antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 9, 2015 10 comments

Адуу, машинд анхаарч байхаар хүний аминд анхаарвал яасан юм Х.Бат-Эрдэнэ,ээ

нийтлэсэн Admin

527-1364354436picureҮнэтэй адуу, үнэтэй машинаар гангардаг “Алтай кансторакшн”-ы захирал Х.Бат-Эрдэнэ гэгч нөхөр байнгын хэл ам дагуулж байдгийг өдгөө бид андахгүй сайн мэдэх. Хамгийн сүүлчийн жишээ гэвэл Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд баригдаж буй “Саруул хотхон”-ы есөн давхраас хүн унаж нас барсан осол өнгөрөгч ням гаригт /II.8/ гарчээ. Уг барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Алтай констракшн” компани ажиллаж байв.

 

Энэ тухай эх сурвалжаас тодруулахад “Тус барилгын Б4 блокын нэгдүгээр орцонд 2015 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 13:50 цагт осол гарч, лифний хонгилд өргүүр ажиллууж, есөн давхар руу тоосго зөөж явах үед өргүүрийн ган трос тасарч, есөн давхарт тоосго буулгахаар зогсож байсан ажилтан 36 настай эрэгтэй Б осолдож нас баржээ. “Алтай Констракшн” ХХК нь Барилгын тухай хуулийн 14.1-ийг зөрчин тусгай зөвшөөрөлгүй иргэнтэй гэрээ байгуулан ажиллаж байсан учраас ийнхүү хүний амь эрсдлээ” хэмээсэн мэдээлэл байна.

 

Мэдээжийн хэрэг хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй орчинд үйл ажиллагаа явуулж, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчин ажиллаж байсан учраас НМХГ-аас “Алтай констракшн” компанийн үйл ажиллагааг түр зогсоосон мэдээлэл ч давхар цахим ертөнцөд байна.

 

Ахин тодруулбал, одоогийн байдлаар уг осол юунаас болж гарсан талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтынхан тогтоож, “Алтай Констракшн” ХХК хэд хэдэн хуулийг зөрчсөнийг илрүүлсэн байна. Тухайлбал тэд тусгай зөвшөөрөлгүй иргэнтэй гэрээ байгуулан ажиллаж байжээ. Хуулийн дагуу барилгын ажил гүйцэтгэгч нь тусгай зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгжтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллах ёстой байсан ажээ.

 

Уг нь Х.Бат-Эрдэнэ захирал үнэтэй машин, адуугаар гангарч байхаар ажиллагсад, өөрт нь зүтгэж байгаа хүмүүсийнхээ аюулгүй ажиллагааг анхаарч байх ёстой байж. Тодруулбал, хүний эрдэнэт амь гэдэг бол машин адуу биш шүү гэдгийг санаж явахад илүүдэх юун.

 

Ч.Дорж

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (February 09, 2015 2:17:55 pm )

    Jolooch nar Barilga bariad ehleer ingedeg yum daa. Jolooch ezentei buh barilgiin companiudiig haah heregtei. Tegj baij Mongol uls hugjinu. Tegehgui bol nursag bolon hunii ami avdag barilga baisaar baih bolno.

  • gan (February 09, 2015 2:33:50 pm )

    энэ муу батэрдэнэ чинэ өөрөө саахар тусаад биё муу гэсэн

    • зочин (February 09, 2015 5:44:12 pm )

      эрлэгт муу хүүгийн минь араас түргэн морилоорой

  • toroo (February 09, 2015 2:43:53 pm )

    amidrald xvn bolgon l alddag shtee.sain xvn bi mednee olon c xvnii amidral axuid tusaldag sain xvn shvv.olon xvnii amidraliig chadax chineegeeree abch ybaa xvn.ystoi sain xvn ene vnen shvv.iimee tiim ee aashgvi jinxen xeegvi mongol er gej boddog.endootoi xvn dee. aztai burxanii xvn.gej todorson doo.

  • irgen (February 09, 2015 3:36:40 pm )

    Setguulchinch ter setgegdel bichij bganch adil ataarhuu hognuud we jolooch zahiral bolohooro yadgiin erguu maluud harinch mundag vm bishuu tegeed busad kompaniud ni osol gargahgui bnuu yrij helj bgaga bodmoor vm

  • Anonymous (February 09, 2015 4:12:59 pm )

    хөдөлмөр хамгааллын зардал гэж зайлшгүй гаргах ёстой зардал төсөвт нь 2% гэж байгаа шүү дээ. барилгын харамж эзэд энэ зардлаа хэмнэж байна гээд гар татаж хүн алж шоронд орох дээрээ тулах юм. энэ мөнгөөрөө хахууль өгөөд байдаг биз_ барилга эхлэхэд л анх гаргаж авдаг болмоор байна.

  • ХАБ-ын инженер (February 09, 2015 7:58:44 pm )

    Барилга дээр огт хэрэггүй шүү залуучууд аа. Маш олон залуучууд үхсэн,тэрнээс хэд дахин олон залуу чууд зүгээр хүний оронцог болсон.Тэдэнд 5-10 сая төгрөг л олдвол их юм. Дээрээс чинь юу нурж орж ирэх болон дээрээс толгой дээр чинь юу шидэгдэхийг , давхар дээр ажиллаж байгаад унаж бэртэхийг зөвхөн бурхан л мэддэг юм. Хэдхан халтар мөнгөнөөс болж амиараа дэнчин тавихыг бүү хүс

  • Аза (February 09, 2015 10:46:09 pm )

    Хэдэн халтар монго гэж бичсэн чамд хэзээ ч монго орж ирэхгуй дээ.монгийг хундэлж хайрлаж байгаа хундийг монго оороо олоод очдог ум.чам шиг тэнэг ургэлж ядуугаагаа байна.бас жолооч хун яахаараа барилга барьж болдогуй ум.хун ажилуулах чадвараа зах зээлтэй уялдуулж чадсан,бурхан эвээсэн азтай одтой залууд юу ч хийж чадахгуй чи буу атаарх.батэрдэнэ бол чамайг бодход олон айл гэр булийг хоолтой байлгаж ,тууний толсон татвараар олон эмч багш цалинтай бгаа шуу.ямар архи зарж байгаа биш,айл гэрийн голомт бадраах буянтай бизнес хийж байгаа хун.

  • Аза (February 09, 2015 10:49:22 pm )

    Хэдэн халтар монго гэж бичсэн чамд хэзээ ч монго орж ирэхгуй дээ.монгийг хундэлж хайрлаж байгаа хундийг монго оороо олоод очдог ум.чам шиг тэнэг ургэлж ядуугаагаа байна.бас жолооч хун яахаараа барилга барьж болдогуй ум.хун. ажилуулах чадвараа зах зээлтэй уялдуулж чадсан,бурхан эвээсэн азтай одтой залууд юу ч хийж чадахгуй чи буу атаарх.батэрдэнэ бол чамайг бодход олон айл гэр булийг хоолтой байлгаж ,тууний толсон татвараар олон эмч багш цалинтай бгаа шуу.ямар архи зарж байгаа биш,айл гэрийн голомт бадраах буянтай бизнес хийж байгаа хун.

  • Anonymous (February 22, 2015 12:34:00 pm )

    Естой хееруу сагсуу тэнэг жолооч байналээ дээ гэнэт буруу аргаар хоол олсондоо сагсуурсан дуффффф

antalya rent a car