Налайх дүүрэгт гар аргаар нүүрс олборлогчид ихэнхдээ залуучууд ажилладаг. Цөөн хэдэн эмэгтэй газрын гүн рүү орж, нүүрс ковшинд хийж өгөх ажил хийдэг аж. Гэтэл өнгөрсөн бямба гаригт гар аргаар нүүрс олборлогч нэгэн эмэгтэй нурангид дарагдаж амиа алджээ.
Тус дүүргийн VI хорооны нутагт уг золгүй явдал болсон бөгөөд тэрбээр ар гэрийнхнийхээ хамтаар нүүрс гаргаж амьдардаг байсан гэнэ.
Энэ талаар Налайх дүүрэг дэх Уул уурхайн аврах албаныхнаас тодруулахад “Бэхэлгээгүй нүхэнд ажиллаж байхад нь шороо нурснаас амиа алдсан. Хэргийн дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна” гэлээ.
Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтантай холбогдоход “Золгүйгээр амиа алдсан хэргийг шалгаж байна. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр амьсгалын дутагдалд орсон гэсэн урьдчилсан дүгнэлт гаргаад байгаа.
Налайх дүүрэгт нурангид дарагдаж амиа алдсан харамсалтай тохиолдол олон гардаг. Хэдийгээр гар аргаар нүүрс олборлогчдыг ажиллуулахгүй гэдэг ч өөр хийх ажилгүй гээд ам ам руугаа явчихдаг” гэлээ.
Н.Мөрөн
Холбоотой мэдээ
Comments are closed.