Тулааны өмнөх нам гүм араншин гэдэг шиг сонгуулийн өмнөх жил гэхэд одоохондоо нам гүмхэн л байна. Харин бодлогын дайн эд үргэлжилж, нэр дэвших хүсэлтэй буюу сийлбэртэй том сандал, тоостой том ширээгээ хадгалж үлдэх гэсэн эрхэм гишүүд хэрхэн яаж иргэдийг хуурч санал авах вэ? гэсэн бодолдоо хамаг бие нь шатаж байгаа нь харваас илт.
Тухайбал өнгөрөгч сонгуулиас хойш саяханыг хүртэл тойргийнхоо иргэдтэй уулзаагүй, ажилгүй иргэдийг мянга мянгаар нь арлын оронд сууршуулж, өндөр цалинтай өртөг багатай амьдруулна гэсэн амлалтаа биелүүлээгүй сүмоч гишүүн гэнэт хөдөлгөөнд оров.
Тэрбээр өнгөрөгч сонгуулиар СХД-ийн 26-р тойргоос сонгогдсон билээ. Энэ оны эхэнд Кёкүшюзан.Д.Батбаяр өөрийг нь газарчилж явдаг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн хамт анх удаа тойрогтоо хөл тавихад нь иргэд баярлах бус цочих шиг болсон тухай ярьцгаадаг л юм. Ямар сайндаа л уулзалтын үеэр иргэдийн гомдол санал, халуухан асуултад төрийн түшээд тоосго шиг улаан царайлж, хөлсөндөө живж дуусахаа дөхсөн байх вэ дээ.
Нэгэн сонгогч сүмоч гишүүнээс “Та нар яагаад сонгуулиас хойш бидэнтэй нэг ч удаа уулзаагүй юм бэ” гэхэд бөх хүний бүдүүн баарга ухаанаар “Би тэгж бусад шиг байнга иргэдтэйгээ уулзаж өөрийгөө сурталчилахгүй. Миний хийсэн зүйлийг мэдэх нэг нь мэдэг л гэж бодсон” хэмээн томорсон гэж байгаа. Гэтэл мэдрүүлэхээр зүйл юу хийсэн билээ хэмээн бодож үзвэл үнэн харамсах биз.
Ирэх сонгуулиас өмнө хэдэнтэй үзэгдэн байж иргэдээс хямдхан санал авах төлөвлөгөөтэй очсон түүнээс сонгогдсон тойргийнх нь иргэд барааг нь харангуутаа л 40 мянган иргэн япон руу явуулна гэсэн амлалтыг нь нэхэж таарах нь дамжиггүй. Ядахад Монгол Улсын хүн амын 10 хувь, нийслэлийн нийт хүн амын 25 хувь нь сууршсан, тэр хэрээрээ ажилгүйдэл ядуурал ихтэй Сонгинохайрхан дүүргээс уран мэхийг уралдуулан худал хэлж сонгогдсон болохоор ажлын байрны тухай ам алдсан л бол биелүүлэхээс өмнө дуусаа л гэсэн үг. Үүнийг харин тэрбээр огт ойлголгүй уран донгодох замаар гараагаа эхэлсэн нь түүний улс төрийн амьдралд цэг тавихад ч бэлэн болоод байна. Дээрээс нь манай монголчууд бөх хүн худал ярихыг тэвчиж чадалгүй яадаг билээ дээ. Маш товчхондоо тийм л зүйл өрнөөд буй.
Харин өнгөрсөн амралтын өдөр арга барилаа арай жаахан өөрчилж, “Сайн байна уу Сонгинохайрхан” нэртэй сэтгүүлийн хамт Ардын хувьсгалын 90 жилийн ойн болон Ардчилалын 20 жилийн ойн медаль шуудайлах нь холгүй тээж очсон нь бүр доромжилсон үйлдэл гэдгийг сонгогчид ч тэр дор нь ойлгожээ. Ийнхүү хийсэн ажилгүй, худалаа бурахаас өөр хэлэх ч үггүй түүний улс төрийн халуухан амьдрал ирэх жилээр дуусгавар болж байгаа бололтой юм хөөрхий. Харин Монгол эр хүн шиг, тэр дундаа бөх хүн шиг уужуу сэтгэл гаргаж, ханахаа байсан сэтгэлтэй, ичихээ байсан дүрээ гэдгээ хэзээ нэг юм ойлгож бусдын өмнө буян үйлдэх бол доо.
Н.Булган
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 11, 2011 10:40:50 am )
Anhnaasaa iim durakiig songodog Songinohairhaniinhan sonin bainashtee. Odoo aldaagaa sain oilgoson bailgyi dee.
1 Comment