antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 26, 2015 1 comment

Алдарт дуучин Селин Дион нөхрөөсөө болж шууд ярилцлагын үеэр уйлжээ

нийтлэсэн Admin

selin dion uilavКанадын алдарт дуучин Селин Дион “ABC News” телевизэд ярилцлага өгөх үеэрээ уйлсан нь олныг эмзэглүүлжээ. Учир нь түүний нөхөр 73 настай Рене Анжелийн бие эрс муудсантай холбоотой юм. Тэрээр ярилцлагын үеэр “Миний зүрх зогсох гээд байна. Яагаад гэж үү. Миний нөхрийн бие өдрөөс өдөрт доройтож байна. Би өдөр бүр шаналал, айдастайгаар цаг хугацааг даван туулж байна. Орой унтах бүртээ өглөө нөхөр минь сэрэх болов уу гэсэн айдас намайг зовоосоор. Нөхөр минь тайван, амар амгалан байхыг надад зөвлөдөг ч би шаналж байна” хэмээжээ.

Түүний нөхөр тал цус харвасан бөгөөд алдарт дуучин маань эр нөхрөө халамжлах гээд тоглолтоо ирэх сарыг хүртэл хойшлуулсан байна. Тэгвэл энэ сараас эхлэн урлагтаа эргэн ирж буйгаа зарласан тэрбээр Лас Вегас хотноо тоглолтоо хийж эхэлжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • zochin (March 27, 2015 1:09:42 pm )

    saihan hosuud, gaihaltai emegtei

antalya rent a car