antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 18, 2015 12 comments

Г.Шийлэгдамбын “Даварсан” албат

нийтлэсэн Admin

shlegЭрүүл мэндийн тусламж үйлчилгээ иргэдэд хурдан шуурхай хүрч байна уу гэдэгт эргэлзэх хүн олон. Түргэн тусламжийнханд иргэд ийнхүү эргэлзэх болсныг лавлавал “103-т дуудлага өгөөд бүхэл бүтэн цаг өнгөрчихөөд байхад түргэн тусламж ирдэггүй. Тэдний хувьд хүний амь юу ч биш” гэх мэтчилэн гомдоллох хүн цөөнгүй. Үүний тод жишээ уржигдар боллоо. Тодруулбал, “Улаанбаатар” их дэлгүүрийн арын явган хүний гарцан дээр “Toyota Prius” маркийн автомашин дөрвөн хүүхдийг мөргөж, гэмтээсэн хэрэг гарчээ. Тухайн үед түргэн тусламж дуудсан боловч 40 минут өнгөрөхөд ирээгүй байна. Харин шаардлагатай үед дуудаад ч ирдэггүй түргэн тусламжийн машин нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үүдэнд захиргааны ажилтнаа буулгаж явсан аж. Түргэн тусламжийн машин хөлөглөсөн захиргааны ажилтан“Яаралтай албан ажил хөөцөлдөж явна” гэж хээвнэг хэлж байх юм. Энэ мэт жишээнээс харахад Г.Шийлэгдамбын“Даварсан” албат албан ажлаа түргэн тусламжийн машинаар амжуулж, дуут дохиогоо хангинуулж явдаг бололтой. Уг нь Эрүүл мэндийн яамнаас нийслэлийн Засаг даргын тамгын газар ороход тав хүрэхгүй минут алхдаг байлтай. Гэтэл түргэн тусламжийн автомашин хүрэлцэхгүй байна гэж ярьдаг хэрнээ санхүү мэтийн бичиг цаасны ажилд ашиглаж байгааг салбарын сайд нь анзаарах биз. Энэ мэт хариуцлагагүй байдлаас болж хүний амь эрсдсэн бол хариуцлагыг нь түргэний машин“эзэгнэж” явсан захиргааны ажилтан хүлээхүй нь лавтай.

М.Энхцэцэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • зочин (March 18, 2015 9:29:59 pm )

    Албан ажилдаа албан хаагчиддаа хариуцлага тооцож ажиллахыг хүсье

  • Anonymous (March 19, 2015 7:39:46 am )

    эрүүл мэндийн салбарын хариуцлаггүй асуудлийг энэ сайд өөрчилж чадах боловуу гэдэг нь эргэлзээтэй Сайд болоод өчнөөн хугацаа өнгөрөөд байхад дорвитой авсан арга хэмжээ байхгүй л байна Ачаалал их өвчлөл их гэдгээр бүх муу муухайгаа чихээд ард нь идэж уух танил тал ах дүүгээ сувилах хариуцлаггүйн зуд үүрлэд байхад үүнийг одоо болтол олж харж чадахгүй байгаа энэ эрхэм зөөлөн сэнтийд дурлагсдын нэг бололтой Олон түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр үйлчилж яваа олон арван эмч сувилагч нараа харж чадахгүй хирнээ урьдын алдар нэрэндэээ дулдуйдсан хийж бүтээхээсээ шуналд автсан ихэмсэг олноос тасарсан дарга нараа зайлуулах цаг болсон

  • зочин (March 19, 2015 9:32:34 am )

    мянга сайдыг солиод ажил сайжрахгүй гэж бодож байна, ажил дунд болоод гүйцэтгэх шатанд ажиллаж байгаа түшмэл, албан хаагчдын ур чадвар, санал санаачилга, хир сэтгэл гаргаж ажиллаж байгаагаас маш ихээр шалтгаалдаг гэж … харин эмнэлэгийн сувилагч, бага эмч нар бол үнэндээ сэтгэлээсээ ажилладаг шүү

  • Anonymous (March 19, 2015 4:14:26 pm )

    Сувилагч нарийн харьцааны соёлд анхаардаг эрхэм түшээд гэж байна уу? Өвчтөнг амрах гэж ирсэн аятай, зандарч загинах нь их байдаг.

  • зочин (March 20, 2015 12:20:57 pm )

    хаанаасаа халгач нь гэгчээр эмч ,сувилагч нарын ааштай дээрэлхүү гар харсан байдлыг засахгүй бол сайд солигдоод нэмэргүй. яаж хүний гар харахгүйгээр цалин авч байгаа ажлаа сэтэглээсээ хийдэг болгох вэ?,

  • Эмч (March 20, 2015 1:10:14 pm )

    Шийлэгдамба аа, чи хамгийн бүдүүлэг хүн байна. Би энэ салбарыг мэдэхгүй ээ, өөр мэддэг хүнээр нь сайдын ажлыг хийлгэ гээд хэлчих ухамсар чамд байхгүй байна. Үнэн заваан пизда юм даа чи.

  • шаабар (March 20, 2015 3:11:41 pm )

    Эмнэлэгийн барилга эм тариа гаднаас оруулж ирэх бизнесээсээ өмнө бодлогоо хэрхэн өөрчлөхөөс ажлаа эхлэх байсан даа. Бусад аж ахуйн хүмүүс нь дээрх наймааны ажлыг хийж чадна шүү дээ. Ер нь эрүүл мэндийн салбарт байшин сав гэхээсээ илүү зөв менежмент л дутаад байна. Өвчин нэмэгдсэн үед түр ашигладаг нөөц эмнэлэгтэй боловол зүгээр. Цэргийн тийм эмнэлэг байдаг даа. Хүнийг заавал хэвтүүлэ эмчлэх гэдэг тогтолцоогоо эргэж харах хэрэгтэй гэж бодох юм. Хийх ажил ч их бий дээ.

