Бие даагч гурав хилэнтэй байна. Ажил vvргийн хуваарилалт нь тодорхойгvй 17 дэд сайдын орон тоог цомхотгож, улсын тєсвєєс жилд 600 сая тєгрєг хэмнэх гэж “муйхарласан” С.Ганбаатар гишvvний vйлдлийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Дэд сайдуудын орон тоог хасах шаардлагагvй.
Энэ нь хууль зєрчсєн vйлдэл болно” гэсэн бол санал хураалтаар олонхийн дэмжлэг авалгvй унасных нь дараа УИХ-ын дарга З.Энхболд “Нэг єдрийн популизм vvгээр дууслаа” хэмээн даапаалсанд тун их ууртай байна.
Тэдний хилэнг “єт хvртэл биенд нь хvрэхээр атиралддаг” байгалийн хуулиар оношилж болно. Хашир, хийгvй УИХ-ын дарга хааяа нэг илvv vг амнаасаа унагачихаад байх болсон. Энэ удаа З.Энхболд даргын хоржоонтой vгийн хариуд бие даагч гишvvд “Ард тvмнээс сонгогдсон тvшээдийг микрофон ашиглаж доромжилбол бид гурав хариуцлага тооцно. Тэгж ярьвал хууль бусаар УИХ-ын дарга болсон. Бидний vгийг хорих хязгаарлах нь хэрээс хэтэрч байна.
Энэ хvн бол намын дарга, намын тєлєєлєл. Бид бол ард тvмний тєлєєлєл. Энэ хоёрын хооронд асар том зєрvv бий. Дахин хэн нэгэн гишvvний нэр тєрд микрофон ашиглаж халдах юм бол маш хатуу арга хэмжээ авна.
Микрофон ашиглаад хэн нэгнийг доромжлоод сууж бай гэж тэр хvнийг сонгоогvй” хэмээн хилэнтэй мэдэгдэв. Тэр ч байтугай УИХ-ыг хууль зєрчсєн хэмжээн vзэж, Vндсэн хуулийн цэцэд хандах болсноо илэрхийлнэ лээ.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Мөнхбаяр (January 27, 2015 11:23:31 am )
Бие даагч гишүүдийн үг нь хурц үзэг нь мэргэн байг Та 3-ыг дэмждэг маш олон хүн байдаг шүү,
-
zochin (January 27, 2015 11:25:39 am )
ene 3 ug n sainldaa.tord heregtei humuus.margahgui.gehdee z.enhbold n bur iluu chuhal heregtei hun .
-
hudalaa gar ganbaamar tarhi ugaagch hulih gar (January 27, 2015 12:23:58 pm )
ard tumendee hairtai yum bol ard tymenii toloo hiisen huuli haana baina baihgui tarhi in hyrehgyi baigaa bgaa ta byhen harldaa
-
Болд (January 27, 2015 6:23:30 pm )
та 3-ыг дэмждэг ард олон багаа гэдэгт итгэлтэй байж сайн тэмцээрэй.нэг жилийн дараа та нар төр барьна гэдэгт итгэж,найдаж болно.16 оны сонгууль манан-г арчих шиг болно шүү.
-
i (January 27, 2015 8:35:43 pm )
ta 3t amjilt mash ih demjij bga shv heleh zvil bga bol erthen delgeed zow buruug ard tvmendee oilguulah heregteishdee bulaign delgeh olon hvn bga bh da
-
Иргэн (January 27, 2015 8:57:24 pm )
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
Хийрхэл, солиорол хувь хүнд байх нь ховор. Харин бүлэглэлүүд, намууд, үндэстэнгүүд, үе эрингүүд тийм байх нь олонтаа. Энэ бол хууль. /Фридрих Ницше/
Улс төр гэдэг бол цустай гар шаардсан бохир ажил. /Нобелийн шагналт Конрад Лоренц/
Улс төр бол жинхэнэ асуудлуудаас нь хүмүүсийг хөндийрүүлэх урлаг юм. /Поль Валерий/
Ухаан солиотой хүнд илд бариулах
Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/ -
Иргэн (January 27, 2015 8:57:49 pm )
Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний чанараар хэмжигддэг ажгуу. Ямарч агуу үзэл санаа гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний түвшинд хүртэл доош ордог. Нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. Өөрөөр хэлвэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог юм. Өөрөө өөртөө туслаж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа л хүмүүсийг хэзээд зоригжуулж өөдрөг болгож байдаг. Өөртөө туслахын ухаан нь тэр улсын бүх ард нийтийн онцгой шинж болж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь нэгэн улсын хүчийг харах хамгийн зөв хэмжүүр болдог. /Самуэл Смайлс/
-
Иргэн (January 27, 2015 8:58:12 pm )
Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг)
-
Иргэн (January 27, 2015 8:58:37 pm )
Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
-
zochin (January 28, 2015 12:20:28 am )
ta gurabiigaa demjine
-
mongol (January 28, 2015 4:40:37 am )
Ene Ganbaatar gej yu ch hiideggui, yamar ch medleg bolovsrolgui nuhur baih yum . Odoo bur 3-uulaa bolchihoj.Jich:Uyanga gedeg avgaid ch hamaarah yum baina.
-
Иргэн (January 28, 2015 8:32:01 am )
Та гурвын энэ тэнд хавчуулсан хүмүүс чинь эрх мэдэлгүй болж та гурвын эрх ашиг хөндөгдөж эхэлжээ. Та нар бүгдээрээ бие биенээсээ илүү гарах юм байхгүй зүгээр л нэг популистууд шүү дээ. Та нар мөнгө эрх мэдлийн төлөө юу ч хийх хүмүүс.
-
hi (January 28, 2015 2:57:20 pm )
ta 3 demjij bna ganbaatar gishuun nam baiguulj songuult orvol MANAN duusah baihdaa gmjilt
13 Comments