antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 16, 2015 26 comments

Зэвсэгт хvчний ерєнхий командлагч аа, хурандаа Б.Дашаахvv хvний амиар наадчих вий

нийтлэсэн Admin

dashaahuu0215Монгол Улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж таны сонорт хvргэх нэгэн мэдээлэл байна. Тодруулбал, Зэвсэгт хvчний Жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн Улсын нисэхийн хэлтсийн дарга Б.Дашаахvvгийн тухай юм. Энэ эрхмийг манай уншигчид сайнаасаа илvv саар vйлдлvvдээрээ хэвлэлийн хуудсуудыг чимж байдгаар нь эчнээ таньдаг болсон байх. Энэ удаа ч мєн адил тvvний талаарх нэгэн ноцтой гэмээр асуудал ЗХЖШ-ын ажилчдын дунд дэгдээд байгаа юм. Тэрбээр эрх мэдэл албан тушаалын тєлєє бусдын амь насыг золиход ч бэлэн болоод байгаа аж.

Єєрєєр хэлбэл, Зэвсэгт хvчинд хоёр нисэх анги байдаг. Тодруулбал, 303 дугаар нисэх ангид ачааны, суудлын “Ми-171”, 337 дугаар “Ми-24”, “Ми-8” гэсэн хоёр, хоёр онгоц байдаг. Эдгээрээс 2008 онд ОХУ-аас бэлгэнд ирж байсан “Ми-24”, “Ми-8” онгоцуудын засвар хоорондын баталгаат хугацаа дуусч нислэг зогссон. Гэтэл хурандаа Б.Дашаахvv эдгээр онгоцуудыг нисгэх гэж хэрдээ нэлээн чармайж, доод албан тушаалын хvмvvстээ “Ми-24”, “Ми-8” онгоцуудыг нисгэ гэсэн шаардлага тавиад байгаа ажээ.

Тэгээд ч онгоцны баталгаат хугацаа дууссан байхад сунгах эрх нь тvvнд байдаггvй. Хамгийн асуудалтай нь нэр бvхий дєрвєн онгоцны нэгийг гадны механик гэмтэл авсан гэж шинжээчид акт vйлдсэн байна. Баталгаат хугацаа нь дууссан эдгээр онгоцуудыг Б.Дашаахvv зєвхєн нэр хvнд олж, цол нэмэхийн тулд нисгэх гэж байгаа нь эрдэнэт хvний амь насаар тоглох гэж буйтай агаар нэг гэдгийг Батлан хамгаалах яамныхан болон ЗХЖШ-ын нєлєє бvхий албан тушаалтнууд ч ярьж байв.

Нэгэн тvvх єгvvлэхэд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж буй энэ эрхмийг 1992 онд хошууч цолтой байхдаа Минжийн хангайд “Ми-8” нисдэг тэргээр заставт хоол хvргэж явахдаа хууль бусаар хулгайн ан хийснээс болж тус онгоцыг унагааж, эвдээд ямар ч ял шийтгэл авалгvйгээр зєвхєн ажлаасаа чєлєєлєгдєж, тэтгэвэртээ гарсан байхад нь ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав ивээлдээ авсан гэхэд болно.

Тэрбээр ангийн андаа Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн Улсын нисэхийн хэлтсийн даргаар томилж улмаар хурандаа цол, гавьяат нисгэгч гээд авч болох бvхий л алдар нэр, цолыг тvvнд олгосон байдаг.

