antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 7, 2015 15 comments

Сүхбаатар аймгийн Халзан, Хонгор, Онгон сумын зааг нутгаар Манжийн хааны адуун сүргийг хариулж байсан Амбуугийнханы удам угсааны төрөл, төрөгсдөд илгээх захидал

нийтлэсэн Admin

Screen Shot 2015-02-07 at 6.48.52 PMСайн байцгаана уу?

Эрхэм хүндэт төрөл садан Амбуугийн удам угсаатан нараа. Та бүхэнд эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.

Одоогоос олон жилийн өмнө Халзан, Хонгор, Онгон сумдын зааг нутгаар Амбуу хэмээх нэгэн эр Манжийн хааны адуун сүргийг хариулж байжээ. Амбуугийнх “Хангай” Ижжамц, Хүнгэлэн, Хутаг, Чойдор, Пил гэсэн таван хүү, Дэвээ хэмээх нэг охинтой айл байжээ. Дэвээ хэмээх нэр андуу ташаа байж болох боловч Халзан сумын Магсар, Цагаан Шүхэрт нарын дээдэс болох нь гарцаагүй юм. Удам угсааны түүх нь жилээс жилд хойшлох тутам бүдгэрсээр, арилсаар байна. Иймд өнөөгийн соёлт өртөнцийн хүмүүн та бид удам угсааныхаа түүх болон домогт үйл явдалыг үнэн зөвөөр нь өөрсдийн сонсож дуулсан хэв хэмжээнд бичиж үлдээх нь зүйн хэрэг билээ. Миний бие энэ санаа бодлыг өвөрлөн олон жил явсан боловч нэгэн мөр болгож чадаагүй өдийг хүрлээ. Амбуугийнханы удам угсааны түүхийг нэгэн мөр болгоход та бидний тус нэмэр ихээхэн билээ. Иймд Амбуугийханы удам угсааныхан болон эдний талаар ямар нэгэн домог яриа, сонсож мэдснээ электрон захидалаар эргүүлэн хариу бичнэ үү? Мөн удам угсааны нэрсийн жагсаалт нь эхлэл төдий буй тул өнөөг хүртэл үргэлжлүүлэн бичиж өгөхийг хүсье.

Та бүхнийг хүндэтгэсэн Амбуугийн Пилийн Цэндсүрэнгийн ГАНХУЯГ

Утас: 99117544

Мөн амбуу овогтны талаар асууж лавлаж болох зарим утас:

Л. Энхбат – 99691718

С. Багаажав – 99897928

Ж.Бямбаа – 99283482

Д. Хатанбаатар – 99715940

Л. Наянтай – 99124783

 

Мөн энэ фэйсбүүкийн группд нэгдэнэ үү. https://www.facebook.com/groups/ambuugiinhan/

 

УДМЫН СУДАРТАА ӨРГӨХ ЕСӨН ЦАЦАЛ

Амбуугийнхан хэмээх анхны сүүн цацал

 

(Удам угсаагаа мэдэх нь эзэнгүй зэлүүд талаас эрдэнэ олж,

амьдралыг тэтгэгч рашаан амсахтай адил.

Удам угсаагаа мэдэхгүй хүн усгүй цөлд зүггүй төөрөхтэй ижил)

Амбуу овогт Ц.Ганхуяг

 

Амбуу гэж Манжийн хааны адуучин таван сайхан хүү, нэг охинтой нэгэн гэр бүл Дарьганга хошуунд одоогийн Халзан, Онгон, хуучин Хонгор сумын зааг нутгаар амьдарч байжээ. Амбуу хэмээх тэр эр унаган Дарьганга нутгийн хүн үү? Аль эсвэл Манжийн хааны сүрэг хариулгахаар эр чадал сайтай гэр бүлийг Дарьганга хошуунд нүүлгэн авчирч адуучин болгосон уу? гэдэг одоо хүртэл тодорхой бус байдаг юм.

Амбуу хэмээх тэр хүнийг зүс үзсэн хүн одоо нэг ч байхгүй. Гэхдээ тэр хүний дүр зураг, үйл явдал үр хүүхдүүд, удам угсааных нь хүч чадал эр зоригийг Дарьганга хошууныхан болон нутаг усных нь зон олон өнөөг хүртэл дурсан явдаг юм. XIX зууны дунд үед амьдарч байсан Амбуу хэмээх хүн удам угсаагаараа дурсагдаж үлдсэн нь нэгэн эрхэм хүн байсны гэрч билээ.Тэгээд ч удам угсаа нь өөрсдийн өндөр овгийг Амбуугаар овоглосон хэрэг. Амбуу болон Амбуугийнхан гэж чухам хэн байваа.

Тэртээ XIX зууны дунд үеэс өнөөг хүртэлх урт хугацаанд Амбуугийнхан овогийнхоо онцлогийг хадгалж хүчтэн удмаа дээдэлж, хурдан хүлгээрээ алдаршиж мал сүргээ маллан орчин үеийн эрдэм боловсролд суралцаж өрх тэлж, өнөр өтгөн болсоор байна. Амбуугийхны удамаас МУ-ын төрийн шагналт 1/Д.Цэрэнсодном/, Гавъяат багш 2 /А.Шархүү, А.Оюунханд/, Монгол Улсын Манлай уяач 2 /А.Ухна Ц.Онгуу/, МУ-ын алдарт уяач 2 /Г.Сэргэлэнбаатар, У.Эрдэнэбилэг/ Доктор профессор 2 /А.Шархүү, Д.Цэрэнсодном/ Монгол улсын гавьяат жүжигчин Э. Амартүвшин болон бусад алдар цолтой гавъяат үйлстэнүүд олон төрөн гарчээ.

XIX зууны дунд үед одоогийн Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг Алтат хадан хошуу, Баян булаг, Дэмбэрэл, Хүүт, Тосон, Ламын шанд, Ар булаг, Хар говь, Энгэр цагаан, Баруун зүүн салаа болон Онгон элсний ар, хуучин Хонгор сумын зүүн хэсэг, Бөөрийн сүмийн баруун, баруун хойт талаар Манжийн хааны баруун гар адуучин Амбуу хэмээх хүч чадал, эр зориг, шулуун шудрага, зоримог , муйхардуу зангаараа алдаршсан хээгүй нэгэн монгол эр амьдарч байжээ.

Амбуу нь А.Ишжамба, А. Хүнгэлэн, А.Хутаг, А.Чойдор, А.Пил гэсэн таван хүү, А.Дэвээ /Дэвээ гэдэг нэр андуу байж болох боловч Ш. Магсар, Ш. Цагааншүхэрт нарын эмэг ээж болох нь гарцаагүй/ гэж нэг охинтой байв. Амбуу нэг удаа зуны халуун өдөр мухлагаа гэртээ оруулчихсан сууж байхаар нь тэднийд буусан хүн яагаад ингэснийг асуувал “Амьдын жаргал эдэлж байна” гэсэн гэдэг. Тийм нэгэн зоримог муйхардуу эр байсан бололтой. Одоо ч зарим нэгэн хуучны түүх мэддэг хүмүүс Амбуугийнханыг “Мухлагаа гэртээ оруулдагийнхан” гэж тохуурхдаг гэнэ. Амбуугийн хүүхдүүд хүч чадал эр бяраараа гайхуулсан адуунд эрэмгий эрчүүд байжээ. Тэднээс “Хангай” хэмээх Ишжамба, Пил нар нь “Алтан овоо”-нд дархлагдсан дархан аврага бөхчүүд байсан байна. Манжийн хаан 1838 оны IV сард гаргасан нэгэн шийдвэртээ дурьдснаар:   “Дарьганга хошууны бөхчүүд Халхын Богдын Даншигт очиж болохгүй, харин шалгарсан сайн бөхчүүдийн дотроос хоёроос илүүгүйг Бандид гэгээний наадамд нэг удаа явуулж барилдуулахыг зөвшөөрчээ.Тэрчлэн Дарьганга хошууны даншиг наадамд 5-аас дээш давсан бөхчүүдэд халхын Даншигийн нэг адил бөхийн бүх цолыг олгодог болгожээ” 1. Тухайн үед ийм шийдвэртэй байсан тул “Хангай” хэмээх Ишжамба, Пил нар Халхын Богдын Даншигт төдийлөн олон оролцож барилдаж байсан баримт олдохгүй байна.Харин зарим нэгэн онцлог баримтаас дурьдвал:

/Хангай хэмээх А. Ишжамба нь Амбуугийн том хүү бөгөөд чухам юуны учир “Хангай” гэж тодотгосныг тайлбарлах түүхэн баримт даанч алга. Харин энэ үгэнд нэгэн утга учир байх ёстой. Ханхар том биетэй, хүч чадал ихтэй болохоор нь “Хангай” гэв үү, аль эсвэл Хангай нутгаас аав ээжийн хамтаар нүүж очиж сүрэгчин болсон ч байж болох юм.

