antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 27, 2015 8 comments

А.Гансүх яагаад Баабарыг шүүхэд өгөхгүй байна вэ?

нийтлэсэн Admin

527-1422334745topЗам тээврийн сайд асан, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх өөрийг нь олон нийтийн сүлжээ сайтаар гүтгэсэн гэж үзэн, нэр бүхий хоёр иргэнийг шүүхэд өгсөн билээ.
Шүүх иргэн Ц.Бат А.Гансүхийн үйл ажиллагааны эсрэг 5700 жиргээ бичсэн нь гэм буруутай гэж үзэн, түүнийг 100 хоног хорьсон юм.
Дараа нь сайд асан А.Гансүх иргэн И.Даваапилыг “Самсунгтай нэг кмтөмөр замыг хэдээр гэрээлсэн бэ, сайдаа? Тэнд луйвардсан мөнгө чинь 3,6 тэрбумаас хол давна” гэсэн жиргээ бичсэнийх нь төлөө шүүхэд өгчээ.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  эхлээд Л.Даваапилд тулгасан Эрүүгийн хуулийн 111.2 хэмээх зүйл ангийг нь хөнгөрүүлэн 111.1-р зүйл ангиар ялласан ч  А.Гансүх давж заалдан Давж заалдах шатны шүүхээс Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулсан байна.
Дараа нь иргэн И.Даваапилын гомдлын дагуу Эрүүгийн хэргийн  анхан шатны шүүх Монгол улсын Үндсэн хуулийн 16-д зүйлийн 16 (… Монгол улсын иргэн нь итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй), Монгол улсын Эрүүгийн хуулийн 3-р зүйлийн 3.3 (Хүний үзэл бодол, итгэл үнэмшилийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй), Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19-р зүйл (… Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Энэхүү эрхэнд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа аргаар эрж сурвалжлах, хүлээн авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана), Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 19-р зүйл (… хүн бүр үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрхтэй, хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй) зэрэг заалтуудыг удирдлага болгон Л.Даваапилийг цагаатгах шийдвэр гаргажээ.
Гэсэн ч мөн л сайд асан А.Гансүх давж заалдаж, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх арга иргэн  Л.Даваапилийг гэм буруутайд тооцон, 10  сая төгрөгөөр торгож, шийд гаргаад байна.
Сайд асан А.Гансүх нэгэнтээ дээрх иргэдийг шүүхэд өгч буй шалтгаанаа “Төрийн дархлааг тогтоож байна. Намайг гүтгэсэн нь миний нэр хүндэд гэхээсээ илүүтэй Монгол төрийг гутааж буй хэрэг.Учир нь гүтгэж буй асуудлууд нь намайг төрийн алба хашиж байх үеийнх” хэмээн тайлбарласан нь бий.
Тэгвэл сайд асан А.Гансүх өөрийнх нь тухай мөн л илт шүүмжлэлттэй асуудлыг жиргэсэн нийтлэлч Баабарыг шүүхэд өгөхгүй байгаагийн шалтгаан нь юу юм бол?
Мөнөөх төрийн дархлааны асуудал нь хөндөгдөж буй хэрэг биш үү?
Эсвэл Баабарын бичсэн жиргээ баримттай , бодитой гэж үзэв үү?
Дахин сануулахад нийтлэлч Баабар Зам тээврийн сайд асан А.Гансүхийн тухай:
““Жапан тауны хөрөнгө оруулагч өвгөнийг буудалд байхад нь өрөөнөөс нь хар тамхи оллоо гэж цагдаагаар бариулдаг нь наад шаар чинь”, “Твиттерээр цуурсан Ц.Бат инженер биш иймэрхүү хулгайч луйварчин шоронд очих ёстой юм л даа”, “Одоо Жапан таунаас луйвардаж авсан хэдэн байртай. Гүтгэсэн гээд намайг шоронд хийг л дээ”,“Твиттерт юм бичлээ гээд нэг нь гомдол гаргадаг, нөгөө нь шоронд хийдэг. Арай дэндэж байгаа юм биш үү”, “Ядахдаа тэр Ц.Бат нь хүн аймаар доромжлол бичээгүй л юм байна лээ. Харин би хэлий, ГАНСҮХ БОЛ ХҮНИЙ АДАГ” гэж жиргэсэн юм.
Э.Мягмардорж

