“Саусгоби сэндс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, санхүүгийн ерөнхий менежер асан Филиппиний иргэн Хиларион В.Кажуком ЖР, Кристобал Ж.Дэвид нарт буруу байсан гэдгийг ямар ч байсан шүүх баталлаа. Тэдэнд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригаас эхлэн гурав хоногийн турш хэлэлцэн баасан гаригт шийдвэрлэсэн. Гэвч тэдэнд хуулийн дагуу давж заалдах, хяналтын шатны шүүхээр дамжих эрх нь бий. Мэдээж хуулиар оноосон энэ эрхэнд халдах гэвэл өөрөө хууль зөрчсөн хэрэг болох нь ойлгомжтой. Гэвч “Саусгоби сэндс” компани Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, татвар төлөхөөс зайлсхийсэн гэх гэмт хэргийн шинжтэй нэг ч үйлдэл хийгээгүй гэсэн байр суурьтай байгаа. Зөвхөн энэ эсрэг тэсрэг байр сууринаас л өнөөдрийн хамаг зүйл эхэлсэн. Тодруулбал шүүх хурал болохоос хоёр хоногийн өмнө “Саусгоби сэндс” компанийн эрх бүхий албан тушаалтнууд хэвлэлээр төлбөртэй мэдэгдэл гаргаж “…холбогдох эрх бүхий байгуул- лага, албан тушаалтнууд хуулийн хү рээнд асуудлыг шударгаар шийд вэрлэнэ гэдэгт найдаж бай- на” гэсэн үг дайв. Дайх ч юу байх вэ үнэндээ төлбөртэй мэдээлэл хэвлэ лүүдээр тарааж, зориудаар шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэсэн оролд лого удаа дараа хийсэн билээ. Үүнээс гадна манай улсын хуулийн байгууллага болоод шүүгчдийг мөнгөтэй хүний “Халаасанд багтсан” тухай мэдэгдэл гаргаж, эсэргүүцлээ илэрхийлж байв. Хэдий ийм байсан ч тусгаар тогтносон улсын хууль, шүүхийн байгууллага тэдэнд буулт хийсэнгүй. Нөлөөлөх гэж оролдсон боловч нүдээ анин нотлох баримтаа барин дайрав. “Баярлалаа” гэж хэлэх цаг үе манай улсын хууль шүүхийн байгууллагад хол байгаа боловч энэ удаад ямартай ч талархаж болохоор байна. Үнэнийг хэлэхэд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд шүүхийн шийдвэрт итгэлгүй байв. Харин ч эсэргээрээ шүүгчид нь авлига аваад, улстөрчид нь захидал бичилцээд өнгөрөх төсөөллийг эрт харчихаад жагсаал цуглаан зохион байгуулах сэдэвтэй боллоо хэмээн баярлаж байсан биз. Гэвч “хөшиг” нэг мөсөн хаагдаагүй учир тохирсон ял мөн эсэхийг, толгойг нь илбэсэн зүйл байсан эсэх нь хойшид улам тодорхой болох биз. …Шинэ цагийн түүх бол маш товчхондоо энэ. Гэвч одоо хүртэл Монголын Улсын шүүхийн шийдвэрийг буруутгасан тэдний үзэл яг хэвээрээ. Харин тэдний энэ байдлыг хуульчид “Элдэв мэдэгдэл гаргасан нь шүүх, шүүгчийн хараат бус байдалд хөндлөнгөөс нө лөөлөх гэсэн оролдлого” болохыг сануул- саар байна. Тухайлбал “Хүсэл зо рилгоо нэгтгэе” хөдөлгөөний зохицуулагч хуульч, судлаач Х.Бат-Ялалт “Шүүхийн хараат бус, тэгш үйл ажиллагаа алдагдсан гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Мэдээж энэ бол шүүхийн хараат бус байдалд халдаж буй хэрэг. Яагаад ийм байдал үүссэн гэхээр манай улсын шүүхийн шийдвэр өөрөө итгэлгүй байгаа юм” хэмээсэн. Ийнхүү дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч буй энэ байдалд Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллага хэний ч нөлөөнд оролгүй, хавтаст хэрэгт цугласан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ. Мэдээж зөвхөн тус компани болоод өмнө нь хүчин зүтгэж байсан гурван ажилтантай нь тооцсон хариуцлага мэт боловч энэ байдал гадаад болон дотоодын “том” эрх мэдэлтэй компаниудад “Усыг нь уувал ёсыг нь дага” гэсэн хуучин боловч утга нь хэвээрээ байгаа монгол үгийг санууллаа.