Одоогийн Сүхбаатар аймгийн Халзан сумаас урагш “Алтат хадан хошуу”-ны худаг дээр Ишжамбыг адуу усалж байхад адуун сүргийн нэгэн ноён ирээд “Чи энэ чулууг өргөөд наад худгийнхаа амсар дээр амрахгүй аваачиж тавих юм бол их ба бага хоёр хонгор морио зүгээр өгч, Хан Хэнтий уулын даншигт явуулна” гэж ам гараад сандайлж байсан чулуугаа заажээ. А.Ишжамба : “Эр хүн хэлсэндээ заавал хүрнэ биз?” гэхэд ноён “Эр хүн би хэлсэндээ заавал хүрнэ, харин эр чадалтай чи хэлсэндээ хүрэхгүй бол энэ жил миний жингийн хөсгийг явган хөтлөөд Утай хот орно шүү” гэжээ. А.Ишжамба аварга дээлээ тайлж тавиад, худгийн дэргэдээс дэвэн дэвсээр өргөх чулууныхаа дэргэд ирж шавахад , ноён ч чулуун дээрээс босжээ. А.Ишжамба ганцхан ухасхийгээд уг чулууг өргөөд худгийн амсар дээр аваачиж тавихад монгол гутал нь сээрээрээ задарсан байжээ.2

Ам алдсан ноён Ишжамбад хоёр хонгор морио өгөхөд “… Эр хүнийг явгалж, эмээлийг нь үүрүүлэхгүй’’ гээд нэгийг нь буцааж өгч байсан гэдэг. Харин Хан Хэнтий уулын наадамд явах зөвшөөрлийг авч уг наадамд Сэцэн хан аймгийн Боржгон Сэцэн вангийн Гомбосүрэнг зургаагийн даваанд хаяхад, долоогийн даваанд мөн аймаг хошууны Лувсан-Иш арслан амлан авч бас унаж, есийн даваанд тэр аймаг хошууны харьяат алдарт аврага Чүлтэмийг орхин түрүүлж байжээ.

1901 онд VIII Богдыг Цэцэн хан аймагт ирэхэд нь зориулж хийсэн Даншигийн наадамд Пил аварга очиж барилдан алдарт Намхай аваргыг давж түрүүлжээ. Пил аврага Алтан овооны наадамд 8, өвөрлөгч хошууны наадамд 3 удаа түрүүлж тус бүрд нь дархалсан аврага бөх байжээ. Биеэрхүү булчин шөрмөс ихтэй, ханхар том биетэй, билхүүс нарийнтай бөх байсан гэдэг. Ишжамбыг ид барилдаж байхад дүү Пил нь барилддаггүй байжээ. Учир нь ахаасаа дутуу учир өөрийгөө голдог байсан биз. Харин Ишжамба жаахан харьж байсан уу? ямар нэгэн шалтгаанаар Алтан овооны даншигт очоогүй тэр нэгэн жил дүү Пил нь анх барилдаад түрүүлчихжээ. Ишжамба наадамд яваагүй учир гэртээ байхад нь нэгэн наадамчин буцах замдаа тэднийхээр буужээ. Гэтэл Ишжамба бөхөд:

Хэн түрүүлсэн бэ? гээ асуухад нь

Таны дүү Пил түрүүллээ гэжээ. Гэтэл Пил хоёр морьтой давхиж иржээ. Сүүдэртээ буугаад цайлж байсан Ишжамба хөгшинөөрөө зодог шуудгаа авчируулаад дүү Пилтэйгээ гурав барилдаж, гурав даваад “Манай хошууны бөх суларч байгаа юм уу даа” гэсэн гэдэг. Энэ үйл явдал “Хүүт”-ийн худгийн хойт довон дээр болсон гэдэг.

 

Хангай хэмээх А.Ишжамба нь: Цэен, Сүхдорж, Цамингаа, Арилд, Дагва, Гүмбэл гэсэн 4 хүү 2 охинтой байжээ. Охин И.Цэен маш том биетэй, их хүчтэй эмэгтэй байсан гэдэг. Эднийх Халзан сумын ар тал Уулбаян сумаар нутаглаж байсан бололтой. Цөөн хэдэн малтай айл байжээ. Нэгэн удаа үнээ саалгахгүй байна гээд ороо нь орсон нас гүйцсэн эмнэг бухыг 2 эврээс нь бариад хорьж байсан ба тайлуу /тайлуу гэж 150-200 гаруй литр ус ордог амны усны сав/ дүүрэн усыг 2 чихэн дээрээс бариад тэргэн дээр ганцаар тавьдаг чадалтай эмэгтэй байв. Охин И. Сүхдорж нь Жүгдэр гэдэг хүнтэй гэр бүл болж Ж. Данаа /нөхөр нь Лувсан-Ойдов/ одоо Дорноговь аймагт амьдарч байгаа Борын ээж/ Ж. Буд /нөхөр нь Лодойн Дунгар/, Ж. Сугар /нөхөр А. Жамсран/ гэсэн гурван охин төрүүлжээ. Сүхдорж, Жүгдэр нар нь аюулт өвчнөөр идэр залуухандаа нас барсан учир Шадав гуайнхан асарч өсгөсөн бололтой. Тэгэхээр Жүгдэр хэмээх эр тэдний ойрхон хамаатан болох нь тодорхой. Эндээс үзвэл Шадав гуайнхан Амбуугийнхан эртнээс худ ургийн холбоотой байсан бололтой.

 

И.Цамингаа нь: Дамчаа Да ламын охин Сумьяатай гэр бүл болж Уртнасан, /нөхөр Сэрбүү/, Цэрмаа /нөхөр Жодов-Иш /, Адъяа /нөхөр Г.Саарал /, Ухна /эхнэр Г.Дэжид/, Жамсран /эхнэр Г.Гансүх / гэсэн 5 хүүхэд төрүүлж өсгөсөн. И.Цамингаа нь 1.7-1.8 м орчим өндөр монхордуу хамартай, цагаан шар царайтай хүн байжээ. Хүү Ц.Ухна нь Халзан суманд нарийн бичгийн дарга, сүүлдээ Түвшинширээ суманд алба хашиж байгаад тэтгэвэрт гарсан. Нилээд нямбайдуу цэмцгэр эр байлаа. Хүү Ц. Жамсран нь Түвшинширээ суманд олон жил багшилсан. Ц. Ухныхан болон Ц. Жамсрангийн үр хүүхдүүд Түвшинширээ суманд нилээд байгаа байх.

 

И.Арилд нь Халзан сумын нутагт амьдарч байсан. Ширвээ хар сахалтай нилээд нямбаа хүн байсан. Эхнэр нь Бор гэж эмэгтэй байлаа. А.Шархүү, А.Чимэдцэрэн /өргөмөл/ гэсэн хүү, охин хоёртой айл байсан.

Хүү А.Шархүү нь багаасаа сурлага сайтай учир сургуулийн мөр хөөж олон жил суралцаад МУИС-д олон жил багшилжээ. Орос хэлний А.Шархүү гэж хэлэхэд хэн хүн ухаарч мэдэх хэмжээнд хүрсэн Шинжлэх ухааны доктор профессор алдарт эрдэмтэн Монгол улсын гавъяат багш билээ. Халзан суманд Билэгт лам хэмээх зартай нэгэн ид шидтэн хувилгаан байжээ. Тэр ламтан 1940-өөд оны эхээр баригдаж явах өдрийнхөө өмнөх өдөр Арилдынхаар ороход хүү Шархүүхэн нь гарчихсан хэдхэн хоногтой нялх амьтан байж гэнэ. Гэтэл тэднийхээс явахдаа малгайгаа авч өлгийтэй хүүхдийнх нь дэргэд тавьчихаад: – Энэ энд байг, би ч явах боллоо гэсэн гэдэг. Энэ хүүд эрдэм ном, буян хишигээ хүртээсэн нь тэр биз. Арилдийнх хүүхэд ховортой айл байсан мэт санагдана. Үүнийг гэрчилэх баримт нь Шархүү биш Шархүүхэн гэж нэрлэж байсан байна. Тэгэхээр хүү байсаар байтал хүүхэн гэдэг нь энхрийлсэн, хүйсийг нь нууцалсан хэлбэр юм. Харин Шархүү гэдэг нь сургуульд суралцах үед нэгэнт хүү болох нь тодорч том болон бөхөжсөн учир тэгж нэрлээ биз. Одоо ч Билэгт ламын тэр түүхт малгай А. Шархүүгийнд байдаг бөгөөд харин хүүхдүүдээ ханиад томуу хүрэхээр адислан урж утаж домнодог учир нилээд багассан гэнэ.