  • оюун (March 20, 2015 8:12:53 pm )

    эмнэлэг гэдэг хэцүү юм сүрьеэгийн эмнэлэгт хэвтэх гэдэг тун хэцүү оргүйгэнэ хажуу талд нь хүнгүй хоосон 4 давхар байшин байж л байна

  • chingeltei duurgiin irgen (March 21, 2015 2:12:04 pm )

    iim yumnuudiig shuud halah heregtei .bas neg bugs dolooogch l biz.ayagui bol zam tavij uguugui jolooch tarsan bol erhiig ni hasaj baigaadaa

  • Anonymous (March 23, 2015 7:55:48 am )

    Эрүүл мэндийн салбарыг үндсээр нь шинэчилж өөрчилөхгүй бол ард түмний эрүүл мэнд хохироод дууслаа Төрөөс өчнөөн тэрбу төг гаргасан ч элсэнд асгасан ус шиг замхарч байна Тэр их мөнгийг 3 сая хүндээ хуваавал асар өндөр тоо гарна Үнэн чанартаа 3 сая хүн бүгд өвдөөгүй эмнэлгийн тусламж аваагүй нь ойлгомтой Эмнэлгийн тусламж эзэндээ хүрэхгүй байна Эмнэлэгт шат шатандаа идэж уух асуудал хэвийн үзэгдэл болсон Эмэнд зориулагдсан мөнгөний дийлэнх нь төсөл тендер нэрээр ашиг харсан байгуулагад очиж байна Улсын эмнэлэгт ажиллаж байгаа эмч нар бүгд хувийн эмнэлэгт давхар алба хашихын зэрэгцээ өөрсдөө дийлэнх нь хувийн эмнэлэгтэй болж улсын эмнэлэг тэдний саалийн үнээ болж хувирсан байна Шударгаар хүн ардынхаа төлөө зүтгэж байгаа жирийн эмчид эмнэлгийн наад захын эм тариа байхгүйгээс тэд хямд чанаргүй эмээр өвчтөнөө хагас дутуу эмчилсэн болоод гаргаж байна Эм оруулж ирэх асуудлыг яагаад төр засаг гартаа авч болохгүй гэж Яагаад ашиг харсан хувийн компанид даатгаж төсөвлөгдсөн мөнгөний талыг идүүлж байгаа юм бэ ЭМЯ-ны ажилгүй зүгээр сууж байгаа тэр олон түшмэдийг ажилтай болгох хэрэгтэй Ашгийн хойноос үхэн хатан гүйж байгаа хувийн компаниуд зах зээлээс хамгийн хямд чанаргүй эм оруулж ирж байгааг ЭМЯ-ны мяндагтангууд мэдэхгүйдээ биш өөрсдөө дундаас нь ашиг хүртэж суудагтай шууд холбоотой ЭМЯ идэж уудаг арын хаалгаа таслан зогсоохгүй юм бол ард түмэн хохирсоор байх болно

  • Anonymous (March 23, 2015 8:14:49 am )

    ЭМЯ-ны түшмэд гэж цаас сандал хоёртойгоо зууралдахаас өөр хийсэ бүтээсэн юмгүй улс татварын мөнгийг зүгээр идээд сууж байна ЭМя -д зөв удирдлага менжмент тооцоо судалгаа ажил хэрэгч байдал дутаж байна Тэдний ажил яст мэлхийнээс ч дор хурдтай нэг үгээр буурин дээрээ сууж байгаа шавар хөшөө шиг байна Өвчлөл хаана их байна Ажлын халуун цэг дээр хурдан шуурхай ажиллаж чадахгүй байна Адгийн наад зах нь хүүхдийн өвчлөл их болж эх хүүхдүүд эмнэлгийн шалан дээр олноор хэвтэж байхад халдвартын эмнэлэгт өвчлөл бага асар олон өрөө тасалгаа сул эмч сувилагч нар ачаалал бага байхад тэр хүчийг хүүхдийн эмнэлэгрүү шилжүүлж ажиллуулах хэрэгтэй шүү дээ Хотын төвөөс халдвартын эмнэлгийг нүүлгэж тэр том байшинд хүүхдийн эмнэлгийг наад зах нь оруулж болох л байсан Тал шиг өрөөнд дураараа тарвалзах гэсэн дарга эмч нараас нь айгаад арга хэмжээ авч чадахгүй байна уу Хаана хүч тарамдаж өвчлөл их байгаа газраа ажлаа зохицуулж чадахгүй байгаа ЭМЯ энэ олон түшмэдийг зүгээр тэжээж байх ёстой юмуу Ачаалал хүнд гэдгийн цаана далимдуулж мөнгө идэх хариуцлаггүйн зуд үүрлэж байгааг судалж үзэх хэрэгтэй Дулаан контороосоо гарч амьдралтай танилцаж нүдээ нээх цаг болсон байлтай Хурал зөвөллөгөөн семинар уулзалт хийснийгээ их ажил хийсэн мэт сэтгэдэг үхширсэн арга барилаасаа салах цаг болсон гэдгийг энэ эрхэм сайд мэдэх хугацаа аль хэдийн болсон байна

  • зочин (March 23, 2015 2:21:21 pm )

    erdenet hotiin emneleg gej buun hahuul absan gazar bna shdee

antalya rent a car