Монгол Улсын гурав дахь Ерєнхийлєгч Н.Энхбаяр ХVII жарны “Галзууруулагч” модон хонь жилийн битvvний єдрийн 15:50 цагт “Чингис хаан” буудалд хєл тавьсан бол vдэш нь Бєхийн єргєєнд гэнэтхэн морилж, дєрєвдэхийнхээ нvдийг бvлтэгнvvлээд авсан билээ. Тэгвэл Монголын улстєрд гэнэтийн бэлэг барих дуртай МАХН-ын дарга Н.Энхбаяр єчигдєр намынхаа цагаан байранд журмын нєхєдтэйгєє Цагаан сарын золголт хийж, магнайг нь тэнийлгэж амжив.
Тэрээр єнгєрсєн намар ирснээ бодвол царай, зvс нь сайжирсан харагдана. Ингээд тvvний журмын нєхєддєє хандан хэлсэн vгийг тоймлон хvргэж байна. Монгол хvний амны бэлгэ, ашдын дэмбэрэлийг бодож эх орон, ард тvмэн та нар руугаа яарсаар ирлээ. Азийн ард тvмэн Цагаан сарын бэлгэтэй сайхан баяраар аав, ээж, ах дvv нартайгаа учран золгохоор бvгдээрээ хєдлєдєг юм байна. Жишээ нь БНСУ-ыг 45-50 сая хvнтэй гэж бодвол 16-18 сая хvн аав, ээж ах дvv, нутаг усаа зорьж хєдєлгєєнд орж байгаа талаар мэдээлж байсан. БНХАУ нэг тэрбум 400 сая хvнтэй гэхээр хэдэн зуун сая хvн хєдєлгєєнд орж байгаа.
Тэгэхээр би Монгол хvн, Цагаан сараа єргєн дэлгэр тэмдэглэдэг ийм сайхан уламжлалтай ард тvмний хvvхэд болохоор єндєр настай аав, ээжийгээ зорьж заавал золгоно, намынхантайгаа очиж уулзаж золголт хийнэ гэж зvтгэсээр байгаад ирлээ. Ард тvмэнтэйгээ бvгдээрэнтэй нь биш гэхэд тєлєєлєлтэй нь золгоно гэж зорьж ирсэн юм шvv. Ингээд хvрээд ирэхээр янз янзаар мессеж шидэж л байна лээ. Одоо ингэж ирэх хэрэг байна уу, аюултай бишvv гээд л мессеж шидэж байсан. Гэхдээ аав, ээжтэйгээ золгох эрхгvй, эх орондоо очих эрхгvй, та нартайгаа уулзах эрхгvй байж болохгvй ээ, би Монгол хvн.
Єнєєдєр энд єрнєж байгаа бvх сайн сайхан ерєєлийн vг намайг болоод та бvгдийг бvгдээрэнг нь эмчилж байгаа байх. Эрvvл саруул, сайн сайхан vг Монгол хvнийг эмчилдэг. Тэдгээр сайхан vг нь нэг жилээ даадаг гэж хэлж болно.
Сар шинэдээ сайхан шинэлж байна уу, онд мэнд тарган тавтай оров уу зэрэг энэ сайхан ерєєлєє сонсох гэж би ирлээ. Сайхан мэндчилгээ гэдэг єєрєє эм юм. Би Солонгост биеэ эмчлvvлж байгаа ч сэтгэлээ эмчлvvлж чадахгvй байна. Тийм болохоор эх орон, аав, ээж, ард тvмэн та нар дээрээ ирж сэтгэлээ эмчилж байгаа юм. Ер нь хvн эрvvл болохын тулд биеэ ч эмчлэх ёстой, сэтгэлээ ч эмчлэх учиртай. Сэтгэлийг Монгол хэлээр ярьж байж эмчилнэ. Цагаан сараар золгож байж эмчилнэ, єндєр настай аав, ээжтэйгээ золгож, vнсvvлж байж эмчилнэ. Ард тvмэнтэйгээ уулзаж, энэ сайхан агаар салхийг нь амталж байж эмчилнэ. Цасанд нь нvдvvлж байж, борооных нь дусалд цохиулж байж эмчилнэ. Айраг цагаагаа ууж байж эмчилнэ. Мах огтолж байж, ууц хєндєж байж эмчилнэ. Тийм учраас сэтгэлийн маш сайхан эмчилгээ болно гэж бодож байгаа. Та бvхэн маань ч бие биенийхээ сэтгэлийг эмчилж, миний сэтгэлийг эмчилж, нийт монголчууд маань єєрсдийнхєє сэтгэлийг эмчилж энэ Цагаан сараар хэлсэн, ярьсан, ерєєсєн тэр сайхан бvхэндээ хvрч єєдрєг амьдарцгаагаарай гэж хvсэн ерєєж байна.
Гарч байгаа модон хонин жилдээ Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулах, улсынхаа нэр хvндийг олон улсын тавцанд єндєрт єргєх, хамгийн гол нь ард тvмэндээ бvх талаар ээлтэй жил болгохын тулд єнєєгийн засгийн эрхийг голлон барьж буй АН ба МАН, эдгээр улстєрийн намтай засагт хамтран ажиллаж байгаа МАХН-ын аль аль нь тус тусдаа болон хамтдаа их зvйлийг хийж бvтээх ёстой.