 

И.Дагва нь: 1 охин 3 хүү төрүүлж өсгөсөн Халзан сумын ар тал “Цагаан Чулуут ” хавиар нутагладаг байжээ. “Хатавчийн хийд”-ийн гавьж Омбоогийн охин Должинсүрэнтэй гэр бүл болж Д.Тэрбиш / нөхөр Халзан хүүхдүүд нь: Х.Сэргэлэн, Х.Мөнхгал , Х. Мөнх-Эрдэнэ, Х.Тунгалаг, Х.Ариунаа, Х.Цэцэгмаа/, Д.Намсрай /эхнэр Наранцэцэг, хүүхдүүд Н.Гантөмөр, Н.Гантулга, Н.Ганцоож/ Д.Энэбиш /эхнэр Алтанцэцэг, хүүхэд нь Э.Донойдугар/ Д.Энхээ /эхнэр Өлзийхутаг, хүүхдүүд нь: Э.Төрбаяр, Э.Түвшинжаргал, Э.Түвшинбаяр, Э. Түмэнжаргал, Э.Түмэннаст/. Дагвын охин Тэрбиш багш мэргэжилтэй. Нөхөр Халзангийн хамт олон жил Уулбаян сумын сургуульд багшилж хүүхдүүд нь тэнд өсөж өндийсөн. Бараг Уулбаян сумын суугуул гэхээс уугуул гэхээр хүмүүс болжээ.

 

И. Гүмбэл нь: Цахиурч хэмээх эмэгтэйтэй гэр бүл болж Г.Арслан /эхнэр Эрдэнэчимэг хүүхдүүд: А.Оюунтуяа, А.Сүхболд/, Г.Тэрбиш /нөхөр Доржнамжил хүүхдүүд нь: Д.Баярмаа, Д.Оюунтуяа, Д.Одонтунгалаг/, Г.Сэнгээ /эхнэр Нямсүрэн хүүхдүүд нь: С.Манал, С.Тимка/, Г.Буд /нөхөр Мөнх-Очир хүүхдүүд нь: М.Гэрэлмаа, М.Хашчулуун/ Халзан сум болон Төв аймгийн Баянцагаан суманд малын эмчээр ажиллаж байжээ. Өндөр биетэй хээгүй гүдэсхэн нэгэн эр байжээ. Морь унаад явж буй нь даага унасан мэт харагддаг байжээ. Тэрбишийн нөхөр Доржнамжим нь ………………………… кинонд бөхийн дүрд тоглож олимп дэлхийн аварга болдог бөх. Тэгэхээр Амбуугийнханаас олимп дэлхийн аварга бөх төрөх нь гэж билэгдэж явдгаа нуух юусан билээ. Ер нь төрөх ч болно. Бүр нэг удаагийн биш хэд хэдэн удаагийн аваргууд төрнө гэдэгт итгэлтэй байдаг. Харин хэзээ гэдгийг цаг хугацаа харуулах байх.

 

Амбуугийн Хутаг нь Х. Сүхбаатар, Х. Түмэнжаргал, Х. Гомбо, Х. Аюуш Х. Жамсран, Х. Зулзага гэж 5 хүү, 1 охин төрүүлж өсгөсөн. Харин А. Хутагийн охин уу, Х. Жамсрангийн охин уу гэдэг нь тодорхой бус нэгэн эмэгтэй Сүхбаатар суманд отроор явж байхад нь айлд үлдсэн бололтой. Тэр эмэгтэй бүдүүн Тонягийн эмээ гэдэг нь гарцаагүй. Энэ эмэгтэй бид Хангай нутгийн гаралтай хүмүүс гэж ярьж байсныг Тоня сонссоноо ярьж байв. Тэгэхээр Амбуу манжийн хааны сүрэг хариулахаар Архангай, Өвөрхангай хавиас нүүж ирсэн нүүдэлчин байхыг үгүйсгэхгүй. А. Хутаг нь Монгол улсын манлай уяач А. Ухны өвөг эцэг. Нутаг орондоо “Хөх” Хутаг, “Хар” Хутаг гэж алдаршсан эр. Энэ эр нилээд хар бараандуу царайтай хүн байсан болов уу гэж таамаглана.

 

А.Хутаг нь: Х.Сүхбаатар /өргөмөл хүүхэд нь С.Шар-Манапал, эхнэр Загдаа, хүүхэд нь: С.Сугар/өргөмөл/, нөхөр нь А.Жамсран, Цэндсүрэн /өргөмөл/ Асгат суманд жолооч байсан/. Харин Манапал Шарын өргөмөл охин С. Сугар нь Жүгдэрийн 3 өнчин охины нэг, хүү Цэндсүрэн Жамсран-Ойдовынхоос өргөж авсан Х. Зулзагаас гарсан хүү болно.

 

Х.Түмэнжаргал: Лам хүн тул авгай хүүхэдгүй

 

Х. Гомбо: Хүү Г.Саарал /эхнэр Адъяа, хүүхэд нь С.Сугар өргөмөл, С.Ядамсүрэн өргөмөл/ Гомбо нь хоёр удаа амьдрал зохиосон бололтой. Сүүлчийн амьдралаа “Онгон элс” хавьд зохиож энд нутагшжээ. Энэ хүний удам угсаа Онгон суманд байдаг бололтой. Нутагтаа “Хөх” Гомбо хочтой байсан гэдэг.

 

Г.Дуламрагчаа /нөхөр Дуламрагчаа хүүхэд нь: Д.Чойлдоржав, Д.Чойжав, Д.Жавзмаа, Д.Пагма/. Г. Дуламрагчаагийн нөхөр Дуламрагчаа нь Асгат сумын харъяат Монголжавуу гуайн хамаатан Д. Пагма нь АНУ-ын элчин сайд байсан Даваасамбуу эхнэр

 

Г.Сумьяа /нөхөр Цэгмид, хүүхэд нь: Ц.Наранцэцэг, /өргөмөл/ Ц.Батцогт, Ц.Батсайхан/

 

Х.Аюуш нь: А.Ухна, А.Санжаа, А.Рэгжийбуу, А.Оюунханд, А.Наранцэцэг /Цэгмидийнд өргөгдсөн/, А.Бүд, А.Сугар /Г. Сааралынд өргөгдсөн/, А.Сувд гэж 3 хүү 5 охин төрүүлж өсгөсөн. Монхор хамартай биерхүү үг дуу цөөтэй хээгүй гүдэсхэн эр Халзан сумын 7-р багийн нутагт амьдардаг байсан. “Хамар” Аюуш буюу “Хутаг” Ааяаг мэдэхгүй хүн ховорхон. Эднийхэн одоо хүртэл уугуул нутагтаа ураг элгэнээрээ удам дамжин амьдарцгааж байна.

 

А.Ухна /эхнэр Д.Багсам, хүүхдүүд нь: У.Гантөмөр, У.Адьяа, У.Оюунбилэг, У.Гансүх, У. Гэрэл, У.Эрдэнэчимэг, У.Эрдэнэбилэг, У.Отгон, У.Адъяахүү/

А.Санжаа /эхнэр Мөнхөө хүүхэд: С.Ганболд, С.Ганхуяг, С.Туяа, С.Эрдэнэтуяа/

А.Рэгжийбуу / нөхөр Гомбо хүүхэд: Г.Урнаа, Г.Ухнаа, Г.Нямдорж, Г.Отгонбаатар, Г.Уранчимэг /

А.Оюунханд / нөхөр Багаажав , хүүхэд: Б.Наранцэцэг, Б.Нямаа /

А.Наранцэцэг өргөгдсөн / нөхөр Магсар хүүхэд: М.Оргил, М.Ганжигүүр /

А.Бүд / эхнэр С.Цагаан хүүхэд: Б.Эрдэнэбат, Б.Даваа, Б.Эрдэнэсувд /

А.Сугар өргөгдсөн / нөхөр Очиржав, хүүхэд: О. Боролзой /

А.Сувд / нөхөр Үүдээ, хүүхэд: Ү.Саранцэцэг, Ү.Оюунаа, Ү.Бямбаа/

Х.Жамсран / хүүхэд Ж.Шархүү, Ж.Баямаа, Ж.Батмөнх /

Х.Зулзага / нөхөр Жамсран-Ойдов хүүхэд: Ж.Ламзав, Ж.Цэндсүрэн, Ж.Нямбуу/

А.Пил нь: Ядам /өндөр/, Цэндсүрэн /ониго Шар/, Цэрэнтогтох /Гончигсүрэн/, Дуламсүрэн, Адъяа /өргөмөл/ гэсэн 3 хүү 2 охинтой айл байжээ. Пилийн эхнэр Норов нь Гаваадугарынхантай ах, дүүс.