Эрт цагийн түүх
2012 оноос хойш гурван жилийн хугацаанд “Саусгоби сэндс” компанийн ажилтан асан гурван иргэнийг мөнгө угаасан, татвараас зайлсхийсэн гэх хэргүүдэд холбогдуулан хилээр гарах хориг тавив. Ажил олгогчийн хувьд “Саусгоби сэндс” компанийг иргэний хариуцагчаар татан шалгасан. Дээрх гурван иргэнийг Монгол Улсын бүтэн жилийн төсөвтэй тэнцэх орчим буюу 6.1 их наяд төгрөгийг “угаасан” байж болзошгүй тухай нягталсан юм. Мөн энэ хэрэгтэй холбогдуулан АНУ-ын Сенатын хоёр гишүүн манай хуулийн байгууллагынханд хандаж захидал бичсэн, НҮБ- аас тайлбар шаардсан билээ. Энэ бол мэдээж хууль бие даасан тусгаар улсын хуулийн байгууллагад зориудаар нөлөөлөх тус компанийн ээлжит оролдлого. Тэр ч бүү хэл Элчин сайд нь хүртэл мэдэгдэл гаргаж байв. Мөн АНУ-ын бизнесмен Жастин Капла НҮБ-д “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”-ыг Монгол Улс зөрчиж байна” хэмээн зарга мэдүүлсэн. Түүний өргөдлийг НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссарын газар бүртгэж гэдэг. Тэрбээр өргөдөлдөө “…Аль нэг улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор байгаа аливаа хүн тухайн нутаг дэвсгэрийн дотор чөлөөтэй шилжин явах, оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй” гэж заасан байдаг. Үүнийг Монгол Улс зөрчиж байна” гэдгийг дурдсан болохыг онцлох нь зүйтэй. Ийнхүү гадаад хүчин зүйл, хөрөнгө оруулагч талаас нь харвал таагүй байж болох мэдээ хэдий ч хууль зөрчсөн л бол зохих хариуцлагаа хүлээх нь хүн төрөлхтөний зарчим гэдэг хэнд ч ойлгомжтой. Эрт цагийн түүхийг хураангуйлбал ердөө л энэ.
Нотлох баримтууд тэдэнд ийм цээрлэл зохино гэж үзэв
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх Жастин Капла, Хиларион Кажуком, Дэвид Кристобал нарыг Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлд заасан татвар ногдох онц их хэмжээний орлого, эд хөрөнгө, ажил, үйлчилгээ, бусад зүйлийг нуун дарагдуулсан гэм буруутайд тооцсон. Улмаар шүүгдэгч Жастин Капла, Кристобэл Дэвид нараас нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, таван жил 10 сар, Хиларион Кажукомоос нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, таван жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр боллоо. Харин иргэний хариуцагч “Саусгоби Сэндс” ХХК-аас 35.2 тэрбум төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм. Гэвч бүх зүйл ингээд дуусахгүй болохыг компанийн зүгээс хэлж байгаа. Тэгээд ч хуулийн байгууллага хэнд ч тэгш эрхтэй үйлчлэх зарчимтай. Тиймээс тус компанийн зүгээс давж заалдах, хяналтын шатны шүүхээр дамжих эрхээ эдлэх нь ойлгомжтой. Энэ талаар өмгөөлөгч нь “Шүүгдэгч болон иргэний нэхэмжлэгч нар анхан шатны шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байгаа. Тиймээс тогтоолоо гардаж аваад давж заалдах өргөдөл гаргана” гэдгээ хэлсэн.
