Шинэ Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан барилдааныг зурагтаар үзсээн. Улсын заан Д.Рагчаа, Д.Баасандорж нараар манлайлуулсан 224 бөх барилдсан. Миний хувьд нөгөө аварга, арслангууд нь эзгүй л байж дээ гэж бодож байв. Гэтэл бөх сонирхогчид нэлээд шүүмжлэлтэй хандсныг сүүлд нь уншиж, сонсов доо. Юу гэж шүүмжилсэн бэ гэвэл бөхчүүд шагнал их, багийг харж барилддаг болоод төрт ёсны энэ хүндэтгэлийн барилдаанд ирсэнгүй гэж.
Энэ туйлын үнэн байсныг саяын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх тэр барилдааныг “Жем интернэшнл” группийн 15 жилийн ойд зориулсан болохоор шагналын сан өндөр юм байж. Түрүүлсэн бөх таван сая, үзүүрлэсэн бөх 2.5 сая, дөрөвт үлдсэн хоёр бөх тус бүр хоёр сая төгрөгийн шагналтайг мэдэж л дээ. Тэгээд л одоо барилдаж байгаа аварга, арслан, заанууд бүгд иржээ.
Үгүйлэм бөх Ч.Санжаадамба л байх шиг санагдсан. Нэг нөхөр хошигнохдоо “Тэр чинь саяхан Өвөрмонголд болсон барилдаанд түрүүлж бөөн алт авч ирсэн болоод таван сая төгрөг тоосонгүй” гэж байлаа. Ортой ч байж мэднэ. Тэгэхээр чансаатайхан барилдаан болгоё гэвэл шагнал өндөр гэж зарлах нь онох нь дээ.
Мань мэт нь бөхчүүдийг мөнгөөр даллаж барилдуулдаг цаг ирж дээ гэж ойлголоо. Барилдаан зохион байгуулагчид хойшид өөрийг бодоосой билээ. Бөхийн холбооныхон аливаад нэг сөрөг тайлбар хийдэг болохоор манай бөхчүүд мөнгөнд болоогүй гэх биз. Аягүйдвэл монгол бөх хөгжиж байгаа нь тэр гэж ч магадгүй л байх. Өндөр шагналд л унадаг бөхчүүдээ гэж. Улсын баяр наадмын бөхийг ч тоодоггүй болох нь уу даа.
Ц.Жамсран
Завхан аймгийн Их-Уул сумын иргэн
Холбоотой мэдээ
-
Zochin (January 27, 2015 7:58:43 pm )
Shagnal harj barildaj blolnshdee.
-
sak (January 27, 2015 10:34:13 pm )
amidrakh gej baigaa bukhchvvd shabnal kharakh ni zvin khereg sh dee negent bukhuur khooloo olj idej baigaa zaluust buruu yum baikhgvi shvv dee
-
zochin (January 28, 2015 1:42:03 am )
Tsadaj hanadaggui shunaltai biee tooson peediisen horchinguud hend heregtei yum be.Boh uls orniig mini ediin zasgiin hymralaas gargah uu.
-
zochin (January 28, 2015 1:45:38 am )
KKK Baij baigaa tsaraigii ni ee nogoorchhoj . Bohiig tsagdaa bolgood baih ni zov gel uu kkk
-
зочин (January 28, 2015 8:32:53 am )
medeej amidral n um chin oilgomjtoi, bas deer n ene zasuuluudaa haraldaa davaa unaag n zuv shuuj chadahgui budliulaal bgaa biz dee buhiin holboo zohion baiguulalt sain chansaatai tsuuhun temtseen zohiovol buhchuudiin handlaga uurchlugduh bhaa .
-
shudraga gar (January 28, 2015 1:12:22 pm )
Za daa medeej hun undur tsalintai ajil bna gevel medleg chadvartai uurtei itgeltei bdag hun tiishee l orj ajillakh bh. End tend yavaad zugeer shagnal avahgui l bh mash ikh hudulmur, ami nas geed ersdelee daagaal yavj ochij barildaad zuvhun ter buhiin ner gehees iluu mgl-iin mini neriig mongol erchuudiin aag omog ed haviig uzuuleed irj bgaa, uzuulch ch irsen buhkchuuded yun buruu baihav dee manaikhaan. ter buhiin holboonii bj bgaa bdal , ter zasuul, huliin tsets geed hii mungu avaad yavj bgaa ulsuudad chin uchir bgaa gej bodokh yum daa huurkhii /say neg tomoohon barildaan deer aimgiin arslan ganzorig geed buhiig yaav baasandorj geed zaaniig davtsan bhad ni uiluulan bj unsan gej shiidver gargaal ochood helheer ni tal talaas ni zagnaal unagakh jisheetei yana daa yaana /
6 Comments