antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 16, 2015 81 comments

Ч.Наран:Солонгос нөхөр маань байнга зодож, мафийн найз нарынхаа зугааг гаргаж, эцэст нь янхны газарт аваачаад хаясан

нийтлэсэн Admin

shudarga_mn_1421286297_2039Нэг хэсэг Монголчууд гадаадад амьдрах өвчин тусч, хүүхнүүд гадаад нөхөртэй болохын хэнээ тусч баахан гүйсэн. Энэ дүйвээн хичнээн ч хүнийг хамарч, хичнээн ч охид бүсгүйчүүд хилийн цаана, ёсыг нь мэдэхгүй хүний нутагт амь зуух гэж хэрхэн зовж зүдэрч байгааг бид мэддэггүй. Мэдлээ гэхэд “Яах гэж гадагшаа явсан юм. Амар хөнгөн амьдрал хөөлөө. Тэдний хохь нь” гээд л өнгөрдөг. Алдаж гишгэсэн, амьдралд хөл алдсан хөөрхий бүсгүйчүүдийг хэн ч сонсож, хэн ч өрөвдөж, хэн ч тэдэнд туслах юмсан гэж өрөвч зөөлөн сэтгэл гаргаж байсангүй. Харин өнөөдөр бид алдаж гишгэсэн, алс хол хүний нутагт зовж шаналж, ядарсан нэгэндээ дэм болох цаг ирж. Бид чинь дээрээ төртэй, дэргэдээ Засагтай, өрөвдөж хайрлах ах дүүстэй өмгөөлж хамгаалах хууль цаазтай  бүрэн эрхт тусгаар улсад бүртгэлтэй хүмүүс биз дээ гэсэн бодол төрж байсныг нуугаад яахав
-Уучлаарай. Чиний сэтгэлийн шархыг хөндөж ярих хэцүү байна. Яагаад Солонгос хүнтэй суух болсон юм бэ?
-Намайг Ч.Наран гэдэг. Би ээжтэйгээ, дүүтэйгээ нэгдүгээр хороололд ТҮЦ ажиллуулж амьдардаг байсан юм. Орлого бага, гэхдээ болдог л байсан. Гэтэл 2001 онд дүү маань “Арилжаа наймаагаа өргөжүүлье. Би барьцаагүй зээл найзуудаасаа авах боллоо” гэж хэлсэн. Тэгээд л тэр хүмүүсээс 10 сая төгрөг зээлээд наймаа хий гэсэн боловч шатчихсан. Зээлээ төлж чаддаггүй, хүмүүс мөнгөө нэхээд, дүүг маань ч элдвээр дарамтлаад байхаар нь гадагшаа явья, амьдрал ахуйгаа ч өөд татья, өр зээлнээсээ ч гарья гэж бодсон. Тэр үед надад үүнээс өөр арга байхгүй л юм шиг санагдаж байсан.
-Тэр хүнтэй яаж танилцсан юм?
-“Зар мэдээ” сонингийн зараар очоод л уулзсан. “Хан пид” нэртэй зуучлах товчооныхон гадаад паспортоо бэлдэж байгаарай гэсэн. Гурав хоногийн дараа дуудаад “Чи их азтай юм” Их сайн хүн олчихлоо. Одоо явахдаа бэлд” гэж хэлсэн. Тэгээд л 2006 оны 2 сард Солонгос улсын иргэн У Шин Гын гэгч хүнтэй зуучлах товчоогоор дамжуулж танилцан гэр бүл болсон. 2006 оны 4 сард Солонгос улсад очиж У Шин Гынтэй хамт амьдрахаар болсон. Эндээс л миний хар дарсан зүүд шиг аймаар амьдрал эхэлсэн.
-Тэр хүнтэй албан ёсоор гэрлэсэн юм уу? Хэр амьдрал ахуйтай хүн байсан юм?
-Энд гэрлэлтээ батлуулсан. Намайг очингуут бүх бичиг баримтыг маань У Шин Гын өөрөө хураагаад авчихсан. Гэр нь Сөүлээс хол жижиг тосгонд байдаг байсан. Очсон өдрөөсөө л би этгээд сонин гаж зуршилтай хүнтэй нийлжээ гэдгээ мэдэж эхэлсэн. Том байшинтай. Өөрийн гэсэн бизнестэй хүн л гэсэн. Хашаандаа бараг гуч гаруй нохойтой. Бараг нэг метр өндөр аймаар том биетэй, зэрлэг нохойнуудтай. Нохойны хашаа цэвэрлэж, зогсоо зайгүй ажиллаж байсан. У Шин Гын их балмад зантай. Тэжээж байсан нохдоо гэдсийг нь хүү татаж алж, тэндээсээ кайф авдаг. Хүн айлгаж ичээж зугаацдаг зантай хүн байсан. Нэг өдөр баахан хархны зулзага аваад ирсэн, миний толгой дээр асгаж, намайг орилуулж чарлуулж, зугаацсан. Үнэхээр аймаар.
-Тэр хүн харх тэжээдэг байсан юм уу?
-Солонгос аймаар их хархтай. Тэр нохойных нь байрны дээр хархнууд бүр үүрлэчихсэн байдаг юм. Хархны зулзага гээд хачин муухай улаан нялцгай юм саванд хийгээд авчирчихсан, толгой дээрээс асгаж, хувцасруу хийгээд л инээд байсан. Үнэхээр аймаар /уйлав/
-Тэр тосгонд чи хэр удаан амьдарсан юм?
-Таван сар хэртэй болоод Сөүлрүү орж ирсэн. У Шин Гын урьд нь бас Монгол эхнэртэй байсан. Намайг очиход ч тэр хүүхнээсээ салаагүй байсан.
-Энэ чинь юу гэсэн үг үү?
-Ерөөсөө л Монгол хүүхнүүдийг эндээс аваачиж, зугаа гаргаж, эцэст нь янханы газар өгчихдөг хүн байсан юм билээ. Надтай суухаасаа өмнө Алтанцэцэг гэдэг Монгол охинтой сууж байсан. Тэр хүүхэн нь бүр хэвтэрт ортлоо бие нь муудаад Монгол руу эргэж ирсэн гэдгийг би хүнээс сонссон. Солонгосын хуулиар бол гэрлэлтээ цуцлуулаад нэг жил болсны дараа л дахин гэрлэлт батлуулах ёстой. Тиймээс намайг Солонгост аваачсныхаа дараа гэрлэлтээ батлуулж чадахгүй байсан. Энэ хүнээс би хэдэн сарын өмнө гэрлэлтээ цуцлуулсан. Гэтэл дахиад л Монголоос нэг охин авааччихсан сураг байгаа. Өөрөөр хэлбэл хоёр жилийн дотор гурван монгол авгай авсан гэсэн үг. Үнэнийг хэлэхэд авгай ч гэж дээ зодож, дарамталж, найз нарынхаа гарт өгч хүчирхийлж, зугаагаа л гаргадаг хэрэг шүү дээ. Намайг очсны дараа Чи хүнд хэдэн төгрөгөөр хүүхэд гаргаж өгөх вэ? Чиний бие эрүүл юм байна” гэж хэлж байсан. Тэр үг хэл нь яах вэ гэхэд аймаар зодож нүддэг. Толгой руугаа би энэ хүнд модоор цохиулж, ухаан алдаж, таван удаа оёдол тавиулж байсан. Гартаа юу дайралдсан болгоноороо цохидог, яг л зарц барлаг шиг амьдарч байсан. Их олон найз нартай. Тэднийгээ дуудаад л намайг өгөөд явуулчихдаг. “Энэ миний найз. Чи энэ хүний хүссэн бүхнийг хийх ёстой” гэдэг байсан.