Ингэж оюутан цагийн андынхаа ивээлд ирсэн тэр єєрийнхєє бvхий л санаа бодлыг гvйцэлдvvлж тус газрын ажилчдын амьдралаар єнєєг хvртэл тоглосоор байгаа нь харамсалтай. Тухайлбал, Б.Дашаахvv ЗХЖШ-т байдаг чадварлаг боловсон хvчнvvдийг ажлаас гаргахаар шахалт vзvvлээд эхэлсэн байна. Тvvнчлэн ямар ч дадлага туршлагагvй 50 хvvхдийг нисгэгч болгохоор бэлдэж байгаа аж. Тодруулбал, тэрбээр 303 дугаар ангид 12 хvvхдийг нисгэгч болгох сургалтад хамруулж байгаа юм. Уг нь нэг нисгэгч бэлтгэхийн тулд 10 эмч бэлтгэсэнтэй тэнцэх хугацаа, хєрєнгє, шаарддаг гэдэг дээ. Гэтэл Б.Дашаахvv хурандаа хуучин нисгэгч нараа дадлагажуулах сургалтад хамруулаагvй мєртлєє онгоц гэж юу байдгийг ч мэдэхгvй хvvхдvvдийг 45 хоногийн хугацаанд нисгэгч болгох гэж байна. Энэ нь нэг талаар ашиг сонирхолын зєрчилтэй, нєгєє талаар хvний амь насаар тоглох гэж буйг нь илтгэж буй хэрэг юм. Товчхон хэлбэл, нисэхийн мэргэжлийн сургууль тєгсєєгvй хvvхдvvдтэй дадлагын нислэг vйлдэн нэг цагийн дотор 5-6 сая тєгрєг салхинд хийсгэнэ гэсэн vг.

Гэтэл ОХУ-д мэргэжлийн нисгэгч, инженер техникийн ажилчид гээд 100 гаруй боловсон хvчин бэлтгэгдээд тvрvvч нь єнєє маргаашгvй эх орондоо ирэх гэж байгаа шvv дээ. Онолын хичээл заалгаагvй мэдлэг, дульхан хvvхдvvд нисгэгч болох мєрєєдєлдєє хєтлєгдєн хий дэмий л мєнгєє vрж байгааг ч энд хэлэх хэрэгтэй байх. Нэг цагийн нислэгт дээрх тооны тєгрєг зарцуулдаг гээд бодохоор тэдгээр хvvхэд багагvй хэмжээний мєнгийг сургалтын тєлбєрт тєлсєн нь тодорхой. Хэрвээ хууль хяналтын байгууллага дээрх сургалтад сурч буй хvvхдvvдийг нарийн судлаад vзвэл тvvний ойр дотны хvмvvсийн ч хvvхдvvд байх магадлалтай гэдгийг эх сурвалжууд хэлж байсан. Ер нь Б.Дашаахvvтэй холбоотой онгоц болон нисгэгч бэлтгэх дамжааны талаар тус газарт ажилладаг амтай болгон ярих юм билээ. Тэтгэвэртээ гарч, бараг л лааз єшиглєж байсан тvvнийг генерал Ц.Бямбажав суга татан авчирч тvvнийг жинхэнэ утгаар нь сагсалзуулж, бvхий л эрх мэдлийг єгч эхэлснээс болж тєрийн албыг хувийн компани мэт болгож байгаад БХЯ-ны олон алба хаагч ийнхvv дургvйцэж дээд газартаа хvртэл гомдол гаргахаар зэхэж байна.

Тvvний энэ vйлдлээс улбаалан “Хашиж буй албан тушаал нь багадаж хэр баргийн аавын хvvгийн мєрєєдєєд ч барахгvй суудалд санархаж байна” гэх бор шувуу ч нисэлдээд эхэлчихэж. Гэхдээ тэрбээр бараг л єєрийнхєє мєрєєдлийг биелvvлсэн гэж хэлж болно. Тодруулбал, тэрбээр ангийн анд Ц.Бямбажавынхаа тус дэмээр Зэвсэгт хvчний Улсын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч Батхvрэлийг тэтгэвэрт нь гаргаж, єєрєє тvvний албан тушаалыг тvр орлон гvйцэтгэхээр болсон байна. Тэгтэл vнэн хэрэгтээ хурандаа Батхvрэл нь нисэхийн мэргэжлийн сургууль болон нисэхийн академи тєгссєн, манай улсад ганцхан байдаг зэгсэн сайн боловсон хvчин аж.
Ангийн андынхаа буянаар ийнхvv дураараа тонгочиж албан тушаалын тєлєє бусдын амь насаар дэнчин тавихад бэлэн байгаа Б.Дашаахvv гэх эрхмийн тухай цухас єгvvлэхэд ийм байна. Тиймээс зэвсэгт хvчний Ерєнхий командлагч Ц.Элбэгдорж таныг дээр єгvvлсэн нийтлэлд анхаарлаа хандуулахыг хvсч байна. Энэ нь зєвхєн сэтгvvлчийн харсан єнцєг бус БХЯ-ны олон арван алба хаагчийн хvсэлт гэдгийг анхааралдаа авна уу.