Шүүхийн нэр хүндэд хэн санаа тавих вэ
Бид энэ маргаанаас Монгол Улсын шүүх нэр хүндээ гадаадад ч дотоодод ч алдсан болохыг хангалттай олж хар лаа. “Шинэчлэлийн” хийгээд “Шийдлийн” Засгийн газар хуулийн бай- гуул лагыг шинэчилж, “Шударга шүүх тэй болгоно” гэсэн. Гэвч одоог хүртэл хавтаст хэрэгт бай- гаа нотлох баримтуудад тулгуурлан зохих ялыг нь өгч болдоггүй, эсвэл гэмт хэрэгт нь дүйцүүлж ял ногдуулах сэтгэлгүй шүүгчтэй байсаар л байна. Энэ хэрэг дээр л гэхэд тус компанийн зүгээс “Татвараас зайлсхийсэн гэх хэрэгтэй холбогдуулан томилогдсон бие даасан бус, ашиг сонирхлын зөрчилтэй шинжээчид нь нийт дөрвөн удаа дүгнэлт гаргасан” хэмээн мэдэгдэлдээ онцолсон бол МҮЭХ-ны зүгээс “Тус компани удаа дараа ноцтой зөрчил гаргаж, ажилчдаа хохироож байсан. Энэхүү үйлдлээ нуун дарагдуулдаг, хууль хяналтын байгууллагуудад авлига өгдөг зэрэг нь баримтаар нотлогдож байгаа” хэмээсэн нь бий. Зөвхөн энэ байдлаас харахад хоёр тал Монгол Улсын шүүхийг халаасаар хэмжиж байна. Тодруулбал хуулийн байгууллагын эрх мэдэлтэн, албан тушаалтнуудыг хэн хэн нь нөлөөлөлд автаж, мөнгө авсан гэдэгт огт эргэлзэхгүй байна. Энэ байдлыг хуульчид дүгнэхдээ манай улсын хууль эрх зүйн бодлого богино хугацаанд өөрчлөгддөг, Засгийн газрын тэргүүн болоод салбарын сайдууд сандал суудлаа солих бүртээ өөр бодлого ярьдагтай холбож байгаа. Үүнээс гадна салбар бүрт төрийн дарамт байсаар байгааг ч тэд онцолж буй. Ийнхүү шүүхийн нэр хүнд, шүүгчийн ёс зүй рүү дуртай цагтаа дайрдаг цаг үед бизнесийн ирээдүй хойшид яах билээ. Хамгийн наад зах нь татвар төлдөггүй, хууль биелүүлдэггүй “том” удирдлагатай “Саусгоби сэндс” шиг компаниудад дарамтлуулж, гадаадын хөрөнгө оруулагчдаа өс санасан тэдний буруу үгээр айлгасаар байх нь хэр зүйтэй вэ гэдгийг бодох л ёстой.
Д.ГАНБААТАР
– See more at: http://www.unen.mn/content/45928.shtml?alias=unen#sthash.RT6FAD1H.dpuf
Холбоотой мэдээ
-
Саранэ (February 04, 2015 10:18:57 am )
Хууулийн емне тэгш байх монгол гадаадын иргэе хэнч Байсан хуулийг хундэтгэж еер енцгеес харахгуй байх хэрэгтэй алицо нь авсан бол татвараа егех л хэрэгтэй гадныханд зугээр баялгаа бэлгэлдэг Улс хаа ч байхгуй
-
зочин (February 04, 2015 10:37:30 am )
Хууль бол хууль гэдгиййг мэдрүүл авилага авсан өгсөн бүгдэд нь хууль үйлчлэх ёстой гадаадын луйварчдад баялгаа мөлжүүлээд дээрээс нь татвараа авч чадахгүйд хүрээд байгаа нь хэний буруу юм төр нь ийм ядуу дорой юмуу ямарч дарамтаас айгаад байх хэрэггүй
-
Prius (February 04, 2015 12:04:27 pm )
Zuw rultei Prius 11 zarna. Utas 96156498, 53190009
-
zochin (February 04, 2015 12:07:23 pm )
Huuliin umnu hen ch adil bh yostoi. yagaad gadnyhan gej iluu ejkh edleh gej?
-
Сэтгэгдэл (February 04, 2015 12:29:46 pm )
Монгол Улсын шүүх Эзэн богд Чингис,Их засаг хуулиас эхтэй эртний уламжилалтай зөв шударга болой.
