Нийслэлийн өмчийн харилцааны газраас нэр бүхий 21 байгууллага объектийг хувьчлахаар болжээ. Үүнд улсдаа ганцханд тооцогдох “Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв”-ийг хувьчлахаар эрх мэдэлтнүүд сэм тохиролцсон байна. Уг нь бол “Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв”-ийг хоёр жилийн өмнө акталж 12 давхар барилга барих шийдвэр гарчээ. Тэр арван хоёр давхартаа эмнэлгүүдийг оруулахаар төсөлд тусгагдсан байна.
Ийнхүү барилгыг нь арван хоёр давхар болгох нь бүү хэл нэг ч гар хүрэлгүй байсаар өнөөдөртэй золгоход хувьд эзэмшүүлж, худалдах тухай хуйвалдаан нийслэлийн хурлаар гарчихсан шахалт үзүүлж байгаа гэнэ.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв”-ийн ажилчид нь түрээсийн байраар тоног төхөөрөмжөө чирээд хэсч буй. Тиймээс тэд нэг сардаа улсын төсвөөс 22 сая төгрөг түрээст өгдөг бол цахилгааны төлбөрт 700 сая төгрөг өгдөг аж.
Энэ сэм хуйвалдаанаас харвал эрх мэдэлтнүүд аанай л хувьчлал нэрийн дор “Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв”-ийг байргүй болгож, аажмаар энэ төвийг устгах эхлэлийг тавьжээ. Үүний цаана өнөөх л хувьчлал нэрийн дор баяжигсадын нэрс байгааг надаар хэлүүлэх юун. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр бол энэ эмнэлгийн барилгыг АН, МАХН хэсэг нөхөд нийлж авахаар тохиролцсон гэлээ. Энэ бол албан эх сурвалж биш ч гэлээ Н.Удвал Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа хувьчлах асуудлыг дэмжсэн. Үүнд ямар нэгэн хэмжээгээр холбоотой хэмээв.
Н.Дөл
Холбоотой мэдээ
-
ELBEGEE (March 16, 2015 4:57:32 pm )
muusain luibarchidiig boliulaachee arai chdee halamj tetgebereer shud hiilgedeg hugshuudiig ya gej bgaa yum be ganz daatgalaar uzdeg nariin mergejliin ene tuviig harin ch tomsgoj saihan barilgatai bolgoh shaardlagatai tiimees barilgig yaraltai barij ehluuleh n zuitei
` -
zochid (March 16, 2015 5:03:49 pm )
hubiin shudnii emneleguud une ihtei, ter bolgon undur huls tulj emchluuleh bolon shud hiilgej chadahgui shuu de shudnii tuviig hebeer n blgahgui bol baidag chadlaaraa temzej huluu huruh gazraa yabj temzliin deed helber yu bdag tuuniig hiih bolnoo
-
Anonymous (March 16, 2015 8:26:14 pm )
Новшнууд цусалж ханадаггүй ээ
-
Anonymous (March 17, 2015 1:18:54 am )
ene baigaa bair savaa bish baihgui gazar ni ded butetsee shiideed hotoo telj hogjuuleechee hotoo 2 tiish ni hogjuulj bair alban gazruudiig zahruugaa barij bolno shuu dee bas bolj butej baigaa bolgoniig huvchilah bish shineer yuldveruudiig barij uls ornoo bosgoh heregtei ard tumend emneleg tsetserle ; surguuli; aj yuldveruud hamgiin turuund heregtei bna avdag bish yuldvereldeg uls boloh heregtei
-
songogch (March 17, 2015 6:54:43 pm )
ardchilsan namiihan arai l denduu baina shuu. ardchilaliig songosondoo mash ih haramsaj bainaaaaaa
-
Anonymous (March 18, 2015 11:17:33 pm )
zovshoorolgui baisan 12 davhar bairiig buulgaj baihaar ulsiin horongo bolgoj avaad ashiglaval uls orond heregtei yum bishuu huvi huniig ni torgood shuud ulsiin orlogo bolgovol deer shuu dee hairan horongo surguuli emneleg baihgui uls baij ymar negen heregtei zuild ashiglaval yasan yum boloo
-
зочин (March 23, 2015 9:36:34 am )
ЭРҮҮ НҮҮРНИЙ МЭС ЗАСЛЫН ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫГ НЬ АВАХЫН ТУЛД АРД ТҮМНЭЭ ХОХИРООХ ГЭЖ БАЙНА..АН ТӨРД БАЙГАА ДЭЭРЭЭ БУЛААЖ АВАХ ГЭЖШУНАЖ БАЙНА.ЭНЭ ЭМНЭЛГИЙ ХУВЬЧИЛЖ БОЛОХГҮЙ.УЛСЫН ӨМЧИЙГ ХУВЬЧЛАЛ НЭРЭЭР ДЭЭРЭМДЭЖ БАЙНА.УЛСЫН ӨМЧИЙГ АН ЫНХАН ХУВЬЧЛАЛЫГ САНААЧЛАН ХУЛГАЙЛАН АВЧ БАЯЖДАГИЙГ БҮГД МЭДНЭ.
-
zochin (March 24, 2015 4:37:43 pm )
yana aa odoo bolioch.Temuujin tenegees bolood ulsiin hairan horongo yairan bolson.ter emneleg odiid barigdaad duuschihsan baih bailaa.getel yav,
-
Anonymous (April 04, 2015 3:44:14 pm )
ард түмнийхээ эрүүл мэндийг боддог бол ганцхан байгаа шүдний эмнэлгийн барилгад шунах хэрэггүй Харин ч эсрэгээрээ улсын чанартай шүдний эмнэлгүүдийг олноор байгуулж шүдний өвчлөлөө бууруулах талаар дорвитой арга хэмжээ аваасай Шүд өвдвөл бүх өвчний эх үүсвэр болдог гэдгийг эрүүл мэндийн яам анхаарч ажлаа үүнрүү чиглүүлээсэй
9 Comments