antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 12, 2011 4 comments

Монгол төр “Монгол 999″-ийн лоббид автсан уу

нийтлэсэн Admin

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах, зарим асуудлын тухай УИХ-ын 2010 оны долдугаар сарын 7-ны өдрийн 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэх тухай асуудал өнгөрсөн сард нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэж хэл, ам хэрүүлтэйхэн шиг дэмжигдээд явж байгаа билээ.

УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Д.Одбаяр нараас өргөн мэдүүлж гишүүдийн маргаан дагуулсан заалт нь Тавантолгойн ордоос аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр худалдах 10 хувийн хувьцааг цуцалж, ард иргэдэд өгөх тухай асуудал. Энэхүү 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай заалт нь ардаа бизнестэй гишүүдэд нэг ёсны шалгалт болж хувираад байгаа юм.

Учир нь зарим гишүүн тооцоо судалгаагүй орж ирсэн лобби маягийн төсөл байна гэж байсан бол нөгөө хэсэг нь Зүүн цанхийн 40 хувийг хятадуудад өгсөн байж Монголчуудад яагаад өгч болохгүй байгаа юм зэргээр барьцаж байлаа. Харин хууль санаачлагч Я.Батсуурь “Монголын төрд “Монгол 999”-ийнхэн томоохон лобби хийсэн учраас гишүүд ингэж ярьж байгаа. Хэнийх нь зөв болохыг цаг хугацаа л харуулна” гэж байв.

Түүний бухимдахдаа унагасан энэ үг зүгээр ч нэг санамсаргүй тохиолдол биш бололтой. Өөрөөр хэлбэл, Монголын Үндэсний аж ахуйн нэгжүүдийн томоохон нэгдэл болох “Монгол 999” нэгдэлд өнөөдөр ард түмний төлөөлөл гэхээсээ илүү зөөлөн суудалд тухалж суугаа гишүүд, улстөрчдийн ах дүү хамаатан садны нэрээр хаягласан олон компани буйтай холбоотой болж таарч байгаа юм.

Өөрөөр хэлбэл, “Монгол 999” үндэсний нэгдлийн ТУЗ-ийн гишүүн, гол спонсор болох “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарын бүлэг хүмүүс, ардаа бизнестэй гишүүдэд хийсэн тархи угаалт ийнхүү үйлчилж байна гэсэн үг юм. Анхнаасаа аж ахуйн нэгжид нэрлэсэн үнийн хувьцааны 10 хувийг өгөх саналыг Ажнайн гэгдэх Д.Бат-Эрдэнэ, “Цагаан шонхор”-ын Д.Энхтайван нарын нөхөд оруулж ирсэн нь Тавантолгойд эзэн суух зорилготой хор хэмээн эх сурвалж хэлж байгаа юм.

Тэр ч утгаараа чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хууль санаачлагч Я.Бат-суурь “ажлын хэсэг дээр дэм-жиж ярьж байсан хүмүүс өнөөдрийн хуралдаанд өөр зүйл ярьж байна” гэдгийг онцолж хэлсэн бололтой. Хэрэв тийм бол нэгдэлд өөрийн бүртгэлтэй гишүүд тус тогтоолд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж, үхэн хатан зүтгэхээс өөр яах ч билээ.

Үнэндээ Д. Бат-Эрдэнэ гэх энэ нөхөр орон нутгийн жижиг Тавантолгойг эзэмшиж, “Ажнай” корпорарцийн охин компани болох ‘Тавантолгой транс”-ийн ашгийнх нь амт шимтэд бялуурч яваа нэгэн. Үүгээр ч барахгүй “Монгол 999” гэх энэхүү нэгдлээр дамжуулж, Тавантолгойн хувьцааг худалдаж авах, түүнчлэн дэлхийн. зах зээл гаргах IPO хийх гэж байгаа хувиас ч авах боломжтой мөнгөтэй нэгэн гэдэгтэй хэн ч маргахгүй.

