Өчигдөр өглөө 06 цаг 05 минутын орчимд Дорноговь аймгийн Төмөр замын 3-р баг, Барилга орон сууцны конторын байранд байрладаг “Төрийн банк”-ийг дээрэмдсэн хэрэг гарсан. Хамгаалалтын албаны ажилчид сонор сэрэмжтэй ажилласны дүнд гэмт этгээд бэлэн болоод өөр эд зүйлс дээрэмдэж амжилгүй нэвтэрч ороод зугтсан гэнэ.
Тус аймгийн цагдаагийн хэлтэс түргэн шуурхай ажиллагаа явуулснаар 06 цаг 25 минут буюу 20-хон минутын дотор гэмт этгээдийг саатуулж чадсан байна.
Банк дээрэмдэх гэж оролдсон гэмт этгээд ЕБС-ийн сурагч, иргэн Б байсан бөгөөд түүний унаж явсан мотоцикль болон эд зүйлийг хураан авчээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.