Таван толгойн хөрөнгө оруулагчидтай хийх гэрээг хэзээ эцэслэн шийдэх нь одоогоор тодорхойгүй байна. Энэ ордыг эдийн засгийн үр ашигтай эргэлтэнд оруулахад талаас манай “Эрдэнэс Таван толгой” төрийн өмчит компанийн оролцоо тун чухал. Гэвч хөрөнгө оруулагчидтай гэрээний төсөл дээр санал солилцоход тус компанийн 800 сая ам.долларын өрийн асуудал босч ирээд байна.
Саяхан УИХ-аас ажлын хэсэг гарч Эрдэнэс Таван толгойн байдлыг судалж үзсэн дүнгээс харахад эргэлзээтэй олон зүйл байгаа аж. Компанийн удирдлагууд нь өрийн хэмжээг дарж мэдээлдэг байсан бололтой. Тэд “Манайх 500 сая ам.доллар өртэй” гэсэн худлаа болж таарлаа. Худал мэдээлэл өгөх шаардлага юу байв. Худал тооны цаана юуг нууж үлдэх гээд байна вэ.
“Эрдэнэс Таван толгой” компанийн алдагдалд хамгийн их жин дарсан нь Хятадын Чалко компанитай байгуулсан гэрээ, 350 сая ам.долларын зээл юм. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй улс төрч төр өнөөдөр байхгүй болов уу. Ажлын хэсгийнхэн ч ийм дүгнэлтэнд хүрчээ. Чалкод төлөх өрийн хэмжээ одоо хүүтэйгээ нийлээд 140 гаруй сая ам.доллар болоод байна. Өнгөрсөн оны хавар Уул уурхайн яамныхан энэ өрийг 110 сая ам.доллар гэж байлаа. Бас л доош дарсан тоо байж. Ингээд ер нь манай санүү, эдийн тооцоо хаа хамаагүй үсэрч харайдаг болчихжээ.
Өрийн таазыг нэмэх тухай маргаан энэ мэтээс үүсэлтэй байж мэдэх юм. Эрдэнэс Таван толгой гэхэд л дээрх Чалкогийн өрөөс гадна, Хөгжлийн банк, арилжааны банкуудаас авсан нэлээд их өрийн сүлжээ үүсгэсэн байна. Зөвөн хөгжлийн банкны өр нь 200 сая ам.доллараар хэмжигдэж буй аж.
Иймэрхүү хүндрэл дээр албан тушаалтнуудын мөнгөний сонирхол бүр ч нэрмээс болох шинжтэй. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэх нөхөртэй холбоотой асуудлууд яригдсаар бараг хоёр жилийн нүүр үзэж байна. Хувийн компаниа Таван толгой руу шургуулж, будлиантай тендерээр 10 гаруй тэрбумын ажил гүйцэтгэх нэрээр баахан бужигнуулсэн Г.Дэнзэнгийн сонирхол, хадам ах Н.Алтанхуягийн “горьдлого” хоёр цаанаа нэг зангилаатай гэдэг нь маш энгийн логикоор хэнд ч ойлгомжтой байлаа. Саяхан ажлын хэсгийнхний илрүүлсэн Г.Дэнзэнгийн Засгийн газарт хөндлөнгийн зөвлөгчөөр ажиллах гэрээ олны анхаарлыг татлаа. Гэрээний дагуу түүний сарын цалин 1 сая 975 мянга. Дээр нь 30 хувийн нэмэгдэлтэй. Түүний гол ажил гэвэл Ерөнхий сайдын ажлын албыг бодлогын зөвлөгөөгөөр хангах, ЗГХЭГ-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын хэрэгжүүлэлтийн нэгжийг дэмжих гэх мэт ажээ.
Таван толгой ерөөсөө манай цөөн хэдэн улс төрчдийн “саалийн үнээ” гэдэг нь Г.Дэнзэн, Н.Алтанхуяг нарын дэглэсэн тоглоомоос тодорхой байна. Тэдний хувьд Таван толгойд байр сууриа эзлэх гэсэн улс төрчдийн сүүлчийнх нь бүлүүд ч байж болох юм. Эрдэнэс Таван толгойн эргэн тойронд сүүлийн үед мөнгө санхүүгийн будлианыг иймэрхүү нөхөд л залаад байгаа болов уу.
Б.Отгонбаяр
Эх сурвалж: Tumen.mn
Холбоотой мэдээ
-
Таны нэр sainka (February 08, 2015 10:06:59 am )
ashig hurteh geseer baital ene huwalznuud or nertei edeed duusah yum bna da yun 1076
-
Зочин (February 08, 2015 10:29:58 am )
БИД УРЬД НЬ МАН-ЫГДИЙЛЭХЭЭ БАЙГААД АН-ЫГ ГАРГАСАН ЧИНЬ ОДОО 2-УУЛАА НИЙЛЭЭД ИДДЭГ БОЛЧИХОЖ.ОДОО БИДНИЙГ ГЭХ ХҮН ЭНЭ 2 НАМД ЛАВ АЛГА.ТИЙМЭЭС 16 ОНЫ СОНГУУЛЬ ХҮЛЭЭХ ҮҮ?ЭСВЭЛ НААНА НЬ УИХ-ЫГ ТАРААХ УУ?АРД ТҮМЭН ХАРСААР СУУГААД ХАМАГ ХӨРӨНГӨӨ АЛДААД ДУУСАХ УУ?АРД ТҮМНИЙ ИХ ХУРАЛДАЙГ БАЙГУУЛЖ АРД ТҮМЭНД ЭРХ МЭДЭЛ БАЙНА УУ ҮГҮЙ ЮУ ГЭДГЭЭ ШИЙДЭЦГЭЭЕ
-
Zochin (February 09, 2015 12:43:58 pm )
Bi demjij bna .Uur demjij bgaa hun bna uu
-
-
ЗОЗОЧИЗОЧИННэЗОзозочинчинЗзочинӨВ.зочинЧзочинИНзоззочиночинчинмээЧИзочинНзочинзочинчинзочин (February 08, 2015 3:11:24 pm )
Энэ худлаа мэдээлэх яахав дээ. Мөдхөн Ил тодын хууль гарахаар өршөөгдөөд л өнгөрнө биз.
-
АН-ын махан толгойтууд. (February 09, 2015 6:50:11 am )
Я.Батсуурь мэтийн махан толгойтыг ашиглаж АН луйвар хийж Тавантолгойг дуусгалаа даа. Өмнө бас Энэбиш гэх бас нэг махан толгойтой мал байж байгаад гадаад олон тэрбум төгрөг хулгайлаад зугатаасан. Ерөнхийлөгч гэж нэг хоосон чалчсан эргүү амьтан энэ бүх луйварыг яагаад зогсоодоггүй юм бэ.
-
zuma (February 09, 2015 8:34:55 am )
uursduu bol zum bayajsan sh tee.tavan tolgoid ajiilaaj baisan injeneruud ni xurtel soliorson bayan garuud baidag biz dee. tegeed ashig ugux boloxoor l baixgui gex yumaa.
-
bid (February 09, 2015 11:22:14 pm )
erunhiilugch bolon altanhyagiin zasgiin gazar byryytai hairan ediin zasag odooch medleg mergejilgyi hymyys turiin alba hashij yavna
7 Comments