Ингэснээр хэдэн жилийн дараа тэрбээр Тавантолгойн хамгийн том хувьцаа эзэмшигч болох боломж нь бүрдэж байна гэсэн үг. УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудал иймэрхүү маягтай маргаан дагуулж байх явцад ирэх оны төсөвт Хүний хөгжил сангаар дамжуулж иргэдэд сая төгрөг өгнө гэсэн заалт орсон.

Иргэдэд анхнаасаа үнэ төлбөргүй өгөх 536 ширхэг хувьцааг 1072 болгоё гэсэн нь тусдаа асуудал. Засгийн газар нэмж 39 дүгээр тогтоолоор иргэдэд нэмж өгөх гэж байгаа хувьцааны оронд Тавантолгойн сая төгрөгтэй тэнцэхүйц хувьцаа өгөхөөр болж байгаа хэрэг. Энэ нь тусдаа орж ирж шийдвэрлэх ёстой боловч хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах заалт хэрэгжих магадлалыг өндөрсгөж байгаа хэрэг.

Нэг хувьцааг 1000 төгрөгөөр үнэлээд сая болгож байна. Ерөнхийдөө Засгийн газраас Тавантолгойн нэрлэсэн үнийн хувьцааг тогтоох ёстой. Үүнийг өндөр тогтоох нь тодорхой болж байгаа юм. Хоёр нам мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн тулд Тавантолгойн хувьцааг иргэдийн хувьд сая орчим төгрөгийн үнэтэй байлгах нь тодорхой.

Нийт сая төгрөг юм бол түүнд 1000 хувьцаа таарч байгаа юм. Тэр тохиолдолд Тавантолгойн 10 хувийг Үндэсний аж ахуйн нэгжид хуваарилахаар нэг аж ахуйн нэгжид 30-40 мянган хувьцаа ногдож байгаа хэрэг. Түүнийг 1000 төгрөгөөр үнэлэх юм бол нэг аж ахуйн нэгж 30-40 сая төгрөгөөр хувьцаа худалдаж авах шаардлагатай.Үнэндээийм үнээр хувьцаа худалдаж авах аж ахуйн нэгж харьцангүй цөөн. Тэгэхээр жинхэнэ дэмжигдэх ёстой, олон хүнийг орон нутагт ажлын байраар хангаж байгаа аж ахуйн нэгжүүд уг хувьцаанаас авч чадахгүйд хүрнэ.

Хэдхэн тооны томоохон аж ахуйн нэгжүүд уг хувьцааг авах бололцоо нь бий нэмэгдэж байгаа гэсэн. Тэр тохиолдолд дээр хэлсэнчлэн Тавантолгой хэдхэн томоохон бүлэглэл болсон компанийн мэдэлд очих боломж 100 хувь нээгдэж байгаа хэрэг. Гэтэл “Монгол 999” нэгдэлд бүртгэлтэй нэг хүн эзэмшлийн 35 компанитай байгаа гэж бодохоор юу гэсэн үг болох вэ.

Тэр бүү хэл өнөөдрийн төсөвт сууж амлалтаа биелүүлэх нэрээр сая төгрөгөөр буцааж авч байгаа хувьцааг Засгийн газар эргээд аж ахуйн нэгждээ зарвал дээр нэр дурьдагдсан эрхмүүдэд бүр ч илүү ашигтай болж байгаа юм. Тэр ч утгаараа 39-дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай анх хэлэлцэж байх үед иргэдэд хувьцаа өгөхгүй хэмээн тэмцэж байсан гишүүд өнөөдөр ус балгасан мэт чимээгүй сууж байсан нь бүр ч илүү ашигтай болж байгаа юм.

Учир нь иргэдийн сая төгрөгөөр Засгийн газарт худалдсан хувьцааг авах аж ахуйн нэгжийн тоо улам бүр хумигдаж, дээрхи бүлэглэлийнхэд улам бүр ашигтайгаар эргэж таарч байгаа юм. Тиймээс ер нь энэ удаагийн хэлэлцүүлгээс ажиглахад уул уурхайн томоохон компанийн эзэд монголын улс төрд хүчтэй нөлөөлж байгаа нь илт харагдаж эхэллээ.

