antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 16, 2015 12 comments

Ц.Даваасүрэн: 2.7 тэрбум ам.доллар хаанаас гараад ирэв

нийтлэсэн Admin

davaaУИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн чуулганы хуралдаанд нэлээд ноцтой асуудал хөндлөө. Тэрбээр, “2014 оны арваннэгдүгээр сарын 4-нд ирсэн албан тоотыг би та бүхэнд уншиж сонсгоё.

Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуулийн дагуу УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хүсэлтээр улсын өрийн нэгдсэн мэдээллийг Төсвийн байнгын хороонд хүргүүллээ гэсэн Сангийн яамны албан тоот ирсэн.

Тэнд Засгийн газрын өр 2.5 их наяд, Дотоодын Засгийн газрын өр 1.2 их наяд, гадаад баталгаа 2.2 их наяд, компаниудын өр 888 тэрбум гэх мэтээр нийлээд 9.9 их наяд төгрөг байна гэж ирүүлсэн. УИХ-ын гишүүдээс асуусан асуултад ийм хариулт өгсөн.

Гэтэл Сангийн сайд одоо 14 их наяд төгрөг гэж яриад байх юм. Тэнд таван их наядын асуудал яригдаж байна. Түүнийгээ ам.доллараар шилжүүлэхээр 2.7 тэрбум ам.доллар гараад ирлээ. Юу болж байна вэ. Энэ их мөнгө хаанаас гараад ирэв. Худлаа ярьж байсан, УИХ-ын гишүүдийн хүсэлтэд худлаа мэдээлэл ирүүлсэн бол хариуцлага ярих ёстой биз дээ. Нууж хаасан юм биш үү гэв.

Харин Сангийн сайд Ж.Эрдэнэбат “2014 оны есдүгээр сарын 30-ны байдлаар гаргасан тоог та нарт өгсөн гэж байна. Тухайн үед улсын өр ДНБ-ий 49.4 хувь байсан юм байна. Харин миний барьж байгаа нь 2015 оны эхний улирлын байдлаар гаргасан баримт.

Энийг та бүхэнд хүргүүлье” гэв. Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нэг сарын өмнө өгсөн баримт. Он дамжих хугацаанд та бүхэн 2.7 тэрбум ам.доллар хаанаас олов. Энэ асуудлыг шалгаж байж цаашаа явна шүү. Та нар нэмээд мөнгө авсан юм биш үү. Ноцтой асуудал байна хэмээлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • зүрх судас лекц (January 16, 2015 1:28:34 pm )

    Тархи – зүрхний ишеми, хэм алдалт, цусан хангамжийн дутагдал, даралт ба хуян зэргийг эрүүлжүүлэх Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь судасны хатуурал – нарийслын үндсэн шалтгаан болох цусан дахь холестрин /өөх тос/-ыг бууруулан цусыг шингэлж, судасны дотор ханан дахь өөхөн товрууг /бляшкаг/ хайлуулан цэвэрлэнэ. Бямба гаригт 12:30 цагаас тус бүтээгдэхүүнтэй холбоотой эрүүл мэндийн лекцийг АУ-ы доктор удирдан явуулж, оношлогоо шинжилгээтэйгээ ирсэн хүмүүст хувьчлан зөвлөгөө өгнө. Хаяг: Чингэлтэй дүүргийн дэргэд Утас: 96665038

  • Zochin (January 16, 2015 5:27:35 pm )

    MAN odoo unen yarij baigaa yumuu. 2014 oni 9 sarin 30 baidlaar ulsin ur DNB-in 49,4 huvitai baina gej gargaj ugsun murtluu odoo 2015 oni 1-r ulirald 58,4 huvid hursen geed yarih yum. MAN bur yumig doosh hiij gutaahin don shugelsen uls boljee.

  • зочин (January 16, 2015 8:13:55 pm )

    өөрсдөө идэх гэсэн мөнгө биз

  • OMG! (January 16, 2015 9:51:03 pm )

    Ene mongoor hichneen olon yaduu orhiig hedii haygatsaand tejeej tetgej boloh mongo ve?Ard tymend taraaj og,ehchyyded,balchiruudad ,nastangyydad taraaj ogvol taarna…Yamar sanaand ormoorgyi ih mongo ve? burhan mini..

  • unen (January 16, 2015 9:54:28 pm )

    Uruu nuusan yum uu, munguu nuusan yum uu,oildoljgui yum aaa. Chimeegui nemne gesen tsalin tetgeveriin mungu garch irj bashiij baina uu, uursdiinh ni luivar ilreed balarch baina uu? Ali ni yum bol oo.

  • зочин (January 16, 2015 9:58:48 pm )

    Дахиад нуусан юм зөндөө гарч ирнэ дээ.

  • Noa (January 17, 2015 3:38:43 am )

    Ene nochtoi asuudal baina xolbogdox gazraar nj sain chalguulax xeregtei.!!!

  • ZOSHIN (January 17, 2015 4:50:54 pm )

    sonin uym bn

  • bnaa (January 17, 2015 10:09:03 pm )

    Davaasuren yg unen ug helj bna ene baitugai holion bantan garna iimerhuu l ajil hiideg humuuseer duureed bn
    ajilaa medehgui hunii amaar heden too taviad suuj baidag yum bna

  • HUU (January 18, 2015 1:24:16 pm )

    HARIUTSLAGA HARIUTSLAGA HARIUTSLAGA. YURUNHIILUGCHIIN YARIAD BAIDAG HARIUTSLAGA HAANA BAINAA. ENE 2,7 TERBUB DOLLOR HEN BURUU HUDAL ZUIL HISNIIG TOGTOOJ BURUUTAI EZNIIG HATUU SHIITGEH HEREGTEI. YOPON SOLONGOST BOL TSAAZAAR AVAH GEMT HEREG SHUU DEE. UUNIIHEE UCHRIIG OLOOD TSAASHAA YAVAH YUSTOI SHUU SAIHANBILEGEE.

  • зочин (January 19, 2015 12:18:12 pm )

    даваасүрэн ер нь их давгүй хүн.хамгийн үнэнийг гаргаж тавьж байгаа боловсролтой УИХ-ын шилдэгийн шилдэг хүн юм шигээ

  • бүдүүн залуу (January 19, 2015 12:30:36 pm )

    ёооё пиздаа\сдак\ гэж бүр зүрх өвтгөөд хаячих юмаа хувхай хар аалзнуудыг бүгдийг нь шоронд хорь бүр хэлэх муу үг олдохоо байлаа гэж

antalya rent a car