Ард тvмэн маань ч улс тєрийн намуудаас тэгэхийг хvсэн хvлээж, шаардаж байгаа нь зvйн хэрэг мєн. Тухайлбал, олон жил яригдсан боловч одоо хvртэл зєв зvйтэй шийдэгдээгvй гэсэн олны шvvмжлэлд єртсєн хэвээр байгаа Оюутолгой, Тавантолгойн асуудлыг нийт ард тvмнийхээ эрх ашигт нийцvvлэн шийдвэрлэх нь єнєєгийн хамгийн чухал асуудал болоод зогсохгvй шийдвэр гаргах эрх бvхий єндєр албан тушаалтнууд, цаашилбал Засгийн газар, УИХ, улстєрийн намуудын нэг ёсны хэн нь хэн бэ гэдгийг vнэн мєнєєр нь харуулан тогтоох шалгуур болж байгааг хаана хаанаа гvн гvнзгий ухаарч, тєр засгаас оновчтой мэргэн шийдвэр гаргах шаардлагатай байгааг онцгойлон тэмдэглэж байна. Тєр засгийн албан тушаалтнууд єдєр тутмынхаа vйл ажиллагааг явуулахдаа “Ард тvмний дэмжлэг албан тушаалаас илvv хvчтэй” гэсэн зарчмыг ягштал баримтлах, єєрєєр хэлвэл ард тvмнийхээ хатуу ч гэсэн vнэн vгийг сонсож, тэдгээр vгнээс айж зугталгvй нэгийг бодож хоёрыг сэтгэж, алдаагаа засаж, амжилтаа ахиулж, чин сэтгэлээсээ зvтгэх нь туйлын чухал гэдгийг туршлагадаа тулгуурлан, зєвхєн сайн сайхныг бодон анхааруулж байна. “Хал нь гаднаа, хайр нь дотроо” гэдэг vг чухамхvv Монголын ард тvмний тухай хамгийн оновчтой тодорхойлолт мєн гэж хэлвэл буруутахгvй биз ээ. Монгол хvний хатуу vгний цаана ухаарч чадсан нэгнийг нь дэмжихэд бэлэн сэтгэл нь оршиж байдаг нь vнэхээр гайхамшигтай шинж чанар мєн. Ийм шинж чанартай ард тvмэн хэзээд бурууг засаж, бас засуулж, зєвийг дэмжиж, бас тэтгэж явсаар хувь заяаныхаа замыг шулуун шударга болгож чадна гэдэгт миний бие огт эргэлздэггvй.
Намайг их шvvмжилдэг, байнга элдвээр дайрдаг байсан нэг улстєрч Солонгост эргэж очоод “Би таныг шvvмжилдэг байсандаа хvлцэл єчье. Манай нам МАН хоёр vнэхээр явцгvй байна. Та очиж улстєрд оролцож єнєєдрийн булингарыг цэвэрлэлцээч” гэж хэлж байсан. Vнэхээр энэ хоёр намд ихээхэн алдаа, гажуудал байна. “Шударга байвал эвтэй байна, эвтэй байвал хvчтэй байна” гэдгийг єєртєє болон бусаддаа зориуд сануулж, тvмэн олон минь сэтгэлийн амар амгаланг олж цэнгэлийн манлайд хvрэхийн єлзий дэмбэрэлтэй ерєєлийг нийт Монголчууддаа хандан дахин єргєн дэвшvvлж байна.
Оюутолгой, Тавантолгойн орд олон жил яригдаж байгаа асуудал. Одоо хvртэл хvмvvсийн сэтгэл санаанд энэ асуудал байгаад байна гэдэг чинь зєв шийдэл хайж байна гэсэн vг. Зєв шийдэл хайхад надаас санал асуувал би хэлэхэд бэлэн байгаа. Миний бодлоор зєв шийдэл байгаа. Олон улсын практикийг харсан ч зєв шийдэл олж болно, ядарч туйлдаж байгаа ард тvмнээ харсан ч зєв шийдэл олж болно. Аль аль талаас нь харахад зєв шийдэл олж харах бололцоо бий. Гэхдээ мэдээж хэрэг эдийн засаг, улстєр, геополитикийн асуудал, ард тvмнээ ємч хєрєнгєтэй, орлоготой, ажлын байртай болгох асуудал, Монгол Улсаа хєгжvvлэх асуудал гээд олон зvйл нэгэн цогц болж яригдаж байгаа болохоор нэгийг нь сугалж яриад тэрийгээ холионд нь шийдчихнэ гэхээр хэцvv. Ер нь амжилттай хєгжиж байгаа Азийн орнуудыг харахад олон хvчин зvйл байдаг юм байна. Тvvний дотор монголчууд бидэнд хэрэгтэй нэг сайхан зарчим бол ямар нэгэн том асуудлыг сонирхож байгаа бол субьект болгоны сонирхлыг тооцож, тэрэн дотор ард тvмний сонирхлыг хамгийн тvрvvнд тооцож ажиллавал амжилттай болдог юм байна. Сvvлд нь шийдвэр гарсны дараа ч хийх бvрэн бололцоотой байдаг юм байна. Тэгэхгvй бол сонирхож байгаа субьектуудын ганц хоёрынх нь сонирхлыг хангачихаад бусдыг нь хаячихвал, эсвэл ард тvмнийхээ саналыг сонссон ч юм шиг сонсоогvй ч юм шиг дутуу vлдээгээд шийдээд явчихаар нєгєє гомдсон, шvvмжилсэн, дургvйцсэн байдлууд эргээд vлдээд байдаг. Тэр утгаараа Япон, Хятад, Солонгос, Европт асуудлыг удаан шийддэг гэж ярьдаг. Тэд удаан шийдээд байгаа биш тэр сонирхож байгаа субьект болгоны саналыг тусгах гээд байна шvv дээ. Сvvлд нь аль нэг тал болон хэсэг хvн гомдчихсон байх вий, тэр нь эргээд тєслєє нураах, зогсоох, хэл амтай байдал бий болгочих гээд байгаа учраас тэрийгээ цааш тогвортой явуулахын тєлєє асуудлыг тийм л байдлаар шийдэж сурсан юм байна. Бид ч гэсэн чадахгvй гэх газаргvй. Сурах хэрэгтэй. Чадна гэж бодож байна.
