1988 оны долдугаар сард бид хоёр сая дахь иргэнээ өлгийдөж байсан бол 27 жилийн дараа гурван сая дахь иргэн, түүний үе чацуутнуудаа хүлээн авсан түүхт баяр тохиолоо.
Тэгвэл Х.Монголжин охины “Үе чацуутан”-уудад Засгийн газрын шийдвэрийн дагуу олгосон 3 сая төгрөгийг Төрийн банкин дахь 20153000001-20153000015 дугаартай дансанд байршуулж, хадгаламжийн дэвтрийг гардуулан өглөө.

Сонгинохайран дүүргийн төлөөлөл Н.Пүрэвжаргал, Баянзүрх дүүргийн Н.Оюунсарнай, нарын ээжүүд хүүхдийнхээ батламжийг авахаар тайзан дээр гарахад танхимд цугласан хүмүүс халуун баяр хүргэж, алга ташилтаар бэлэг барилаа.
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ: “Монгол улсын гурван сая дахь иргэнээр тодорсон Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Хатанболд, Аззаяа нарын анхны охин Х.Монголжин, түүнтэй нэг өдөр мэндэлсэн 180 үе чацуутанд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Манай улсын нийт хүн амын гуравны нэг нь хүүхэд байна. Хүүхдийн тоо ийнхүү нэг сая давлаа. Энэ нь хүн амын өсөлтөд маш чухал тоон үзүүлэлт юм. Монгол орон хүүхэд, залуучуудын орон гэдгээ баталж чадлаа” гэсэн бол Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан Баянгол дүүргийн иргэн Э.Нандин-Эрдэнийн Ган-Од хүүгийн батламжийг нь гардуулан өгөхдөө “Гурван сая дахь иргэнтэй чацуутан хүүхдүүдэд Төрийн банкнаас 20153000000 гэсэн хадгаламжийн дэвтрийг насан туршдаа эзэмших эрх олгож байгаа. Үүнээс гадна зөвхөн гурван сая дахь иргэний чацуутнуудад хамгийн өндөр хүүг амлаж байна. Ган-Од хүүхдийн хувьд чацуутны долдугаар бичигдэж байгаа учраас хадгаламжийн дэвтэр нь 20153000007” гэв.
Гурван сая дахь иргэний үе чацуутан хүүхдүүдэд баяр хүргэхээр ирсэн олны дотор Монгол улсын хоёр сая дахь иргэнээр тодорч байсан П.Амартүвшин, Г.Энхтуул, Ч.Ундрахбаяр, Б.Тунгалаг, З.Энхмандах нар үе чацуутнуудаа төлөөлөн ирцгээжээ.





Холбоотой мэдээ
-
Баасандорж (February 09, 2015 2:29:33 pm )
Монголын үрс маш олон болох болтугай
-
Баасандорж (February 09, 2015 2:31:09 pm )
Хамгийн сайн сайхныг хүсье ерөөе,
-
Баасандорж (February 09, 2015 2:32:44 pm )
Монголчууд монголдоо сайхан амьдрацгаая
-
gan (February 09, 2015 2:54:05 pm )
энэ ариунаа төрсиимуу мөнгө аваад байна
-
chimka (February 10, 2015 12:04:08 am )
mongoliin urs mash olon boltugai,,,xuuxed daxij gargax ymsan daan ch 500,000 togrognii tsalin awdag xun 40,000 tog awaad gertee yaj suuxaw de ta mini..xuuxed gargasan eejees iluu ix garamgai gawya baiguulsan xun er ni delxiid bxuu ta mini ee,,ter tusam mongolchuud eejuudiig arai l baga unelex ym..sariin tsalingaa buten jild l 1 udaa geed bod do.arai l ooooooooooo ymaa
-
кккккккк (February 10, 2015 8:12:46 am )
ариунаа гуай юу хийж явнаа аан эсгий хийх газар нохой хэрэггүй л баймаар юм кккк
-
hi (February 10, 2015 9:31:43 am )
ariunaa hoorhii aya duugaa orgood l yavj bna shuu dee. odoo nohor n bhgui end tend duulj amia zogoohgui bol bolohgui l bgaa shuu dee
-
МОНГОЛ (February 10, 2015 2:51:41 pm )
яах гэж ингэж хүнийг хэлж байдаг юм, хүн зөвхөн өөр өөрсдийгөө л хичээж амьдарвал яасан юм, хүн юу хийж явах ер нь хэнд хамаатай юм?? өөрсдийнхөө дүр төрхийг толинд харахдаа би хэн бэ гэж асуугаад үзээрэй ямар хариулт сонсох бол???????????????
8 Comments