antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 26, 2015 Comments are off

Хонхны баярын үйл ажиллагааг зөв зохистой тэмдэглэх зорилготой ”Мөрөөдлийн боловсрол” аян эхэллээ

нийтлэсэн Admin

honhni bayrХонхны баярын үйл ажиллагааг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын Сурагчдын холбоо, Монгол Улсын Багшийн их сургууль, Шинжлэх Ухаан Технологийн их сургууль, Монгол Улсын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулиудтай хамтран “Мөрөөдлийн боловсрол” сэдэвт нээлттэй аяныг энэ сараас эхлүүллээ.

Энэ аяны хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулийн төгсөх ангийн мянга гаруй оюутан, сурагчдад хүсэл сонирхолд нь тулгуурлан мэргэжил сонголтыг зөв хийхэд туслалцаа дэмжлэг үзүүлэх, Хонхны баярын үйл ажиллагааг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, зөв харилцаа, ёс суртахуун, архи, тамхины хор уршиг, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хуулиудын талаар мэдээлэл өгч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, өдөрлөгийг 3 үе шаттай зохион байгууллаа гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газраас мэдээллээ.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car