Бид алдсан алдаанаасаа байнга суралцаж “Би” гэж єєрийгєє дєвийлгєдєг, олны оломгvй хvч, оюун бодлыг vнэлдэггvй єнєєдрийн улстєрийн алдаан дээрээ бодитой дvгнэлт хийх цаг болжээ.
Миний бие бурхны шашны ариун судар Доржзовод судрыг орчуулах, ард тvмнийхээ хvртээл болгох ажлыг єнгєрсєн хугацаанд хийж ирлээ. Энэ ариун судрын гол vзэл санаа нь “Би” гэж биеэ дєвийлгєхийн оронд “бид, цугаар” гэж ярьж олны оломгvй хvчийг далайцтай ашиглахад сургаалиа чиглvvлдэг юм байна.
Бидний урьд ємнєх алдааг ажиглаж дvгнэлт хийж байхад цугаар олны оломгvй хvчийг vл ойшоох, авч хэрэгсэхгvй зєвхєн хэдэн биеэ тойрсон “би”-гийн євчинд хэтэрхий нэрвэгдсэн нь ажиглагддаг. Бид юуны ємнє хамтран нягтарч нэгэн их зорилгын тєлєє “би” ялан дийлэх хэрэгтэй болоод байна.
Учран золгосон ХVII жарны модон хонь жил сайхан гарлаа. Эх орондоо ирж элгэн садан, ахмад настнууд, гишvvд дэмжигчид та бvхэнтэйгээ хамт сар шинийн баяраа тэмдэглэж байгаадаа баяртай байна. Бид ирж буй Хонь жилдээ зорьсон зорилгодоо хvрч эв эеэр бvхнийг шийдэж, сайн сайхан бvхнийг цогцлоохын ерєєлийг дэвшvvлье.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Зочин (February 24, 2015 10:49:00 am )
Алтан хуяг очиж Энхбаярт хэлсэн юм биш үү.
-
зочин (February 24, 2015 11:05:11 am )
энхбаяр ирхэд яадаг юм юунаас нь айгаад байгаан эх орон эцэг эх хүүхдүүд нь
байхад ямар хүн алсан биш дээ улсын хөрөнгийг талж,хүн алсан нөхдүүд
зүгээр л байж байгаа биз дээ. чадвал улс төрд орох хэрэгтэй амжилт.-
ganaa (February 24, 2015 2:12:17 pm )
elbegee eronhiilogch aisan staraitai harj baina lee
-
-
Anonymous (February 24, 2015 9:10:16 pm )
Энхбаяр одоо биеээ саин тордож үр хүүхдүүддээ хэдэн жил амьд харагдахаа бодсон дээр шүү ,орчуулгаа хиигээд ач зээ нараа тоируулаад,,,Тэгвэл ард түмэн хаирлаж хүндлэх баих шүү ,улс төрд орон заи бага л болвуу ард түмэн таны төсөөлж баигаагаас өөр шүү,Хар цагааныг ялгана
-
-
Mongol (February 24, 2015 10:58:44 am )
Алтанхуяг улс терчид гээчдийн урваач шарваач хорлогчин зангаа гаргаждээ.
