Монголын загварын ертөнцийн чиг хандлагыг тодорхойлдог “Гоёл” наадам арванхоёрдугаар сарын 10-15-ны өдрүүдэд болох ажээ. Наадмын эхний хэсэгт буюу 10-14-нд “Ramada” зочид буудалд Монголын болон Оросын загвар зохион бүтээгчдийн шилдэг загвараас толилуулах загварын өдрүүд болох бол арванхоёрдугаар сарын 15-нд шилдэг загвар, загвар зохион бүтээгч, топ моделийг тодруулах ёслол Соёлын төв өргөөнд болох юм байна.
“Гоёл-2012” наадмын ерөнхий найруулгыг “Hero” энтертайнмент гардан гүйцэтгэж буй бол тайзны засал чимэглэлийг “Гэсү” компани хариуцжээ. Энэ удаагийн наадамд дан мэргэжлийн моделиуд оролцоно гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. Загварын долоо хоногийг “Гоёл” наадмын хүрээнд зохион байгуулах болсноороо шинэлэг гэж болох “Гоёл” наадмын шилдгийг шалгаруулах ёслол 30 мянган төгрөгийн үнэтэй юм байна. Харин загварын долоо хоногийн үзүүлбэрийг 3000 төгрөгөөр тасалбар аван, сонирхож болох аж.
У.Болор
Холбоотой мэдээ
Comments are closed.