antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 16, 2015 1 comment

Хоёр орны иргэд визгүй зорчиход бэлтгэл ажил хангалтгүй байжээ

нийтлэсэн Admin

selenge02151Арваад хоногийн ємнєєс Алтанбулагийн боомт ачааллаа дийлэхгvй, зорчигчид хилийн гадна дугаарлан, хонож байна. Явуулын хvмvvсийн хєлд Алтанбулаг дарагдаж, хvн зон нь зодоон цохион хийж, “бєєн” юм болж байна гэх мэдээлэл ирэх болсон. Тиймээс єнгєрсєн долоо хоногт Сэлэнгэ аймаг, Алтанбулаг боомтыг зорьлоо. Биднийг очиход ачаалал харьцангуй багассан байсан байв. Гэхдээ хилийн боомтын эргэн тойрны хог, хаягдал ємнєх єдрvvдийн байр байдлыг бэлхнээ илтгэж байв. ОХУ-руу визгvй зорчдог болсноос хойш Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум хvний хєлд дарагджээ. Хєлтэй нь хєлхєж, хєлгvй нь мєлхєж гэдэг шиг машинтай нь унаагаараа, машингvй нь галт тэргээр ОХУ-руу зорчиж байна.

Харамсалтай нь vvнийг дагаад Алтанбулаг болон Хиагтын хилийн боомтууд ачааллаа дийлэхээ больсон нь vнэн ажээ. Визгvй зорчих болсноор ємнє нь буюу хоёр улсын иргэд харилцан визтэй зорчдог байх vеийнхээс зорчигчийн урсгал 36 хувь, тээврийн хэрэгсэл 23.1 хувиар нэмэгджээ. Єнгєрсєн сард л гэхэд рублийн ханш унаж, бараа бvтээгдэхvvн хямдарсан, монголчууд сар шинийнхээ бэлтгэлийг базаах, “Итгэлт хамба”-д мєргєх зэрэг шалтгаанаар ачаалал бvр ч нэмэгдэж, иргэд хилийн боомтод дугаарлан хонох болсон байна. Энэ vзvvлэлтийг ємнєх жилийнхтэй харьцуулахад зорчигч 23226 буюу 88.5 хувь, тээврийн хэрэгсэл 5242 буюу 54 хувиар єссєн vзvvлэлт гарчээ.

Vvнийг дагаад Алтанбулаг боомтын vйл ажиллагаа доголдож эхэлсэн байна. Єєрєєр хэлбэл тус боомт 24 цагийн ажиллагаатай болж, визгvй зорчих болсноор иргэдийн урсгал нэмэгдсэн нь тус боомт хийгээд тухайн суманд ихээхэн хvндрэл учруулах болжээ. Нийслэл хот болон бусад орон нутгаас ОХУ-д зорчихоор очсон иргэд уртаас, урт дараалал vvсгэж, машиндаа хооллож, хонож, цаашлаад дулаацах нэрийдлээр архи, согтууруулах ундаа хэрэглэдэг гэнэ. Эрvvл, согтуу хvмvvс хоорондоо эв зvйгээ олохгvй хэрvvл, маргаан дэгдээж, зодолдох бол энvvхэнд. Мэдээж олны хєлийн урсгалыг дагаад тэнд янз бvрийн бага хэмжээний бизнес цэцэглэх болжээ.

