НИТХ-ын тэргvvлэгчидийг vнэн худал нь мэдэгдэхгvй баахан журам батладаг талаарх мэдээлэл ємнє нь гарч байсан ч vvнийг тэд асар ихээр vгvйсгэдэг байсан цаг саяхан.
Тэгвэл єєрсдийгєє хуульд нийцсэн журам батладаг хэмээн сайрхдаг байсан нєхдvvдийн булхайг ШЄХТГ-ынхан илрvvлэн ёстой л нэг шившигийг нь тарилаа. Єєрєєр хэлбэл, тус газраас НИТХ-ын тэргvvлэгчдийг журам батлах замаар мєнгє хусдаг байсныг нь илрvvлсэн гэсэн vг. Тодруулбал, ШЄХТГ-ынхан зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зєєж шилжvvлэх болон дугуй тvгжихтэй холбоотой Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн иргэдийн тєлєєлєгчдийн хурлын шийдвэр хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийсэн байна.
Уг шалгалтад ЦЕГ, НЗДТГ, НИТХ, Замын хєдєлгєєний удирдлагын тєв, НЄVГ болон тээврийн хэрэгсэл зєєж шилжvvлэх, дугуй тvгжих vйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжvvд хамрагдсан байна.
Гэтэл тэдний хийсэн энэхvv шалгалтаар Нийслэлийн иргэдийн тєлєєлєгчдийн хурлын тэргvvлэгчид нь хууль тогтоомж зєрчиж, журам батлан гаргах замаар тээврийн хэрэгслийн дугуйг тvгжих vйл ажиллагаа эрхлэх зєвшєєрлийг аж ахуйн нэгжvvдэд олгож, тєлбєр хураалгасан нь тогтоогдсон байна.
Єєрєєр хэлбэл, Нийслэлийн Засаг дарга нь “Замын хєдєлгєєний удирдлагын тєв” НЄVГ-т хууль тогтоомж зєрчиж, тээврийн хэрэгслийг зєєж, шилжvvлэх vйл ажиллагааг явуулах, тєлбєр хураамж авах эрх олгосон зэрэг ноцтой зєрчлvvд илэрсэн байгаа юм.
Тухайлбал, Нийслэлийн засаг даргын 2013 оны А/769 тоот захирамжийг vндэслэн Замын хєдєлгєєний удирдлагын тєвийн дарга 2013 оны наймдугаар сарын 29-ний єдрийн А/21 тоот тушаал гаргаж, тээврийн хэрэгслийн хєдєлгvvрийн багтаамжаас хамааран 70000-80000 тєгрєг байхаар тогтоосон байна. Уг нь Цагдаагийн ерєнхий газрын даргын бvрэн эрхэд хамаарах асуудлаар Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Vvл тушаал шийдвэр гаргасан нь хууль зєрчсєн хэрэг болсон гэсэн vг. Уг зєрчил vйлдэгдсэнээр Замын хєдєлгєєний удирдлагын тєв нь 2013-2014 онд нийт 9230 тээврийн хэрэгслийг 70.000-80.000 тєгрєгєєр зєєж шилжvvлж, 647.710,000 тєгрєгийн vйлчилгээний хураамжийг хууль бусаар хураан авч, нийслэлийн тєсєвт тєвлєрvvлсэн байна. Нийслэлд тээврийн хэрэгслийг тvр саатуулах байр байгуулж ажиллуулах, зориулалтын чирэгч, ачигч автомашинаар зєєж шилжvvлэх vйл ажиллагаа эрхлэх 15 аж ахуйн нэгж гэрээний дагуу vйл ажиллагаа явуулдаг гэнэ. Тэд єєрсдийн орлогын 10 хувийг нийслэлийн тєрийн санд шилжvvлнэ гэж заасны дагуу єнгєрсєн онд 8448, єнгєрсєн хоёрдугаар сарын 28-ны байдлаар 3298 тээврийн хэрэгслийн дугуйг тvгжиж, нийт 200 гаруй сая тєгрєгний орлого олжээ.
Гэвч тvvнийхээ дєнгєж 82 хувийг л нийслэлийн тєсєвт тєвлєрvvлсэн болох нь шалгалтаар тогтоогдсон байна. Эндээс харахад ємнє нь 70-80 мянган тєгрєгєєр машинаа ачуулсан иргэд нэгдэн нийлж шvvхэд хандаж, хохирлоо барагдуулах боломж бvрдэж байна гэсэн vг. Ямартай ч хяналт шалгалтаар булхай нь илэрсэн НИТХ-ын тєлєєлєгчид энэ удаад ачигч компаниудтай нийлж худал vнэн нь мэдэгдэхгvй баахан журам баталснаас болж олон хvн хохирч байсан нь энэ аж.