Халзан сумын Алтат хадан хошуу, Баруун зүүн Ар булаг, Салаанууд, Ламын Шанд, Сүмийн булаг, Хар говь, Хужиртай хавиар нутагладаг, Манжийн хааны баруун гар адуучны сүргийн Да хүн байжээ. А.Пил маш өндөр биетэй нарийхан бэлхүүстэй, ханхар өргөн цээжтэй, ёндгор өгзөгтэй бяр тэнхээ ихтэй, жинхэнэ бөх галбирыг агуулсан, тав гэзэгтэй хар хүн байсан гэдэг. Барилдахдаа ихэвчлэн нэг гар дээгүүрээ гүйлгэж дугтардаг мэхтэй. Энэ мэхээ хийхэд гэзэгнийх нь үзүүрт уясан тойг нь шилбүүрийн хуйв шиг дээш босдог байж. Тийнхүү тойг нь боссон байхад хэнийг ч газардуулдаг байж. А.Пилийг адуун сүргийн Да болоход Дарьганга хошууны нэртэй уран сийлбэрч уран Рэгдэл гэдэг хүн есөн тахил, эрдэнээр бөөлжиж буй хулгана, луу, уран угалз, арслан, бар есөн цагаан адуу, морь уургалж буй хүнтэй маш уран сийлсэн цацал бэлэг болгож өгсөн нь одоо ч түүний ач хүү Монгол Улсын манлай уяач Ц.Онгуугийнд үе дамжсан гал голомтон дээрээ хадгалагдаж байна. Адуугаараа амьдарч амьсгалж ирсэн энэ удмынханд өвөг дээдсээсээ адууны хийморь тахиастай дагаастай явсан болохоор одоо ч тэр л хэвээрээ байна.

 

Пилийн өндөр хэмээх П.Ядам Халзан сумын 4-р багийн харъяат байсан, Намжилын Адъяа гэдэг Хонгор сумын гаралтай бүсгүйтэй гэр бүл болж Я.Сумьяа, Я.Понхоон /өргөмөл/ гэсэн охин хүү хоёртой айл байлаа. Охин Я.Сумъяа нь Зундуйн Намжимтай / цоохор хэмээх / гэр бүл болж Н.Улаан, Н.Жаргал, Н.Сүхбаатар, Н.Ганхуяг, /Лувсанбалжирынд өргөгдсөн/, Н.Одонбаатар, Н.Мөнгөнцэцэг / том/ Н.Мөнгөн /жижиг/ Н.Мандах, Н.Отгон гэсэн олон хүүхэд төрүүлж өсгөсөн. З.Намжим нь хүнд маш тусархуу ааш зан сайтай жолооч мэргэжилтэй хүн байв.       П.Ядам нилээд муйхардуу зантай гарын ур сайтай, хурдан моринд дуртай цэвэрч нямбай хүн байв.Тэр ахимаг насандаа бэлбэвсэрч Долгор гэж ааш зан сайтай, үйлэнд уран нэгэн эмэгтэйтэй гэр бүл болсон. Хүү Я.Понхооныг цоохор Шагдар гэдэг өөрийнхөө хамаатныхаас өргөж авсан. Я.Понхоон нь маш томоотой, үг дуу цөөнтэй ажилч хичээнгүй , багадаа гар бөмбөг сайн тоглодог, сурлага сайтай хүүхэд байв.

Я.Понхоон нь Борзундуйн Шагдарын Сумъяа гэдэг эмэгтэйтэй гэр бүл болж П.Готов, П.Гантуяа гэж хүү охин хоёр өсгөн хүмүүжүүлсэн. Я. Понхоон Монгол улсын нутаг дэвсгэрийг усжуулах чиглэлээр өөрийн ухамсарт амьдралыг зориулсан. Мөн түүний дүү Ш. Понхоон нь ч мөн адил усжуулалтаар ажилласан хүн.

 

Пилийн Дуламсүрэн хурдан шалмаг хөдөлгөөнтэй мөргөл их хийдэг маш ажилсаг эмэгтэй нилээд өндөр насалсан.Нөхөр нь М.Ядам /хар/ их томоотой морин дээр хөндлөн сууж явдаг үг дуу цөөтэй хүн байв.

М.Ядамынх Халзан сумын тэргүүн баячуудын нэг байсан. Эх орны дайны үед 150 бодоо, гэргий П.Дуламсүрэн нь бууны гох дарах зориулалттай тусгай хуруутай бээлийнүүд оёж фрондод бэлэглэн, БНМАУ-ын засгийн газрын алтан үсэгтэй үнэмлэхээр шагнуулж байжээ. М.Ядамынх Я.Адъяа, Я.Борхүүхэн гэж өргөмөл хүү охин хоёртой. Я.Адъяаг Ногоондарь гэж өөрсдийн садангийн эмэгтэйгээс, Я.Борхүүг ногоон Гомбо хэмээх айлаас өргөж авсан.

Я.Адъяа нь Шадавын Далхаа хэмээх хүнтэй гэр бүл болж Д.Урангоо, Д.Цогтоо, Д.Цэцгээ, Д.Оюунцэцэг, Д.Цогоо, Д.Баатар, Д.Туул, Д.Цолмон, Д.Энхцэцэг гэсэн 5 охин 4 хүү өсгөн бойжуулсан. Я.Адъяа эелдэг даруу зантай, хүнтэй эвсэг үйлэнд уран эмэгтэй Ш.Далхаа нь үг дуу цөөнтэй, нилээд нягт нямбай даруу төлөв хүн байв.

Я.Борхүүхэн багш мэргэжилтэй. Нилээд яриа, төрөл бүрийн авъяастай, гарын ур сайтай, морин хуур сайхан тоглодог, шүлэг яруу найраг бичдэг. Я.Борхүү Мөнбиш хэмээх багш эмэгтэйтэй гэр бүл болж Эрдэнэбат, Бат-Эрдэнэ гэсэн 2 хүү төрүүлж өсгөсөн бөгөөд өргөмөл нэг охинтой нэр нь Заяа. Хүүхдүүд нь урлагийн авъяастай.

Пилийн 2 дахь охин П.Адъяа гэж эмэгтэй байсан. Эднийд дассан юм уу эсвэл өргөж авсан хүүхэд байх. Энэ эмэгтэй цоохор хэмээх Шагдар гэдэг хүнтэй гэр бүл болж Ш.Сайжин, Ш.Самбуу /хөнгөө/, Ш.Дорж /Ува/, Ш.Шархүүхэн, Ш.Улаан гэсэн хүүхдүүд төрүүлж нийлээд залуудаа хорвоогийн мөнх бусыг үзүүлж, Шагдар нь Цэрмаа хэмээх эмэгтэйтэй гэр бүл болж их Я.Понхоон, бага Ш.Понхоон, Ш.Дэлгэрцогт, Ш.Дүгиймаа, Ш.Хүрэл, Ш.Сугар гэсэн хүүхдүүдийг төрүүлж өсгөсөн.

 

П. Цэндсүрэн нь: Мөнхийн Дуламсүрэнтэй гэр бүл болж 3 хүү, 2 охин төрүүлж өсгөсөн. П.Цэндсүрэн 20-р зууны эхнээс 1980-аад оны сүүлч хүртэл Хужиртай Ар булаг, Шаргын уулын ар, Хар худаг, Бор нуруу, Шовдол, Холбоо хавиар нутаглаж байсан. Халзан сумын “Хөдөлмөр” нэгдлийг үүсгэн байгуулагчдын нэг. Нэгдэлд орсноос хойш С.Түдэв Цэвэгсүрэн /Дува/, Г.Мажигзав, С.Бадий, П.Ядам, Н.Гомбосүрэн зэрэг хүмүүстэй хонь мал маллаж аймаг, сум нэгдлийн аврага олон удаа болж байсан.