-
зочин (February 24, 2015 11:11:09 am )
битгий тэнэгт хэнч байсан тэгж ярьж болно. манай гишүүд бүгд адилхан
хүмүүжилгүй хамаагүй ярьдаг,бүдүүлэг цөөхөн хэдэн улс төрчдийг бодвол
бусад нь яг наран туулын худалдаа хийдэг авгай нар л гэсэн үг хэлснээ мартана
хэхэрснээ залгина
-
-
Anonymous (February 24, 2015 11:30:57 am )
Монгол аавын хvv эх нутагтаа ирэхэд юунд нь гайхаж нvдээ бvлтийлгэнэ вэ,юунд Айж цочирдоо вэ
-
нагаанбуу (February 24, 2015 11:31:40 am )
батүүл гуйсан гэсэн
-
Ээгий (February 24, 2015 11:32:03 am )
Монгол аавын хvv эх нутагтаа ирэхэд юунд нь гайхаж нvдээ бvлтийлгэнэ вэ,юунд Айж цочирдоо вэ
-
зочин (February 24, 2015 11:34:47 am )
яг одоогийн энэ улс төрийн завхаралын эх суурийг Энхбаяр өөрөө тавьж эхлүүлснийг мартаагүй л байгаа шүү.өөрөө них энхийн цагаан тагтаа байсан юм шиг ярихдаа ичих хэрэгтэй. за улс төрч нарт ичих булчирхай байх биш дээ.одоо эднийг бүгдийг хуу зайлуулж үндсээр нь сольж болдог бол өөр болж магадгүй. хэн нь ч адилхан .Энхбаяр. Алтанхуяг. Энхболдууд. Сайханбилэг,Су .Батболд,Баяр…. бүгдээрээ адилхан. ард түмэн улс орноо биш амин хувиа л бодогчид
-
үнэн дээ (February 25, 2015 12:38:38 pm )
үнэн дээ
-
зочин (February 25, 2015 4:14:40 pm )
тэгээд алдаагаа засахгүй бол болохгүй яваад байна гэдэгээ эдэрсэн нэгнээ бид ад үздэг монгол зангаа болиочээЭНХБАЯР САЙН МУУ ЮЫГ НЬ ЭДДЭГ БОЛОХООР НААД НӨХӨД ЧИНЬ АЙГААД ЯМАР ҮНЭЭР ЧХАМААГҮЙ УЛС ТӨРӨӨС ЗАЙЛУУЛУАХ ГЭЭД БАЙГААГ МЭДМЭЭР СЭН энэ идэж ууж хандаггүй хулгайч дарга нараас ангижирч амармаар байна шүү
-
-
Anonymous (February 24, 2015 11:38:48 am )
mani hun odoo l uhaarsan bol boloo doo ug ni ooroo geree shataagaad yavtsiim sh dee
-
shudraga gar (February 24, 2015 11:41:32 am )
odoo oilogson bh oo bas ch gej burhanlag hun shuu urid ni bsan odoo bgaa erunhiilugchduu bodvol odoo irekh tsag ni bolson bh aaa ikh zuiliig hiigeesei
-
ЗочинЗочин (February 24, 2015 11:49:42 am )
Монголын улс төрчид бие биенээ доош хийх, өөрийн нэр Хүндийг дээшлүүлэх зорилгоор тэр надад тэгж хэлсэн, энэ надад ингэж хэлсэн гээд л тулга тойрсон хов ярьдаг болоод удаж байна. Айлын авгай, хүүхнүүдийг хов шив ярьдаг гэдэг. Улс төрчид, эрчүүд маань тэднээс долоон дор болжээ…Ийм ахархан бодолтой улс төрчид улс орныг аваад явж чадах уу? Та нарт ард түмэн олон удаа итгэл хүлээлгэсэн. Ард түмэнд тэвчээр дуусах хэмжээнд хүрээд байна шүү. Эр хүн шиг байл даа Улс төрчид өө.
-
зочин (February 24, 2015 11:56:56 am )
Төрийн албанд ажилд ороход их хэмжээний мөнгө өгч байж ордог процессийг Энхбаярын засгийн үед эхлүүлсэн гэж учир мэдэх хүмүүс ярьдаг юм билээ.бас төрийн албан хаагчдыг улс төржүүлж талцуулах асуудлыг ч Энхбаяр эхлүүлсэн гэх яриа ч бий.
-
мишка (February 24, 2015 11:58:21 am )
өнөөдрийн биш өөрийнх байлгүй
-
dundad (February 25, 2015 9:15:11 pm )
haya vhrvv mongoog dahin dajilna va.
-
-
zochin (February 24, 2015 12:07:20 pm )
uls toroos hol baij chadahgui dontchihson erguu biljdee. urd n buh l albiig hashij baihdaa hiih n yasiin.hyzgaargui erh medeltei baisan uee bodohoor noirgui honodog ovchtei boloo yu daa. shar hadand hed honohgui yudaa.erh bish deerdeh biz.