-Тэр найз гээд байгаа нь ямархуу хүмүүс юм?
-Биеэрээ дүүрэн шивээстэй, манайхаар бол мафийн бүлгийнхэн байдаг. Тэр хүнийг дагаад л гэрт очдог. Хоол ундыг хийж, шал шавхайг нь угааж, тэдэнд хүчиндүүлж, юу хүссэнийг нь л хийдэг. Хэд хоноод л тэд намайг буцаагаад У Шин Гынд аваачаад өгчихдөг байсан. /уйлав/ У Шин Гын хамт байх хугацаанд энэ хүн намайг зодож нүдэн, ёс бус үйлдэл хийхийг шахан дарамталж, этгээд зэрлэг эрүүл бус хүний авир гаргаж байсан учраас би маш их сэтгэл санаа бие мах бодидоо хүнд гэмтэл авч хохирол амссан. Энэ хүн нь Монгол эмэгтэйчүүдтэй гэрлэнэ гэж хуурч аваачдаг л хүн.
-Чи зугатааж болдоггүй юм уу?
-Би зугатаах гэж их олон удаа оролдсон. Дороо л баригдчихдаг. Цагдаа нартай хүртэл хэлхээ холбоотой. У Шин Гын гэгч энэ хүн 2 жилийн дотор 3 Монгол эмэгтэйтэй гэр бүлээ батлуулж Солонгост аваачаад хувийн эрх ашгийн үүднээс бусдад дамжуулж зарах зорилготой гэрлэдэг юм билээ. 2008 онд Дундчонд байдаг бүлэг хүмүүст намайг аваачиж өгчихөөд яваад өгсөн. Тэнд байдаг хүмүүс нь мафийн бүлгийн хүмүүс. Надаар ажил хийлгээд мөнгө өгөлгүй зодож, хүч хэрэглэж, дур хүслээ хангадаг байсан. Би аргаа барахдаа бүр цаашаа хөдөө, аралруу хүртэл зугатаж үзсэн.  Кымил гэдэг арлын цагдаа нарт баригдсан. Тэр арлын цагдаа энэ хүмүүстэй холбоотой байсан. Тэр цагдаа хүртэл намайг буудалд дагуулж ороод хүчирхийлэхээр зодож нүдэн шидэж миний цүнхтэй хувцас мөнгө бүх зүйлсийг аваад явсан. Өглөө буцаж ирнэ эндээ унтаж бай гээд явах үед нь би шөнийн 3 цагт тэр буудлаас электрон түлхүүрийг нь эд мөрийн баримт болгож аваад зугатсан. Сөүл хүртэл 350,000 воноор таксигаар зугатаж хүнээс мөнгө зээлээд  байр хөлсөлж байтал миний гэрийг хайж олоод Юнсангү Ханнамдун гэдэг газраас дахиад л намайг бариад авчихсан. Баахан зодож . Ким На Ёон гэгч эмэгтэй хэсэг бүлэг хүмүүсийн хамт намайг барьж аваад өөрсдийн бааранд хорьж биеэ үнэлэхийг тулган шаардаж, хэлсэн үгээр нь байхгүй бол шоронд гүтгэж хийнэ гэж 5 жил хориулна мөнгө нэхэж дарамталдаг байсан. Тэнд би олон сар хүний эрхэнд тарчилсан. Тэр баар нэртэй янханы газраас   би гарч зугатаж байгаад Ким На Ёон гэгч тэр эмэгтэйтэй  баарны ойрхон таарч баригдчихсан. Тэр эмэгтэйд  зодуулж хөдлөж, чадахгүй болтлоо хүнд гэмтэл авсан. Намайг зодуулж байх үед хажуугаар өнгөрч байсан хүмүүс цагдаа дуудаж тэр даруй ойрхон байдаг Цагдаагийн хэсгийн хүмүүс ирж Ким На Ёон гэгч эмэгтэй болон намайг баривчлан цагдаагийн хэсэг дээр авч ирсэн юм. Гэтэл энэ эмэгтэй Солонгос хүн учраас худлаа хэлж намайг орхичихоод гараад явчихсан. Цагдаа нараар дамжуулан “Чи гараад ир. Чамайг яах ч үгүй” гэж ярьдаг байсан.   Гэвч би “ Заавал Монгол руугаа явна” гэж  цагдаа нартай хэл үг хийсээр байгаад энд ирсэн.
-Чамайг зодож, хүнд гэмтэл учруулсан Ким На Ёон гэгч тэр эмэгтэй яасан бэ?
-Тэр хүн намайг зарж, мөнгө олж, боолчилж байсан. Бас зодож гэмтээсэн. Тэгсэн хэрнээ ямар ч ял зэмгүй салсан. Бараг би өөрөө л буруутан болж хоцрох шахсан. Солонгосын цагдаа нар тэр хүнтэй хуйвалдаад л өнгөрсөн. Хэн нь хэнийгээ зодсон бэ гэдгийг тэр гудамжинд байсан хүмүүс, гудамжны хяналтын камер гэрчилнээ гээд байхад цагдаа нар миний үгийг нохой хуцсны дайтай ч сонсоогүй.
-Чи солонгос хүнтэй суугаад юу хожсон юм бэ? Тэр хүнээс мөнгө авч байсан уу?
-Ямар ч мөнгө аваагүй. “Хан пид” гэгч тэр зуучлах товчоо У Шин Гынээс 15 сая төгрөг авчихсан юм байна л гэж ойлгосон. Тэр Солонгос эртэй амьдарч байхдаа ч би мөнгө авч байгаагүй. Надад нэг банкны карт өгсөн. Тэр нь автобус, хоолны мөнгөнөөс илүү мөнгө байгаагүй. Би амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэж л явсан. Гэтэл 3 жил гаруй хугацаанд хүний нутагт зовж шаналж байгаад л ирсэн. Үнэхээр энэ гэрлэлт миний амьдралд том хар толбо болж үлдлээ. Одоо ч гэсэн би байнгын сэтгэлийн дарамттай, айдас хүйдэс дунд амьдарч байна.
-Чамайг У Шин Гынтай суухад зуучилсан тэр зуучлах товчооныхон байгаа биз дээ? Тэр хүмүүстэй уулзсан уу?
-Би тэр хүмүүсийг хаана байгааг олохгүй байгаа. Солонгост байхдаа би “Хан пид”-ынхантай  утсаар ярьж, хэд хэдэн удаа гомдол гаргасан.” Өө чи л болохгүй байна. Наадах чинь сайн хүн” гээд тоодогүй байсан. Намайг аргаа бараад зугатаасны дараа “Хан пид”-ынхэн манай гэрт ирж, ээжийг маань дарамталж, мөнгө төгрөг нэхсэн байсан. Би энэ зуучлах товчоог хайгаад олохгүй байгаа. Гэхдээ ямар ч байсан олж, тэднийг цагдаа нарт өгнө. Над шиг олон эмэгтэй  ингэж зовоосой гэж хүсэхгүй байна.
-Ямар ч байсан нутагтаа ирлээ. Одоо яаж шуухан амьдарч байна?

