antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 28, 2015 14 comments

Л.Эрдэнэчимэгийн найман нэрийн барааны дэлгүүрүүдийг дампууруулах төлөвлөгөөг нураая

нийтлэсэн Admin

saСогтууруулах ундааны хуулиар АН завсарлага авлаа
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Согтууруулах ундааны хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Тодруулбал Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэгийг 2014 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн, Засгийн газрын 2015.01.20-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн ч АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авав.
Гишүүдийн зүгээс сүүлийн үед архидалт багассан. Архины хязгаарлалт хийснээр шагийн бизнес, далд худалдаа цэцэглэнэ. Иймээс архины хэрэглээг багасгах, ямар түвшинд архидалт их байгаад анхаарал хандуулах, ухамсарлуулах, соён гэгээрүүлэх чиглэлд түлхүү ажиллах шаардлагатайг хэлж байлаа. Нийгмийн сөрөг үзэгдэгдэлтэй шууд хатуу аргаар тэмцэх бус харин хууль зөрчсөн тохиолдолд өндөр хариуцлага хүлээлгэх замаар явах нь зөв гэсэн байр суурьнаас хандсан юм.
Үнэхээр ч Л.Эрдэнэчимэг гишүүний санаачилгаар тамхины хатуу хууль гаргаж, тамхи борлуулах цэгийг тоо хязгаартай болгох зэргээр арга хэмжээ авсан ч өнөөдөр тамхины бизнес далд хэлбээрээр цэцэглэж эхэлсэн. Тэгвэл тэрбээр энэ удаа архитай хатуу тэмцэхээр хууль санаачилсан ч жирийн ард иргэдэд хатуу тусахаар байна.
Ер нь нийтийн эрүүл мэндийг дэмжих, эрэлт нийлүүлэлт хэрэглээг хязгаарлах нэрийн дор архины хэрэглээг далд хэлбэрт оруулж, хариуцах эзэнгүй болгох гэж байгаа нь тун аюултай.
1990 –ээд оных шиг шагийн  архи цэцэглэхгүй гэхийн баталгаа алга. Тус хуульд “Сул агууламжтай согтууруулах ундаа нийслэлд худалдаалах бол 20 сая, аймгийн төвд 15 сая, суманд таван сая, өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах бол нийслэлд 50 сая, аймгийн төвд 25 сая, суманд 5 сая төгрөгөөр тэмдэгтийн хураамжийг авах”-аар тусгажээ. Энэ нь худалдаалах тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай тэмдэгтийн хураамжийн өртөг одоо байгаа хэмжээнээс 125 дахин нэмэгдэнэ гэсэн үг юм.
Тэгэхээр энэхүү хуулиар дамжуулж найман нэрийн хүнсний дэлгүүрүүдийг зориудаар дампууруулан, олон мянган айл өрхийг орлогогүй болгох төлөвлөгөөг Л.Эрдэнэчимэг нарын гишүүд санаачилаад байгаа аж.
Тэр байтугай 5000-10000 хүн тутамд нэг тусгай зөвшөөрөлтэй дэлгүүр байна гэж хуулинд тусгажээ. Өөрөөр хэлбэл Улаанбаатарын хүн амыг нэг сая гэж үзвэл нийслэлийн хэмжээнд 100-200 тусгай зөвшөөрөлтэй дэлгүүр байх юм. Хөдөө орон нутагт 5000 хүн амтай сум бол томдоо орно. Тэгэхээр зарим аймагт хоёр сумын дунд нэг тусгай зөвшөөрөлтэй дэлгүүр оногдох аж. Ийм заалт бүхий хууль батлагдвал авлигал, данхар төрийн бодлого жинхэнэ утгаараа хэрэгжинэ. Нэг ёсондоо жирийн иргэн тусгай зөвшөөрөл авч чадахгүй, зөвхөн арын хаалгатай, дарга нарын дэлгүүрүүд цэцэглэж эхлэх юм.
Мөн Архи согтууруулах ундааг худалдах зөвшөөрлийг Сум , Дүүргийн засаг дарга,  Цагдаа,  Онцгой байдал,  Татвар,  Мэргэжлийн хяналтын байгууллагын санал дүгнэлтийг үндэслэн нэг жилийн хугацаагаар төрөл тус бүрээр нь олгож,  түтгэлзүүлж , зөрчил гаргаагүй тохиолдолд хоёр жилээр сунгана. Түүнчилэн орчны оршин суугчдын тавиас доошгүй хувийн саналаар худалдаалах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно. Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох зөвшөөрлийг нэг жилийн хугацаатай олгож,  зөрчил гаргаагүй бол хоёр жилээр сунгана гэжээ. Эдгээр заалт нь  архи худалдаалах зөвшөөрлийг хянах нэрийдлээр  дүүргийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнуудын авилгал цэцэглэх, бизнес дэх төрийн оролцоо дарамтыг улам бүр нэмнэ гэсэн үг.
Согтууруулах ундаа үйлдвэрлэгч, импортлогчдын үйл ажиллагаанд татварын хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлэхгүй татварын өршөөлд хамруулахгүй, бусад давуу тал олгохгүй, татварын хэмжээг бууруулахгүй гээд зарчмаа тодорхойлсон нь Үндэсн хуулийн 14,1 д заасан “Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй”, 14,2 “Эрхэлсэн ажлаар нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн зарчимтай зөрчилдөж байх жишээтэй.
Энэ бүхэн үндэсний үйлдвэрлэл болон нэмүү өртөг шингээж борлуулалт хийдэг аж ахуйн нэгжүүдийг хаалгаа барихад хүргэж өнөөдрийн  Монголын “шүдний өвчин ” болсон ажилтгүйдэл, ядуурлыг нэмэхэд түлхэц болох харалган шийдвэр болжээ.
Тиймээс жирийн иргэдэд халгаатай, дарга нарт хаялагатай энэхүү төлөвлөгөөг нурааж, ажилгүйдэл, ядуурал, авлигал, далд бизнес цэцэглэлтийн эсрэг хатуу тэмцэцгээх шаардлагатай боллоо, ард түмээн.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Монгол (January 28, 2015 6:31:35 pm )