”Сангийн хар буур ачаатайгаа хоноход яахав” гэсэн хошин шог яриа гарч байв. Сангийн малыг хайрлахгүй тухай л шоолсон хэрэг. Тэгвэл бидний аав П.Цэндсүрэн, ээж М.Дуламсүрэн нар биднийг сангийн юмыг аминыхаасаа илүү хайрлах үзлээр хүмүүжүүлсэн. Тэд бидэнд “…хар буур сангийн ч бай, өөрийн ч бай, ачааг нь буулгаж нурууг нь амрааж байвал та нарын ачааг хүрэх л газарт чинь хүргэж зорьсон хэргийг тань бүтээнэ шүү” гэж сургадагсан. Энэ нь аливаа зүйлийг хүний, өөрийн сангийн нэгдлийн гэж бүү зааглаж байгаарай гэсэн алтан сургаал юм. Бид энэ л сургаалыг мах цусандаа шингээн эрхэмлэн санаж явдаг төдийгүй сэтгэлчлэн хэрэгжүүлж байдаг юм.

Аав, ээжийнхээ алтан сургаалыг эрхэмлэн явдаг учраас Ц.Ганхуяг /гэргий Б.Сожилмаа/ Ц.Онгуу /гэргий Ж.Батхуяг/, Ц.Хүрэлбор /гэргий Ш.Цэцэгмаа/, охин Ц.Оюунцэцэг /нөхөр М.Ганхүрэл/, Ц.Оюунчимэг /нөхөр Л.Нанзад/ болон бидний үр хүүхдийн ажил үйлс өөдрөг байдаг бизээ.

“Аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэнэ” гэдэг л энэ юм даа. Аав гэж алтан бурхан, ээж гэж энэрэлт бурханаа дээдэлж явбаас хүрэхгүй газар, мэдэхгүй, чадахгүй, бүтэхгүй ажил үйлс нь үгүй хэмээн бодогдоно.

 

Хүү Ц.Онгуу: Хүү Ц.Онгуу 1947 онд гахай жилийн зудархуу өвөл Бензин толгойн ард төрсөн .Монгол Улсын Манлай уяач, аймгийн начин цолтой, Халзан сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчин , Сүхбаатар аймгийн Т.А.А үйлдвэрт жолооч, бригадын тоо бүртгэгч зэрэг ажлуудыг хийж байсан, “Алтан гадас” “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг” зэрэг одонгуудаар шагнагдсан. Гэргий Ч.Батхуяг Асгат сумын уугуул.

Хүүхдүүд нь: О.Алтанхундага /нөхөр Х.Чулуунбаатар, хүү Ч.Болдбаатар, Ч.Болдбаяр, охин Ч.Болор /О.Энхбаатар/, эхнэр Ц.Туяа, хүү Э.Гантөмөр, Э.Ганзориг, Э.Ган-Эрдэнэ/, О.Туул /нөхөр Ч.Ариунболд, хүү А.Анхбаяр, А.Гантогтох/, хүү О.Отгонбаатар /эхнэр Д.Цэдэн охин О.Сэлэнгэ, хүү О.Бямба-Оргодол/, охин О.Эрдэнэчимэг /нөхөр У.Чулуунбаатар , хүү Ч.Лхагважав охин О.Болорчимэг/ нөхөр О.Жалбаа, хүү Ж.Төрболд/, О.Сумъяа /нөхөр Б.Амарбат, охин А.Хуланжав/, охин О.Халиун /нөхөр Г.Ганзориг, охин Г.Баярцэцэг/, О.Отгонтуул.

Унтаад сэрэхдээ хүлэг зүүдэлж сэрдэг, уяаныхаа дэргэд айраг, түрүү мөрөөдөж суудаг энэ эр Амбуугийн ач хүү.

П.Цэндсүрэнгийн хүү Онгуу бөлгөө.

 

Охин Ц.Оюунцэцэг: Охин Ц.Оюунцэцэг 1953 оны Зун “Хар толгойн“ зүүн довон дээр төрсөн. НААҮГазарт оёдолчин эсгүүрчнээр олон жил ажилласан. Нөхөр М.Ганхүрэл Эрдэнэ-Цагаан сумын уугуул.

Хүүхдүүд нь: Хүү Г.Алхаабаатар /эхнэр Ч.Нэргүй, охин А.Оргилзаяа, А.Оргилбат/ , МУ-ын алдарт уяач Г.Сэргэлэнбаатар /эхнэр Б.Дулмаа, хүү С.Сумъяажав, С.Мягмарсүрэн/ ,

Охин Г.Сансар, Г.Сарангуа, хүү Г.Цогтбаатар, Г.Эрдэнэбаатар буюу Мода, Хонгорзул.

Г.Сэргэлэнбаатар бага наснаасаа л хурдан морины медалийг төмөр лааз хайчлан уралж тоглодог байсан нь ирээдүйгээ зөгнөж байжээ. Өнөөдөр Г.Сэргэлэнбаатар идэр залуу 30-аадхан насандаа “МУ-ын алдарт уяач” цол хүртэж нэртэй уяачдын нэг болоод байна. Өвөө П.Цэндсүрэн, эмээ М.Дуламсүрэн нарынхаа гар дээр өсөн бойжиж хурдан морьдыг нь унадаг байсан энэ хүү өвөг дээдсийнхээ алтан сургаалыг эрхэмлэн дээдэлж өөрийн үйл ажиллагаа болгож амьдралдаа хэрэгжүүлэн өөдөлж явна. Энэ залуухан уяач хүүд мөн ч их ирээдүй бий дээ. ”Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэгч энэ л бизээ.

 

Хүү Ц.Хүрэлбор: Хүү Ц.Хүрэлбор 1957 оны зуны дунд сард “Ламын шанд”-ны хойт дэнж дээр П.Цэндсүрэнгийнд нэгэн хүү төрсөн нь “Талын зам” ХК-ний захирал асан хурдан морины хорхойтон Ц.Хүрэлбор билээ. Ц.Хүрэлбор ТИС, Удирдлагын хөгжлийн институт төгссөн. Инженер, удирдлагын менежер мэргэжилтэй. Гэргий Ш.Цэцэгмаа нь Улаанбаатар хотын уугуул.

Хүүхдүүд нь: Охин Х.Уртнасан, Х.Тунгалаг, Х.Сүндэръяа.

Ц.Хүрэнбор зодог өмсөөд гарвал бие бялдар, сүр хүч, бяр чадлаараа аврага арслангуудыг айлгадаг эр. Даан ч барилдахад давааных нь тоо ахидаггүй дамшиг. Дургүйд хүч гардаггүй гэдэг энэ бизээ. Ц. Хүрэлбор аливаа ажилд зоримог, шийдмэг, удирдан зохион байгуулах чадвар сайтай. Амбуугийнханы муйхардуу зан авиртай эр. Хоёр гарынхаа шуунд асар их тэнхээтэй монгол хувцасаар гоёчихсон алхаж явааг нь харахад ийм сайхан эр монголд цөөхөн дөө гэж харагддаг. Урлагийн талаар сод авьяас багахан боловч сайхан хөөмийлдөг. Сүхбаатар аймгийн зам засварын ажил уналтын байдалтай байхад захирлаар томилогдон “Талын зам” компанийг олон жил удирдан зах зээлийн үед хөл дээр нь босгосон авьяаслаг удирдагч хүн. Төр засгаас түүний хөдөлмөрийг үнэлж “Алтан гадас” одонгоор шагнасан.

 

Охин Ц.Оюунчимэг: 1959 оны өвлийн дунд сард Халзан сумын төвийн барууханд П.Цэндсүрэнгийнд охин мэндэлсэн нь Ц.Оюунчимэг билээ. Ц.Оюунчимэг МУИС төгссөн багш мэргэжилтэй Монгол ардын уртын дуу сайхан дуулдаг. ”Ардын авъяастан” эмэгтэй .Нөхөр Л.Нанзад Асгат сумын уугуул. АУИС төгссөн хүний их эмч мэргэжилтэй. Хүүхдүүд нь: /хүү Н.Дашдондог, Н.Дашбалбар, охин Н.Дашдулам/. Ц.Оюунчимэгийн нөхөр Л.Нанзадын аав нь Дармаа Да-гийн бага хүү Лхамжав, хүү Дашдондогийн эхнэр нь Марта Асгат сумын харьяат хоёр хүүхэдтэй. Дашдондог “Сэрүүлэг” дээд сургуулийн аялал жуулчлалын анги төгссөн. Хүү Дашбалбар нь Хүмүүнлэгийн дээд сургуульд сурч байгаа. Охин дашдулам нь …………………. сургуулийн Хятад хэл судлалын анги төгсөөд Хятад улсын ……………………. хотод мэргэжил дээшлүүлсэн.

