antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 7, 2011 Comments are off

Монгол хүү “Авьяаслаг хятадууд ” тэмцээнд шалгарлаа

нийтлэсэн Admin

purevbaatar“Лоолойгийн найзууд ” нэвтрүүлгээр олонд танил болоод байгаа Г. Пүрэвбаатарыг эвлэгхэн дуулж, жүжиглэдэг гэдгээр нь андахгүй болсон. Харин саяхан тэрбээр Өвөрмонголд урилгаар очиж тоглолтоо хийгээд ирсэн гэсэн амжилтыг дуулгалаа. Хачирхалтай нь тэрбээр “Авьяаслаг хятадууд” тэмцээнд гуравдугаар шатанд шалгарсан байна.

Санаандгүй байдлаар энэ тэмцээнд орсон гэнэ. Г. Пүрэвбаатарыг Өвөрмонголд байхад нь хоёрдугаар шатны шалгаруулалт болж таарч. Харин уг тэмцээнд морин хуураар оролцож байсан өвөрмонгол хүү Г. Пүрэвбаатарыг хоршоод дуулаад өгөөч хэмээн гуйсан юм байна. Морин хуурч хүүхэдтэй хамтарч дуулсныг нь үнэлж, сайн дуучин болох юм байна гэсэн магтаалтайгаар Г. Пүрэвбаатарыг Шанхайд болох гуравдугаар шатны шалгаруулалтанд оролцох эрхийг шүүгчдийн зүгээс олгожээ.

Харин Пүрэвбаатар одоогоор тийшээ явах эсэхээ шийдээгүй байгаа юм байна. Хэдий Хятадын гэсэн тодотголтой ч Монгол хүү ийнхүү улсынхаа нэрийг гадны улсад дуудуулж яваа нь бахархууштай юм.

Г. Туяа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car