2014 оны арванхоёрдугаар сар, 2015 оны нэгдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас харьцангуй дулаан байсантай холбоотойгоор гол мөрний мөсний зузаан өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10-40 см-ээр нимгэн мөсөн бүрхүүлтэй байна.
Хөвсгөлийн уулсаас эхтэй Бүгсий, Хэнтийн нурууны баруун хажуугийн Хараа гол, Дархан-Уул аймаг орчимд болон Сэлэнгэ мөрний эхээр мөсний зузаан өмнөх 10 хоногоос 2-5 см, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10-40 см-ээр нимгэн мөсөн бүрхүүлтэй тухай мэдээг Ус судлалын сектороос ирүүлсэн байна.
Харин цас их орсны улмаас улсын болоод орон нутгийн чанартай зам, даваа хаагдсан тохиолдол гараагүй байна. 2015 он гарсаар Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Булган аймгийн Орхон сум, Ховд аймгийн Чандмань сум, Нийслэлийн Баянзүрх, Налайх дүүрэгт автомашин голын мөс цөмөрсний улмаас явах боломжгүй болсон тухай дуудлагаар аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс ажиллаж 25 иргэний амь, нас, эд хөрөнгийг авран хамгаалжээ.
Иймд Монгол түмний сар шинийн баяр ойртож хот, хөдөөг зорих иргэдийн хөдөлгөөн ихсэж байгаа энэ үед иргэд баталгаат зам, гүүрээр зорчих, гол мөрөн дээгүүр зорчихгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
Холбоотой мэдээ
-
S. Sarantsatsralt (February 04, 2015 4:32:22 pm )
ene medee huuchin medee baina. tsag-agaar.mn site-s tuhai buriin shine medeeg avch tavij baih heregtei. Huuchin bolon ungurusun medee tavih hereggui
1 Comment