УИХ-ын өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэн баталсны нэг нь Монгол Улсаас гадаад улсад суух Элчин сайд нарыг томилох, эгүүлэн татах асуудал байлаа.
Хэн ч сонсоогүй залуус гэнэт гадны улсад Монгол Улсаа төлөөлөн суух Элчин сайдаар томилогдохоор нэр нь орж ирсэнд гайхаж хүлээж авах хүмүүс цөөнгүй байна. Эдгээр есөн залуус бүгд Гадаад харилцааны яаманд газрын дарга хийж байсан туршлагатай хүмүүс гэнэ. Тэдний хувьд Л.Болд сайдын үед Гадаад харилцааны яамны газрын даргаар томилогдож байсан байх юм. Харин шинэ сайд ирээд Элчин сайдаар дэвшүүлж байгаа нь зарим нэгний гайхширал төрүүлж байгаа нь ойлгомжтой.
Өмнө нь Гадаад харилцааны яамны газрын дарга нар шууд л Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар дэвшин, томилогдож байсан удаагүй. Мөн Монгол Улсаа төлөөлөн суух хүнийг улс төрийн болоод насны хувьд туршлагатай байх ёстой гэдэг бичигдээгүй хуулийг өнгөрөгч хугацаанд мөрдсөөр ирсэнтэй холбоотой.
Намтрыг нь харвал олон улсад боловсрол эзэмшсэн, өндөр мэдлэг боловсролтой залуус байгаа. Тиймээс ч мэдлэг, чадвартай залуусаа улс орноо төлөөлөн гадны орнуудад суулгах боломж олгож яагаад болохгүй гэж хэмээн өмгөөлмөөр. Гэвч үүний цаана Гадаад харилцааны яамны газрын дарга нарыг заримыг нь халж, заримыг нь дэвшүүлэх байдлаар нэг мөсөн шинэчилж байгаа нь анхаарал татмаар байгаа юм.
Элчин сайдад нэр дэвшигчид,
• Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лодойдамбын Галбадрахыг
• Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Төмөрийн Лхагвадоржийг,
• Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэдэндамбын Батбаярыг
• Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигийн Ганболдыг
• Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чулууны Баярмөнхийг
• Австрали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батлайн Чулуунхүүг
• Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нэмэхийн Батааг
• Тайландын Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Төмөрхүлэгийн Төгсбилгүүнийг
• Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболд нарыг тус тус томилох саналыг зөвшилцөхөөр өргөн мэдүүлээд байгаа.
Чуулганаар гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараагаар санал хураалт явууллаа. Эхлээд Элчин сайдуудыг эргүүлэн татах санал явуулсан юм. Дараагаар нь Элчин сайдуудыг томилох санал хураалтыг тус бүрээр нь явуулсныг гишүүдийн олонх дэмжсэн юм.
Холбоотой мэдээ
-
mongol (February 02, 2015 12:48:10 pm )
hoshin shog boljee .deer doorgui..haramsaltai……
1 Comment