-Хар дарсан зүүд шиг өнгөрсөн гурван жил би нутгаа санаж л тайтгардаг байсан. Гэхдээ тэнд байх хойгуур  маань ээж маань нас барсан. Муу ээжтэйгээ ч уулзаж чадаагүй. Намайг оргочихлоо гэж  “Хан пид”-ын хүмүүс  гэрт ирж, манай ээж эрэгтэй дүүг  минь дарамтлаж, эрэгтэй дүүг ээжийн дэргэд зодож гэмтээгээд тархинд нь хүнд гэмтэл учруулж сэтгэл мэдрэлийн өвчтэй болгочихсон.  Эрэгтэй дүү энэ бүхнээс болж  намайг буруутгаж өөрийн биеийг авч явах чадваргүй тархи мэдрэлийн өвчтэй болсондоо шаналан намайг ирснээс  хойш удаа дараа зодож алахыг завдаж, байнга ална гэж заналхийлж байна.  Дүү маань надаас л болж, тархи толгойны өвчтэй болчихоод байна. Тиймээс дүүгээсээ айж төрж, өссөн гэртээ орж чадахгүй бас л хүмүүсээс нуугдаж амьдарч байна даа.
-Чи энэ талаар хууль хяналтынханд мэдэгдсэн үү?
-Мэдэгднээ. Хүний эрх гэж байдаг. Би Солонгосын элчин сайдын яаманд гомдол гаргах болно. Солонгост хүний эрх яаж зөрчигдөж байгааг бүх хүнд мэдэгдэх болно. Над шиг хүний наймааны золиос болсон олон зуун охид байгаа. Тэр хүмүүс өчнөөн их хохирчихоод бусдын хэл амнаас айдаг, ичдэг, нэр нүүрээ бодож байна гээд хохироод л үлддэг шүү дээ. Би тэр хүмүүсийн өмнөөс тэмцэх болно.
-Ярилцсанд баярлалаа. Чамд ажилт хүсье.