-
эээээээээээ (February 24, 2015 12:51:27 pm )
Сонгууль дөхөөд нойр нь хүрэхгүй хүрээд ирсэн биз улс орныг яаж хагжүүлэх вэ гэхээс илүү энхбаяр гэдэг хүнийг яаж нэр төртэй байлгах вэ гэж шоудаж долигнон бялдуучлагчид нь даган гүйж байна даа хэн ирж хэн явах нь өнөөдөр тэр хэдэд нь л хамаатай байх эх орноо гэсэн сэтгэлтэй албан тушаалын төлөө энхбаяр шиг амиараа дэнчин тавьдаггүй олон сайхан ухаантнууд гадаадаас монголдоо ирж очиж л байна шүү дээ э нэ хүн одоо хэнч биш хорчин шиг харагдаад байна
-
nuhur (February 24, 2015 1:36:04 pm )
Энхбаяр ирж ээж аавдаа золгох бидэнд ямар хамаа бна аа зарим улс төрчид урагшаа явж ээж аавдаа ах дүү нартаа золгоод ирж байхад
-
joni (February 24, 2015 3:55:13 pm )
enkhbayraas aisan humuus l baih ym ta nar avaachij shorond hiij gutgej uls toroos zailuulsan bolohoor odoo ergeed ireheer ni aij baigaa ym maluudaa tiim bish bol hen yunii toloo olsoj baina hen ene bugdiig hiij baina ta nar buu hudal bylduuchil yu ch medehgui hooson robotuud shuu dee an nam yu bolgoj baina enhbayr hot dotor idsen bol an nam hotol tumneer mini idej baigaag harahgui baina uu eguu garuudaa nudee neegeed sain har
-
БЭЛТРЭГ (February 24, 2015 6:00:48 pm )
За заас битгий худлаа гуцаад бай, энэ надад ингэж хэлээд, тэр ч надад ингэж яриад гээд л нөгөө л шаадаг яриа нь яг хэвээрээ.. хэдэн жилийн өмнө АПУ-гийн хувьчлалаар -Нэг хүн над дээр 500 саяыг өгье гэсэн..би хөөж гаргасан гэж худлаа хуцаж хэвлэл мэдээллийг бужигнуулаад сүүлдээ худлаа ярьсан баригдаад амаа асуулгаж байсан биз дээ..
-
trd (February 25, 2015 12:42:22 pm )
угаасаа манайд чинь худалч хүмүүс л улс төрчид болоод байдаг биз дээ, дандаа худлаа ярьцгаана , тэгээд үр дүнд нь улс нь улам ядуураад доройтоод улс төрчид нь улам баяжаад л … Монголын феномен гэж …
-
-
Anonymous (February 24, 2015 6:04:36 pm )
Энхбаяр даргаа та ирэх нь маш зөв.монголын улс төрийн булингарыг та л цэвэрлэж чадна. та ч их л зовлон үзлээ дээ.гэхдээ дажгүй ээ улам хурцлагдаж, ирлэгдэсэн байхаа таныг ард түмэн дэмжинэ харин танаас айдаг хүмүүс тэдний гар хөл бологчид дэмжихгүй ээ гэхдээ тэд нар цөөнх та шүү
-
der (February 24, 2015 6:11:16 pm )
Монгол аавын хvv эх нутагтаа ирэхэд юунд нь гайхаж нvдээ бvлтийлгэнэ вэ,юунд Айж цочирдоо вэ
-
zochin (February 24, 2015 7:30:34 pm )
enhbayariig hussen huseegui olon hun demjdgn todorhoishde.
-
zochin (February 24, 2015 8:24:18 pm )
Enhbayar muu sain buh yumyg uzsen bolohoor. Hervee namaa songuulid yaluulval MG-g tsaash ni avaad yavah chadvartai hun shuu. Humuuseer doligonuulj, gutguulj, doromjluulah, muu heluuleh geh metiin buh yumyg uzsen hun bol Enhbayar shuu. Odoony 76 bolon MAN, ANam dotor tiim zuiliig medersen hun barag l baihgui baihaa. Mongolchuud bid 76 tenegiig tatvarynhaa munguur tejeej baihyn orond shuud ERUNHIILUGCHIIN zasaglaltai bolvol neg hun ruu dairahad amar biz dee. 76 hun ruu dairaad ulsuud ,tsangaad , muulaad yamar ch amjilt baihgui baina
-
ЗОЧИНзочинзочинзочин (February 24, 2015 9:43:52 pm )
Энхбаяр сайд буюу ерөнхийлөгч болбол ард түмнийг тодорхой хэмжээгээр өрнөөс чөлөөлөх байх гэж би боддог юм Яагаад бэ гэвэл энэ хүний ухаан нь тэнэгэр, холч бодолтой. Гадаадад нэр хүндтэй гэж би хувьдаа үздэг юм. Энэ их өрөнд автсан ихэнх хүмүүсийг өр зээлээс чөлөөлж өгөөсэй гэж бодож байна. Энэ талаар олон жил бодсоон. Ард түмэн бид хүн юу гэж хэлээд байгаа нь хамаагүй өөр өөрийн өнцөгөөс хандаасай……………
-
Anonymous (February 24, 2015 9:45:27 pm )
Баярцогтоос илуу Маш их зуйл хийсэн хун дээ
-
bagi (February 24, 2015 11:44:39 pm )
Altanhuygaas uur hen baih ve dee enhbayr guai ta urd ni haan baihdaa tseverlegee hiihgui yasan yum be uuruu hamt bohirduulaa biz dee odoo tegeed tseverleltsne gej baihuu, itgehguo bna. odoo tegeed altanhuygtai niileed her hol yavah boldoo ta hoyr….
-
Anonymous (February 25, 2015 12:01:02 am )
Setgegdel bichsen zarim pizda bol xujaa nar baina. Yamar uxsen baasaa oilgox uxaarax yostoi yum be ? Tiim yum baixgui. Ene xun exneesee l zøv uzel bodoltoi zøv shudarga xun baisan odoo ch xeveer baigaa. Mongoliin tøløø zutgegtun, ard tumen chinii tald !!!