 

Хүү Ц.Ганхуяг: 1944 оны мичин жилийн зудны өвөл “Онгон элс” хэмээх элсэн манхан дов толгодын дунд оторчин П.Цэндсүрэнгийн гэрт нэгэн хүү төрсөн нь Ц.Ганхуяг байлаа. Ц.Ганхуяг Техникийн их сургуулийн Цахилгаан инженер, МУИС –ийг Аж үйлдвэрийн эдийн засагч мэргэжилээр тус тус төгссөн. Сүхбаатар аймагт инженер, МУИС, ТИС-уудад багш зэрэг ажлуудыг хийж байсан. ”Морины хишиг“ ХХК-ны захирал, “Гурван гал трейд” ХХК-ний зөвлөх. Ц. Ганхуяг “Худалдаа аж үйлдвэрийн тэргүүний ажилтан” “Алтан гадас” зэрэг олон одон медалиар шагнагдсан. Хүү нь хэн ч харсан хээгүй болхидуу бас залхуу хойргодуу болов уу гэмээр эр. Гэвч гадаад байдал дотоод сэтгэлгээг бүрэн дүрсэлдэггүй бололтой. Тэр ажил хөдөлмөр, ажил ахуйн, эрдэм номын талбарт олон аавын хүүхдүүдийг түүчээлж явдаг нэгэн. Тэрээр өвөг дээдсийнхээ алтан сургаалыг бурханчлан биширч ажил, хэрэг, амьдрал ахуйдаа хэрэгжүүлэн “Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ“ гэж бодож сэтгэж явдаг эр. Тэр хөлд ороход өлмийг нь түшиж авсан газар шороо, хэлд ороход дуугий нь цуурайтуулсан уул, ус, хад чулуу, алдхан биеэ ариусган ундаалдаг рашаан, булаг, ус, өдөр бүр ажиж ариухан агаараар нь цээжээ дүүрэн амьсгалж суудаг хөх мөнгөн тэнгэртээ сүсэглэдэг, газар тэнгэртэйгээ хүйн холбоотой нэгэн. Тэгээд ч тэнгэр газар түүнийг эцэг эхийнх нь адил ивээн тэтгэдэг бизээ. Ц.Ганхуягийн авьяас билэг нилээд оройхон тодорч, 60 нилээд гаруй насандаа “Дарьганга нутаг” “Гүн галуутай” “Угтаал цйдам нутаг” зэрэг дууны үг бичиж, нийтийн хүртээл болгосон ба “Монголын нууц товчоо”-ны үйл хөдлөлийг яруу найргийн хэлбэрт оруулан бичиж “Тэмүүжин-Чингэс” хэмээх түүхэн туульс бүтээсэн. Энэ бүтээл Тэмүүжин хүү Чингэс хааны хэргэмд өргөмжлөгдөх хүртэлх хугацаанд түүнд тохиолдсон үйл явдлыг яруу найраг, туульсын хэлбэрээр өгүүлжээ. Мөн Дорнын их соён гэгээрүүлэгч яруу найрагч Дулдуйтын Данзанравжаагийн домогт үйлсийг яруу найргийн буюу туульсын хэлбэрээр бичиж ”Хурмаст тэнгэрийн домогт хүү” хэмээх ном бүтээжээ. Энэ номыг Ардын уран зохиолч Тангадын Галсан уншаад:

-Чи яасан орой эхэлсэн хүн бэ? Жаахан эртхэн эхэлсэн бол…” гэж шүүрс алдан Ц. Ганхуягт хэлсэн гэдэг. Энэ бол нэг талаас уг номыг үнэлсэн үнэлгээ, нөгөө талаас Ц. Ганхуягийг авьяас билгээ нууж явсан буюу оройтож илрүүлсэн хэмээх шүүмж билээ. Энэ номыг уншсан буюу тахиж хадгалж явдаг хэн бүхэнд ариун үйл, аз жаргал, амжилт бүтээл, авьяас билгийн даллага болог хэмээн бүтээжээ. “Бэлэг бэлгийн дээд ном” хэмээн эртнээс номыг дээдэлдэг нь Монгол уламжлалт ёсон билээ. Иймээс Ц. Ганхуяг энэхүү номыг алдарт тамирчид, шинээр төрсөн хүүхдүүдэд амжилт бүтээл, аз жаргалын, дээдийн даллага болгон бэлэглэдэг юм. Харин Ц. Ганхуяг энэ номыг худалдаж борлуулдаггүй гэнэ. Учир нь Их хутантын алдар нэрээр ашиг хонжоо хийхгүй хэмээн бодож явдаг нэгэн. Ц. Ганхуяг, эхнэр Б.Сожилмаа нар Г.Пүрэвсүрэн, Г.Лхагвасүрэн гэдэг хүү, охин хоёртой.

Ц.Ганхуягийн гэргий нь Б.Сожилмаа Цагаан адуут тайжийн Наянтай тайжийн хүү Базаргарьдын охин билээ. Б.Сожилмаа 1950 онд төв аймгийн Угтаал-Цайдам сумын нутаг “Боролзой” хэмээх бор толгодын энгэрт төржээ. Тэр МУИС-ийг худалдааны эдийн засагч мэргэжилээр төгссөн. Сүхбаатар аймгийн эмийн контор, худалдааны 2-р контор, Оёдлын төв үйлдвэр, Хүүхдийн хувцасны үйлдвэр зэрэг үйлдвэр аж ахуйн газруудад өөрийн мэргэжлийн дагуу ажиллаж байсан. Одоо “Морины хишиг” ХХК-ний орлогч захирал, “Гурван гал трейд” ХХК-ний зөвлөхөөр ажилладаг. Тэр ажилч хичээнгүй хөдөлмөрч зан чанартай. МУ-ын худалдааны тэргүүний ажилтан. “Алтан гадас” одонгоор шагнагдсан. Халзан сумын хүндэт иргэн өөрөөр хэлбэл хүндэт бэргэн. ”Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэсэн алтан зарчмыг баримтлан ажилладаг. 30 гаруй настай байхад нь хадам аав нь бурхан болж, тэр л өдрөөс эхлэн хадам аав, ээж, өвөг дээдсийнхээ төлөө буян үйлдэж эрих барин Дүнчүүр маань дуусгана хэмээн идэрхэн наснаасаа зорьж маань уншиж, мөн хадам ээж М. Дуламсүрэнг 90 шахам настайд нь Утай Гүмбэнд өөрөө дагуулан очиж сугадан мөргүүлсэн ховорхон буянтай бүсгүйн нэг .

 

Д. Нэргүй

 

1978 оны намрын сүүл сард Цагаан Адуут тайжийн Наянтай тайжийн хүү Базаргарьдын гал голомтод тэдний охин Б.Даваамаагаас охин төрсөн нь Д.Нэргүй билээ. Д.Нэргүй УБИС-ийн гадаад хэлний анги төгссөн. Англи , Герман хэлтэй. Герман улсад гадаад хэлний мэргэжил дээшлүүлэх дамжаанд суралцсан. Д.Нэргүй өвөө Д.Базаргарьд эмээ Д.Цэгмид болон Ц.Ганхуяг , Б.Сожилмаа нарын гар дээр хоёр гэрийн дунд эрхлэн өссөн танхилдуухан дамшиг. Д.Нэргүй нь Амбуугийн удамд багтдаг. Эмээ М.Дуламсүрэн 90 шахам насандаа Улаанбаатар хотод ирэхэд нь Д.Нэргүй асарч үйлчилдэг байжээ. Тэгээд эмээ М.Дуламсүрэн нь Нэргүй мөн ч сайн охин шүү. Миний бүх хувцсыг минь угааж , усанд оруулж хөл гарын хумсыг хүртэл авч өгдөг өрөвч сэтгэлтэй буян дэлгэрсэн охин гэж ярьж суудагсан. Сэтгэлээсээ хийсэн буян багадахгүй гэдэг энэ бизээ.