Эх сурвалж: Шударга.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

81 Comments

  • zochin (January 16, 2015 11:58:10 am )

    арчаагүй, эзэнгүй төрийн буруу үйл ажиллагаанаас болж иргэд, эмэгтэйчүүд нь хүний газар боолчлогдож байхад бүсээ тасартал таргалж байгаа цагаан захтай хулгайчууд гадна дотноос өр тавьж өөрийнхөө эргэн тойрныхыг л тэтгэх юм. тэгээд тэр өрийг нь монголын нийт хүн ам, бүр өлгийтэй бяцхан үрс нь хүртэл үүрэлцдэг гэхээр үнэхээр эмгэнэлтэй. бүсгүй минь бусдаас айж ичих хэрэггүй шүү. ийм аймшигт байдалд орохоо мэдэхгүйгээр амьдрахын эрхэнд монголын зуу зуун эмэгтэй өөрийн чинь адил хүний нутагт тарчлах явдал гарна. сэтгэл зүрхээрээ чамайг дэмжиж байна. бүү шантраарай. өнөөдөр бидний ийм байдалтай амьдарч байгаа нь бидний биш энэ арчаагүй төрийн алдаа юм шүү. Амжилт

    • Tenuulchin (January 16, 2015 8:29:40 pm )

      Mongoldoo esen mend irsend bayar hurgie Hatuu orchlong zoolloj amidrana shuu egchee Ongorson yum ongorsondoo Ta chadnaa

    • Anonymous (January 17, 2015 10:46:03 am )

      одоо цаг энэ тэрээр явж байгаа юу авна шүү 88654433

    • hehe (January 19, 2015 5:15:12 pm )

      Худлаа шааж байгаамаа Солонгос чинь бас хуультай орон шүү наад балиар авгайгийн ярьж байгаа шиг юм хэзээ ч болохгүй

  • zochin (January 16, 2015 12:03:26 pm )

    anh zuuchilsan gazart ni no bna daa…

  • өндөр болгох нууц (January 16, 2015 12:18:57 pm )

    15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

  • тиор (January 16, 2015 12:27:18 pm )

    шал худлаа ийм амьдрал со д бахйгүй ээ

    • Unen ug (January 16, 2015 2:26:20 pm )

      chi ter solongosdoo goimongoo ideed amidar za yu

    • zochin (January 16, 2015 4:56:46 pm )

      Yamar kino bishdee huuli uilchildeg gazar chin korea-sdhee naad huuhen chin galzuurchihaj esvel ingej hudlaa yarij sursiinmuu. xaxa

  • 999 (January 16, 2015 12:34:44 pm )

    ene arai l zohiomol yum shig sanagdaad bna …

  • muugi (January 16, 2015 12:39:20 pm )

    tanii ugend eruul uhaantai eruuleer setgedeg yamar ch hun unemshihgui-ugen dotor chn unen yum hovor bololtoi.kkk

    • GGG (January 16, 2015 2:27:18 pm )

      CHi ooroo iim ym unshaad oilgodoggui setgetsiin ovchtei ym bishuu gui yu

    • zochin (January 16, 2015 3:45:41 pm )

      iimerhuu yum bolood baigaag hen hungui l medej bga shde chi haralgan bolohoor medehgui bga yum bn lda

  • Mongol (January 16, 2015 12:52:36 pm )

    zohiomolch bai ene hugiin Solongoschuud denduu davarch bga end bga soilongoschudiin taarakldasan gazraa zodoj baival taaran

  • зочин (January 16, 2015 1:01:19 pm )

    Бяцхан зохиол.

  • МОНГОЛ (January 16, 2015 1:07:34 pm )

    бүсгүйчүүд минь ямарч байлаа эх орон, монгол эрчүүд чинь л түшиг болох байхдаа, ийм зүйл байдаг л байхдаа,

  • bayanaa (January 16, 2015 1:16:27 pm )

    Ёстой хохь нь. Монголчуудаа архичин арчаагүйгээр нь дуудаад л яваа биз.

  • 461 анги (January 16, 2015 1:27:42 pm )

    их муухай юм болж монгол аавын хүүхэд та нар солонгос тэр муу новшыг барьж аваад боовын тасдаж нохойд өгч дараа нь алах хэрэгтэй юм байна

  • зочин (January 16, 2015 1:36:12 pm )

    энэ тухай ЯАГ НЭВТҮҮЛЭГ БЭЛДЭХ,КИНО ХИЙЖ ОЛОН ТҮМЭНД МЭДЭГДЭХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ БУСАД ЭМЭГТЭЙЧҮҮДЭД СУРГАМЖ БОЛОХ ЮМ ШҮҮ ДЭЭ.СОЛОНГОСТ 10 ХҮНИй 6 тийм байх шүү

  • saasfasd (January 16, 2015 1:36:32 pm )

    Ёстой хохь нь.

