antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 7, 2011 Comments are off

Лин Баог оршуулаад сар ч болоогүй байхад оросууд толгойг нь тасдаад авсан

нийтлэсэн Admin

1971 оны есдүгээр сард ослын газарт

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, Хятадын анхны 13 маршалын нэг Лин Баогийн хөлөглөсөн онгоц 1970-аад оны эхээр манай улсын нутаг дэвсгэр дээр осолдсон байдаг. Тухайн үеийн Хятадын удирдагч Мао Зэдунтай үзэл бодол шөргөлдсөний улмаас зугтаж яваад гэр бүлийнхээ хамт ийнхүү осолдсон гэсэн таамаг мэдээллүүд байдаг ч энэ ослын шалтгааныг одоо болтол тогтоогоогүй байгаа юм. Тухайн үед ослын газар дээр ажиллаж, дүгнэлт гаргаж байсан генерал С.Отгонжаргалтай ярилцлаа.

-Осол хэдэн оны хэдний өдөр яг хаана болсон юм бэ. Тухайн үед та ямар албан тушаал эрхэлдэг байв?

-1971 оны есдүгээр сарын 12-нд Хэнтий аймгийн Суваргын хөндий гэдэг газар энэ осол болсон. Би  тухайн үед Хэнтий аймгийн аюулаас хамгаалах байгууллагын даргын албыг хашиж байлаа. Осол гарах үед би ээлжийн амралтаа аваад Гурван нуурын амралтад амарч байсан юм. 12-ны орой амрагчид шөнийн 02 цаг хүртэл бүжиг наадам болж байгаад унтаж амрахаар гарцгаасан. Тэгтэл сүрхий ёнгиносон дуутай онгоц нисээд өнгөрөхгүй юу. Хүмүүс моторт дугуй шиг хаашаа ёнгиносон дуутай  онгоц вэ гээд л гэр гэртээ орж амарсан. Тэгтэл өглөө орноосоо босоогүй байхад Дадал сумын зар хүргэгч ирээд “Аймгаас онгоц ирж байгаа. Таныг онгоцны буудал дээр ирээд хүлээж бай гэж байна” гэсэн. Тэгээд онгоцны буудал дээр ирэхэд нисгэгч Жигжид гуай ирчихсэн “Бэрхийн уурхайгаас холгүй нэг онгоц сүйрсэн бололтой. Таныг  аваад ир” гэсэн гэнэ. Бид сүйрэл болсон газар дээгүүр нисч байдлыг харчихаад хотоос ирж буй улсын комиссынхныг тосохоор аймгийн онгоцны буудал руу нисч хүрсэн. “ИЛ-14” гэж хоёр талдаа мотортой онгоцоор гадаад яамны орлогч сайд Эрдэнэбилэгээр даргалуулсан улсын комиссынхон ирэв. Би ч “Сая онгоцон дээгүүр эргээд ирлээ. Өндөрхаанаас 70 гаруй км-т Бэрхийн уурхайгаас 14 км-т Суваргын хөндийд онгоц сүйрчихсэн байна” гэж илтгэхэд нөгөөдүүл чинь “Бид газар дээр нь үзнэ. Тэр газарт  онгоц буудаг уу” л гэж байна. Нисгэгч Жигжид гуайгаас асуухад өмнө нь онгоц бууж байгаагүй газар гэнэ. Тэгсэн Эрдэнэбилэг дарга “Чи өөрөө дахиж яв. Амьд мэнд хүрээд ирвэл бид тэр онгоцоор ниснэ” гэсэн утгатай л юм хэлж байна.  Би ч цэргийн хүн учраас “гүйцэтгэе” гээд л Жигжид гуайтай ниссэн. Жигжид гуай бол Халхын голд байлдаж явсан олон жил онгоц барьсан туршлагатай хүн учраас нөгөө газраа очиж хэд эргээд л төд удалгүй газардчихлаа. Осолгүй буусан учраас улсын комиссынхныг авахаар буцаад аймаг руу нисч, нөгөөдүүл ч очиход хүлээж ядсан байртай уралдаж гүйх нь холгүй онгоцонд чихэж суугаад хэргийн газар ирсэн.