Vргэлжлэл бий…
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

26 Comments

  • би (February 16, 2015 12:56:51 pm )

    хал шоронд хий шонд дүүжил шувуунд хаяж өг өөр юмгүй… элбэгээ….

  • Nyamjav (February 16, 2015 1:35:14 pm )

    Ажлын хариуцлага гэж юм монголд байна уу.Эрхэм Ерөнхийлөгч өө. Танилтай,ах дүүтэй, найз,мөнгөтэй л бол ямар ч ажлыг боловсрол, мэрэгжил харгалзахгүй хийдэг зарчим таны үед бий болсон шүү. ӨӨРӨӨСӨӨ эхэл.

  • Modun (February 16, 2015 1:41:17 pm )

    2 hoer nisdgui ongoctoi angi ymar ym baidgiin tesbees tsalinjij baigaashde
    iim ymnuudiig tatan buulgaach

  • Anonymous (February 16, 2015 2:21:47 pm )

    үүнийг бичсэн сурвалжлагч цааш нь үргэлжлүүлэн бичих хэрэгтэй. балагтай хүмүүсийг балаг тарихаас нь өмнө таслан зогсоовол таарна.

  • 777777888888 (February 16, 2015 3:36:45 pm )

    Сахал Бямбажавын хииж байгаа ажил цугтана Зайлуулаачээ?????????????Ерөнхийлөгчөө????????????????????

  • уншигч (February 16, 2015 4:01:32 pm )

    монголд ер нь болдог юм гэж байна уу дандаа идсэн уусан хулгайлсан хуйвалдсан хорлосон гэх л юм гарах юм бид аль үедээ ийм их нүгэл хийсэн болоод өнөөдөр чөтгөр шиг болчихвоо бидний ээж аав эмээ өвөө нар ерөөсөө шуналгүй байсныг мэдэх юм тэглээ гээд буруудсан юм ердөө байхгүй өнөөдөр юу гэч нь болоод байнаа идсэн уусан хулгайлсан мөнгөндөө өөрийгөө гэр орныхныгоо бүгдийг нь тас багалчихаад хөдөлгөхгүй байгаа юм биш үү хүмүүсээ монгол хүн ийм муухай гэж үү дор бүрнээ бодох гэгээрэх цаг болжээ тэгэхгүй бол үхэхдээ сүнс нь хорогдоод чөгий болоод байвал яанаа ийм юм харж үзэж сонсож өсөж байгаа хүүхдүүдээ бид хүн бай гэж хэлэх эрхтэй юу эхлээд томчууд өөрсдөө хүн больё энэ насандаа идэж дуусахгүй хөрөнгө хурааж насандаа цөв суулгахаа болих хэрэгтэй

    • Anonymous (February 16, 2015 9:34:00 pm )

      Чингэсгийн уеэс хийсэн балаг гадны улс орнуудыг галдан шатааж хун амыг нь алж хядаж явсны ур дагавар

  • okklp (February 16, 2015 5:34:13 pm )

    энэ зэвсэгт хүчин юу болоод байгаам бэ??? хувийн компани шиг болоо юу даа??
    эсвэл хамаатан саднаараа компани байгуулаад байгаа юмуууу?
    ингэж армиараа тоголдог улс байдгүй юм гэнэ лээ???
    улс төржүүлээд хэд хэд хуваагаад байвал энэ биш болох байх шүү??
    энэ бямбажав гэдэг амьтан зайлах болоогүй юу?? нас нь аль хэдийн болсон гэсэн биздээ.
    энэ нөхрөөс шахаад юуч гарахгүй дээ? улс төр хөөсөн амьтан байдаг гэсэн??

  • Anonymous (February 16, 2015 5:59:54 pm )

    Юу ч хийж узээгуй, чадах ч угуй юмнууд атаархсандаа, бур албан тушаал горилсондоо бичуулж байгаа нь энэ. Юм хийсэн болгоноо доош татаад байвал цэргийн нисэх хучин удахгуй 10 жилийн омнох шигээ балгас л болно доо .