  • солонгос (January 16, 2015 1:37:10 pm )

    УУЛ НЬ ГЭРЛЭХ АСУУДАЛ ЧИНЬ ХАЙР СЭТГЭЛИЙН ҮНДСЭН БХ ЁСТОЙ. ЭНД БОЛ НАЙМАА Л БОЛЖ. Ер нь бол мөнгөө төлсөн болохоор тэр хүний өмч мөн л юм бна. Хүүхэн энийг ч өөрөө мэдэж бсан. Харин муу хүн таарч. Иймэрхүү хүүхнүүд мөнгөний төлөө нэр төр үндэс угсаагүй боддогүй тул үйлийн үр нь ирж.

  • bi (January 16, 2015 1:57:25 pm )

    huuhnuudee uhaantai baigaach!!!!!

  • tuvshin (January 16, 2015 2:05:33 pm )

    heterhii muu zohiol bna

  • Unen ug (January 16, 2015 2:25:25 pm )

    Ta nar hudal gedgiig ni yaj medej bgam. Yasan olon angit serial deer goe amidraltai saixan xumuus bna uu. Tgevel ganst angitai bas iimerhuu amidral xaruulsan kinog no bas uz za yu. Omxii solongosuudiig omoorood uxleeldee oorsdoo tend ochij amia zolguuldag ym uu xaashaa ym. Xun yaj yvaxaa medej boldoggui ym shu nariixan jins omsoj oxiduudaas ylgaraaxaargui bolson bandi nar mine.

  • busgui (January 16, 2015 2:34:15 pm )

    ZA UNEN CH BAI HUDAL CH BAI. MONGOL OHIDIIG ZUUCHILJ TANILTSUULDAG BAIGUULLAGUUD BDAG SHDEE. UNEN BIZ DEE. TIIM GAZRUUDIIG BUGDIIN TATAN BUULGAH HEREGTEI SHDEEEEE

  • zochin (January 16, 2015 2:36:02 pm )

    Solongost naimaagaar bayjsan mongol zarim neg zaluus .Saijiruulsan iljiguudiig duuraigaad ger bulee hohiroon hodoonii ynhanaas huuhed toruulj chotgor tsarailaad baij l baina.Mongo brend gej hutsdag tolgoi ni mongo hormoi ni jorlon bolson maluud.

  • Anonymous (January 16, 2015 2:41:24 pm )

    iimerhuu yum boldog bhaa manai nziind duud ni yag enetei adil yum tohioldson gsn

  • unshigch (January 16, 2015 2:49:59 pm )

    eh ornoo golno gdg chin iim l bga shude. anhaasa hunii nutagt hunii hun gdg zuilig naad bondgortoo hh est bjde.

  • zochin za muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad mongold hezee ch terehgui gelhiid ganstaie (January 16, 2015 3:04:55 pm )

    Terd garsan archaagui ymnuudaas bolj l hedhen mongolchuud zobj buin juchee ene yamaan omogtoi yu ch medehgui teneg solongos baiba gò|

  • zochin (January 16, 2015 3:14:39 pm )

    gaigui l bdag yumda sonin l tohioldol bn. azgui ch yumuu .so bol hyatad bish sh dee

  • Болор (January 16, 2015 3:25:05 pm )

    Хуль хяналт, Элчин сайдын яам бүхий л газраар нь яв. Байдлыг нээлттэй олон нийтэд мэдээл. Хохирлоо буруутнуудаар гаргуул Тэмц, Явж хөөцөлд Со-д байгаа монгол бүсгүйчүүдийнхээ эрхийн төлөө тэмц

  • Эгч нь (January 16, 2015 3:28:22 pm )

    Эзэн Чингэсийн удмын Монгол эрчүүдийг дор үзсэн танийг эх тэнгэр гэсгээж шийтгэл хүлээлгэсэн байна.

  • Anonymous (January 16, 2015 3:39:16 pm )

    Hunii muud durtai balai um be ene comment bichiz baigaa ulsuud. Neg mongol hun ayuld tulgarsan baihad hohin geed l bichiz baidag. Ta nart er n hun chanar baina uu ? Nuguu mongol hunii uruvch setgel, saihan sanaa ene ter chin bur baihgui bolson uu mongolchuudaa?