Алтанбулаг боомт ємнє нь ачаалал багатай, ихэнх иргэн галт тэргээр зорчдог байсан учраас зочид буудал, хоолны газрууд хуруу дарам цєєн. Тиймээс хилийн гадна дугаарлах иргэдийн эрэлтийг дагаж хоол, цай, халуун аарц зарах алтанбулагчууд болон хил гарах машины “дугаар” шаглах иргэд гээд энд хэсэг хугацаанд багагvй ашиг олсон хvмvvс ч байна лээ.
Ийн Монголын талаас эрс нэмэгдсэн учраас єглєєдєє Алтанбулаг талаас, оройдоо Хиагтын зvгээс зорчигчдын урсгал “хvчээ авдаг”. Энэ нь зарим бизнес эрхлэгчид татвараас зайлсхийн бараа, бvтээгдэхvvнээ жижиглэн, цєєн тоотой болгож сэлэнгэчvvдээр зєєлгєдєгтэй ч холбоотой гэнэ.
Ачааллаа дийлэхгvйгээс дугаар нэмэгдсэн нь олны бухимдлыг тvрvvлж, сvvлийн vед Алтанбулаг боомтод vйл ажиллагаа явуулж буй тєрийн байгууллагуудын удирдлага болон аймгийн Засаг даргын чихэнд хонх уяатай мэт байсан гэнэ. Єдєр, шєнє, єглєє, оройг огт ялгахгvй байнга утаснууд нь хангинаж, элдэв гомдол, бухимдлаар булдаг байж. Тэдэн рvv хичнээн уурлаж, бухимдсан ч дээрх байгууллагуудын хувьд ажлаа хуваарийн дагуу хийж байгаа учраа хэлэхээс єєр нэмэргvй байжээ.

Учир нь Алтанбулагийн ачаалал ОХУ-ын талаас хэдэн машин авч байгаагаас шалтгаалдаг. ОХУ-ын гаалийн ажилчид хууль, журмынхаа дагуу нэг машинд 15 минут vзлэг хийдэг ёстой. Энэ нь цагт дєрвєн машин авна гэсэн vг. Хоногт 96 тээврийн хэрэгсэл нэвтрvvлэх горимтой. Гэтэл манай улсаас хил нэвтрэхийг хvсэгчдийн тоо vvнээс хэд дахин их буюу хоногт 400-500 машин дугаарладаг байна. Тvvнчлэн хоёр улсын хилийн боомтод vйл ажиллагаа явуулж буй байгууллагууд визгvй байх vеийнхээ бvтэц, бvрэлдэхvvнээр ажиллаж байгаа аж.
Єєрєєр хэлбэл хоёр улсын иргэд харилцан визгvй зорчдог болно хэмээн зарлан тунхаглаад байснаас биш бусад холбогдох журмыг боловсруулж, арга хэмжээг аваагvй. Хилийн боомтод vйл ажиллагаа явуулж буй байгууллагууд бvгд хуучин бvтэц, зохион байгуулалтаараа ажиллаж байгаа юм билээ.

Гал намжаах арга хэмжээ авсан нь

Ард иргэдийн бухимдлаас vvдэн хэд хоногийн ємнє Гадаад хэргийн сайд, Мэргэжлийн хяналтын дарга, Гаалийн ерєнхий газрын дарга, Хил хамгаалах ерєнхий газрын дарга, Иргэний харьяалал, шилжилт хєдєлгєєний ерєнхий газрын даргын бvрэлдэхvvнтэй ажлын хэсэг Алтанбулаг-Хиагтын боомтод ажиллаж зарим арга хэмжээг авчээ. Тvvнчлэн Сэлэнгэ аймгийн Засаг дарга болон Алтанбулаг боомт дахь байгууллагуудын тєлєєлєл ОХУ-ын талтай єєрсдийн хэмжээнд хамтран ажиллах зєвшилцєлд хvрч ачааллыг бууруулах арга сvвэгчилсэн байна.
Ингэхээс ч аргагvй. Учир нь ОХУ-ын зvгээс бvх байгууллага нь босоо удирдлагатай учраас аливаа асуудлыг vийдвэрлэхийн тулд заавал Москва руу хандаж, тэндээс зааварчилгаа, шийвэрvvд авах хэрэгтэй болдог. Энэ нь сая хэд хоногт бол цаг алдахаас єєрєєр шийдэлд хvргэх боломжгvй байсан.
Тиймээс манай улсын холбогдох албаныхан “гал намжаахаар” Алтанбулагийг зорьсон хэрэг. Юутай ч бид орон нутгийн зvгээс авсан арга хэмжээний талаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бvрэнбаттай ярилцсан юм.

С.Бvрэнбат: Хилтэй холбоотой бvх асуудлыг Москвад шийдэхэд цаг хугацаа алдана
-Алтанбулагийн боомтын ачаалал дийлдэхгvй, иргэд хонож дугаарлаж байсныг цэгцэлсэн байна. Ямар арга хэмжээ авав?