-Хятадын сайд осолджээ гэдгийг хэргийн газар дээр очоод шууд  мэдсэн  болов уу?

-Найман эрэгтэй, нэг эмэгтэй  нийт есөн хүнтэй онгоц сүйрсэн байсан. Чухам ямар хүмүүс гэдгийг бүү мэд. Цэргийн ногоон өнгийн дүрэмт хувцас, Хятадын далбаа  болон бусад эд  мөрийн баримтуудаас Хятадын цэргийн онгоц байна гэдгийг ойлгосон. Мөн автомат болон гар буунууд олсон. Уг нь онгоц зургаан хүний суудалтай ч есөн хүн байсан. Амаараа дүүрэн алтан шүдтэй, хөх цэнхэр чирчүүн   торгомсог костюмтай эмэгтэй  байсан. Тухайн үед хэн гэдгийг мэдээгүй. Сүүлд л бүх зүйл тодорхой болоход Хятадын сайд Лин Бао, эхнэр хүүгийн хамт мөн жолооч нь явсан гэж мэдсэн.

-Цогцос нь  бүтэн байв уу?

-Шатчихсан. Гэхдээ бүрмөсөн шатчихаагүй, 70-80 хувийн шаталттай байсан.

-Тэнд нь оршуулсан гэж дуулддаг?

-Хятадын элчин сайд  нь өөрөө хэргийн газартай ирж танилцаад хүмүүсээ оршуулаад буцсан. Тэднийг дагалдаж оршуулах ажилд туслахаар салаа цэрэг ирж байсан. Бас шарил тус бүрт хайрцаг бэлдээд аваад ирсэн байсан. Хятадууд чинь их ёсорхуу юм байна лээ. Элчин сайд  Хэнтийн буудалд ирчихээд “Ёс байна, хөнгөн цайллага бэлдэж өгөөч” гээд хотоос баахан чихэр жимс авчирснаараа  ширээ засуулчихаад ослын газар руу хөдөлсөн. Хүнлэг ёс байна даа. Бид ч элчинг ирэхээс өмнө есөн хүний шарилыг цагаан даавуугаар бүтээгээд гадас хатгаад хамгаалчихсан байсан. Элчин сайд бидэнтэй юу ч ярихгүй тэр газраар алхаад л байх юм. Тэгтэл нэг бүтээлэгний тасархай газраас аваад нэг юм хэлээд байна. Орчуулагчаас асуутал “Даавуун дээрх Пакистан гэсэн бичиг байна. Энэ Хятадын онгоц биш Пакистаны онгоц гэж байна” гэдэг байгаа. Бид юу гэсэн үг вэ Хятадын далбаа бусад эд мөрийн баримт байгаа шүү дээ гэхэд тэрбээр цааш явж их л сайн нягталж үзсэн. Ингэж явсаар цогцос руу орж хажуу талын жижиг гүвээг заагаад “Тэнд хүмүүсээ оршуулбал зүгээр байна, болох уу”  гэсэн. Тэгээд орой болж нар шингэх дөхсөн учраас маргааш оршуулахаар болоод бид буудал руу буцацгаасан. Буудалдаа ирээд Хятадын Элчин “Та нөхөд цэргийн онгоц гэсэн. Энэ бол цэргийн онгоц биш. Иргэний онгоц. Тиймээс  энэ талаар ярьж хэлэлцье, тохиръё” гээд бид  хэлэлцээ хийхээр суулаа. Хятадын элчин “Энэ бол цэргийн онгоц биш иргэний онгоц. Төөрч явж байгаад энд уначихсан байна” л гээд байх юм. Бид болохоор төөрснийг нь юугаар батлах юм. Эд мөрийн баримтаас үзэхэд Цэргийн онгоц гэдэг нь баталчихсан, тэр ч байтугай тухайн онгоц Бээжинд байхдаа шөнийн нислэг хийгээд өглөөний 06 цагт буусан. Хятадын нисэх хүчний 14 дүгээр армийн харьяа цэргийн онгоц гэдэг бичиг баримтыг олсон. Хятадын цэргийн 3556 дугаар ангиас онгоцондоо 3200 литр бензин хийсэн нь тэмдэглэлийн дэвтэрт үлдсэн байна гээд бид оройны 20 цагаас үүрийн 04 цаг хүртэл маргасан. Хятадын элчин цэргийн онгоц биш гээд зөвшөөрдөггүй. Тэгээд түр завсарлаад хэлэлцээгээ үргэлжлүүлтэл Хятадын элчин арай хувирчихсан иргэний ба цэргийн онгоц гэж тохиръё гэж байна.

