
Энэ консорциум Тавантолгойн нүүрсний уурхайд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх, нүүрсний орд газарт нэмэлт хайгуул хийж, нөөцийг нэмэгдүүлэх, Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн хийгдсэн ажлыг хүлээж авч төлбөр барагдуулах, 30 жилийн дараа суурь бүтцийн 51 хувийг төрд шилжүүлэх, 30 сая тн нүүрс боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих, эргэн төлөгдөх нөхцөлтэй 150 сая ам.долларын урьдчилгаа өгөхөд бэлэн зэрэг санал тавьжээ.
Хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээр үргэлжиж байна. Хэлэлцээрт талууд “Харилцан ашигтай байх стратеги” барихаар тогтжээ. Дэлхийн том төслүүдэд ийм стратеги барьж ажилладаг бөгөөд үүнд хэлэлцээр итгэлцэлд суурилах, санаа зовж буй байгаа бүх асуудлаа ярилцах, эдгээр асуудалд хамтарсан шийдвэр олохын төлөө бүтээлч санаачилгатай ажиллах зэрэг зарчим багтдаг байна. Хэлэлцээрийн явцын талаар Засгийн газрын хуралдаанд тогтмол танилцуулж байхыг Монгол Улсын сайд М.Энхсайханд үүрэг болголоо.
Тэрээр косжих нүүрсний зах зээлийн өрсөлдөөний талаар танилцууллаа. Тухайлбал, Хятад улс нүүрсний төмөр зам гэж тусад нь хөгжүүлж байна. Энэ асуудлыг Шэнхуа тэргүүтэй төрийн өмчит томоохон компаниудтай хамтран хөгжүүлж байгаа.
Манай улс дэлхийд коксжсон нүүрсээрээ өрсөлдөхийн тулд
Том үйлдвэрлэл-Тавантолгойн нүүрсний орд газар, төмөр замын төслийг цогцоор нь хөгжүүлэх
Том тээвэрлэлт-Урт хугацаанд Монголын нүүрс дэлхийн зах зээлд өөрийн гэсэн орон зайг тодорхойлох боломжтой болно.
Том борлуулалт- Хятадын төмөр замын сүлжээнд бүрэн нэвтэрч гангийн үйлдвэрүүд төвлөрсөн бүс нутгуудад нүүрсээ нийлүүлэх төмөр замаар далайн боомт хүрч, гурав дахь зах зээлд гарах шаардлагатай гэлээ.
Товч мэдээ
· – Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн болон Төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж болон нийгмийн баталгааны тухай, төрийн албаны байгууллага, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнгийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод даалгалаа.
· – Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа геологийн судалгааны ажлын үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Уул уурхайн сайд Р.Жигжид танилцууллаа. Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж дууссан 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн талбайг Улсын нөөцөөс чөлөөлөх, судалгааны үр дүнд тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох, геологийн салбарын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох ажлын хүрээнд Үндэсний геологийн албыг байгуулах тухай асуудлыг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Уул уурхайн сайдад даалгалаа.
· – Засгийн газраас санаачлан боловсруулж УИХ-д өнгөрсөн оны 5 дугаар сард өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эргүүлэн татахаар тогтлоо.
· – Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
· – Засгийн газрын 2014 оны 100 дугаар тогтоолын хавсралт “Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал обьектын жагсаалт”д “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн төв байр, радио, телевизийн эфирийн студи, Хонхор дахь дамжуулах байгууламжийн радио, телевизийн төв” гэж нэмлээ.
· – Төрийн өмчийн хорооны даргаас Д.Цогтбаатарыг чөлөөлж, Ц.Нанзаддоржийг томиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Холбоотой мэдээ
-
Иргэн (January 20, 2015 9:08:07 pm )
Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
-
Иргэн (January 20, 2015 9:08:29 pm )
Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг)
-
Зочин (January 22, 2015 12:11:04 pm )
Улс төрчдийн үлгэр дуурайлал ийм байдалд хүргэдэг
-
3 Comments