antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 8, 2011 Comments are off

Н.Энхбаярыг “Улаанбаатар таймс”-ыг аваагүй гэхэд хэн итгэх юм бэ

нийтлэсэн Admin

-Муу нуухаар сайн илчил гэдэг дээ, экс Ерөнхийлөгч өө-

“Улаанбаатар таймс” сонинг Намбарын Энхбаяр, би аваагүй, надад хамаагүй хэмээн гүрийдэг ч өдгөө ёстой л “хамаатай, хамгийн их хамаатай” гэдэг шиг л баримт материал ил гарч ирж байна. Шулуухан хэлэхэд түүнийг энэ сонинг авсан гэдгийг нотлох баримт гарч ирсэн юм. Тодруулбал, миний сонин хэмээн ил тод зарлачихдаг “Зууны мэдээ” сонин “Улаанбаатар таймс” сонины 2008 оны хоёр, гуравдугаар улирлын хэвлэлтийн зардлыг дааж тус сонины хэвлэх үйлдвэрт хэвлэж байсан байх юм.

Тэгэхээр энэ сонины цаана Н.Энхбаяр байсан гэдгийг, түүнийг улстөржүүлэх нэгэн хэрэгсэл болох сонин нэгээр нэмэгджээ гэдгийг батлаж, нотлоод өгсөн гэхгүй өөр юу гэх юм бэ. Бүр тодорхой өгүүлбээс “Улаанбаатар таймс” сонины хоёр, гуравдугаар улирлын сонины зардлын мөнгө нь нийт 70-аад сая төгрөг болсон бөгөөд энэ нь ашигтай ажиллаж байсан “Зууны мэдээ” сонинг алдагдал хүлээхэд хүргэжээ.

Ийнхүү алдагдал хүлээсэн “Зууны мэдээ” сонин алдагдлаа нөхөж, үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд “Голомт банк”-наас 30 сая төгрөгийг сарын 1.6 хувийн хүүтэй зээлж, хүүнд нь 2.8 сая төгрөг төлж байсан тухайгаа тухайн үед “Улаанбаатар таймс” сонины Ерөнхий эрхлэгч До.Чулуунбаатарт 2009 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 18 тоон албан бичгээр мөн оны гуравдугаар сарын 31-ний 52 тоот албан бичгээр илгээж мэдэгджээ. Гэхдээ уг албан бичигт дээрх хугацааны хэвлэлтийн зардалд гарсан алдагдлыг нөхөж үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд дээрх зээлийг авсан болохоо дурдсан ч төлбөр нэхэмжлээгүй болохоо мэдэгдсэн бичгийг ирүүлсэн байх аж.

Энэ мэтчлэн түүний булхай ёстой л “даравч далдайна, булавч бултайна” гэдэгчлэн илрэх боллоо. Тодруулбал, “Хангарьд”-ын Л.Сэргэлэн. Хэдийгээр Улаанбаатар сонинг хувьчилж авсан менежментийн баг ашигтай ажиллаж байгаа хэмээн нэгэн дуугаар хэлдэг байсан ч ашигтай бус алдагдалтай ажилласаар байсан нь түүний хэлснээр илчлэгдсэн. Бүр захиалгын тоо нь хүртэл буурчээ. Энэ бүгдээс харахад ноён Н.Энхбаяр “Улаанбаатар таймс” сонины хувьчлалд оролцоогүй гэж мянгантаа гүрийгээд ч тусыг эс олох нь тодорхой харагдаж байгаа юм.

Тэгээд ч муу нуухаар сайн илчил гэж нэг сайхан үг бий. Нөгөөтэйгүүр эрхэм ноён, экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын гар хөл өнөөдөр ч энэ сониноос салах болоогүй бололтой дог байна. Уруудаж явсан тус сонины хувьчлалыг хүчингүй болгож дахин хувьчлал явуулснаар сонины үйл ажиллагаа эргэж сэргэн захиалга нь урьд өмнө байгаагүйгээр нэмэгдэж, өнгө зүсээ өөрчлөөд эхлэнгүүт Н.Энхбаяр ахайтны арааны шүлс нь гоожиж, амаа ангайн зүтгэж эхэлсэн бололтой байна. Олон жил түүний хөлд чирэгдсэн тус сонины хамт олон энэ удаа ус балгасан мэт суухгүйгээр шийдсэн гэх.

Үнэндээ ч хорхой хүртэл биенд нь хүрэхээр атирдаг хорвоод мөрөөрөө ажлаа хийж байгаад ноёдын хэрүүлийн хөлд чирэгдэх нь хэнд сайхан байхав. Тэр ч утгаараа сүүлийн 10-аад жил хувьчлал нэрийн дор хэлмэгдсэн уран бүтээлчид энэ удаа эсэргүүцлээ илэрхийлж, шуналын гол цэг болсон хуучин хэвлэх үйлдвэрийн байрнаасаа салж, нийслэлд тушаачихаад сониныхоо эрхийг өөрсдөө аван сэтгэл амар ажиллахын төлөө зүтгэхээр сэтгэл шулуудсан гэнэ. Үзэг нэгт нөхдөдөө амжилт хүсье.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car