-Тэгээд яаж тохиролцов?

-Цэргийн онгоц гэхээр  хил зөрчсөн хүнд асуудал үүсэх гээд байж л дээ. Иргэний онгоц гэхээр яахав дээ. Төөрч будилаад гээд зөөлрүүлэх бодлогоор л тэгж зүтгэсэн хэрэг. Хятадын тал иргэний ба цэргийн онгоц гэж тохиръё гээд бид болохоор цэргийн онгоц гээд тохиролцохгүй байсаар өглөө нар мандчихсан. Тэгтэл Элчин “Олон хүний амь үрэгдсэн эмгэнэлтэй зүйл боллоо. Тэдний ах, дүү хамт олонд их хэцүү байгаа түргэн оршуулъя” гээд яаран мэдэгдэл хийгээд бид ч цэргийн гэсэн үг алдуулж чадсан учраас өглөө найман цаг гэхэд ослын газар руу хөдөлсөн. Өнөөх салаа цэрэг чинь есөн  хүний газрыг ухаад оршуулахад бэлдчихэж. Хүн бүрт нүх ухаагүй нэг л урт нүхэнд оршуулсан. Оршуулгын ажлын дараа Элчин сайд цэргүүдийг жагсааж өгөхийг хүсээд тэдэнд хандан, уг нь бид Хятад улсдаа аваачиж оршуулъя гэж бодсон. Гэтэл танайх зөвшөөрсөнгүй. Өнөөдөр та нар хүнлэг сайхан зан гаргалаа. Энэ явдлаас Хятад Монголын ард түмний нөхөрсөг ах дүүгийн найрамдал удахгүй сайжирна гэдэг бэлгэ дэмбэрэлтэй сэтгэгдэл надад төрж байна” гээд цэргүүдийн халаасанд хятад янжуур, вино жимс хийж өгч байсан. Хятадын Элчин буцахдаа намайг өрөөндөө дуудаж талархал илэрхийлээд “Танай аймгийн удирдлагуудтай уулзах гэсэн танай гадаад яам надад бололцоо олгосонгүй. Цаад хүмүүстээ учирлаад ойлгуулаарай. Бас өнөөдрийн оршуулгын шороо нь надад бага санагдлаа. Манай хятад ёсонд өндөр шороо байдаг юм. Өндөрлөж өгөөрэй” гэж хүсээд намайг Улаанбаатар дахь Хятадын Элчин сайдын яаманд зочин болж очоорой гэж уриад буцсан.

-Яагаад шарилыг нутаг руу нь явуулахыг зөвшөөрөөгүй юм бол?

-Хамгийн гол нь онгоц тодорхой биш шалтгаанаар сүйрсэн учраас тусгаар тогтносон улсын хил хязгаар гэдэг утгаар нь тийм  эрх өгөөгүй байх.

-Оршуулж байхдаа Лин Бао гэдгийг мэдээгүй л өнгөрсөн үү. Ер нь хэзээ ийм хүн байж гэдгийг мэдсэн бэ?

-Оршуулж байхдаа мэдээгүй ээ. Оршуулаад сар гаруй хугацаа өнгөрч байтал ЗХУ-аас тусгай ажлын комисс томилогдон ирж уг булшийг дахин ухаж гаргаж үзсэн. Маршал Лин Бао  мөн үү, биш шүү гэдгийг тогтоохоор дээгүүрээ ярилцсан байх. ЗХУ-ын Батлан хамгаалахын Шүүх эмнэлгийн албаны ерөнхий газрын дарга, Аюулаас хамгаалахын мөрдөн байцаах газрын дарга, гавлын ясаар хүний дүр төрхийг гаргаж ирдэг эрдэмтэн, эмч дом янз бүрийн улсууд ирж дахиж ухаад нэг хүний толгой аваад явчихсан. Тэр үед би энэ тухай  ярьдаггүй байсан.

