тухайн vед тэр хуулийг гаргах нь битгий хэл 3.4 их наяд тєгрєгийг “Vнэ тогтворжуулах хєтєлбєр” гэгчид єгчихсєн нь эдийн засгийн маш том гажуудал vvсгэчихсэн. Одоо тvvнийгээ засах гэж vнэндээ vйлээ vзэж байна шvv дээ. Энэ жилийн тухайд миний оролцох гол асуудал нь Арбитр гэдэг vгийг л энд цугласан хvмvvст таниулъя, ойлгуулъя гэж бодож байна. Аливаа бизнесийн гэрээ хэлцлийг хамгаалдаг ганц шvvх бол Арбитрын шvvх байдаг. Аливаа шvvх єрсєлдєєнтэй байх ёстой. Иргэний шvvхэд єрсєлдєєн гаргадаг нь Арбитрын шvvх юм. Гол нь би энэ vгийг л таниулахыг хvсч байна.

-Чуулганы эхэнд Монголын эдийн засгийн макро тvвшний дvн шинжилгээг хийж байна. Янз бvрийн л дvгнэлт гарч байгаа нь тодорхой. Харин таны хувьд ямар дvгнэлт хийж сууна?

-Мэргэжлийн хvмvvс макро дvгнэлтийг анх удаа хийж байна. Миний хувьд макрогоосоо гадна микро талдаа ихээхэн хvндэрч байна гэсэн дvгнэлттэй байгаа. Хоёр жилийн ємнє макро талдаа сайтар тєвлєрч, эдийн засгийн зєв дvгнэлт, тєлєвлєлт хийж чадсан бол єнєєдрийн макро тvвшний ийм хямралт байдалд орохгvй байх боломжтой байсан. Тэгвэл єнєєдєр макрогоос гадна микро эдийн засгийн асуудал ихээхэн хvндэрч эхэллээ. Микро гэдэг нь иргэн, аж ахуйн нэгжтэй холбоотой, яг єнєєдєр тодорхой баялаг бvтээж байгаа тэр хэсэг л дээ. Єнєєдєр макрогийн цохилтоос болоод микро эдийн засагт ажиллаж байгаа бvх аж ахуйн нэгжvvд сvvлийн таван жилийн эдийн засгийн бvх ашгаа тавиад туучихлаа. Ажлын байраа авч vлдэх, компанийхаа vнэ цэнийг авч vлдэх нь хамгийн гол тэмцэл болоод байна. Энэ тэмцэлд нь аль болох дэмжлэг vзvvлэх ёстой. Миний зvгээс яг энэ талаар хоёр жилийн ємнєєс их тодорхой санал дэвшvvлж, ярьсаар ирсэн.

-Та яг ямар санал дэвшvvлсэн гэж. Ил тодын тухай хуулийг хэлж байна уу?

-Мэдээж. Ил тодын болон Эдийн засгийн єршєєлийн хуулийг даруйхан батлан гаргах хэрэгтэй гэж байнга шахуу сануулсаар ирсэн. Энэ хоёр хуулийг баталснаар баялаг бvтээгчид зєв замдаа орно. Нєгєєтэйгvvр эдгээр хуулиуд гарснаар санхvv нь зєв, шударга болж хєрєнгє нь ямар нэгэн булхайгvй зєвєєр гарч ирэх юм. Зєв хєрєнгєтэй хvмvvс бол дараа нь ямар ч менежмент хийж болно шvv дээ. Єнєєдєр Монголын эдийн засгийн 35 хувь нь далд эдийн засагт эргэлдэж байгаа. Энэ нь юу гэсэн vг вэ гэвэл ямар ч бvртгэлгvй ажил vйлчилгээ, vл хєдлєх хєрєнгvvд байгаа юм.

-Эдийн засгийн урт хугацааны тєлєвлєлтгvй явснаас єнєєдрийн хямрал vvссэн гэж дvгнэх хvмvvс олон байгаа. Зарим нь бvр буцаад социализмын vеийн таван жилийн тєлєвлєгєє рvv орох хэрэгтэй гэж байна. Энэ талаар та МVХАVТ-ын Ерєнхийлєгчийн хувьд ямар бодолтой явна?