-
Сонгогч (February 25, 2015 7:38:30 am )
Энхбаярыг ирсэнд гайхаад айгаад байгаа зарим хүмүүс но-той л байж таараа.АН Элбэгээ,Бэлтрэг хоёроосоо хурдан салахгүй бол намаа үгүй хийнэ шүү! Харж л байгаарай. Америкийн гар хөл болсон АН монголоо баллаж дууслаа даа
-
зочин (February 25, 2015 11:22:45 am )
Одоо биеэ бодсон дээрдээ.Улс төрөө орхисон нь энэ хүнд өлзийтэй дээ
-
Иргэн (February 25, 2015 11:38:23 am )
Энхбаярын засаглалын үед ард түмний амьдрал арай ийм байгаагүй. Хүмүүс оюунлаг байсан шүү. Одоо бол дээдэс гэж өөрсдийгөө нэрлээд байгаа нөхдүүд болон тэдний үр хүүхэд, ах дүү, найз нөхдийн идэж уух, эдэлж хэрэглэж байгаа нь арай л хэрээс хэтэрч байна. Сайхан ярихаас цаашгүй. Одоогийн удирдагчид бусдын хүндлэлийг хүлээж чадахгүй байна. Монголчууд үе үеийн удирдагчдаа хүндэлж ирсэн ард түмэн шүү. Энхбаяр даргад эрүүл энхийг хүсье.
-
Anonymous (February 25, 2015 1:00:37 pm )
zaaaa enhbayaraar l dutdj gene uursdiiguu ih yumand bodson zunsun humuus ih bn shuu zailaa enhbayaraa
-
noen (February 25, 2015 5:11:16 pm )
ир үз зас тэгээд яв
-
Иргэн (February 25, 2015 6:43:44 pm )
Оорийгоо дандаа оороо л унэлж байх юм. Одоо ард тумэн Энхбаяраар дутахгуйдээ! МАН бол яах аргагуй авралын од юм шуудээ?!
-
dundad (February 25, 2015 9:17:22 pm )
manii olgarh mini odoo boloo gedes chini hagarah tcag bolson.enhbayrin surgaar bitgii umdunduu shees aldaad bai.
-
БАС НЭГ ҮЛГЭР. (March 02, 2015 11:38:02 pm )
ЧАМААР БОЛ БҮР ДУТАХГҮЙ ХАРИН ЭНХБАЯР БОЛ ДУТАГДААД БАЙНАА
-
-
007 (February 25, 2015 7:52:05 pm )
sar ahiniin mend Enkhbayar mundag hunshuu tand amjilt mongoliig mini uud ni tatarai
-
mongol (February 25, 2015 9:35:53 pm )
elbegee chamshig hujaagiin shees hilaij haraad yahaw de. eh oron elgen sadan da irj bna malaa ch
-
Иргэн (February 25, 2015 10:33:24 pm )
Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
-
Иргэн (February 25, 2015 10:35:04 pm )
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Ард түмнээ хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
-
Иргэн (February 25, 2015 10:35:35 pm )
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
Хийрхэл, солиорол хувь хүнд байх нь ховор. Харин бүлэглэлүүд, намууд, үндэстэнгүүд, үе эрингүүд тийм байх нь олонтаа. Энэ бол хууль. /Фридрих Ницше/
Улс төр гэдэг бол цустай гар шаардсан бохир ажил. /Нобелийн шагналт Конрад Лоренц/
Улс төр бол жинхэнэ асуудлуудаас нь хүмүүсийг хөндийрүүлэх урлаг юм. /Поль Валерий/
Ухаан солиотой хүнд илд бариулах
Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/ -
Zochin (February 26, 2015 12:27:04 am )
Enkhbayar mongoloo URNUUS gargasan Ekbegdorj URUND oruulla.Iim l ylgaatai 2 .Mongoliin maan amidral unuudur shig bolh baisan uu? Humuus maan buun uur stressd orson baina.
-
сараа (February 26, 2015 9:02:24 am )
өнгө мөнгөөр өгч авалцахаа , улс төржиж улсаа худалдахаа болимоор байна, үүний төлөө тэмцэж чадах хүн бол элбэгээ биш юм байна, мөн юм бол хийгээч
-
Оросоо (February 26, 2015 9:24:02 am )
Одоо Энхбаяр Элбэгдорж Гончигдорж гээд хэн нь ч хэрэггүй ээ одоо нэр сэтгэл сэвтээгүй эх оронч уужуу ухаантай улс Монголоо бодсон хүмүүс
-
Оросоо (February 26, 2015 9:24:39 am )
бидэнд хэрэгтэй байна монголчууд үүнийг хүсэж байгаа шүү хууччуулаас залхаж байна
-
зочин (February 26, 2015 12:07:11 pm )
Эрхэм хүндэт Энхбаяр та өөрөө энэ орны өнөөгийн ийм байдалд орсны эх үүсвэрийг тавьж бүтээсэн бус уу. Та олон жил төрийн бүх эрх мэдэлтэй албан тушаалд ажиллаж байхдаа яг юу хийсэн бэ. Тэр үед чадаагүй байж одоо ингэж үе үе гарч ирж амьтан хүн цочоогоод байх хэрэг байна уу. Титэм үг ч болтугай тэрлээд гэр орондоо эж аавтайгаа амар мэнд амьдарч болдоггүй юм уу. Таны хүү одоо бас л өндөр албан тушаалд морилоо бус уу. түүнийгээ үнэнч шударга эх орныхоо төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллахыг сургаад сууж байхад хангалттай бус уу. Иргэн миний бодол
-
irgenEMCH (February 26, 2015 3:36:42 pm )
монголдоо ирэлгүй яахавдээ. Ухаантай эрдэмтэй, ёстой төртэй хүн шүүдээ биенийгээ хэнийг ч гэсэн муу хэлэхээ больцгоодоо. Ирсэнд нь баяр хүргэе, ээж аавд нь эрүүл энхийг хүсэе.