-Харсан ч хараагүй юм шиг л өнгөрсөн үү?

-Нэг ажилд явж байгаа юм чинь харалгүй яахав. Онцлоод нэг толгой аваад л  явчихсан.

 -Оосууд тэгээд Лин Бао байна гэж хэлээгүй л явчихсан уу?

-Б л лав мэдээгүй өнгөрсөн. Маршал Лин Баогийн онгоц Монголд сүйрсэн гээд барууны орнуудад шуугиад эхлэнгүүт оросууд толгойг нь  аваад явчихсан юм шиг байгаа юм. Саяхан оросууд “Мао Зэдунг хороох төлөвлөгөө” гэсэн нэртэй энэ тухай кино хийсэн байна лээ. Энэ тухай одоо нэлээд   тодорхой болж гадны том хэвлэлүүд ч нэлээд бичлээ. Өнгөрсөн тавдугаар сард би санаандгүй телевизийн суваг сольж суутал Оросын нэг эрдэмтэн ширээн дээрээ гавлын яс тавьчихсан ярьж байна. Энэ бол маршал Лин Баогийн гавлын яс гэхийн сацуу нөгөө  гартаа ослын газар авсан Хятадын Элчин сайд болоод Санжаа бид гурвын зургийг барьчихсан “Энэ онгоцонд явсан улсууд  буу зэвсэгтэй явсан. Нэг автомат нэлээд хэдэн гар буутай. Тэгээд хоорондоо буудалцсанаас сүйрсэн гэж яриа  байдаг. Гэхдээ Монголын аюулаас хамгаалах байгууллагынхан буюу эдгээр хүмүүс тэднийг буудалцаагүй,  тийм ул мөр байхгүй” гэж дүгнэсэн байна. Бид Монголын Аюулаас хамгаалах байгууллагаас тогтоосон дүгнэлттэй санал нэг байна гээд ярьж байхыг олж үзлээ. Ер нь бол би тэр онгоцонд Лин Бао байжээ гэдгийг осол болсноос нэлээд хойно мэдсэн. Хятадын коммунист намын аравдугаар их хурал 1974 онд болсон. Тэр хурал дээр  Ерөнхий сайд Жун Лай илтгэл тавихдаа Батлан хамгаалахын сайд маршал Лин Бао Монгол улсын Хэнтийн аймгийн Өндөрхааны төвийн ойролцоо онгоцны сүйрэлд орж амь үрэгдсэн гэж  албан ёсоор мэдээлсэн байдаг. Тэр үеэс би тухайн осол маршал Лин Бао байж гэдэг ойлгоцыг авсан. Энэ осол болоод яг 40 жил болсон байна.  Би Жанжин Сүхбаатарын офицерын сургуулийн сурагчаас эхлээд генерал хүртлээ  68 жил өнөөдөр мөрдэс тайлаагүй яваа хүн. Саяхан өөрийнхөө тухай дурсамж ном бичиж гаргалаа. Энэ номондоо дээрх  дурсамжаа  оруулахаар тухайн үед бичиж өгч байсан портоколоо Тагнуулын ерөнхий газраас авч уншъя гэхэд Улсын нууцад орчихсон одоохондоо  танд өгөхгүй” гэсэн. Ер нь энэ тухай гадна дотны хүмүүс их сонирхож асууж ирдэг. “Ройтерс” агентлагийн сурвалжлагч над дээр  гурван удаа ирж Лин Бао тэнд байсан юмуу, Мао Зэдун тэр хоёр хоорондоо  хэрхэн муудалцсан юм, яагаад муудалцах болсон гээд асуудаг. Үнэндээ би мэдэхгүй шүү дээ. Би орон нутгийн жаахан дарга байсан том улсын дарга нарын хооронд юу болсныг мэдэхгүй. Гадаадын хэвлэлийн мэдээлж байгаагаар тэр томчууд хоорондоо шөргөлдсөн бололтой. Үзэл бодол нь нийлдэггүй бололтой. Тэрнээс болж ийм юм болжээ. Би бол онгоц  хаана, хэзээ сүйрсэн хэдэн хүн  байсан гэдгийг л ярина гэдэг юм.

