antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 3, 2015 Comments are off

Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан байна

нийтлэсэн Admin

2015 оны 04 дүгээр сарын 02-ны 21 цагаас 04 дүгээр сарын 03-ны 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 5-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car