Sonin.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Erhchuluu (January 27, 2015 8:23:23 pm )

    Baabaraas tsaadah chini aigaad umdunduu tsatsaga tavichihsan suugaa

  • dollar oltsgooe (January 27, 2015 8:51:09 pm )

    vdsavlasdvbsoa

  • bnaa (January 28, 2015 6:57:51 am )

    tord ashig sonirholoor garsan avilgachdaa ta nar noyn uuliinhaa 50 tn altaa gadnii huneer uhuulaad 4 tooniig ni avna gej ulairch baigaa chini ymar aimshigtai adguusnuud be ta nar oorsdiinhoo ger oron horongoo ter gadnii humuust 100 % ogood oorsdoo 5 % iig ni avaldaa ternees bish ta nart uls orniig hudaldah erh baihgui edniig ingej davaraad baival yaraltai ih hurliig tatan buulgaj daraagiin arga hemjeeg avah heregtei Hamgiin shildeg hudalch, ;hulgaich, zalilagch, deeremchid ih hurlaar duursen bna gedeg ni todorhoi boljee nogoo am ajil 2 iin zoroo hirees heterlee heden jileer zorj 4 jild ard tumniig huurch baigaad jool ulsiin horongiig ideed avay gesen bodoltoi humuusiig songosondoo mash iheer haramsaj bna ashiggui geed baigaa buh uurhaigaa tegvel haagaad zovhon mongol ulsiin irgedee ajilluulj bolno shuu dee tegeed ter garsan baylagaa oorsdiin eh orondoo ard tumendee zoriulj bolno shuudee olon ter bumaar gadnii humuusees zovolgoo avna gej baihaar oorsdiin erdemtedeesee zovolgoo avaad ter mongoo mongol erdemtedee tsalinjuul ajlaa medehgui yumnuud hunees zovolgoo avah nereer mongo bitgii ugaahgeed bai terniigee mongol hundee og mongol hun l ooriin eh orniihoo toloo zov yum hiine gadnii hun mongoliin toloo gesen setgeleer bish ooriin uls orondoo ashigtai ooriin biznestee ashigtai yum hiine shuu dee

  • ЗОЧИН (January 28, 2015 7:56:47 am )

    БААБАРЫГ НАМАЙГ ГҮТГЭЖ ДОРОМЖИЛЛОО ГЭЭД ШҮҮХЭД ӨГВӨЛ ӨӨРИЙН НЬ ХУЛГАЙ, ЛУЙВАР БАГА Ч ГЭСЭН ИЛЧЛЭГДЭНЭ. ТИЙМЭЭС ШҮҮХЭД ӨГӨХГҮЙ.

  • зочин (January 28, 2015 8:16:56 am )

    Хүн чанаргүй л шинж. Мэргэжил мэдлэгээ бусдын муу муухайг үзэхийн тулд ашигладаг, новшийн амьтан.

  • Зочин (January 28, 2015 12:05:07 pm )

    гадуур хулгай дээрэм ихсэж,борчууд нь л хохирч байна .миний монголын баячууд минь болгоомжтой байгаарай.

  • er hunii shinjgui gansuh (January 28, 2015 2:30:54 pm )

    Gansuh bol hunii adag hog shaar gedgiig humuus bugd l tsaanaa bodoj baigaa shu de il bichihgui baigaa ch gesen. Baabaraas aigaad tsagaan tolgoitoi us ni unaj halzan bolj baigaa biz

  • хиймэл үс Гансүх-д (January 28, 2015 2:36:10 pm )

    Гансүх-д хиймэл хар үс бөөний үнээр зарна. Хэрүүлч шалчигнуур хуншгүй гэж энэ хүнийг хэлэх байх даа

antalya rent a car