antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 2, 2015 4 comments

“Бишрэлт”-ийн Б.Ундармаа Хөрөнгийн биржид будлиан хутгаж эхлэв

нийтлэсэн Admin

МАН-ын бага хурлын гишүүнээс УИХ-ын суудал руу зүтгэж явсан “Бишрэлт” группын захирал Б.Ундармааг саяхнаас Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал боллоо хэмээн хэвлэлүүд бичиж байлаа. Гэвч түүний энэ албан тушаалд жинхэлэх эсэх нь эргэлзээтэй байгаа аж. Төрийн өмчийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо болон Хөрөнгийн биржийн ТҮЗ-д нөлөө бүхүй зарим нь түүнийг дэмжихгүй  байна. Учир нь Б.Ундармаа Хөрөнгийн биржид бүртгэлтэй хэд хэдэн компанийн хувьцаа эзэмшдэг тул ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзэж буй ажээ. Тиймээс хэд хоногийн өмнө Б.Ундармаа өөрийн эзэмшдэг 100 мянга орчим хувьцааныхаа үнийг  50 хувь бууруулан бушуухан арилжаалж амжсан байна. Гэвч гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид үүнийг нь хувьцааны ханшийг зохиомлоор унагасан болчимгүй үйлдэл хэмээн зэмлэж байгаа аж. Б.Ундармаа энэ мэтээр санхүүгийн хувьд хүндхэн болоод байгаа Хөрөнгийн биржид будлиан хутгаж эхэлжээ.

Б.Отгон

Эх сурвалж: Tumen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • hi (April 02, 2015 12:54:00 pm )

    Ene huuhen bas nuhur ni ali 97 onoos l budilaan hutgaj ehelsen 2 gardaa Huuli busaar uildveriin huvitsaag uursdiin bolgoj bsan Estoi butehgui ulsuud

  • gy;ggg (April 02, 2015 3:11:42 pm )

    За Капитал банкнаас мөнгөө зайлуулахгүй бол энэ хүүхэн чин юу ч хийж мэдэхнэ байна шүү хүмүүсээ

  • золжаргал (April 02, 2015 6:18:30 pm )

    Монголд хөрөнгийн бирж байхгүй мөнгө угаадаг тантан байгаа биз дээ
    цэнхэр ягаанаар монголыг идээд дараа нь зарсан ардчилагч нараас ял асуух
    өдөр тун удахгүй

  • zochin (April 03, 2015 2:26:08 pm )

    za odoo hurungiin birjeer toglov uu daa . ene undarmaa ni yu ch medehgui yumiig yaj tavidag bnaa ug ni ter turuuchiin zaluugaa yagaad solichov oo ???? . tgd ochij ochij ene avgaigaar solidog ni yaj bgaa yum bol doo .

antalya rent a car