-Зєвхєн энэ удаа хилтэй холбоотой асуудал vvсч байгаа юм биш шvv дээ. Ємнє нь ч гэсэн байнга л янз бvрийн байдлаар гомдол, санал ирдэг байсан. Асуудлыг эндээ шийдвэрлэнэ гэдэг их тєвєгтэй. Яагаад гэвэл ОХУ-ын бvхий л асуудал босоо удирдлагатай гэдгээрээ Москвагаас зааварчилгаатай байдаг. Гэсэн ч бид єнгєрсєн оны есдvгээр сард ОХУ-ын Буриад улсын ерєнхийлєгчтэй уулзах vеэрээ нэлээд нааштай хандаж, ачааллыг боломжийнхоо хэрээр зохицуулсан байсан. Гэтэл сар шинэх болох гэж байгаатай уялдаад ойрын єдрvvдэд ачаалал гэнэт нэмэгдсэн. Яг vнэндээ ачаалал ихтэй байлаа гээд манай талаас шалтгаалах зvйл бараг байхгvй. ОХУ-ын тал журмаа баримтлан ажиллахаар манай иргэдийн бухимдлыг тєрvvлээд байгаа юм.

-Таны хэлж буйгаар бол бvх асуудлыг Москвад шийддэг гэх. Тэгээд ачааллыг яаж саармагжуулсан болж байна?

-Мэдээж манай Гадаад хэргийн яамаар дамжин бvх асуудлыг шийдэх учиртай. Гэхдээ цаг нь тулчихсан энэ их ачааллын vед бол єєрсдєє зохих арга хэмжээг шийдвэрлэхээс аргагvй. Бид сая дахин Буриадын талтай уулзалт зохион байгуулж, боломжийнхоо хэрээр таталт хийгээч гэдэг саналыг тавьсан. Тvvний хvчээр хилийн гадна дугаарлан, хонодог асуудал багассан. Тvvнчлэн манай хилийн цэргийнхэн болон Иргэний харьяалал, шилжилт хєдєлгєєний газрынхан ОХУ-ын талтай єдєрт нэг уулзалт зохион байгуулж, тухайн єдрийнхєє нєхцєл байдлыг дvгнэж, таталтаа хийж байгаа. ОХУ-ын тал ачаа, тээврийн хэрэгсэл, зорчигч гэсэн гурван урсгалаар татдаг. Ачааллаас шалтгаалаад зорчигчдийг гурван урсгалаар зэрэг татан авч байна. Энэ мэтчилэн цэгцэлж байгаа. Ачаалал цаг зуурынх л болов уу. Сар шинээс хойш багасах байх.

-Сэлэнгэ аймаг Буриадын талтай нэлээд ойр ажилладаг бололтой. Хилийн ачааллаас гадна хамтын ямар ажиллагаатай байдаг юм бэ?

-Бид Буриад руу мах, нvvрс гаргах, 2-3 єдрийн аялал, жуулчлал зохион байгуулах, “Эв модны наадам”-ыг сэргээж, бараа, бvиээгдэхvvнээ харилцан сурталчилж, vvнийг дагасан эдийн засгийн єсєлтийг бий болгох, манайд шаардлагатай мэргэжлvvдээр тус улсад хvvхэд сургах гэх зэргээр хамтын ажиллагааны олон хєтєлбєр хэрэгжvvлж эхэлсэн. Ийм хамтын ажиллагаа байгаа тулдаа бид сая хэл, амаа амархан ололцож, ойлголцлоо.
Тvvнчлэн бид тус боомтод vйл ажиллагаа явуулдаг Хилийн 0101 дvгээр ангийн захирагч, хурандаа С.Энхсvхтэй ярилцсан юм.

С.Энхсvх: Визгvй болсноор хил, гаальтай холбоотой зєрчил 40 хувь нэмэгдсэн
-Алтанбулаг боомтын ачааллыг багасгасан байна. Хэрхэн зохицуулав?

