antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 12, 2011 Comments are off

“Хэлгүй” гишүүд хэлд орж “хөлгүй” нь хөлд орж эхэллээ

нийтлэсэн Admin

Дөрвөн жил болоход бидний төлөө үг дуугарч байгаагүй, нэг ч хуульд санал өгч, асуулт тавьж, хариулт өгч байгаагүй

гишүүд маань хэлд орж эхлэв. УИХ-аар хууль хэлэлцэж байхад дундуур нь тэс өөр зүйл ярьж хурал үймүүлж, ангийнхныхаа дургүйцлийг хүргэдэг нөхөд Төрийн шаргал ордонд суугаа 76 гишүүн дотор ухна шиг нөхөд олон байна. Ийнхүү хэлэхийн учир нь, ямаанд хайр зарлан кг ноолуур тутамд мөнгө төсөвлөх үед төрийн түшээдийг өхөөрдөн хайрласан нэр юм. Тэдний нэг бол УИХ-ын гишүүн хэмээх сэтрийг зүүж яваа Кёкүшюзан Д.Батбаяр. Тэрбээр саяхны нэг өдөр УИХ-ын чуулганд хууль хэлэлцэж байх үед хоцорч орж ирчихээд тэнд ёстой л нэг дураараа загнаж байгаад гарч одов. Сүмоч гишүүн чуулганы танхимд орж ирээд нэгэн хэвлэлийн /байгууллагын нэрийг нууцлав/ гэрэл зургийн сурвалжлагчийн чихэнд үг шивнэж байгаа харагдсан. Төд удалгүй нөгөө гэрэл зурагчин Кёкүшюзан Д.Батбаяр гишүүний суудлын эсрэг талаас түүний гэгээн дүрийг ёстой л хэдэнтээ гэрэл зургийн хальснаа буулгав. Эрхэм гишүүн ч ялгаагүй зурагчны өөдөөс янз бүр болж, суудал дээрээ хэдэн янз болж хувирсан. Цаас барьж, уншиж, кноп дарж, тохой залган суух Л.Гүндалай гишүүнтэй юм ярьж, хүрмээ тайлж, босч гээд янз бүрээр зураг татуулж загвардсаны эцэст хээвнэг гарч одов. Бодвол мань хүн эдгээр зургаа  сонгуулийнхаа сурталчилгаанд ашиглах гэж байгаа бололтой. Уг нь тэрбээр Сонгинохайрхан дүүргийн иргэдийн амьдралыг өөд нь татна гэж УИХ-д сонгогдсон. Бүр дүүргийнхээ айл өрх бүрээс нэг хүнийг арлын оронд ажиллуулна хэмээн амласан. Гэтэл өнөөдөр Япон битгий хэл жалганаасаа гарч үзээгүй аавын хүүхдүүд тус дүүрэгт олон байна. Ажил амьдрал нь өдөр ирэх тусам доройтож байгаа. Харин энэ байдал сүмоч гишүүний нүдэнд огт торохгүй байгаа аж. Д.Батбаяр гишүүн дараачийн сонгуульд төрсөн нутаг болох Ховд аймгийнхаа иргэдийг налж 2012 оны парламентад суудал  бөглөхөөр төлөвлөж байгаа гэх. Ямартай ч энэ парламентад фотогеничный түшээтэй байснаараа нэг онцлогтой болох нь.

Мөн энэ парламентад суудлын тоо бөглөж байгаа нөхдийн нэг бол Хан-Уул дүүргийнхний итгэлийг шороотой хутгасан Д.Загджав юм. Энэ дөрвөн жилд түүнийг хичнээн минут үг хэлснийг тооцоод үзвэл тун бага тоо гарна. Гэтэл “хэлгүй” гишүүн маань сүүлийн үед ташаа ч гэсэн үг хэлж, Монгол орны эрх ашгийн төлөө зүтгэдэг эх оронч хүн болж харагдах гээд улайрдаг болчихож. Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд редакцийн засвар хийж байхад гишүүн Д.Загджав жирийн иргэд битгий хэл захын нохой мэдэхээр болсон зүйлийг дахин дахин асууж, ангийнхныхаа дургүйг хүргэв. Тэрбээр, “Иргэдэд олгох 1072 хувьцааны үнэ хэд байх вэ? Хэрэв иргэд мөнгөө авъя гэвэл тэр мөнгийг нь хаанаас гаргаж өгөх юм бэ?” хэмээхэд, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хороон дарга Д.Хаянхярваа, “Хувьцаа бус мөнгөө авах иргэдэд олгохоор улсын төсөв 400 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа шүү дээ. Цаашдаа 1.5 их наяд төгрөг босгох боломж байгаа” хэмээн хариулсан. Уг нь, энэ асуудлыг Төсвийн тухай хуулийг хэлэлцэж эхлэх үеэс эхлээд л гишүүн болгон яг энэ асуудлаар хэвлэлд ярилцлага өгч байсан. Гэтэл үүнийг Д.Загджав гишүүн одоо болтол ойлгоогүй бололтой. Арга ядахдаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хуулийг нь хүртэл уншиж өгсөн. Гэвч мань гишүүн бас л ойлгосонгүй. “Дэмбэрэл дарга аа. Миний микрофоныг нээгээд өгөөч, үгээ хэлмээр байна, хариултаа авмаар байна” хэмээн гомдоллож байв. Түүнийг ингэж паанигтаж байхад өрөөсөн дугуй нь бас гараад ирэх нь тэр. Тэр бол алс баруун хязгаарын Баян-Өлгийчүүдийн итгэлийг хүлээсэн Х.Баделхан гишүүн юм. Тэрбээр, спикерийг хууль уншиж дуусаад шүлс нь хатаагүй байхад дахиад л Д.Загджав гишүүний асуусныг лавлаж танхимд суусан гишүүдийг бухимдуулах нь тэр. Ямар сайндаа ард нь суусан Д.Хаянхярваа гишүүн “дөнгөж сая уншаад дууслаа шүү дээ” гэхэд Х.Баделхан гишүүн “сая уншсан юм уу” гэж мэлрэв. Тэдний энэ мэт байдлыг харахаар хууль батлаад байгаа юм уу, хэрүүл хийгээд байгаа юм уу хэмээн эргэлзээ төрөх. Ийн дөрвөн жил дуугүй суусан “хэлгүй” гишүүд хэлд орж, хавь ойрын хэнд ч хамаагүй зүйлийг хамж шимж ярьдаг өвчин тусчээ.
Д.Гал

(www.wikimon.mn)


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car