Сүүлийн жилүүдэд хотын төв хэсэг, “А” зэрэглэлийн бүсэд эрх мэдэл, мөнгөндөө дулдуйдсан эрхмүүд өндөр барилга сүндэрлүүлсэн.
Ийм замбараагүй байдлаас болоод эмнэлэг, сургууль ч барих газаргүй болчихоод байгаа билээ. Музей, түүх дурсгалт газрууд ч мөн ялгаагүй хүүхдийн тоглоомын талбайнуудын хувь заяа шиг эрх мэдэлтэнгүүдийн гарын зугаа, ашиг завшаан болсон байв. Чойжин ламын сүм музейн хашааны урд хэсэг буюу ямпай хаалганых нь хажуухан талд УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн гэх нэг давхар тоосгон байшин хэдэн жилийн өмнө баригдсан байна. Ш.Түвдэндорж энэхүү орон сууцны зориулалттай байшингаа дараа нь ах Ш.Төмөрбаатар болон Д.Авирмэд, Д.Баатарсүрэн нарт ашиглуулсан гэдэг. Мөн хожим нь Ш.Баярсайхан гэгч нь эзэмшихээр болжээ. Гэвч энэ газар нь музейн эзэмшлийн газар байлаа.
Тиймээс музейн захиргаа шүүхэд хандан зарга үүсгэж явсаар саяхан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шийдвэр гарч, Ш.Түвдэндоржийнхны тэрхүү 0.36 га газрыг, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хамт хүчингүй болгосон байна. Өөрөөр хэлбэл, музейн захиргаа шүүх дээр заргаа авч, “Ш.Түвдэндоржийн байшин” ийнхүү “нурав”.
Б.Баяр
Эх сурвалж: www.tumen.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 15, 2015 11:20:00 am )
Зөв музейн захиргаа сайн ажилласан байна шүүх зөв шийдвэр гаргажээ
-
Саран (January 15, 2015 12:27:37 pm )
Туух дурсгалын газраа манайх шиг хамгаалж хайрладаггуй Улс ховор доо шуух одоо л шударга ажиллаж эхлэх гэж Байна даа
-
zochin (January 15, 2015 12:32:51 pm )
ovoodoo gants gazar ch gesen ezendee ochij bgaa ni
-
zocin (January 15, 2015 1:50:57 pm )
zyb,muusain luibarczdiin hynii um deeremdsen gazriigni awaad barilgiigni nuraa,szyyh zyb sziidwer gargasan baina,zuulcid irheer yzyyleh ganc muzeig saihan tohjuulmaar um
-
ШУДАРГА БАЙ (January 15, 2015 7:44:09 pm )
Нураах нь зөв. Нам дагасан луйварчид арай даварсан. Сайн шалгавал өмч хувьчлал, газар эзэмшүүлэх захирамжаас их НО илрэнэ шүү
-
zochin (January 15, 2015 9:09:38 pm )
Ashguidee hoinoos ireed hot miniih hotond orood huts miniih gegcheer hotiin maani hamag saihan buheniig juivardsan tsagaachidaas hamgaalsand bayrtai baina.
-
Зочин (January 16, 2015 10:07:31 am )
Ашигүй дээ. Зөв шийдэж болдог л юм байна даа….
-
Anonymous (January 17, 2015 5:42:03 pm )
yasan shunaltai ym be bas l bair ene ter geed
zov shiidver bainaa -
zochin (January 17, 2015 5:42:36 pm )
yasan shunaltai ym be bas l bair ene ter geed
zov shiidver bainaa
9 Comments