Шинэ оны эхэн буюу 2015 оны 1 дүгээр сарын 24-ний билэгт сайн өдөр Монгол Улс гурван сая иргэнтэй болсон билээ. Гурван сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод мэндэлсэн Х.Монголжин охин тодорсон. Өчигдөр “Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах ажлыг зохион байгуулах” үүрэг бүхий комисс хэвлэлийн бага хурал зарлаж, аймаг, нийслэлийн дүүрэгт мэндэлсэн 29 чацуутныг мөн адил 70 сая хүртэл төгрөгийн үнэ бүхий орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнах болсноо мэдэгдсэн. “Гурван сая дахь иргэн, түүний үе чацуутнуудыг алдаршуулж, мөнгөн тэтгэлгийг ирэх сарын 10-ны дотор олгох ажээ.
Холбоотой мэдээ
-
зочин (January 30, 2015 3:22:40 pm )
Бүгдэд нь баяр хүргэе
-
Ediin zasagch (January 30, 2015 3:45:14 pm )
Ydarsan ediin zasagt ogoh mongo baigaa yum baihdaa hoorhii ulam l hyamrald oroh baihdaa gehdee ene odor torson hoorhon hvvhdvvded bvgded ni az jargal ervvl enhiig hvsiye
-
Sainhyy (January 30, 2015 4:27:31 pm )
Hobd aimagt mongol hyn bnu ern
-
Anonymous (January 30, 2015 4:52:31 pm )
Бүгдэд нь баяр хүргэе. Монголын үрс маш олон болтугай.
-
Anonymous (January 30, 2015 4:53:23 pm )
Гурван сая дахь иргэн, түүний үе чацуутнуудад баяр хүргэе. Монголын үрс маш олон болтугай.
-
монгол (January 30, 2015 5:14:08 pm )
ээж аав эх орноо баярлуулан ирсэн бух багачуулдаа энх амгаланг хусье сайн хумуус болоорой
6 Comments