  • БХЯ (February 16, 2015 6:01:18 pm )

    Юу ч хийж узээгуй, чадах ч угуй юмнууд атаархсандаа, бур албан тушаал горилсондоо бичуулж байгаа нь энэ. Юм хийсэн болгоноо доош татаад байвал цэргийн нисэх хучин удахгуй 10 жилийн омнох шигээ балгас л болно доо .

  • irgren (February 16, 2015 6:40:19 pm )

    ongotsoo nisgej chadahgyi iim um bicheed suuh gej. uul ni bainga l belen baih estoi bish bil yy

  • Anonymous (February 16, 2015 7:46:55 pm )

    юу болоод байнаа дашаахүү нэрээ бодооч шараа

  • uuuuu (February 16, 2015 8:16:32 pm )

    za za joloonii kurs shig nisegchiin kurs neechihsen gar bna

  • uuuuu (February 16, 2015 8:16:32 pm )

    za za joloonii kurs shig nisegchiin kurs neechihsen gar bna

  • Anonymous (February 16, 2015 9:36:55 pm )

    Heden jiliin umnu Simba Bataa gej ih hurliin gishvvn bsan nuhur nisdeg tereg ebdched vnegnii buryy ged ungurch bilee,ene bas tegne dee

  • Anonymous (February 16, 2015 9:52:28 pm )

    Saxal Byambajav oliggui xun sh tee. Naiz Dashdelegiigee shorond yavuulsan odoo bas xeniig zolioslox gej baigaa bol? Dashaaxuu INEG-t baitsaagch baixdaa Simba Bataagiin unagasan Mi-8 nisdeg teregnii oslin shaltgaanig saxald ashigtai gargaj ogsoniixoo shand ene alban tushaald ochson gex yum bilee. Odoo 60 nastai mortloo tetgevertee garaxgui saxal Byambajavinxaa iveeleer baij l baina.

  • ГАЖИГ МАЖИГ (February 17, 2015 12:55:15 am )

    Энэ ЗХЖШ -ын дарга гэх сахалтай хегшин евген маний уеийн салаан захирагчаас ч дор мэдлэгтэй нехер бололтой. Намайг нисэх хучний академи тегсеед шинэхэн дэслэгч ирэхэд манай ротын захирагч гэж мундаг нисгэгч биднийг бутэн жил дадлагажуулж байж нисэх онгоцны жолооны ард суухыг арай гэж нэг зевшеерч байсан билээ. Тэр уеийн нисгэгч нар нэг ч осол гаргалгуй еерсдийн уургээ нэр тертэй биелуулээд тэтгэвэртээ гарцгаасандаа. Одоо бол сургуулийн хуухдуудийг л шууд агаарт онгоц бариулаад хеергехнээдээ?!

  • zochin (February 17, 2015 1:30:38 am )

    Byambaa generaliin huu Dashaahuu gedeg monuu

  • zochin (February 17, 2015 8:56:39 am )

    Ene hunii bichsenii zorgoor shuud itgechihej bolohui. Ataa jotoo gutgeleg ch yum biluu. Odoo chin hun gutgehed amar bolsondoo. Sain dualj unen esehiig togtooh heregtei.

  • зочин (February 17, 2015 9:24:13 am )

    энэ бямбажав гэдэг хүн дээрээс ямар том дарга, УИХ гишүүн ярьна тэр хүний хэлсэн үгийг нохой мэт биелүүлж коко аваад энэ албан тушаалдаа үүрд суух юм шиг бодхийм даа? маргааш шарахад чинь хэн ч тоохгүй шүү чамайг тийм учраас байгаа дээрээ сайн юм хийж бай??? хойч үед чинь хэрэг болно шүү?? чадахгүй бол чад????

