antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 20, 2015 Comments are off

Шинэ оны анхны тэмцээнд Ц.Жигжидсүрэн, Б.Гэрэлмаа нар түрүүлэв

нийтлэсэн Admin

orgiloodТуялзуур сэлэмний энэ оны анхны тэмцээн болох “Монгол Хьюндай-2015” болж өндөрлөлөө. “С” зэрэглэлийн энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 80 орчим тамирчин өрсөлдөв. Уг тэмцээний эрэгтэй төрөлд “Оргил Өөд” клубын тамирчин Ц.Жигжидсүрэн түрүүлж, “Хангарьд”-ын Б.Батхүү удааллаа. Харин “УБ Фенсинг” Б.Батхүлэг, Э.Дөлгөөн нар хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Тэгвэл эмэгтэй төрөлд “Хангарьд”-ын Б.Гэрэлмаа өмнөх тэмцээнд гаргасан алдаагаа залруулж алтан медалийн тавцанд зогссон бол Б.Цолмон дэд аварга болов. Харин хүрэл медалийг Багануур дүүргийн “Уурхайчин”-ы залуу тамирчид болох Ө.Хишигдэлгэр, Б.Амарзаяа хүртсэн байна. Дээрх хоёр тамирчны хувьд өндөр зэрэглэлийн тэмцээнээс анхны медалиа авсан нь энэ. Залуу сэлэмчдийг энэ сарын 24-нд болох өсвөр, залуучуудын улсын аварга хүлээж байгаа бөгөөд уг тэмцээн “Багануур”-т болох юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car