  • oogii (January 16, 2015 3:52:06 pm )

    buh buruugaa turd buu ug huvi hun uuruu amia avaad yavahgui gadaad hun geheer nudee uhaad ugdug mongol huuhnuudiin buruu hohi chin gehees uur yu gehev ulgeriin hanhuu zuudleed yavj baigaa ohid huuhnuud bugd iim l ymtai uchirna da

  • Anonymous (January 16, 2015 4:42:15 pm )

    neere taaruuhan zohoil umuu daa..neg bol azgui em bna

  • nowsh (January 16, 2015 5:26:32 pm )

    Hoot ene huniig muulj bgaa ta nar l mal bh za ta nar muusain taranshaanii guilagchid gedgee medeh uuu????!!! Muuu gichiinuud bugd zl muu bugsnuudee

  • Zochin (January 16, 2015 6:20:57 pm )

    Gadaad shuteed yv teneghhuhnuud unshig !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • kk (January 16, 2015 6:26:07 pm )

    зарим хүмүүс хүний зовлонгоор яасан их тавладаг юм вэ нүднээс далд ийм амьдрал байж л байгаа шүү дээ өөрсдөө хараагүй байж тэр зуулчилаад байгаа товчоог нь олох хэрэгтэй дээр нь гэрлэлт нэрээр өөрсдийгөө худалдаад байгаа охид хүүхнүүд уншмаар юмаа хүний газрын бурхнаас өөрийн газрын чөтгөр дээр гэдэг үгийг санаач

  • zocin (January 16, 2015 6:57:07 pm )

    hyyrhiidee,zailuul,umgeeleh hamgaalah tyr zasag cagdaa elcingyyd haana yawnadaa,anh jbuulsan deeremcdiig olj horih
    solongosin konsul elcingeer damjuulj eleg negtnee umeereh heregtei,haa hol gazar hudlehed hyrtel
    gadniihan manai irgen bainuu geedl haidag,mongol uls gej haana ui hiine,toodog um uu,hezeecz iim tyr uls ezengyi ail cig irgeddee toodoggyi,elcin konsul ni tamhi har tamhinii naimaa hiine ,bytehgyi uls

  • halhchuud (January 16, 2015 7:39:28 pm )

    hohi chin gej ug bdag yumaa..mgl zaluucuud bugd arhichin zalhuuchuud biz..ta nar ingej l bddog shtee

  • zochin (January 16, 2015 7:44:38 pm )

    Ingej zorig gargaj uuriiguu nuuhgui busdiin tuluu amidralaa yarisan ene emegtei mundag bn.yagaad humuus zohiol gej.huniig ingej bgaam be.bid uvhnuun saihan ohid oo hunii bish uuriin erchuudii gart iim mayagar aldaj bgaa jishee olon baigaa shuu dee.hunii gazar bish.dotroo hichneen iim amidral bgag ch nuuj bgaa .busdiin tuluu.uuriinhuu amidraliig ilen dalangui bichsen ene huniig setguulchid.tulbur tulj medeellii ni avah heregtei.chamd hunii erhiin.emegteichuudiin tuluu hiih ih ajild chn amjilt hush.setgel sanaagaa hurdan erguulen saihnaar avahiig eruue.

  • NYAMTAISHIR (January 16, 2015 8:28:36 pm )

    S.d jijig mafi ih. Iim yum zunduu bga. Tsagdaa huuliihandaa ih mungu bainga ugdug bolteiokgshoor huuli uilchlehgui

  • shijig (January 16, 2015 9:00:17 pm )

    bas tsvdiigeed hvreed irsen vv pzda nuud!!!! tendee vhej hewtehgvi

  • sem (January 16, 2015 9:07:22 pm )

    daws ni ixedsen bainaa. sanaa zew shuu xexe xe

  • bbbb (January 16, 2015 9:18:59 pm )

    Mongold baigaa solongoschuudad yag adilhan handaj doromjilii zodiii

  • Anonymous (January 16, 2015 10:07:27 pm )

    Ардчилалын буянаар залуучууд нь хар ажлыг нь хийж, хүүхнүүд нь хүчиндүүлж амьдрах замыг л сонгосон доо Төр засаг нь идээчин уугаачингуудаар дүүрсэн

  • OMG! (January 16, 2015 10:26:52 pm )

    Ene emegteig tavalj baigaa hymyyst haraal ochinoo..Dyygii ni emchilgeend hamruulah heregtei..Ger byl zuuchlaliin tovchoog olj arga hemjee av..3 hynii amidral bolon negen saihan Mongol ehiin amind hyrsen ter ymhii Solongosuudiin yter tyrgen oloh heregtei..Chi hugatsaa byy ald..Mongoliin tsagdaa bolon delhiin hynii erhed hand..Ongorson ene asuudald Gadaad hergiin yam yaj ch chadahgyi..Tednii hiih ajil ch bish odoo..Syyld ochson ter emegteig ih zovj yhehees ni omno olj avchir..Busad emegteichyyded surgamj bolog!!!

  • Zochin (January 17, 2015 1:28:35 am )

    Yostoi azgui negen bainaa.Tuunees bish saihan amidarch bga olon l hun baidag.Iim amidral ter bolgond tohioldood baidaggui dee.End irsen chin bas duu ni galzuu baij baidag .Neg l bishee.

  • zohin (January 17, 2015 8:37:45 am )

    Энэ эмэгтэйн амьдралаар кино хийж ЦЕГ тай хамтарч эзэн холбогдогч нарыг нь заавал
    тодруулж сурталчилгааны кино хийж ийм хүсэл эрмэлзлэлтэй явдаг охид бүсгүй чүүдэд
    үзүүлэх хэрэгтэй юм шигээ Үнэн бол даварчих сан СО -нуудыг олж илрүүлж тэдний
    боовыг нь тасалж хаяж ,халуун төмрөөр хайрч хаях хэрэгтэй Үнэхээр зэвүүцэж байна
    Ерөнхийлөгч:Ц. Элбэгдорж , УИХын дарга З.Энхболд нартай энэ эмэгтэйг уулзуулах
    хэрэгтэй

