antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 5, 2015 2 comments

Г.Дэнзэнд эрүүгийн хэрэг үүсгэжээ

нийтлэсэн Admin

d5c40a43bd67bcd8547ca0240eefcaaf“Эрдэнэс Таван толгой”  компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг  саатуулан  шалгаж  байгаа билээ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 3-т заасны дагуу  сэжигтнээр тооцсон. Энэ хэрэгт  мөн Н.Алтанхуягийн  хүргэн Г.Дэнзэнг  хамааруулан шалгах аж. Учир нь Г.Дэнзэн Эрдэнэс Таван толгойн ТУЗ-ын даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээр байдаг  “Говь повер” компанид эвлэрэлийн гэрээний үндсэн дээр 4.6 тэрбум төгрөг шилжүүлсэн байв. Энэхүү хууль бус үйлдэлд   Ерөнхий сайд Н.Алтанхуягийг  ч бас холбоотой  гэж үзэж байгаа бололтой. Харин  АТГ-ын мөрдөн шалгагчдын ийм чимээнээр Г.Дэнзэн  гадаадын  аль нэг улс орон руу яваад өгчээ. Одоогоор чухам ямар улсад яваа нь тодорхойгүй байна. Гэхдээ түүнийг АТГ-аас албан ёсоор шалгаж эхлээгүй байх үед ийнхүү “оргон”  гарсан нь эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлгүй юм байна. Гагцүү Г.Дэнзэнг эх орондоо хэзээ ирэхийг  хүлээхээс өөр замгүй аж. Гар утас нь салгаатай, холбогдох өөр ямар нэгэн боломж хаагдмал байгаа юм байна. Гэхдээ ямартай ч одоо Г.Дэнзэнд  эрүүгийн хэрэг  үүсгэн шалгаж эхлээд байгаа ажээ.

Б.Отгонбаяр

Эх сурвалж: Tumen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ЗОЧИН (March 06, 2015 11:35:02 am )

    КККК ӨНГӨРСӨН БОРООНЫ ХОЙНООС ЦУВ НӨМРӨВ ГЭГЧЭЭР АЛТАНХУЯГИЙГ ЕС БАЙХАД Л 4,6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЛЖҮҮЛСЭН БАЙНА ГЭЭД Л БҮГД МЭДЭЭД ШУУГИАД БИЧЭЭД Л БАЙСАН, АТГ ДЭНЗЭНД БОЛОМЖ ОЛГОЖ ГАДАГШ НЬ ГАРГАА БИЗ,
    АЛЬ УЛС РУУ ГАРСАН НЬ ЯАГААД ТОДОРХОЙ БУС БАЙДАГ ЮМ, ХИЛ ГААЛИАР ГАРАХД БҮГД Л БҮРТГҮҮЛЖ,ПАСПОРТ ДЭЭРЭЭ ДАРДАС ДАРУУЛЖ БАЙГАА Ш ДЭЭ, ПАСПОРТ ДЭЭР НЬ ВИЗ МИЗ БАЙДАГ ЮМ БАЙГАА БИЗ ДЭЭ, ЭСВЭЛ ДИПЛОМАТ ПАСПОРТ АВЧИХААР ТАМГА ДАРУУЛДАГГҮЙ ЮМ УУ? ХАЧИН ХАЧИН ЮМ БОЛОХ ЮМАА.аЛТАНХУЯГ БҮХ ЮМЫГ ТООЦСОН БАЙГАА, ТЭР ДОР НЬ ДЭНЗЭНГ БАРИХГҮЙ ЯАСАН ЮМ, ОДОО ТЭР САРАНЗАЯГ НЬ СААТУУЛЖ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ, АЯГҮЙ БОЛ БАС ГАРААД ЯВЧИХСАН БАЙНА ГЭЖ БИЧИХ БОЛОХ НЬ Л ДЭЭ.

  • Anonymous (March 06, 2015 3:12:07 pm )

    Саяхан бил үү,хотын ихргэдийн хурлын дарга бас гялс гадаад гарч,нуугдаж байгаад ирсэн гэдэг шиг санаж байна.Зохиомж нь яг ижил,хэ хэ хэ

antalya rent a car