antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 7, 2011 1 comment

Ядуу намын баян лидерүүд ингэж амьдарч байна

нийтлэсэн Admin

Одоогоос 11 жилийн өмнө ардчиллын төлөөх таван нам нэгдэж, Монголын улс төрийн томоохон хүчин гэгдэж байгаа Ардчилсан намыг байгуулсан.

Үндэсний хэмжээний энэ том нам өнөөдрийг хүртэл орох оронгүй, Соёлын төв өргөөний хүзүүвчинд, Төв шуудангийн урд талын хуучин байшиндаа төвхөнөсөөр байгаа.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 11 жилийн хугацаанд тус намын гишүүд СТӨ-ний хүйтэн хүзүүвчинд, хуучирч муудсан Төв шуудангийн урд талын умгар байшинд даарч хөрөн үйл ажиллагаа явуулж байгаа.

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Г.Баярсайхан нарын амьдардаг”Орчлон” хотхон

Гэтэл “Манай нам ядуу. Байгуулагдсан цагаасаа эхлэн айлын хажуу өрөө хөлсөлж суулаа. Одоо ойгоороо гишүүд, дэмжигчдийнхээ хандиваар МАН-ын Тусгаар тогтолын ордонтой дүйцэхүйц намын байр суурь барина” хэмээн сүүлийн гурван жил ярьсан тус намын лидерүүд Монголын хамгийн тансаг, үнэ гэж тэнгэрт хадсан, шил толь болсон хаус, харшид амьдарсаар.

Л.Болд сайд “Жаст”-ын Г.Батхүү нар “Грийн вилла”-д

Хананаасаа дулаан ялгаруулдаг, дотроо үйлчилгээтэй гэх зэрэг сүржин реклам цацаж байсан “Грийн вилла” хотхонд УИХ-ын дэд дарга Г.Батхүү, зүүн талынх нь “Сөүл Роял Каунти”-д БХ-ын сайд Л.Болдынх амьдардаг юм билээ.

”MCS”-ын “Орчлон” хотхоны таун хаусанд УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Г.Баярсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч Да.Ганболд, “Бридж”-ийн 20 айлын апартмент хаусанд УИХ-ын гишүүн “Бридж” Д.Ганхуяг, “Говийн” Ц.Сэдванчиг нар хөрш болон сууж байгаа.

Мөн тус намын нөлөө бүхий гишүүдийн нэг  “Фортуна” Н.Батбаяр намын байртайгаа харьцуулашгүй өндөр зэрэглэлийн “Жаргалан” гэх хотхон сүндэрлүүлсэн. Учир мэдэх зарим нэг хүн “Ардчилсан намын байр нь “Фортуна”-гийн гал тогооноос жижигхэн” хэмээн даажигнадаг юм билээ.

Хүү Жаргалангийнхаа нэрээр нэрийдсэн цагтаа метр квадрат нь мянган ам.доллараар үнэгдэгдэж байсан “Жаргалан” хотхоны  хамгийн том талбайтай хаусанд УИХ-ын гишүүн Н.Батбаяр амьдардаг.

Энэ хотхонд ЗТБХБ-ын сайд “Женко” Х.Баттулга, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирынх гээд тус намын нөлөө бүхий нөхдүүд амьдардаг.

“Фортуна” Н.Батбаярын “Жаргалан” хотхон

 

Түүнчлэн “Бодь”, “Голомт”-ын барьсан “Шинэ төгөл” хотхонд УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, “молекул” Батж.Батбаяр нар саахалт болон төвхөнөжээ.

“Шинэ төгөл” хотхон

Харин бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг журмын нөхөр БОАЖ-ийн сайд Л.Гансүх, Л.Гүндалай, нийтлэлч Баабар нар л гэхэд Зайсанд байрлах “Оргил” хотхоны 5-8 өрөө таун хауснуудад амьдардаг.

“Оргил” хотхон

 

Харин Ардчилсан намын эмэгтэйчүүдийн хувьд “Жоби-72” цогцолборт Мөнхтуяа, “Баянгол” хороололд С.Одонтуяа, Их тэнгэрийн аманд Г.Оюунгэрэл амьдардаг ажээ.

“Жоби-27″ цогцолбор

Амьдарч буй сууцнаас нь гадна АН-ын нэрээр олон нийтэд танигдсан намын лидерүүд тэргүүн эгнээнд алхаж яваа Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат л гэхэд намын байрнаасаа хэд дахин том, тэрбүү хэл монголдоо томд тооцогдох Залуучууд зочид буудал, “Женко” Х.Баттулга “МоАХ” гэх фракци л гэхэд“Ардчиллын ордон” гэх том сууцтай гээд нэрлээд байвал дуусахгүй.

 

 

 

 

 

 

“Ардчилын өргөө” баригдах газар

Ардчилсан намын байр

Гэтэл эдгээр лидерүүдийн барина хэмээн гурван жил ярьж байгаа “Ардчиллын өргөө” өнөөдөр хэдэн хутгуур шороо, цаасан дээрх зурагнаас өөр зүйлгүй байсаар байна.

С.Энхзаяа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (December 07, 2011 4:36:30 am )

    Bvgdiig n buudchih uymsan hudlaa ardchilal yarij bayajsan novshnuud

antalya rent a car