  • зочин (January 17, 2015 10:55:25 am )

    охидууд минь со өвгөнтэй гэр бүл болж со-д тавтай морил

  • mgl (January 17, 2015 5:32:24 pm )

    medseer baij yavaad baidagiin oilgohgui l bgaam daa. yamar baidgiin bugdeeree meddeg bolood udaj bgaa bidde

  • Anonymous (January 17, 2015 7:38:53 pm )

    mongol huuhnuud yagaad iim genen itgemtgii baidag yum b dee ali gazriin shaar shavharuunuud nutagtaa shingej bagtahaa bolitson amitdiin zugaa bolj yavj baidag t1 humuus shuu jargaltai gazar hun togtohgui gedeg ug unen ug shuu

  • azaa (January 17, 2015 7:41:06 pm )

    archaagiv novsh mongoi er hvntei suusan bol araich engej zovohvsh dee

  • Top puujee (January 17, 2015 8:21:33 pm )

    Yavaad bai bai malnuudaa.aguu tuuhtei ard tumnii ohin bolj turchuud iim zam songoson bol ergej ireh hereggui.tendee terror hiij amia duusga.tegvel arai unelegdeh baih.

  • тэнэг тэнэг гэхэд арай л дэндүү (January 17, 2015 8:48:45 pm )

    яасан ч тэнэг толгойнууд байдаг юмб дээ. энэ ярилцлагаа ном болгож хэвлээд гадаад руу явж байгаа болон , гадаад хүнтэй суух гэж гүйлдээд байдаг хүүхнүүдэд уншуулж баймаар юм бна даа.

  • Anonymous (January 17, 2015 9:49:53 pm )

    Hohin ni yanhan

  • Үнэн байх (January 17, 2015 10:01:51 pm )

    Хүн үнэнээ хэлээд анхааруулаад байгаа юм биш үү. Зарим нэг нь зохиол ч гэх шиг. Солонгос кинон дээрээ ч бас иймэрхүү юмнууд нь байнга л гардаг. Амиа бодсон арчаагүй үзэлтэй хүмүүс нь лай болхоор зай бол.

  • Дэлгэроюун (January 17, 2015 10:44:29 pm )

    Хариуцдаг албадууд анхаарч узээсэйдээ бурхан минь

  • Дэлгэроюун (January 17, 2015 10:44:29 pm )

    Хариуцдаг албадууд анхаарч узээсэйдээ бурхан минь

  • дашын мундаа (January 18, 2015 12:45:44 am )

    шаадаг лалар

  • Shudraga (January 18, 2015 4:44:50 am )

    Uuruu unasan xvvxed uildaggui gej manai mongol ardyn ug baidag ium. Uuruu uuniig xussen shangaa avch de. Teneg archaagui amarhan money olox geed boddog huuhnuud iim boldog ium. Etses tn helehed hohi n bolj de

  • zochin (January 18, 2015 12:21:41 pm )

    exnesee xuuli xynaltiin baiguulgad xandaxgvi xaaguur ybj bsan eum be xaramsaltai l bna odoo ch xojimdoo biz dee ix tom surgamj bolj ooriin ex oron shig gazar shoroo xaana bna
    tsaashdaa anxaarax xeregtei

  • soko (January 18, 2015 1:11:18 pm )

    alich ulsiin huntei suusanch sain bodohgui haranhui buduulgeesee bolj baigaa uym manai mongoliin sul hormoitoi shunaltai teneg huuhnuudiig tegjl ashiglana shuu dee

  • hohichino shtee. (January 18, 2015 1:36:28 pm )

    Hohichino shtee

  • Baldan (January 18, 2015 2:08:38 pm )

    Ømhii solongostoi suuval iim l yum bolno sh dee. Ter zuuchilsan tovchoo ni neree øørchløød odoo ch zar øgch hunii naimaagaa hiiseer baigaa. Xyatad solongos Vietnam bol hun bish shuu busguichuud ee !!!

  • Baldan (January 18, 2015 2:32:20 pm )

    Ene busgui ter zuuchilsan baiguullagiin ardaas høøtsøldøj yavahdaa huuli hyanaltiin baiguullagad saitar handaj bolgoomjtoi yavahgui bol ami nasand ni ayul uchirch boloh yum shuu. Hunii naimaachdad bol hun alah yu ch bish shuu.

  • njuut; (January 18, 2015 2:44:06 pm )

    Бөгсөө үнэлж мөнгө олох,бие амар жаргах хүсэлтэй,дэнгийн эрвээхэй шиг эмс охидод сайн уншуулмаар сэдэв байна,түүнээс гадна монголлын төр засаг гэж ёстой нэг татвар төлөгчдийн мөнгийг бүлэглэж ах дүү амраг садангуудаараа нийлэж цуслахаас өөр ид шидгүй хоолны савнуудын байж байгаа байдал,хийж буй ажил нь иргэдээ ингэж хохирооход хүргэж байгаа юм,хууль ёсоо биелүүлдэг,хяналт шалгалт нь хэрэгждэг бол иргэд эмс охид нь ингэж эзэнгүй мал мэт бусдын олз ашиг хонжоо болж бие сэтгэлээрээ эрүүл мэндээрээ нэр төрөөрөө хохирч явахгүй биздээ.