-Социализмын эдийн засгийн загвар бол их єєр асуудал л даа. Тєрєєс бvгдийг зохицуулдаг байсан. Бид чєлєєт зах зээлийн системд шилжээд 25 жил болж байна. Бид урт хугацаанд эдийн засгаа тєлєвлєж л байгаа. Жишээлбэл 2012 оны сонгуульд оролцохдоо МАН, АН-ын гаргаж байсан 2020 он хvртэлх тєлєвлєгєє байна. Тэдгээрт 2020 онд нэг хvнд ногдох ДНБ-ийг 15-20 мянган ам. доллар болгоно гээд тавьчихсан л байгаа. Гэхдээ бодит амьдрал дээр эдийн засгийн тодорхой, огцом єєрчлєлтvvд зєвхєн Монголд биш дэлхий даяар ихээхэн савалгаатайгаар хурдан єрнєж, єєрчлєгдєж байна шvv дээ. Арабын ертєнцєд єнєєдєр юу болж байна. Дэлхийн газрын тосны нєєцийн ихэнх нь оршиж байгаа тэр бvс нутаг тэр чигээрээ дайн, байлдаантай болчихоор дэлхийн эдийн засаг савлаад ирж байгаа юм. Иймэрхvv савалгаа, урьдчилан тооцоолоогvй єєрчлєлтєєс бид аль болох хохирол багатай гарах нь л хамгийн гол зорилго болоод байна. Товчхондоо єнєєдрийн эдийн засгийн зуднаас аль болох аж ахуйн нэгжvvдийнхээ vнэ цэнийг унагахгvй гарах нь л хамгийн эхний асуудал юм. Шинээр аж ахуйн нэгж бий болгох, шинэ технологи нэвтрvvлэх зэрэг нь уучлаарай дараагийн асуудал болчихоод байна. Энэ би бvхнийг тєрд хамааруулан ярьж байгаа болохоос биш аж ахуйн нэгжvvд бvгд л тодорхой тєлєвлєлт, тєлєвлєгєєтэй ажиллаж байгаа нь ойлгомжтой. Макро тvвшинд эдгээр тєлєвлєлтvvд улстєрєєс шалтгаалж, тvvнээс хараат болчихоод байгаад л гол алдаа, завхрал оршиж байна. Vндсэндээ Монголын бvх л амьдрал сонгуулиас сонгуулийн хооронд, vндсэндээ дєрвєн жилийн давтамжтай болчихоод дороо дэвхцээд удаж байна. Єнєєдєр нэг сайд солигдоход тухайн яамны бvх бодлого, хаягнаасаа эхлээд єєрчлєгддєг болчихсон. Энэ бол цэвэр тєр, засгийн залгамж чанаргvй, дэндvv туйлширч, улстєржиж байгаагийн уршиг юм.

-Єнєєдрийн чуулганы нээлт дээр Баабар тавьсан илтгэлдээ “ХVТ-ын шинэ дарга Лхагважав шудрага хvн. Тvvнийг манай нийгмийг бєєс хуурснаас нь салгахад оройлон оролцоно гэдэгт найдаж байна” гэсэн. Тvvний энэ магтаалыг та хэрхэн хvлээн авч байна?

-Магтаал, шvvмжлэлд аль алинд нь анхааралтай хандах ёстой юм. МVХАVТ-ын vйл ажиллагаа баялаг бvтээгчдээ эн тэргvvнд хамгаалахад чиглэгдэх учиртай. Энэ тал дээр л эргэлт гараасай гэсэн нийгмийн хvлээлтийг Баабар илтгэлдээ онцоллоо гэж ойлгож байна.

-Сvvлийн vед Ил тод байдлын тухай болон Эдийн засгийн єршєєлийн хууль батлагдан гарах гэж байгаатай холбогдон татварын орлого бvрдvvлэлт огцом багасаж байгаа гэх юм. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Энэ бол ор vндэсгvй, худал мэдээлэл. Яагаад гэвэл бид нар орлогоо татвараар л бvрдvvлдэг улс шvv дээ. Татварынхаа хуулиудыг л хараад vз л дээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хvний орлогын албан татвар, орлогоос шууд авдаг Нэмэгдсэн єртгийн орлогын албан татвар, мєн роялти гээд цэвэр орлогоос авдаг татварууд байна. Харин орлого байхгvй тохиолдолд тухайн татваруудын хэмжээ буурдаг. Тvvнээс биш батлагдах хууль хvлээгээд, муу санаалаад байх тэнхээтэй аж ахуйн нэгж єнєєдрийн хувьд vнэндээ ховорхон байна л даа. Харин тэгж хардаад байгаа vзэгдэл нь 2008 оны Єршєєлийн хуулиар яваад єнгєрчихсєн. Тухайн vедээ ємнєх 18 жилд хуримтлагдсан бvх л хар мєнгєє цагаан болгосон vйл явдал 2008 онд болоод єнгєрсєн. Харин тэр хуульд хамрагдаж чадаагvй 98 хувийг одоо гарах хуульд яаралтай хамруулахгvй бол зах зээл дээр монополийн хvрээ улам л нэмэгдэх сєрєг талтай юм.