-
Anonymous (February 04, 2015 12:31:29 pm )
та бүхэн гүйцэд уншаарайрай. хууль бол хууль зөв шийдвэр гаргасан баяр хүргэе. америкын төлөөлөгч шантааж хийж байгаа нь тусгаар улсын хэрэгт АНУ хөндлөнгөөс оролцож НҮБ-ын конвенцыг зөрчиж байгаа хэрэг, америкаар заалгуулдагаа больцгоо. УИХ-ын гишүүн ц.оюунгэрэл “Монголын шүүх буруу шүүсэн” гэж мэдэгдсэнээрээ эх орноосоо урвасан үйлдэл хийчихээд байна, эрүүгийн хэрэг үүсгэж шалгах хэрэгтэй, улсынхаа иргэншлээс хасаж хөөх хэрэгтэй тэр америк руу нь. дараагийн сонгуульд гадаадын иргэнтэй гэр бүл болсон, хамтран амьдардаг эмэгтэйчүүдийг сонгож болохгүй, төрийн албанд ажиллуулж болохгүй ард түмэн минь. бүсгүйчүүд минь хүйсээр ялгалаа гэж бүү уурлаарай, нөхрөө дагадаг нь жам гэдгийг та бүхэн өөрсдөө мэдэж байгаа шүү дээ гадаадын иргэнтэй гэр бүл болсон, хамтран амьдардаг эрчүүд эрх биш бодлогоо барих байлгүйдээ
-
Иргэн (February 04, 2015 1:19:54 pm )
Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
-
Иргэн (February 04, 2015 1:20:19 pm )
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 ярьж байна.
-
Иргэн (February 04, 2015 1:20:54 pm )
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
Хийрхэл, солиорол хувь хүнд байх нь ховор. Харин бүлэглэлүүд, намууд, үндэстэнгүүд, үе эрингүүд тийм байх нь олонтаа. Энэ бол хууль. /Фридрих Ницше/
Улс төр гэдэг бол цустай гар шаардсан бохир ажил. /Нобелийн шагналт Конрад Лоренц/
Улс төр бол жинхэнэ асуудлуудаас нь хүмүүсийг хөндийрүүлэх урлаг юм. /Поль Валерий/
Ухаан солиотой хүнд илд бариулах
-
бйбййй (February 04, 2015 7:01:57 pm )
монголын шүүхдээ баярлалаа гэж хэлий. тусгаар монгол улсын минь шүүхийн байгууллагад гадны нөлөөлөл үзүүлэх эрх тэр америк энэ тэр бас дээр хөгшин гадаад нөхөртэй оюунгэрэл авгайд байхгүй байх.
-
Иргэн (February 04, 2015 8:34:46 pm )
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Ард түмнээ хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
-
Undraa (February 05, 2015 12:16:59 am )
Ungon taldaa xuuli xvn bolgond uilchilj baigaa met bolovch shvvx xyraldaa bvren togc xel yctai orchyylagch ch avaad ajillyylchix chadvargui shvvxeec gargacan shiidver n end dyrdaad baigaa notlox barimtyydaa 100% oilgoj baij xvnii erxiig tornii tsaana ilgeecen ecexed mash ergelzeetei, teriig n end medemxiirch bicheed baigaa noxdvvdiin bichceneec xarval xoorondoo bie bienee, oorcdiigoo vzen yadna, gadniixniig td shaltgaangui vzen yadna, iim tugucgolgui vzen yadaltaar dvvren irgedtei mongol ulc xarin ooroo delxiid vzen yadagdaxiig ex oronch vzel gej boddog um baix daa.
-
Anonymous (February 07, 2015 11:33:36 am )
ХУДЛАА ХУДЛАА АРД ТҮМНИЙ ТОЛГОЙГ ИРГҮҮЛЭЖ БАЙГАА ЮМ ДЭЭД ШҮҮХ ХАХУУЛАА АВААД ХЭРЭГСЭХГҮЙ БОЛНО ДОО ЛУЙВАРЧИН НАРЫН ТӨР МОНГОЛД ОРШОН БАЙГАА ГЭДЭГИЙГ АРД ТҮМЭН МАРТАЖ БОЛОХГҮЙ
-
Ард түмнийхээ талд байж чадах уу. (February 09, 2015 7:04:21 am )
Дээд шүүх ард түмнийхээ талд байж чадахгүй дээ. Хэвлэлээр шуугиулж ханшаа өсгөж байгаад чимээгүй болбол ард түмэн яах ёстой гэдэг л чухал цаг болжээ.
14 Comments