  • suld (February 17, 2015 11:51:25 am )

    Erhem eronhiilogch oo. Ta zewsegt huchniig yagaad namchirhsan baidald oruulchihab. Eh orniihoo toloo tangarag orgoson tsergiin alban haagchdiig yaagaad NAM-iin alban haagchid bolgood baina. Tanii tomilson Byambajab genreal chini tsergiin zoriulalttai 6km tomor zamiig 20hon sayaaar zarchuhaad, tsergiin nuuts obektiig shataachihaad, shuud zahirdag general ni ongotsnii motor zarsan hergeer shorond orchihood baihad ta yagaad hamgaalaad baigaa um be. Zewsegt huchin neg l bish ee heden bor tserguud enhiig sahiulah ajillagaand yabsnaar l huur talhalj baina daa.

  • зочин (February 17, 2015 6:20:57 pm )

    зэвсэгт хүчний ерөнхий командлагч хүн зэвсэгт хүчнийг ингэж удирдавал их том алдаа болно доо??? зүгээр намын томилгоо?? намын золиос нь ЗХ гэж бодож байгаа бол том алдаа болно доо ?????

  • Anonymous (February 17, 2015 11:19:03 pm )

    Зэвсэгт хүчин аль хэдийнэ дампуурсан гэдгийг одоо болтол эрхэм ерөнхийлөгч мэдэхгүй байна гэдэгт итгэхэд бэрх юм. 2009 онд энэ сахал Бямбажавыг ЗХЖШ-ын даргаар тавьсанаар хамаг юм нь мордохын хазгай болсон доо. Одоо Түүнд бөгөөд түүний ойр тойрныхонд ямар чхууль үйлчлэхгүй, тэд яаж ч хууль зөрчиж , гэмт хэрэг үйлдсэн ч ямар ч ял зэмлэл, хариуцлага хүлээхгүй өнгөрдөг, ЗХ-д шударга ёс гэж бүүр байхгүй болсон тухай амтай болгон ярьдаг, хэвлэл мэдээллээр зөндөө бичигддэг ч энэ зөнөг өвгөнийг сольж ЗХ-ийг дампуурлаас гаргах төр засаг гэж даан ч алга байх юм дээ. Төрийн мэлмий ингэж хаагдсан байж болно гэж үү? Эрхэм ерөнхийлөгч өө. Зэвсэгт хүчинд болоод байгаа энэ бусармаг үйлдлүүдийг тоогоод, уншиж цуглуулаад, дүн шинжилгээ хийгээд, зөв гарцийг заагаад өгөх үнэнч, эхэ оронч шадар зөвлөх, ажлын аппарат танд алга байна уу эсвэл? Зөвхөн Бямбажав гэх худалч, долигонуур, чадвар мөхөс өвгөний үгэнд итгээд ингээд байгаад байна гэхэд бас итгэхэд бэрх юмдаа.

  • нисгэгч (February 18, 2015 12:58:12 am )

    Дашаахүүг бүх нисгэгчид сайн мэднэ маш сайн нисгэгч элдэв муу зангүй нийтлэг шудрага дарга энийг бичсэн гөлөг хаанаас ирсэн гуйлагчин бэ 1993 онд унасан МИ 8 техникийн гэмтэл тодруулвал сүүлийн сэнсний гэмтэл гэдгийг ОХУ ын техникийн комисс тогтоосон харин 17 зорчигч экипажийн 4 гишүүн 21 хүнийг амьд авч гарсан сайн овсгоотой нисгэгч Дашаа хүүгээр оролдвол энийг бичсэн гөлөг чи сонс монголын нисэх хүчний оргил үе 70 аас 80 оны нисгэгчид шангий нь чамд чанга өгнө Дашаахүүг үе үеийн нисгэгч нарыхаа дунд ямар нэр хүндтэй хүн болохыг чачга минь чи хараарай

  • зочин (February 18, 2015 9:16:39 am )

    зэвсэгт хүчнийг ийм чадваргүй хүнээр удирдуулахаар сөнөдөг юм байна даа,
    бямбажав гэдэг нөхөр өөрөө өргөдлөө өгөөд гарсан нь дээр бишүү??
    ингэж албан тушаалдаа үхэн хатан зууралдаад яах вэ хө бямбажав аа? гараад хэдэн жил тайван амьдараа?????

  • Anonymous (February 18, 2015 11:33:50 am )

    Ene saxaltai zonog butehgui ee

antalya rent a car