Цаашид мөнгөнөөс төрийн бодлого гэдэг зүйлийг ангид болгохгүй бол юм ер нь хаашаа ч эргэж магадгүй байдалд хүрээд байгаа юм бус уу.

Б.Даваа
Эх сурвалж: “Монголын мэдээ”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (December 12, 2011 6:06:35 pm )

    Ene ymar barin tabin ym bichdeg gar be.Bi jijig kompanitai 30 ajilchintai.Unuudur jijig baigaach herbee hubtsia uguh ym bol ashiglagdahgui baiga baga saga hurungu zaraad ter 30 sayar bu hel 60 sayarch heregtei ym abhad belen bna.Hediigeer mongoliin jijig kampaniudad 30 say tugrug baihgui gej hen yaj medeed bgam be.Uul uurhaigaas oloh orlogoo busad salbaraa hugjuulhen zub.Irgeded taraah n buruu gedgiig delhii niiteere huleen zubshuuruud udaj bna.helehch ug alga da.narantuuliin zahiin ganzagchnii gart 30 say tug ybaa teheer jijigch gesen kompanig buu dooshin hii ted abahda hurbel yaj igeed aban.nobshoo

  • Anonymous (December 12, 2011 10:04:01 pm )

    Gadaadiin kompand ogohoor duun gartsgaahgvi yum. Mongol hvh avah geheer boon sensats degdeeh yum.Ug n ter Mongol 999-d mash olon kompani huvtsaa boloh 1 saya tog tiitciheed mongolchuudaa demjeed huvtsaagaa goridood suuj bggaa.Chaddag n vvnii hoinoos ajil bolgon hootsoldohoor hardaad l.Mongol kompani mongol hvn gazartaa ezen cuug l dee.

  • Anonymous (December 12, 2011 10:05:42 pm )

    ene neg har pizdaag shalgaad uguuchde…naad chin omnogoviiig duusgasan shde……idej duusgasan daraa n badraa gej nuhur bn tavantolgoi XXKiin tumenbayr gej nuhur bbn shalguulaad uguuchdee

  • Anonymous (December 13, 2011 9:10:06 am )

    Ta iPhone 4S–тэй болмоор байна уу тэгвэл манай 1000zahia c o m-оор ороод vзээрэй Vvнээс илvv хямдаар Монголд iPhone 4S (Factory Unlocked) олдохгvй гэдэгт 100% итгэлтэй байна! Манай бvх бараа Америкаас 100% оригналь, цоо шинэ, vйлдвэрийнхээ баглаа, боодол, битvvмжлэлтэйгээ орж ирдэг . Та манайхаар ороод л vз таньд гарцаагvй таалагдна. Манайх Монголдоо хамгийн хямд нь хэрвээ та манайхыг хамгийн хямд нь гэдэгт эргэлзэж байгаа бол манай дээр байгаа комьютерuuдийн uнийг, uзuuлэлт, өнгө uзэмж, брэнд нэртэй нь цуг бичиж аваад өөр дэлгuuрuuдээр ороод харьцуулаад хараарай Манайх бuх бараагаа Америкаас оруулж ирдэг бөгөөд бuгд Америк стандардын дагуу uйлдвэрлэгдсэн, 100% оригналь, цоо шинэ, uйлдвэрийхээ баглаа, боодол, битuuмжлэлтэйгээ байдаг Манайх бuх электрон бараандаа 3 сарын баталгаа өгж байгаа Эцэст нь, та манайхаас зuгээр л бараа аваад uз гэж хэлмээр байна Сэтгэл ханамжийн баталгаа 100% байна гэдэгт бид 100% итгэлтэй байна Баярлалаа 1000zahia c o m Монголын хамгийн хямд интернет дэлгuuр!

antalya rent a car