antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 5, 2011 1 comment

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хайр зарлаж 13 давхар шилэн барилга бариулж байна

нийтлэсэн Admin

Монгол улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 40-50 мянган хүүхэд бий гэсэн албан бус тоо байдаг. Жилээс жилд нэмэгдэж байгаа эдгээр хүүхдүүдэд гар сунгаад байх хүн төдийлөн үгүй. Тэр ч бүү хэл төр засаг тэднийг мартчихсан гэвэл хилсдэхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч буй орчин нь ч 70-80-аад оны үед баригдсан “хөгшин саарал”-ууд. Будаг нь халцарсан модон шал холхилзож, хана таазны шохой нь хууларч хаалга ширүүхэн хаах тоолонд цасан ширхэг шиг дээрээс буух “хүйтэн царай”-тай өрөөнүүд, “эртний” хийц бүхий модон рамны засвараар салхи сийгэх нь холгүй цонх гээд тэдний боловсорч буй орчин нь ч эрүүл саруул, эгэл жирийн хүүхдүүдийн сурч буй орчноос тэс өөр ертөнц. Нэг үгээр хэлбэл үндсэнд хаягдсан шалз шиг орхигдсон тэднийг гэх албан байгууллага алга.

Харин өнгөрсөн жилээс эхлэн чихэнд чимэгтэй сайхан мэдээ үе үе чих шүргэх болсон юм. Энэ нь хотын А зэрэглэлийн бүс буюу Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, “UB mart” худалдааны төвийн чанх урд талд, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаанд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуулын орд харш сүндэрлэж байгаа явдал юм. Хотын А зэрэглэлийн бүсэд бариулж буй 13 давхар барилга тэр чигээрээ хараагүй, сонсголгүй, эрхтэн дутуу энхрий бяцхан ирээдүйн маргаашийн эздэд зориулагдана. Барилгын ажил хэзээ дуусч ашиглалтад орох талаар уг барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “ТОБ групп” ХХК-ийн захирал Б.Мэндбаяртай холбогдлоо. Өнгөрсөн жилийн есдүгээр сараас эхэлсэн барилгын ажил ирэх жилд дуусах аж. Харин яг тэдэн сард дуусгана гэсэн нарийн заалтгүй гэнэ. Ямарч л байсан 2012 онд багтаан дуусгана гэсэн хариу өглөө. Тэгэхээр 2012 ондоо багтаад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн магнай тэнийх нь.

Уш барилгыг захиалагч нь “Төгс эрдэм сан” ТББ, гүйцэтгэгч нь Б.Мэндбаяр захиралтай “ТОБ групп” ХХК. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуулд хөрөнгө мөнгө олж, сэтгэл зүрхээ зориулагч “Төгс эрдэм сан” Төрийн бус байгууллагын удирдлага нь Монголын маргаашийн төлөө хүчин зүтгэж буй УИХ-ын гишүүд юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн үүсгэн байгуулж, удирдан зохион байгуулж буй Төрийн бус байгууллагын нөр их хүчин зүтгэл, хүүхдийн төлөө гэсэн харамгүй сэтгэлийнх үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд орчин үеийн, тансаг байранд сурч боловсрох нь ээ.

Улс төрчид сонгууль дөхөх тусам тууз хайчлах, зурагтаар гарах дур сонирхол нь нэмэгдсээр телевизийн хөтлөгч шахуу болдог ч эл 13 давхар барилга хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ирээдүйд зориулагдан босож байгаа гэдгийг өдгөө дурсах хүн алга. Энэ нь ч цаанаа учиртай биз. Манайхан барууны жишгийг дагаж гэнэтийн бэлэг буюу сюрприз барьж сурсан хүмүүс.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны Ерөнхийлөгч Ц.Мөнхсаруул, Монголын хараагүйчүүдийн Үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн Н.Батноов нарын хүмүүс энэ тухай дуулбал өөрсдөд нь зориулагдсан өргөө гэрийнхээ үүдийг нээх өдөр хөлгүй нь мөлхөж, хөлтэй нь хөлхөн ирэх нь лав. Өөрсдийнх нэрээр сүндэрлэсэн өндөр харшийн хамгийн доод давхарт л гэхэд тэргэнцэртэй багачуудын сургалтын танхим ажиллана гэж тэд гоёж гоодож байдаг чадлаараа л баярын марш хийх биз.

Харин хэн хэнийг ч хүссэнээрээ дөнгөдөг болсон өнөө үед С.Эрдэнэ гишүүний хайр халамж, халуун сэтгэл салхинд битгий хийсчихээсэй хэмээн залбирч л сууя. Гэхдээ хүн өөрийгөө “Би муу хүн хэмээн өөрөө хэлээгүй цагт хүнийг битгий муугаар бодож бай” гэсэн сайхан үг бий. Тэгэхээр С.Эрдэнэ гишүүний үг, үйлдэл зөрөх эсэхийг 13 давхар шилэн барилга үүдээ нээх өдөр харж л үлдлээ.

Уг барилгын газрыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэрээр авсан гэдгийг дурьдах нь зүйтэй байх. “Төгс эрдэм сан”-д хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв барих зориулалтаар Нийслэлийн засаг даргын 420 дугаар захирамж гарч газар олгосон байдаг. Энэ нь ч баримттай. Уг газрыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2009-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад боловсрол олгох сургалтыг дэмжих зорилгоор сургалтын төвийн барилга барих зориулалтаар “Төгс эрдэм сан” ТББ өмнө нь авсан бөгөөд  0,033 га талбайтай байжээ.

Өнгөрсөн жилийн зургадугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 420 тоот захирамжаар газар эзэмшүүлэх эрхийн байршлыг өөрчилжээ. Яагаад өмнөх газар олгосон захирамжаас түрүүлж байршлыг сольсон сүүлийн захирамж гарсан шалтгаан нь тодорхой бус. Сүүлийн захирамжид “Газрын тухай хуулийн 21.2,3, 21.2,4, 33.1,1 дэх заалтыг үндэслэн захирамжлах нь:

Нэг. Нийслэлийн газрын алба, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн 2010 оны зургадугаар сарын 10-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, Төгс-эрдэм сан ТББ-д сургалтын зориулалтаар Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Хүүхдийн ордны баруун хойно байршуулан олгосон 0,033 га газрын байршлыг өөрчлөн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Чойжин ламын сүм музейн баруун талд байршуулан баталгаажуулсугай.

Хоёр. Газар эзэмших эрх нь баталгаажигдсан Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, Төгс-эрдэм сан ТББ-тай холбогдох хууль тогтоомж, эрхийн актын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн газрын алба /Ц.Сундуй/-нд даалгасугай.
Гурав. Энэ захирамж гарсантай холбогдуулан байршил өөрчлөгдсөн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 226 дугаар захирамжийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, Төгс эрдэм сан ТББ-д хамаарах заалтыг хүчингүй болсонд тооцсугай. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр” гэжээ.

Газар эзэмшүүлэх гэрээг Нийслэлийн газрын албаны газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Ш.Амартайван, газар эзэмшигчийг төлөөлж Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, “Төгс Эрдэм сан”-гийн гүйцэтгэх захирал Э.Содгэрэл нар байгуулсан байдаг юм.

Ж.Хулан

www.shuud.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (October 05, 2011 3:33:03 pm )

    ajnai baterdene bgaa sh de

antalya rent a car