-Єнгєрсєн жилийн арваннэгдvгээр сараас эхлэн хоёр орны иргэд харилцан визгvй зорчих боломжтой болсон. Гэвч хоёр тал бэлтгэлгvй байсан. Єєрєєр хэлбэл сум, орон нутаг нь гэхэд л зочид буудал, хооны газар цєєтэй, нийтийн бие засах газрын хvрэлцээгvй, боомтын хувьд зорчих хєдєлгєєнийг тооцоолоогvй зэрэг дутагдал байсан. Энэ нь бидэнд хvндрэл учруулсан.
Ємнє нь хойд хєршийн хилийнхэн болон манайхан 12 цагаар ажилладаг байсан. Гэтэл одоо 24 цагаар ажиллаж байгаа ч яг л ємнєх бvрэлдэхvvнээрээ ажиллаж байгаа.

Хоёр улсад хилийн бvрэн эрхт тєлєєлєгч гэж байдаг. Тэдний орлогчийн хэмжээний уулзалтыг зохион байгуулж, vvссэн нєхцєл байдлыг шийдвэрлэх талаас нь ярилцсан. Дан ганц Алтанбулагт л энэ ачаалал vvсч байгаа юм биш шvv дээ. Монголчуудын маань ихэнх нь єглєє гараад, оройдоо орж ирдэг. Тэгэхээр єглєєдєє манай талд, оройдоо оросын талд ачаалал vvсдэг. Энэ талаар манай хэвлэлийнхэн ч тэр, Буриадын телевиз ч гэсэн бодит байдлыг мэдээлсэн. Тиймээс хоёр тал энэ сарын 11-ний єдєр урьдчилсан байдлаар тохирч, 12-нд уулзалт хийсэн. ОХУ-ын хилийн цэргийн холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, боомтын vйл ажиллагаатай танилцан, гаалийнхантай нь ч ярилцсан. Ингээд ОХУ-ын тал хvн хvчээ нэмэгдvvлж, ачааллаа харгалзан vзэж, урсгалаа нэмэгдvvлэх арга хэмжээ авсан.

-Ачаалал нэмэгдсэн л гээд байна. Хоногт ер нь хэдэн хvн хил нэвтэрч байгаа вэ?

-Визтэй байх vед хоногт хамгийн дээд тал нь 50 машин гарч байсан. Гэтэл одоо хоногтоо 700-800 тээврийн хэрэгсэл, 2000 орчим зорчигч нэвтэрч байна. ОХУ-ын талаас vvнийг дээд амжилт гэсэн шvv дээ.

-Хvчин чадлын хувьд ингэж ажиллах хvрэлцээ хэр вэ. Хил хамгаалахынхан ажлаа хийхгvй байна гэдэг гомдол л гараад байсан шvv дээ?

-Боомтын тухай хуулийн дагуу хил дээр vйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын чиг vvрэгт маш олон єєрчлєлт орсон. Vvнийг нь иргэд тєдийлєн сайн мэддэггvй. Тэр утгаараа гомдлууд их ирсэн.
Боомтын тухай хуульд зааснаар Хил хамгаалах байгууллага боомтын дотоод жухам, аюулгvй байдлыг хариуцна, Боомтод террорист халдлага гарах, тэсэрч, дэлбэрэх бодис хэрэглэх, хvн, машин, техник, барилга байгууламж барьцаалах, гамшгийн нєхцєл байдал vvссэн тохиолдолд ажиллах vvрэгтэй болчихсон шvv дээ.

Яг одоогийн нєхцєл байдалд манай анги, гаалийн байгууллага аль аль нь хvн хvчний дутагдалтай. Одоо шийдвэрлэхээр ярилцаж байгаа. Боомтын барилгын тухайд ч актлагдчихсан гэдэг юм.

-Хилийн ачааллыг дагаад элдэв хэрэг, зєрчил хэр нэмэгдсэн бэ?