    Энэ будмал хүүхэн болиосоо цөвүүн цагт чоно нохой борооноор яанадаа

  • зочин (January 28, 2015 7:05:39 pm )

    архины эсрэг тэмцэх нь зөв.дэлгүүрүүд архи биш талх чихрээ зарж ашигаа ол .чадахгүй боль

    • ЗОЧИН (January 28, 2015 8:09:26 pm )

      Хол очиж хуц, хонхорт очиж гелегле гэвэл чам шиг нохойд багадахуу?

    • ЗОЧИН (January 28, 2015 8:42:35 pm )

      Архийг хэт хорих ч буруудаа. Архитай биш архичинтайгаа тэмцэх хэрэгтэй. Дээхнэ уед архийг хорьсоноос болж гутлын ширэн улыг эсгэж архи гарган ууж эруул мэндээр болон амь насаараа хохирсон явдал их байсан гэдэг. Архийг хорих тутам ” ШАГ”- чид цэцэглэдэгшуудээ. Ер нь тэгээд чихэр жимс элбэг дэлбэг айлын хуухэд чихэр жимсэнд дургуй, харин чихэр жимс ховор айлын хуухэд чихэр жимс харахаараа улайран дайрдагшуудээ. Тэруун шиг л юм болохвийдээ. Стандартад тохирсон дэлгууруудэд архийг челеетэй л зарж байг, архийг 21- с доош насныханд заруулахгуй гэж хуулинд заасан ч уух дуртай л бол арван зургаан настай хуухэд ч архинд дуртай том хунээр авахуулаад хуваагаад уудагшдээ. Ингэж дэндуу туйлшраад яахавдээ. Эрдэнэчимэг гишуунээ! Таны МОНОС тэргуутэй аптекуудаар зарж борлуулж байгаа ээм чинь архинаас илуу хортой, маш богино хугацаанд хунийг ухэлд хургэдэг эм тариа зендее л байгаашуудээ. Та энэ талаа орхигдуулаад, еерийн шинэ бизнес бага градустай эмчилгээний зориулалттай гэгдэх”ДОМОГТ” архиныхаа бизнесийг цэцэглуулээд байгаа юм биш уу? Архи зардаг дэлгуурийн тоог цееруулж, хоорондох зайг нь холдуулна гэх юм. Ингэснээр харин ч ганц шил архи авах хэрэгцээтэй хун хол газар дахин явахаас тувэгшээж ганцыг биш 2-3 ыг авна. Нэг шилийг уудаг байсан бол 2-3 ыг ууна. Тэгээд ч ер нь архинд дуртай хун хичнээн хол байсан ч яаж ийгээд л олоод ууна шуудээ. Ийм юмаар хеецелдеж байхаар хуний амьдралыг жаахан ч болов дээш нь татах арга замыг олж хайж судлаад туундээ тохирсон хууль гаргачихвал мен ч том буян болнодоо! Энэ байдлаараа бол та дараагийн сонгуульд ч сураггуй байхаадаа!!!!!