-Хятадууд бас өөрсдөө энэ талаар кино хийсэн гэдэг. Та үзэв үү?

-Түүхийн хүрээлэнгийн Чимэд тэр киног надад үзүүлсэн. Бага шиг баримтат кино байна лээ. Тэр кинонд бол Лин Баог эхлээд Шанхай явлаа гэсэн ойлголттой байсан юм байна. Тэгтэл Шанхайгаас эргээд хойт хил рүүгээ чиглэснийг Ерөнхий сайд Жун Лай мэдээд  Мао Зэдун руу утасдаж байгаа юм. “Лин Баогийн суусан онгоц хойшоо улсын хил гарах гээд явж байна. Одоо пуужин цэрэгт тушаал  өгөөд буудуулчих уу” гэхэд Мао Зэдун “Одоо тэр зүгт агаар ямар байна” гэж асууж байгаа юм. “Битүү хар үүл, усан бороо орж байна” гэхэд Мао байгалийн жамаараа бороо орж байгаа юм байна. Лин Бао өөрийнхөө жамаар өөрөө сөнөөд дуусна битгий бууд гээд утсаа тавьж байгаа юм. Мао тийм л айхтар холын бодолтой хүн гэдгийг гаргаж өгсөн санагдсан. Тэр киноны төгсгөлд онгоцны хар хайрцгийг Оросын тал аваад явчихсан. Одоо хоёр орны харилцаа сайжирч байгаа учраас хар хайрцгийг өгөх байх. Энэ үйл явдал юунаас болж сүйрэв гэдгийг тэр үед үнэнийг тогтоох байх гээд  дуусч байдаг шүү.

-Манайхан тэр сүйрлийг чухам  юунаас болсон гэж тухайн үед тогтоож байв?

-Би Хэнтий аймгийн аюулаас хамгаалах хэлтсийн дарга төдийгүй хилийн комиссар байсан. Бид  Оросын хилийг өөрсдөө хамгаалдаг байлаа. Тухайлбал онгоцыг Оросын талаас буудаж сөнөөсөн гэдэг таамгийг би хилийн комиссарын хувьд үгүйсгэнэ. Хятадын онгоц Дадал сумын хилийг даваад Оросын Читын ойролцоо очоод  эргэчихсэн байдаг. Онгоц яагаад буух болсон гэдэг нь ёстой л хар хайрцагнаас л учир нь гарах байх. Бидний таамаглалаар ямар ч байсан хоорондоо буудалцаагүй, онгоц нь буудуулаагүй. Би бодохдоо шатахуун нь бага болсон юм болов уу гэж таамагласан. Эхлээд буухдаа зүүн далавчаараа газар цохисон. Далавч нь хугараад шатахуунд гал авалцаад хоёр дахь тэсрэлт болоод шатчихсан байх гэж л боддог.

-Лин Бао яг хаашаа явж байсан юм бол. Эд мөрийн баримтаас манайхан  таамаглал дэвшүүлсэн үү?

-Хятадын талын кинон дээр Монголын хилийг даваад онгоцтойгоо харилцаа барьж чадахаа байсан тухай гардаг. Онгоцноос олдсон газрын зураг дээрээс харахад Бээжин-Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлд явсан юм байна гэж ойлгож байгаа. Манайд орж ирэхдээ энэ онгоц Сүхбаатар аймгийн нутгаар орж ирсэн байдаг. Гэвч манай лакатарт онгоц хаагуур явсан нь мэдрэгдээгүй. Онгоц доогуур орж ирсэн учраас лакатарт мэдэгддэггүй гэсэн тайлбар өгсөн. Үнэн худлааг мэдэхгүй.

-Та Хятадын элчингийн захиасыг биелүүлэв үү. Одоо тэр газар ямархуу байдаг юм бол?

-Би дөрвөн жилийн өмнө Дорнод аймгийн цагдаагийн  байгууллагын 70 жилийн ойн баярт оролцохоор явахдаа тэр газраар дайраад өнгөрсөн. Хаана оршуулсан нь мэдэгдэхээргүй, ногоо ургаад  газар нь тэгширчихсэн байна лээ. Би тухайн үед шороо  овоолоогүй ээ.

Д.ЦОГЗОЛМАА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car