Хариуцсан салбартаа хэл амаа олоод ажиллах нь сайд нарын ажилдаа амжилт гарахын нэг үндэс юм. Энэ нь бохир тохироо хий гэсэн үг биш. Харин ч салбартаа нухлагдаж зовлон жаргалыг нь бие сэтгэлээрээ мэдэрсэн тэр хүмүүсийн үгийг сайн сонс гэсэн утгатай. Тэгвэл сайд болсноосоо хойш салбарынхантайгаа учраа ололцохыг хүсдэггүй нэг “этгээд” байдаг нь ХХАА-н сайд Р.Бурмаа юм. Нэгхэн жилийн “настай” энэ сайд хатагай нэгэн зууны түүхтэй үндэсний газар тариалангийн салбарын төлөөллийг өмнөө сөгдүүлэхийг хүсээд байгаа бололтой. Салхи хэдий салхилавч уул бөхийдөггүй гэсэн үг байдаг. Үндэсний үйлдвэрлэгчид салбараа ойлгоогүй сайд хатагтайгтай хэдэнтээ уулзсан ч тусыг эс олсон. ХХААЯ чаддагаараа ОХУ-аас буудай импортлох шийдвэр гаргасаныг тариалан эрхлэгчид эсэргүүцэж байгаа. Учир нь дотоодод хангалттай буудай байгаа учраас гаднаас авах шаардлага байхгүй гэж үзэж буй. Хэрвээ гаднаас буудай импортоор авбал дотоод дахь буудайнууд зах зээлд худалдаалагдаж чадахгүй ялзарч, муудах аюултай хэмээн тариаланчид ярьж байгаа. Үүнээс болж дотоодын тариалан эрхлэгчид алдагдалд орно. Тиймээс Р.Бурмаа сайдыг уг шийдвэрийг эсэргүүцэж тариалан эрхлэгчид трактортай жагсаал хүртэл зохион байгуулсан юм. Харин яамны зүгээс тэднийг цавуулаг ихтэй буудай тарьсан учраас гаднаас нөхөж авахаар болсон гэсэн тайлбарыг хийж буй газар тариалантйн ойр байдаг хүний инээд хүргэм тайлбар юм. Сүүлийн үед энэ яам төөрдөг байшинтай адилхан болоод байгаа гэнэ. Газар тариалагчдын төлөөлөл энэ жилийн хэчнээн тонн буудай худалдан авах гэж байгаа, үнэ нь хэд байх, ахин импортын буудайн зөвшөөрөл өгөх эсэхийг мэдэх гээд хаалга бүрийг онголзуулавч албаны хүн шиг хариу хэлэх албан тушаалтан олдодгүй гэнэ. Р.Бурмаа сайдын бүрдүүлсэн багийнх нь байж байгаа царай нь ердөө л энэ.
NUUTS.mn
13 Comments