  • сонгино хайрхан (January 28, 2015 9:57:13 pm )

    ervv erdenejimeg ergvvdej baina

  • zocin (January 28, 2015 10:12:37 pm )

    teneg szaamii szar cn amidrald heregtei um sanaaczlahgyi,uuriinhee biznesiig demjeed bainuu

  • Zochin (January 28, 2015 11:24:16 pm )

    Undsen huulia zorchih erh Erdenechimegt baihgui olon hetsuu asuudal bn . Monosiin emiig uusan huuhduud elegnii c virustei bolson Ene olon huuhduudiig horduulsan talaaraa tailbar thiigeechee huulia gargah geed bg yum bol bolson boloogui huuramch em zardag emiin sanguudiin talaar huuli gargaach emnii yne hadand garlaa tetgeveriin humuus em avch chadahgui bn. Yagaad zaaval arhi gej ????? Yndsen huuliin 14,1 ba 14,2 unshaa huuli zurchih hereggyiee

  • Galsan (January 28, 2015 11:27:09 pm )

    Monosiin Domogt arhindaa zoriulsan huuli bariad guij bn gishuun baih tusamaa huulia zuv heregjuuleh heregtei

  • bb (January 29, 2015 2:03:27 am )

    ene buruu tamhinii tuhai huuliig haraldaa dald businesig hugjuuled hot dotor 500m radius dotor zarahgui gej bga bol zarah delguur barag l bhgui tegeheer ene huulig ergej harah ystoi erdenechimegee ajildaa gunzgii oroo sain bod

  • Dorj (January 29, 2015 7:23:36 am )

    Yamarch baisan tsegiin toog ni tsooloh heregtei Tusdaa arhi zardag delgvvr baih heregtei tend harin oor ym baih hereggvi

  • zochin (January 29, 2015 9:28:31 am )

    demjihgvi bna ene huuli garwal shagiin dald huuli bus vildel ihsene standart bus arhinii borluulalt gar deer zaragdaj ehlene tsegiin toog tsooloh bish arhichidtaigaa uhamsartai ni temtseh heregtei

  • албан хаагч (January 29, 2015 10:12:27 am )

    архитай биш архичинтай тэмцээч. Архи хэрэглээ мөн үү мөн шдээ. Анагаах ухаанаар нотлогдсон хэрэглээ. Урьд хөршөөсөө үлгэр аваач Цайны газараа архи ууж байдаг. Агсам согтуу тавьсан хүн харагддаггүй. Хоолны даруулга архи өгдөг шдээ. Одоо нөгөө хуурамч архи чинь газар авч иргэд хохирох вий дээ хө. Эрдэнэчимэг гишүүн юу л хийгээд байна даа. Иргэдээ сонсоорой.

  • зочин (January 29, 2015 11:59:59 am )

    Энэ бол АН-ын ард түмнийг дампууруулах ажлын нэг хэсэг нь байгаа юм даа, эд нар чинь төврүү орвол ардын машинаас 50 мянгыг авна, хүүхдийн 20-г нь алга болгоно, одонгийн мөнгийг алга болгоно, нийслэлийн татвар авна, замын мөнгө гэж хууль бус зүйл авч өчнөөн тэрбумыг авсаныг шүүх тогтоосон байгаа, ногоон уут нэрээр ардын мөнгийг иднэ, нэг настай цэцэг тарьсан гэж улсын мөнгийг тэрбумаар нь иднэ, АН-ыг 16 онд сонгож болохгүй, зам тавих нэрээр бондын ямар их мөнгө хаашаа орсоныг мэдэж байна уу,,,17 оноос төлөх ёстой мөнгө дөө,

  • GOTSMANDALT (January 29, 2015 6:19:11 pm )

    Bukh arhiig neg standartiin shiltei, hayag shoshgo bhgui. hudaldaa. hen ch hereglehee boilno. Arhinaas bolj Mongolchuud sonoj bga shvv. Goy saw baglaa boodoloor orsoldoj bna. Arhinaas tatwar awaad neg ikh money olohgui sh dee. uildwerlegch nar n dandaa tatwaraa nuun daragduulj bga yum chini. Vnet tsaasnii uildwer shig hyanalt tawidag bol tatwaraas ted zugtaj ul chadna. Tatwariinhan heden togrog awaad amaa tagluulna.

antalya rent a car