  • zochin (January 18, 2015 3:50:02 pm )

    Unen bol ih l haramsaltai uil yavdal ba Er ni ene tur irgediinhee tuluu yu hiij bainaa Uul ni gadaad hariltcaaniihaa shugamaar ene Asuudliig huutculduj arga hemjee avah heregei iinhuu arga hemjee avsanii daraa ur dung ni Olon niited medeeleh heregtei

  • Зочин (January 18, 2015 6:10:14 pm )

    Үнэн ярьсан байхаа гэж бодож байна. Төр, цагдаа хаана байнаа. Тэр зуучлах товчоо, тэр садар У Шин Гын зэрэг этгээдийг Солонгосын цагдаатай хамтраад барьж яллах хэрэгтэй ш дээ. Солонгос хүнтэй монгол бүсгүйчүүд гэрлэхийг хорих хэрэгтэй.

  • Anonymous (January 18, 2015 7:56:55 pm )

    Delhiin hamgiin uvaigui baritsgui humuus So nar . Jishee ni Irgenii agaariin teevriin ongots ni jurmiinhaa daguu nisleg uildej baikhad kompaniin zahirliin ohin erhleed butsaaj buulgaj baikh jisheetei. Manai ongots So ruu nisej btal neg dargiin ohin zagnaad butsaaj buulgaj chadah uu ugui l baikhgui yu nisgegch ni tui mai l gene. getel dolignuur so nisegch yav yu hiiv ene bol delhiin tuuhend garaagui gutamshig.

  • Энхээ (January 18, 2015 8:56:13 pm )

    Яасан тэнэг зохиол вэ ямар ч утга авцалдаа алга

  • Nyamjav (January 19, 2015 8:38:52 am )

    Монгол төр гэж байдаг бол төмөр нүүрээ үзүүл.

  • hero (January 19, 2015 10:03:27 am )

    ene uneheer unen bol heregteng oloh aygui amarhan shde..!! bas mongoldoo duu ni gadnii humuust zoduulna gedeg jaahan ergelzeetei l itgemmeergui bn tiimee.!! emegtei chi hevlel medeeleld handaj bolno shde.!!

  • Tahi (January 19, 2015 10:47:04 am )

    Solongosr uu ohid gargadag negen huuhniig medne ter bol Ar hangai aimgiin Hashaat sumiin hariyat Monhoogiin Naranchimeg ene emegtei ooroo zavhai amidraltai hernee so humuustei niilj ohidiig huurch meheldeg negen ooriin aav eejiigee co huntei suulgaj bui ohinii eej aav bolgoj omnoos ni hurimiin ordond oruulj gerluuldeg bsan ene emegtei odoo bogsoo hudaldaj hun huurch baij heden haltar togrogtei bolj toriin alband ajildag jaahan banditai suuchihsan bga huuli gej bdag bol ene emegteid hariutslaga tootsmoor bn

  • тэнэг залууст (January 19, 2015 12:23:19 pm )

    БИд биенээ хайрлахгүй юм чинь энд бичсэн зарим нэг залуучуудийн муухай хараал хэлж байгааг нь хархад л манай монгол залуусийн ихэнх нь ийм тэнэг болохоор ийм юмнуудтай сууж хэн зовохийг хүсэх юм вэ хүн монгол ч бай солонгос ч бай сайн л хүнтэй сэтгэл амар саЙХАН Л амьдарч байвал болоо манай залуучууд дутах юмгүй алаад хаямаар новшийн зэрлэг юмнууд их л байдаг ш дээ хүний сайхан охин авч суучихаад үхтэл нь зодож тамардаг новшнууд байж л байдаг ш дээ

  • zochin (January 19, 2015 1:46:01 pm )

    Hairan saihan ohidoo avraachee,tur zasag mini.

  • zochin (January 19, 2015 6:08:01 pm )

    End tend gadaad ywj amidrlaa deeshlvvln gj yrihiin zvger l mongoldoo shn amidrh bolmjig haildaa bvsgvichvdee

  • zochin (January 19, 2015 6:09:48 pm )

    Hvnii erhend jarghar uuriin erher zow oo gj vnen ymdaa

  • mongol er (January 21, 2015 2:41:52 am )

    odoo ongorson buhiig chini sohood yahav tehtee busad busgui emhuistei mongnii toloo yaahaas ch butsahgui erguu shulmuudad naad ugee saitar oilguulj heleerei meduu .. Ajil hiiged amidrah ymarch batalgaa bhgui bish ene mongol uls chini amidraad bolj bga ochnoo humuus bga amar argaar deeshee harj mongo oloh bashir sanaan ingeed shiitgel bolj irj ershuudee muulaal oor ornii er dagaal ingej amidrahiinhaa oron tendee uhvel taaran muu tsusaa buzarlsan pisdaa nuud uur deed tsegtee hurch bna bas gomdoj bna

  • xdferf (January 27, 2015 11:30:16 am )

    taxinii mongo xvnees zeelsen vum bol tanig meddeg xvn b.san l bn sh dee solongos ch xuuli dvremtei tsagdaa ni bol bvrch juramtai ymar oros xyatadat b.ga bish dee chi bitgii xudlaa yri mongolchuud barag bvgd l so ajillaj amidarch bn shvv dee

  • baatar (February 03, 2015 11:35:11 am )

    zail zail yah gej gadaad huntei suudag bnaaa ugaasa tiim gaj dontoi humuus bdag gesen shu

antalya rent a car