-
Шинжээч (February 26, 2015 4:24:55 pm )
Оюу толгойн эхлэлийг Энхбаяр Ерөнхийлөгч тавьж 50 сая америк доллар авч Орост өр төлсөн байдаг.Прийдландтай сайн нөхрийн харилцаатай байсан нь Монголын төрийг гадаадын компаний барьцаанд оруулсах эхлэл болсон.Галсангийн Батсүх Энхбаяр ерөнхийлөгч хоёр оюу толгойн талаарх мэдээллийг Канадуудад өгсөнд нь буруутгах зүйлгүй ч дараа нь Канадууд Монголын баялгийг үнэгүйдүүлэн авч,гадаадын банкнаас зээл авч зээл хүү,алдангийг нь Монголын ард түмэн төлж тэд дундаас нь мөнгө угааж суудаг болгосны эх үүсгэвэрийг тавьсанаараа буруутай.Арга байна гээд байгаагийн цаана ямар санаа байгааг нь мэдэх хэрэгтэй.
-
IRGEN (February 26, 2015 11:11:32 pm )
EH ORONDOO OUYN UHAAN SETGEL SANAAGAA CHAMGUI ZORIULJ,ETSES SUULDEN HELMEGDEJ HORLOGDOHOO ,,SHAHSAN” MONGOL AAVIN MONGOL HUU EH NUTAGTAA IRJ BAIHAD ,DEEREE SHINJAAN UIGURIN HYATADIN TSUSTAI ELBEGDORJIIG,ZASGIIN GAZRAA CHINA-MONGOLIAN IRGEN BAYARTSOGTOOR UDIRDUULCHIHAAD AIGAAGUI BAIJ YUNAAS AIGAAD BGAAN?!!!!!!!
-
Зочин (February 27, 2015 12:15:15 am )
Монгол Улсад хэрэгтэй хүн шүү. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчөөс л 100% илүү лидер хүн гэж бодож байна. Энэ хүн сайныг нь ч үзлээ, саар муугийн ч амслаа. Одоо бол хат сууж хал үзлээ. Монгол Улсынхаа төлөө зүтгээрэй. Амжилт хүсье.
-
MINII MONGOL (February 27, 2015 1:37:10 pm )
olon dund hog shaar baidgiig edgeer kommentuudaas harj bna.
-
аааа (February 27, 2015 4:24:35 pm )
enhbayariig hussen huseegui olon hun demjdgn todorhoishde.
-
хэнгуай (February 28, 2015 10:31:13 am )
ЭНХБАЯР ОДОО Л УЛС ТӨРД ОРОХ ХЭРЭГТЭЙ
-
Irgen (March 03, 2015 4:06:09 pm )
Enhbayariin oron zai uls tord bainaa amjilt. Ug ni durgyi l bailaa. 37 terbumiin tatwar tolohoos zailshiisen amerikiig orshuuj bgaa yum chini Mongol eronhiilogch baisan hyn orshoogdoh ni ard tymnii shaardlaga yumuu daa
-
zochin (March 04, 2015 2:51:51 pm )
hen ni hen be gedgiig tsag hugatsaa ugaasaa oilguulaad bnaa.Enkhbayr uls tord todiigui ard tumend zailshgui heregtei uguilegdej baigaa hun monoosoo mon bna.deeguur baigaa ulsuudiin huivaldaand oroltsooguinhee toloo l nogooduuldee shahagdsan hun . ymarch sain huniig yaj harluulj boldgiig bid mash olon jihseen deer yrij harj bno doo.odoo bolimoor yum.Ard tumen heregtei hunee heregtei tsagt ni zov gazar ni tavih l bno
-
Anonymous (March 04, 2015 7:08:10 pm )
Энхбаярын үед агай дээр байсан орсын эх өрнөөс салгасан болохоос элбэгдорж шиг өрөнд оруулж хулгайчдыг дэмжээгүй нь үнэн Батэрдэнэ аврага ерөнхийлөгч болсон бол ядахдаа эх ороноо гэх сэтгэл нь жудаг нь байх байсан юм монголчуудаа сонголтоо сайн бодож тунгаан хийцгээе
-
зочин (March 05, 2015 9:53:59 am )
төр түмнийг минь их бузарласан нүгэл ихтэй амьтан шүү
-
zochin (March 06, 2015 3:21:18 pm )
ene buh umnii undes ni chi shuu dee. uuriiguu l tseberle chadahguig ni medej bn tiimees yadaj hor bolj suuhaar hol ochood duu deeree singaad ochij suu
-