 

Амбуу овогт Цэндсүрэнгийн Ганхуягийн эх

Мөнхийн Дуламсүрэнгийн намтраас

 

20-р зууны эхэн үеэс зуу шахам жил амьдарч өндөр насыг насалсан “Монголын Буянтай ээж” өргөмжлөлт Мөнхийн Дуламсүрэн нь луу жилийн нэгэн зудтай өвөл Мөнххаан сумын нутагт оторчин С.Мөнхийн гэр бүлд төржээ. Бидний ээж М.Дуламсүрэн нутаг орондоо зартай эрт босдог, мал их ажигладаг хүн байсан тул айл саахалтын болон алс холын эрэлчингүүд дандаа л манайхаар ирж малаа сураглаж явдагсан. М.Дуламсүрэн нь П.Цэндсүрэнтэй гэр бүл болж Халзан сумын хөдөлмөр нэгдэлд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Тэрээр 90 гаруй насандаа “ Монголын буянтай ээж ” өргөмжлөл хүртсэн буянтай буурал билээ. Тэр Ц.Ганхуяг , Ц.Онгуу , Ц.Оюунцэцэг , Ц.Хүрэлбор , Ц.Оюунчимэг гэсэн гарын таван хуруу шиг 5 хүүхэд , олон ач зээ өсгөж бойжуулсан.

М. Дуламсүрэн нь Халзан сумын “Хөдөлмөр” нэгдэлд түмэн цагаан хонь өсгөлцөн, гарын таван хуруу шиг таван хүүхдээ хүмүүжүүлж, идэх хоол, унтах нойроо умартан зүтгэж байсан нэгэн. Энэ нөр их хөдөлмөрийнх нь үр дүнд өнөөдөр хүүхдүүд нь бүгд бололцоотой амьдарч байна.

Хүү Ц.Онгуу нь Монгол улсын манлай уяач , зээ хүү Г.Сэргэлэнбаатар нь Монгол улсын алдарт уяач болоод байна. Мөн том хүү Ц. Ганхуяг, бага хүү Ц. Хүрэлбор нар нь аймгийн алдаот уяач. 1940-өөд оны сүүлч 1950-аад оны эхэн үе юмсан төрөөс ард нийтээр бичиг үсэгтэн болгох бодлого явуулж бидний ээж М.Дуламсүрэн “ “Ламын Шанд ”-аас Халзан сумын төвд очиж бичиг үсгийн дугуйланд суудаг байлаа. Нэгэн орой дугуйландаа суучихаад буцаж явтал нь гэнэт аюултай хүчтэй шуурга болж толгой нь эргэн зүг чигээ алдаж төөрчээ. Сүүлдээ хаана хаашаа яваад байгаагаа ч мэдэхгүй орой харанхуй болж буй болов уу? гэж таамаглахаас өөр мэдэгдэх зүйлгүй нүдгүй шуурга. Намар цаг нимгэн ч хувцастай яваа биз их ч даарч байна гэнэ. Тэгээд арга ядахдаа бүх удирдлагыг мориндоо өгч аясаар нь л яваад байж , гэтэл морь нь гэнэт айлын хотонд аваад очжээ. Энэ айл бол хуучин Жамсрай-Ойдов гэдэг айлын гал голомт Халтмай, Батдорж, Өөдсөнбор, Халзанхүү, Адъяа, Сумъяа нарын ээж хэдэн хүүхэдтэйгээ байсан болов уу? Төөрч даарч бээрсэн бүсгүйг цайлж дайлан, хувцсыг нь хатааж зочилжээ. Ээжийн минь унаж явсан морь “ хашин хүрэн ” хэмээх хүрэн морь байсан юм. Шуурга шуураад ээжийг ирэхгүй болохоор аав П.Цэндсүрэн , нагац ах М.Мичиддолгор болон тэр хотныхон бүгд эрэлд гарчээ. Магад л сумын төвд 2 удаа очоод байдаггүй гэнэ. Тэгээд ойр хавийн айлуудаар ч сураггүй байсан юм. Манай хот айлынхан их ч түгшиж байсан. Би ч /Ц.Ганхуяг/ нилээд мэдээ орсон хүүхэд байсан тул их ч айж байсан санагддаг юм. Харин төөрч очсон айлын хаагуур намаржиж байсныг мэдэхгүй юм.

Шөнө нилээд орой тэргэн дээр ээжий минь тачигнатал инээх сонсогдож цээжин дотроос бөөн хар юм аваад хаях шиг болсон нь тодоос тод санагдана. Миний ээжийг төөрөхөд айлд авч очсон “ хашин ” хэмээх хочтой тэр хүрэн морь ямар гээчийн их буянтай адгуус байваа , бээрсэн бүсгүйг дайлсан тэр аяга халуун цай ямар их амттай эрхэм ундаа байгаа болоо гэж одоо ч бодож явдаг юм. Ээжийг минь халуун цайгаараа дайлж нойтон хувцсыг нь хатааж өгч байсан тэр буурал / тухайн үед ануухан эмэгтэй / тэдний үр хүүхдэд одоо ч баярлаж явдаг юм. Ядарсан сандарсан цагт тохиолдсон адгуусны тус ч , аяга цайны ач үл мартагдан үе дамжин дурсагдаж байдаг юм байна.

Эл тэмдэглэлээс Амбуу овогтныхоны хэн болохыг нутгийн нь зон олон олж мэдэх болно гэдэгт итгэж байна.Өнөөдөр Амбуугийнхны овгийн ургийн түүхийг Ц.Ганхуяг санаачлан бүтээсэн нь бусад овгийнхонд ч үүх түүхээ мэдэж судлахад үнэтэй тустай сурталчилгаа болж байна. Ц.Ганхуяг бол Амбуу овогтныхоны худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа нэгэн бизнесмен юм.

 

Ийнхүү Амбуугийн удмынхан

Хүчтэн удмаараа гайхуулж

Хурдан хүлгээрээ бахархаж

Хөвчит сураа дээдэлж

Хөдөлмөр бүтээлээрээ алдаршиж явна.

 

Амбуу овогт Цэндсүрэнгийн Ганхуягийн бичсэн

овогийнх нь түүхэн тэмдэглэлийг ариутган шүүсэн МУ-ын

соёлын гавъяат зүтгэлтэн сэтгүүлч, зохиолч Жа.Пүрэв

 

Ээжийн эцэг Самбуугийн Мөнх

 

Бидний нагац аав С.Мөнх нь XIX зууны сүүлч XX зууны дунд үед Халзан сумын өмнө, зүүн урд, зүүн талаар нутаглан амьдарч байв.Тэр гайхамшигтай ажилсаг, амьдрах ухаан гарамгай хөгжсөн хүн байсан гэдэг. С.Мөнх мал ч ажигч, нямбай, сэргэлэн зангаараа нутаг хошуундаа алдартай хүн байснаас гадна бараан газар морин дээрээсээ мөр сайн хөөдөг байжээ.Тэр нэгэн намар “Алтат хадан хошуу”-наас хэсэг адуу хулгайд алдсанаа мөрөөр нь морин дээрээсээ давхиа дундаа хөөсөөр “ Бударын чулуу”-д яг дээрээс нь орж байсан гэдэг.

С. Мөнхийнх Мичиддолгор, Дэнсмаа /Адъяа/, Дуламсүрэн, Ичинхорлоо, Ичинноров гэсэн 1 хүү, 4 охин, 5 хүүхэд өсгөж бойжуулсан. Хүү М.Мичиддолгор нь 80 гаруй насалсан. Мал ч хичээнгүй их томоотой бие томтой эр чадал сайтай хүн байлаа. М.Мичиддолгор Балдангийн Дуламсүрэн гэдэг эмэгтэйтэй гэр бүл болж М.Эрдэнэцогт /өргөмөл/ М.Буур, М. Доржготов /Балдангийн гэдэг айлд өргөгдсөн/ хүүхдүүд өсгөж бойжуулсан. Харин том хүү Донойн Шар нь Онгон сумын Донойнд өссөн. С.Мөнх нь ач хүү М.Эрдэнэцогтын хамтаар Халзан сумын анхны “Оч” нэгдэл байгуулагдахад ууган гишүүнээр элсэн орж нэгдлийн хоньчноор ажиллаж байгаад хүү М.Эрдэнэ-Цогт эр цэргийн албанд мордож, дараа нь аймгийн БУКонторт бригадын дарга, мастер, тоо бүртгэгч зэрэг албуудыг хашиж байсан. М.Эрдэнэцогт нь Хөвсгөл аймгийн уугуул Шагдар хэмээх бүсгүйтэй гэр бүл болж олон хүүхэд өсгөж бойжуулсан.

