antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 26, 2015 9 comments

Л.Гүндалайгийн шинэ нам байгуулах дахин нэг “тоглоом” хэр удаан үргэлжлэх вэ

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Ардчилсан намын гишүүнээсээ татгалзжээ. Тэрбээр намаасаа гарч байгаагаа мэдэгдэж, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчдээ хүсэлтээ өгсөн байна. Гэхдээ тэр энэ үйлдлээрээ улс төрөөс холдож байгаа юм биш. Харин ч улс төрд шинэ нам байгуулан өөрийн “арми”-ийг бэлтгэхээр болсон аж. Л.Гүндалай УИХ-ын 2016 оны сонгуулиар Эрдэнэт хотоос нэр дэвших зорилготой гэнэ. Тиймээс ирэх тав дахь өдөр Эрдэнэт рүү явж, өөрөө тэндэхийн иргэн болохоор бичиг баримтаа шилжүүлэх юм байх. Мөн түүний зорилго тус хотоос нэр дэвшихийн өмнө хийх нэг ажил нь шинэ нам байгуулах аж. Намынхаа нэрийг одоогоор өгөөгүй байгаа гэсэн ч, бүх бэлтгэл ажлаа хийчихсэн хэмээн өчигдөр мэдэгдэж байна лээ.

Түүний хувьд нам байгуулж “тоглож” үзсэн улстөрч. Тэрбээр Ард түмний нам байгуулж, Ардчилсан намаас гарч байсан удаатай. Гэсэн ч 2008 онд буцаад л АН-д оччихсон.

Түүний байгуулсан нам усанд хаясан чулуу шиг л таг чиг болчихсон. Хэвлэлд тэрбээр намынхаа тухай ингэж ярьсан байдаг.

-Ард түмний нам юу болсон бэ?

-Намайг байхгүй болчихоор усан дахь хөөс шиг замхраад л алга болчихсон.

-Та бүхэл бүтэн нам байгуулчихаад өөрөө АН-д элсчиж болж байгаа юм уу?

-Харин ч би Ард түмний нам гэж байгуулаагүй бол Ардын нам чинь энэ нэрийг авчихсан явж байх байсан биз. Би өрсч Ард түмний нам гэж байгуулсан нь оносон юм биш үү гэж хариулсан байдаг.

Тэрбээр энэ хариултыг УИХ-ын гишүүн байхдаа хэлж байв. Түүний хэлснээр бол АН-ынхан баярлаж явах ёстой юм шиг ээ. Нам байгуулдаг, тэгээд дараа нь больдог арга барилыг тэр эзэмшсэн нэгэн.

Ардчилсан намаас гарсан тайлбараа хэлэхдээ “Би АН-аас албан ёсоор гарах өргөдлөө өгөх гэж байна. Аливаа нэг зүйлийн төгсгөл нь нэг зүйлийн эхлэл байдаг. Би шинээр эхэлж байна. Өнөөдрөөс эхлээд улс төрийн шинэ үйл явдлыг эхлүүлнэ. Улс төрийн цоо шинэ нам байгуулахыг зорьж байгаа” гэв. Энэ бол албан ёсны тайлбар нь. Харин дараа нь нэг телевизээр ярихдаа АН намайг намаасаа шахсан гэх утгатай зүйл ярьсан байсан. Ардчилсан намд буцаж орсон Л.Гүндалай Эрүүл мэндийн сайдын албыг хашиж байсан юм. Харин АН олон суудал авдаг УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа түүнд өгсөн албан тушаал нь Боомтын нэгдсэн захиргааны даргын суудал. Гэвч Ч.Сайханбилэг сайд болоод Боомтын нэгдсэн захиргааг татан буулгаж орхисон. Учир нь энэ нь төсөв хэмнэх нэг арга нь байв. Ингээд албан тушаалгүй хоцорсон Л.Гүндалай намаасаа гарч, дараагийн шоуны ажилдаа ханцуй шамлан оржээ. Түүний дараагийн нам байгуулж тоглох тоглоом хэр удаан үргэлжлэх юм бол доо.

Цацрал

Эх сурвалж: ZAluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • zochin (March 26, 2015 10:12:38 am )

    ene neg unen teneg gariig bolil doo haya l daaa yamar ch hereggui bi chadna geed guij baigaad shahuu eruul medniin said bolson yasan ichig ichig

  • tsend (March 26, 2015 10:45:40 am )

    bolj baina. amjilt

    • ээ (March 27, 2015 1:50:45 pm )

      Улс төрийн комбинац хийж байгаа байх. Энэ нь АН-д ашигтай хүмүүсийн толгойг эргүүлж байгаад санлыг нь АН-д ашигтай болгох байхдаа

  • zpchin (March 26, 2015 11:47:44 am )

    harin ch demjih hergeti sh dee
    humuusee

  • зөрүүд (March 27, 2015 9:51:25 am )

    naad jvjigniig chini uls terees zailuulsan ni deer l dee gehdee erdenetiinhniig yaj hoshgiruulaad gagch ireh gej baigaa um bilee bid taashgvi ene luibart mergeshsen uls terchid yaaj ch medne dee

  • Anonymous (March 29, 2015 9:03:38 am )

    Ene lyivarshin odoo ard tvmniig teneg gej bodoo yu

  • Рама (March 29, 2015 12:40:49 pm )

    Гүндалай, буян жагаа хоёр яг адилхан. Бүгдийг муулж байгаад УИХ -д орно гэж тооцож увайгүйтэж байна.

  • Зочин (March 30, 2015 8:07:58 am )

    Болж байна хо шинэ нам байгуулж орно гэж байгаа амжилт наадуулаа намнаад огоорой хо

  • zochin (March 30, 2015 1:12:52 pm )

    гүнбалай гэж ийм л хүн байсан тийм л нүх болох юум

antalya rent a car