-Валютын ханшийн єсєлт дотоодын аж ахуй эрх­­лэгчдийн толгойны єв­чин болоод удаж байна. Харин экс­­портлогчдод ашиг­тай байх шиг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Ерєєсєє л макро, микро эдийн засгийг голоор нь холбож єгдєг механизмыг хvн тєрєлхтєн аль 1920-иод онд нээсэн нь мєнгєний бодлого юм л даа. Ялангуяа микро эдийн засагт бий болж байгаа ажлын vр дvн, єгєєжийг vнэ цэнтэй байлгах ёстой юм. Монгол тєгрєгийн vнэ цэнийг тогтвортой барьж байх байгууллага нь хуулиараа тєв банк юм. Монголбанк энэ асуудлыг цэвэр хариуцах ёстой. Чадахгvй бол хариуцлага хvлээгээд л явах учиртай юм. Нєгєєтэйгvvр аль ч Засгийн газрын vндсэн vvрэг бол улс ардын аж ахуйн нийт эргэлтийн аюулгvй байдал, нэг ёсондоо эдийн засгийн аюулгvй байдлыг хангаж байх vvрэгтэй. Эдийн засгийн аюулгvй байдал гэдэг нь энэ танхимд яригдаж байгаа макро эдийн засгийн хэдэн тоог л хэлээд байгаа юм шvv дээ. Бvр тодорхой хэлбэл инфляци, худалдааны тэнцэл, нєєц, ажилгvйдлийн тоо зэрэг vндсэн vзvvлэлтvvдийг тогтвортой барьж байх нь Засгийн газрын vндсэн vvрэг юм. Энэ нь vндэсний аюулгvй байдлын баталгааг эдийн засагт гаргаж байгаа гол асуудал мєн.

-Монгол Улс Олон улсын Арбитрын шvvхэд удаа дараа ялагдсаар байна. Vvнээс урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн эхлээд юу хийх ёстой вэ?

-Аливаа бизнесийн гэрээ хэлцлийн дараа хэрэв бvтэлгvйтсэн тохиолдолд арбитрын шvvхэд хандах нь хаана ч байдаг л асуудал. Мєнгєє тєлчихєєд шударга шийдвэр гарахыг л хvлээдэг газар шvv дээ. Тийм болохоор бизнесийн бvх гэрээ хэлцэл хийхдээ яваандаа арбитр дээр очиж болзошгvй гэдэг vvднээс заавал хуулийн талын мэргэжлийн хvмvvс байлцуулах шаардлагатай. Гэтэл Оюутолгойн гэрээг байгуулахад Хууль зvйн яамнаас ганц ч хvн оролцоогvй. Гэтэл гэрээний алдаа ярьж, ял vvрэх болохоор Хууль зvйн яамнаас хvмvvс очиж байх жишээтэй. Оюутолгойн гэрээг байгуулахдаа маргаан vvсвэл Лондонгийн Арбитрын шvvхээр шvvлгэнэ гээд оруулчихсан. Єнєєдєр Оюутолгойн хувьцааг Монголын Хєрєнгийн биржээр арилжаалах vvдийг бид нар єєрсдєє л хаачихсан.

-Та МVХАVТ-ын Ерєн­хийлєгчєєр томилогдоод дєрвєн сар болж байна. Энэ хугацаанд ямар ажил амжуулав?

-Би мєрийн хєтєлбєртєє Vндсэн хуулийн 16 дугаар зvйлийн хэдэн заалтыг л голчлон оруулсан. Тэнд “Монгол Улсын иргэн ємчтэй болно, аж ахуй чєлєєтэй эрхэлнэ, олсон ємчєє чєлєєтэй захиран зарцуулах буюу худалдааны эрх, мєн чєлєєт хєдєлмєрийн зах зээлд оролцох” зэрэг заалт байгаа. Эдгээр заалтыг хэрэгжvvлэх нь бидний гол ажил. Эхний гурван сард Ил тодын болон Эдийн засгийн єршєєлийн хуулийг бvх чадлаараа лоббидсны хvчинд одоо удахгvй батлагдах гэж байна. Гол нь энэ ажлыг л амжууллаа даа.

Эцэст нь онцолж хэлэхэд Монгол Улс эдийн засгийн зуданд бодитойгоор нэрвэгдчихлээ. Харин энэ зуднаас бод малаа авч гарах уу, бог малаа vлдээх vv гэдгийг улстєрчид шийдэх болчихоод байна. Бод мал гэдгээр би хэдэн том тєслийг хэлж байна. Бог мал гэдэг нь микро буюу ердийн аж ахуйн нэгжvvдийг хэлж байгаа хэрэг. Эднийгээ аль алиныг нь тэнцvvхэн аваад vлдэж чадах нь vv, энэ ажилд чадлынхаа хэрээр тус нэмэр болох юмсан гэж л МVХАVТ ажиллаж байна.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зүрх судас лекц (April 03, 2015 3:00:45 pm )

    Тархи-зүрхний судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдлыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, нөхөн сэргээх үйлдэлтэй Ли Эр Кан бүтээгдэхүүн нь сөрөг нөлөөгүйгээр цус шингэлж, холестрин бууруулж, судасны дотор ханыг цэвэрлэх ба даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг ч мөн эрүүлжүүлнэ. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 10 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд 4-р сарын 4-ны Бямба гаригт АУ-ы доктор тус бүтээгдэхүүний талаар лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгнө. Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас: 96665038

antalya rent a car