antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 27, 2015 2 comments

“Нийслэл өргөө”-ийн Д.Ганзориг давж заалдав

нийтлэсэн Admin

527-1422250750527-13853436014-r-turh-barilga255555555“Нийслэл Өргөө” ХХК-ийн захирал Б.Ганзориг Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд ханджээ. Тодруулбал, анхан шатны шүүхээс түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, татвар төлөхөөс зайлсхийсэн, чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулсан, бусдын эд хөрөнгийг завшсан хэрэгт буруутгагдаж зургаан    жилийн хорих ял оноосон юм.

Түүнтэй хамт шүүгдсэн Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Хавалд гурван жилийн хорих ял оногдуулж хоёр жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Д.Чулуунцэцэгт 5.1 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилээр хойшлуулсан, “Нийслэл Өргөө” ХХК-ийн ерөнхий нягтлан    бодогч А.Энхчимэгт хоёр жилийн хорих ял оногдуулж тэнссэн.

Түүнчлэн Баян-Өлгий аймаг багийн хөгжлийн төвийг хүлээн авах улсын комиссын гишүүдээр ажилласан Б.Сьезхан, Б.Ермурат, Амирбек, Жандаурен, Х.Хизатбек нарыг тодорхой албан тушаал эрхпэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж    хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тус тус хоёр жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар болсон билээ. Шүүх хурлын тов ирэх сарын дундуур гарах юм байна.

Эх сурвалж: 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • zochin (January 28, 2015 11:00:56 am )

    В.ГАНЗОРИГИЙН ЯЛ ДЭНДҮҮ ХӨНГӨДСӨН УЛСАД ИЙМ ИХ ХОХИРОЛ УЧРУУЛЧААД ТАТВАР ТӨЛӨГЧИЙН МӨНГӨӨР ГАРАА УГААЧААД ГЭМГҮЙ ЗҮГЭЭР Л САНАМСАРГҮЙ АНЗААРСАНГҮЙ МИНИЙ БУРУУ БИШЭЭ ГЭЭД УСНААС ХУУРАЙ ГАРАХ ГЭЖ ГЭМГҮЙ БОЛЖ ЖҮЖИГЛЭЖ БАЙГААД ЯЛ ЗАВШИХ МАГАДЛАЛТАЙ ШҮҮ,ШҮҮГЧИЙГ ЯАЖ Ч ЗАЛЬДАЖ ДАРАМТЛАЖ МЭДЭХ ИТГЭЭД БАЙГАА ЮМ ШҮҮ.АНХААРАХ ТҮН БОЛГООМЖЛОХ ТҮН

  • Anonymous (January 28, 2015 2:53:24 pm )

    suuliin ued barisan barag buh barilga gantshan Ganzorigiin company gelgui bugd muu bolson doo, ene huniig ontsolj barij horisonoos bugdiig ni barij horih esvel negiig ni ch horihgui baisan ni tegsh baih do. Ursuldugch companynii bas neg muu barilga barigch l horiulj baigaa baih da

antalya rent a car