Тиймээс ШЄХТГ-аас зєрчил гаргасан этгээдийг дээд шатны байгууллагад зєрчлийг арилгахыг vvрэг болгох саналыг хvргvvлсэн нь тун сайшаалтай хэрэг. Тvvнчлэн зєрчлийн шалтгаан нєхцлийг арилгах арга хэмжээ авах талаар холбогдох байгууллагуудад санал хvргvvлэх, зєрчил гаргасан албан тушаалтнуудад Єрсєлдєєний тухай хуульд заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулахаар болсон нь ядарсан ард иргэддэ урам єгч байна гэж хэлж болохоор байгаа юм.
Юутай ч єнгєрсєн хугацаанд олны хэл ам дагуулж, бас нэгэн бухимдуулагч болоод байсан ачигч машины асуудлыг одоо л нэг албаныхан анхааралдаа авч арга хэмжээ авахаар боллоо. Товчхондоо эрээ цээргvй аашлах машин ачигч компаниудыг цэгцлэхээр болж холбогдох албаны хvмvvсийн буруутай vйлдлийг ч тогтоолоо. Тэгэхээр ажил биш ашгийн тєлєє явж байсан ачигч машинууд ч одоо хэн дуртай хvнийхээ машиныг ачаад явах боломжгvй болж байна гэсэн vг.
Ємнє нь хэвлэл мэдээллийнхэн ачигч машинуудын талаар хангалттай мэдээллийг холбогдох албаныханд хvргэж байсан ч vvнийг ойшоодог нэг ч албан тушаалтан байгаагvй. Тэд ийнхvv нийлж ядарсан иргэдийн халаасыг хоослох гэж хачин жигтэй журам батласан нь энэ бололтой.
Хамгийн асуудалтай нь єдєрт олон машин ачиж байгаа хэрнээ торгуулийн мєнгє нь хаана тєвлєрч аль дансанд ордог юм бол гэж олон хvн сонирхдог байсан. Тэгвэл бидний машиныг зєвшєєрєлгvй ачиж явдаг ямар, ямар компани байгаа тухай сонирхож vзвэл “Хас транс” “Очух”, “BMML”, “Ачит сэлэнгэ”, “Авто гранд мастер” зэрэг компани гvйцэтгэдэг юм байна. Эдгээр компаниуд бvгд хувийн хэвшлийнх. Уг компаниуд хоногт 80 орчим, ачаалал ихтэй vед 100 гаруй машин ачдаг.
Тэгвэл эдгээр хувийн компаниуд иргэдээс авсан торгуулийн мєнгєє зуун хувь єєрсдєє авдаг тухайг нэгэн компанийн захирал хэлж байсан удаатай. Товчхондоо тэд улсад тєлєх ёстой татвараа тєлєєд vлдсэн нь дээрх компаниудын хувийн орлого болдог байна. Тиймээс л “Улсад нэг ч тєгрєг тушаадаггvй ачилтын компаниуд бусдын ємчид эрээ цээргvй халдаж байна” гэх иргэдийн гомдол гарсан нь єнєєдєр ийнхvv биелэлээ оллоо гэж хэлж болохоор боллоо. Эцэст нь хэлэхэд НИТХ-ын тєлєєлєгчид тvvхий журам боловсруулж бизнес хийгээд байна уу.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
MGL (March 26, 2015 4:15:13 pm )
Төр үүнээс өөрөөр төсвөө бүрдүүлж чадахгүй болсон шүү дээ. Эдийн засаг бүхлээрээ хямарч байхад ганцхан энэ машин ачдаг компаниуд л ашигтай ажиллаж байна. Энэ хотын захиргааны хөхдүүд гэж дандаа хөгийн хөгийн зүйл санаачлах юм. Ажил хийсэн дүр эсгээд л тэр нь эргээд буруудаж л байдаг түүндээ санаа зовсон зүйл алга. Та нар яандаа эргэж буцсан юмнууд
-
zochin (March 30, 2015 7:42:40 am )
turiin huulias deegvvr murddug gantz juram bol ene bna turiin sand mungu ni ordoggvi gants mungiig hen abdag yum boloo. mungiig abch bgaa hvn udahgvi gedes ni hagarch vheesei bilee.
-
иргэн (April 01, 2015 12:33:19 am )
Машин ачдаг компаний захиралуудийн нэрсийг нийтэд ил болгож санхуугийн шалгалт оруулья
-
der (April 16, 2015 5:43:38 pm )
heveeree l achaad achaad l bna sh de yun orsoldoonii gazar shalgasan gej bahi baidgaraa l hunii mshiniig gudamjnaas hulgai hiicheed daraa ni ezneez huuli bus mongo avch bna sh de iim zavaan bohir ajliig ene muu uhdel salga amban aluurchi UUL hiigeed l yariasn helsen huniig nohoi gahaigaar ni duudaad l bj bna ene ulsad huuli gej erdoo ch bhgui shuu de
4 Comments