БОНХАЖ-ын сайдын зөвлөлийн өнгөрсөн сарын 9-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн самар түүх хугацаанд өөрчлөлт оруулсан. Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журмын 3.7-д заасан хуш модны самрыг аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэнэ гэсэн байдаг.
Энэ жил хур тунадас багатай, хуурайшилт ихтэй байгаа учир хоёрдугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон өөрчиллөө. Тиймээс 2015 оны хоёрдугаар сарын 24-ны өдрөөс хойш Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-361 дугаар тушаалыг үндэслэн шинээр ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүж бэлтгэх гэрээ хийх, ойн дагалт баялаг ашиглах эрхий бичиг нэмж олгохгүй гэсэн үг юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.