Том охин М.Дэнсмаа /Адъяа/ нь Асгат сумын Доржпалам гэдэг хүнтэй гэр бүл болж Д.Цэрмаа , Д.Мангалсүрэн гэсэн 2 охин төрүүлээд идэр залуу насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Д.Цэрмаа нь Намжимын Рэнцэн гэдэг хүнтэй сууж олон хүүхэд төрүүлж өсгөсөн. Д.Мангалсүрэн нь Дорнод аймагт амьдарч нилээд хэдэн хүүхэд өсгөсөн.

 

М.Ичинхорлоо

20-р зууны эхээр С.Мөнхийнд охин төрж Ичинхорлоо гэж нэрлэжээ. М.Ичинхорлоо нь элсний урд захаар нутагладаг Д.Зундуй хэмээх Наран сумын хүнтэй гэр бүл болж Сугар, З.Осоржамаа, З.Юндэндорж, З.Борхүүхэн гэсэн 3 охин 1 хүү төрүүлж өсгөсөн.

Хүү З.Юндэндорж нь няхуур, нямбай ажиллагаатай жолооч мэргэжилтэй хүн. З.Юндэндоржийн хийгүй нямбай зан нь хүмүүст нилээд тоогддог бололтой. Сүхбаатар аймагт хурдан морь тээвэрлэдэг хэдэн жолооч байдаг түүний нэг нь З.Юндэндорж бөгөөд найдвартай “Осолгүй манлай”-гаар ард түмний түүхэн шалгуурт багтаж буй нь энэ.

 

М.Ичинноров

М.Ичинноров С.Мөнхийн хамгийн бага охин нас ахисан хойно гаргасан учраас нилээд эрхдүү өсгөсөн нь түүний амьдралд сайнаар нөлөөлж чадаагүй юм.Тэр Сүхийн Түдэв гэж хүнтэй гэр бүлж болж “ Хөдөлмөр ” нэгдлийн хоньчноор ажиллаж байсан. С.Түдэв үг дуу цөөнтэй хээгүй хар бор ажилд маш сайн хүн байлаа. Эдний хүүхдийн хүүхэд нэг охин Дорнод аймагт байж магадгүй.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • САНАЛ ХҮСЭЛТ (February 07, 2015 7:39:56 pm )

    ямар МУНДАГ АХ ВЭ,УДАМ СУДАРАА ИНГЭЖ ГАРГАЖ УГИЙН БИЧИГЭЭ ТОДРУУЛЖ ГАРГАЖ БАЙГАА ТАНЬД АМЖИЛТ ХҮСЬЕ АХАА ,УБ ХОТ,БАТ

  • Erewgi maamin ur sad bi bnaa (February 07, 2015 8:59:20 pm )

    Halzan nutag saihan

  • tudew guain huuhduud dornodod ganz neg bi (February 07, 2015 9:15:22 pm )

    Dornodod suraglawal garch irne tudew guai manaid irj aawtai min huzer togoldog Baij bilee.

  • haltmaa egch gej aawin maani egch yum shig sanagdaad bn (February 07, 2015 9:21:20 pm )

    Bi tegehdee zaluu hun l dee. Daagan shar guai halzan nutgin bolon mini owog ezgin talaar ih yarij ogdog bsan . Erewgi maaminh 12 ur huuhedtei ail bsan yum gsen. Aawin maani aawig Baldandorj emeeg maani chilhaa gedeg hun bsan. Emeegin maani egchig haltmaa geed l sonssoon.

  • tserensodnom guain ah ni gej dalantai (February 07, 2015 9:37:11 pm )

    Ene huni ur saduud ni bga shuu

  • Anonymous (February 07, 2015 9:41:51 pm )

    Za da sayhang boltol Suhbaatar Halzangiin 80-90 garsan buurainuud amid bailaa. Asuuval yadaj aan ter uu geheer l humuus bsan shuu jaahan hojimdoj bgaa ym bish uu odoo 70-s deesh nastanguud neg ym helne dee

  • Halzan sum hatavchiin hiid (February 07, 2015 10:14:08 pm )

    Unshaad muu Ambaa-ga sanachihlaa minii uvuu Halzan sumiin Shar gej hun (daagan ni bish) blaa hurdan mori uyana 9-n zoos guilgene,hund tusarhuu, zan aash dulguun taivan er ni l jinhene gunduugui Mongol er baij dee. Pil gej neeh sonsson bna daa.

  • Ààâ .ýýæèéí àðèóí áóÿí.ººðèéí õè÷ýýë ç¿òãýëýýð áèå áîëãîñîí àæèë àìüäðàë.ààñàà ººðò õàìààòàé àõ ä¿¿ñ ò¿ðýýñëýã÷ íàðòàéãàà õàðàìã¿é õóâààë (February 07, 2015 11:19:33 pm )

    Ààâ .ýýæèéí àðèóí áóÿí.ººðèéí õè÷ýýë ç¿òãýëýýð áèå áîëãîñîí àæèë àìüäðàë.ààñàà ººðò õàìààòàé àõ ä¿¿ñ ò¿ðýýñëýã÷ íàðòàéãàà õàðàìã¿é õóâààëöàæ áàéäàãò õî¸ð áóóðàëäàà òàëàðõàæ ÿâäàã ø¿¿ ìîíãîëîî ãýñýí ñýòãýë .õ¿í õ¿íýý ãýñýí ñýòãýëä íü îí óäààí æèë õàìòàðæ àæèëëàæ áàéãàà ä¿¿ íü òàëàðõàæ ÿâíà óðò óäààí íàñëààðàà ñàð øèíýäýý ñàéõàí øèíýëýýðýý

  • Arhiv uz (February 08, 2015 1:40:30 am )

    Han hentiin naadamd yvuulnaa geheer hicheej Tom Chuluu Urguj baisan um Bol Han hentiin uuliin hoshuunii garaltai um bailgui dee Ganhuyag ah aa.

  • baagii (February 08, 2015 7:58:33 pm )

    regjiibuu guain nuhur Gombo guai ongon sumand bailaa hvvhdvvd n sumandaa bn otgonbaatar n hotob bga da

  • Энх-Амгалан (February 08, 2015 9:14:18 pm )

    Энэ хүн ямар мундаг хүн бэ удам судраа ингэж гоё мэддэг түгээдэг баярлалаа Би өөрөө халзан суманд төрсөн Миний өвөөг Занын Шар гэдэг Халзан сумын хүн байлаа Чөлөөлөх дайнд оролцсон нэгдэл нийгэмдээ насаараа ажилласан агент хийдэг хүн байсан Бас л Шовдол Халзангийн хойд биеэр нутагладаг байсан гэсэн Сүүлд Аймгаас урагш говь нутаглаж байгаад 1992 оны үед өөд болсон Хурдан морь сайхан уядаг буурай байсан Би Хүзүү Мажигсүрэн гэдэг хүнээс худалдан авсан хээр азаргыг нь аймгийн наадамд унаж уралдан 3-аар оруулж хүрэл медаль зүүж байлаа Нутгийнхаа талаар уншсан сайхан байлаа баярлалаа Би бас Ц,Онгуу Ц,Хүрэлбор нарыг таньж мэддэг сүүлд л уяач болцгоосон доо

  • zochin (February 08, 2015 11:09:03 pm )

    ENE HUNII UDAMIIG UNSHAAD OORIINHIIGEE BODOJ BAINA. MINIIH CH SAIHANLDAA GEHDEE MONGOL HUNII UDAM SUDARIIG UNSHIHAAR BAS L GOE SAIHAN BAINA.AVUUSHTAI SAIHAN MEDEELEL BAINA.UDAM URGAA INGEJ L BICHIJ ULDEEH N AHMADUUDIIN OV YMSHUU.

  • Anonymous (February 11, 2015 4:05:48 pm )

    budnii hiisen zuiliig unduruur unelj saihan setgegdel uldeesen ta buhendee bayarlalaa.
    mash saihan dursamjuudiig bichij uldeesen bna

  • Anonymous (February 12, 2015 2:04:41 pm )

    Udam sudaraa medej avlaa , bayrlaa tanid

  • Амьсгаа (February 15, 2015 10:27:27 pm )

    Би Сда гэмээр байна
    Хужаагийн цус
    Хормой сөхөж
    Хужаад эд удам үгүй
    Ураг No
    Монголд
    Эд Хурлийз
    Г.Тэрбиш

antalya rent a car