цэрэр монгол (March 06, 2015 4:07:51 pm )
хор найруулагч, дарга хийсээр байгаад эрх мэдлийн дон гэдэг өвчнөөр өвчилсөн хүн одоо болимоор юм зүгээр лнэг иргэн шүү дээ энэ сэтгүүлч нар лсүйд болгоод шоудоод байх юм иргэн Энхбаяр хэнд ч сонин биш тухайн үед бүх албан тушаалыг хашиж үзсэн ард түмэн сонгодог байсан одоо масс хэн нь хэн бэ гэдгийг ойлгодог болсон цаг
-
ГИЙЧИН (March 07, 2015 3:11:47 pm )
энхбаяр хэн бүхний үзээгүйг үзэж амьдралыг,ард түмнийг ойлгодог болсон байлгүй.ИЙМ хүн улстөрд орж ирэх нь зөв
-
Anonymous (March 11, 2015 5:21:36 pm )
элбэгдоржоо болиочээ чамаар энхбаяраар тоглохоос өөр хийх ажил алга уу өөрөө ажлаа өгөөд амьтан царайлаад сууна даа хөөрхий
-
Anonymous (March 12, 2015 9:49:54 am )
та нар одоо болилдоо ажлаа хийлдээ Энхбаяр угаасаа луйварчин шүү дээ
-
Отгон (March 12, 2015 9:58:38 am )
Алдсан ч хийсэн юм ихтэй хүн шүү.Одоогийн УИХ-д байгаа нөхдүүдийн но-г хамгийн сайн мэдэх хүн учир өөрсдөөсөө хол байлгах санаа их байгаа.Хүн чинь нэг хүн чанар гэж байнаа даа…Элбэгээ…Хүн гэдэг амьтан үргэлж наад нэг албан тушаалтайгаа байгаа,бүр цаашилбал үхэхдээ түүнийгээ аваад авсанд орохгүйгээс хойш дотороо бодолтой дороо суурьтай байгаач гэж хэлье.
-
Anonymous (March 15, 2015 8:23:15 pm )
ЭНХ – ЯР БОЛИОЧ ЭЭ.ХҮМҮҮСИЙН ДУНД ЯС ХАЯЖ, ХОР НАЙРУУЛХАА БОЛЬ .
-
çî÷èí (March 16, 2015 6:10:19 pm )
ìîíãîë àõ ä¿¿ íàðàà.òàéâàí áàé àðä ò¿ìýí õýí íü õýí áý.ÿëãàäàã áîëñîí.2016 îíû ñîíãóóëü ÿìàð áîëîõûã ë òàéâàí õàðöãàà.
-
дорж (March 20, 2015 7:06:51 pm )
Одоогын Эрх баригчид өөрсдөө юу хийж байгааг ард түмэн хэзээ нэгэн цагт шүүх байлгүйдээ лав л Энхбаяр шиг гавъяа байгуулаагүй л байхгүй юудаа ухаан ч хүрэхгүйдээ Элбэгдорж худлаа чалчиж хүн хэлмэгдүүлж л чадна.
-
булган (March 20, 2015 7:41:30 pm )
Яг үнэнийг хэлэхэд Энхбаяр ерөнхийлөгч байхдаа УАБ-ын зөвлөлийн нэг гишүүний хувьд оюу толгойн гэрээг эрдэнэтийн жишгээр хийнэ гэж хэлээд хойшлуулчихсан байсан. Үүний эсрэг С.Баяр С.Элбэгдорж нар өөрөөр хэлбэл МАН намын хэсэг нөхөд АН-тай нийлж ерөнхийлөгчийн сонгуульд Энхбаярыг унагааж, үүний дараа ерөнхий сайд байсан Баяр нь УИХ-аар хэлэлцүүлэлгүйгээр оюу толгой нь гэрээг мутарлаж хахуулиа аваад бие өвчтэй шалтгаар өөрийн хүсэлтээр ажлаа өгч, Элбэгдорж нь ерөхийлөгч болж хүн хэлмэгдүүлж, сангийн сайд байсан Баярцогт нь хахуулиа офшор дансанд хийж фактлаат ийм л юм болсон юмдаа.Одоо оюу толгойгоос юм авч чадаж байгаа билүү бид энэ бол цэвэр гадаад дотоодын луйварчдын хийсэн ажил. Сая мөн л татвараа төлөөгүй нэг муу гадаадын новшыг анхан шатны шүүхээр оруулсан болоод өршөөчихлөө адаглаад энэ тохиолдолд давж заалдвал 3 шатны шүүхээр орсны дараа хоригдож эхэлснээс хойш энэ хууль үйлчилмээр юм.Ингээд харахад хэн гэдэг нь ойлгогдож л байна. Мөнхбаярыг өршөөсөн бол дээр байсан юм нөгөө нөхөр нь нутагтаа очсоны дараа энэ өр төлөх ёсгүй өр гэж донгодож байна гэсэн тэгэхлээр Элбэгдорж юуны төлөө хэний төлөө байгаа хүн гэдэгээ 100% харуулсан гэсэн үг.
71 Comments