-Сум орон нутагт хамгийн их ачаалал тєвлєрч байна. Боомттой ч ємнє нь ингэж ачаалал vvсдэггvй байсан учраас амрах буудал болон хооллох цайны газар ч ховор. Нийтийн бие засах газаргvйгээс ил задгай газруудыг бохирдуулах, хог ихээр хаях, орой vдшийн цагаар машинаа халааж дулаацахын оронд шатахуунаа хэмнэн архидан согтуурч, vvнээсээ vvдэн зодоон хийж байна. Эдгээр асуудлыг зохицуулахын тулд Сэлэнгэ аймаг дахь vндэсний аюулгvй байдлыг хангах чиг vvрэг бvхий байгууллага, орон нутгийн удирдлагуудтай ярилцан 20 цагаас хойш архи, согтууруулах ундаа худалдан борлуулахгvй байх шийдвэрийг гаргууллаа.

ОХУ-ын талаас зарим гомдол ирнэ. Тэр нь юу вэ гэхээр гарч байгаа тээврийн хэрэгсэлvvдийн арлын дугаар зєрєх, тухайн жолоочийн нэр дээр бус, банк, бусад байгууллага, иргэний нэр дээр байх зэргээс болж буцаж байна. Бичиг баримтаа норгосон, угаасан гэх зэргээр уншигдахын аргагvй юм дэлгэх жишээтэй. Vvнийг байнга анхааруулдаг. Мєн монголчуудын машинаас сум илэрдэг. Vvнийгээ ан хийж явж байгаад унагачихаж гэх зэргээр тайлбарладаг. Мэдээ бvрт энэ талын асуудал хєндєгдєж ирдэг. Танай талаас галт зэвсэг илэрсэн гэж.
Ер нь ОХУ-ын талаас хил, гаальтай холбоотой зєрчил визгvй болсноор 40 хувь нэмэгдсэн, цаашид ч єсєх хандлагатай байна гэдгийг байнга анхааруулдаг.

-Тэгэхээр манайхан шалгалтаа муу хийж байна гэсэн vг vv?
-Нэг талаар тэгж ойлгож болно.

-Сэлэнгийн дугаартай машин бол хил нэвтрэхдээ асуудалгvй байдаг гэх юм?
-Энэ тухай гомдол дээд шатны байгууллагуудад ихээр ирсэн. Тиймээс vvнийг цэгцлэхийн тулд орон нутгийн машины дугаарлалтыг тусгаарлан, бусад орон нутгийн тээврийн хэрэгсэлийг єєр урсгалаар нэвтрvvлэхээр журамласан. Тvvнчлэн ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор орон нутгийн иргэд єдєр бvр хил гардаг байсныг гурав хоногт нэг удаа байхаар журамласан. Мєн хил нэвтрэх тээврийн хэрэгсэлийн дугаар зарах асуудлыг цэгцлэхийн тулд манайхаас дугаарын бvртгэл бvхий бичиг єгч, тvvндээ улсын дугаарыг нь хамт бичиж, шифрлэдэг болсон.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • МОСКВАД СУУГАА МОНГОЛ (February 16, 2015 2:59:56 pm )

    ХЭРЭВ ТА ОХУ-ЫН МОСКВА ХОТОД БИЗНЕС БОЛОН ХУДАЛДАА,ЭМ ЭМЧИЛГЭЭ,ХУВИЙН АЖЛААР ЯВАХ ХЭРЭГТЭЙ БАЙВЧ ЦАГ ЗАВ БОЛОН БУСАД БОЛОМЖ ТАНЬ ГАРАХГҮЙ БАЙГАА БОЛ “МОСКВАД БАЙГАА МОНГОЛ” ТАНЫ АЖИЛД ТУСАЛНА. * ХЭРЭВ ТА МОСКВАД АЖИЛ ХЭРЭГ,АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ,ХУДАЛДАА НАЙМАА ХИЙХЭЭР ИРЭХ, ДАЙРАН ӨНГӨРӨХ БОЛ БИД УГТАЖ ЗУУЧИЛЖ,ЗОЧИД БУУДАЛ БОЛОН БИЛЕТ ЗАХИАЛАХ,ХЭЛМЭРЧЛЭХ,УНААГААР ҮЙЛЧИЛНЭ. ТА [email protected] ХАЯГААР БОЛОН +79175773401 УТСААР БИДЭНД ХАНДААРАЙ. МОНГОЛ ДАХЬ УТАС: 99804935 ,98682425, 99948455

antalya rent a car