antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 7, 2011 Comments are off

Б.Чинбат Төрийн ордныг сонголоо

нийтлэсэн Admin

Олон жил алсын Америкт амьдарсан хөгжмийн зохиолч, продюсер, төгөлдөр хуурч Б.Чинбат өнгөрсөн аравдугаар сард “Давтагдашгүй” тоглолтоо Монголын үзэгч, фэнүүддээ өргөн барьсан билээ. Хоёр өдөр товлосон тоглолтоо үзэгчдийн хүсэлтээр дахин тоглосон авьяаслаг уран бүтээлчийн тухай цоо шинэ мэдээлэл хүргэе. Хөгжмийн зохиолч Б.Чинбат тун удахгүй, арванхоёрдугаар сарын 16-нд Төрийн ордонд уран бүтээлийн нэгэн шинэ тоглолтоо тавихаар болжээ.

“Хаан хууртай харшийн шинэ жил” тоглолтын бэлтгэл ажил үргэлжилж байгаа аж. Ингэснээр тэрбээр Төрийн ордонд бие даасан уран бүтээлийн тоглолтоо хийж байгаа хоёр дахь уран бүтээлч болох юм. Өмнө нь хэдхэн хоногийн өмнө “Монгол поп” төслөөрөө Төрийн соёрхол хүртсэн, дуучин Д.Болд Төрийн ордонд хүндэтгэлийн тоглолт хийж байсныг бид мэднэ. Төгөлдөр хуурч Б.Чинбат АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн хүндэтгэлийн тоглолтод оролцож, Цагаан ордонд тоглож байсныг тэр бүр олон хүн мэдэхгүй байж магад.

Сонирхуулахад, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат шинэ жил болох гэж буйтай холбогдуулан “Монгол вальс” хэмээх шинэ хөгжим бичжээ. Энэхүү шинэ бүтээлээ Төрийн ордонд анх удаа эгшиглүүлж, шаргал ордонд шинэ жилийн бэлэг барих гэнэ лээ.

М.Дөл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car