antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 15, 2015 9 comments

С.Баярцогт сайд асан “Фортуна” Н.Батбаярыг “Өршөөлийн хууль”-д багтаах гэнэ

нийтлэсэн Admin

bortuna1ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт бас дахиад нэг бидэнд балагтай өөрт нь “гайхамшигтай” нэгэн хуулийн төсөл бариад гүйж яваа нь “Эдийн засгийн өршөөлийн тухай” гэнэ. Бүр УИХ-ын даргад өргөн барьж. Энэ мэт хуулиар эрх баригчдын хүрээллийн баахан компани “өршөөгдөөд” дуусдаг. Харин энэ удаагийн хуулийн төсөлд “үнэт цаасны тухай хууль тогтоомжийг зөрчсөн компани албан тушаалтанг” өршөөхөөр заасан заалт орсон аж. Энэ нь “Чингис” бондын эргэн торйны явдлыг хэлж байгаа бөгөөд хэн хэн бас хэний компани өршөөгдөх нь тодорхой болжээ. УИХ-ын тогтоолын дагуу Шинэчлэлийн Засгийн газар “Чингис” бондыг олон улсын зах зээлд таван жилийн хугацаатай жилийн 4.125 хувийн хүүтэй 500 сая долларын, 10 жилийн хугацаатай жилийн 5.125 хувийн хүүтэй нэг тэрбумы долларын бондыг тус тус арилжсан. Бонд арилжих зардалд “Фортуна” сайд 5.4 сая долларын зардал төлөхөөр гэрээ байгуулж түүнийгээ бондын мөнгөнөөс суутгуулсан аж. Ингээд Шинэчлэлийн Засгийн газарт  нэг тэрбум 494 сая доллар ороод иржэ. Нэгэнт мөнгөтэй болоод авсан хойно зарцуулалтыг нарийн бодлоготой явуулж зөв салбарт оруулах ёстой байсан. Үүний тулд хэрэгжүүлэх төслийн чанар чансаа, зайлшгүй хэрэгцээ, эргээд зардлаа нөхөх эдийн засгийн эргэлтийн чадварыг маш хариуцлагатай тооцох учиртай байтал санаатай санаандгүй алдсан нь дэндүү их аж. “Фортуна” сайд би асуудлыг гартаа авна хэмээн туслах нь байсан залуугаа Хөгжлийн банкны гүйцэтгэх даргаар томилсон нь дарга цэрэг хоёр нийлээд ТЭЗҮ, зураг төсөв, үр ашгийн тооцоо нь бэлэн болоогүй баахан төсөл арга хэмжээнд бондын мөнгийг баруун солгойгүй цацсан. Үүнээс томхоныг нь дурдвал нийслэл хотын автозамын уулзварыг шинэчлэх, Туул Сэлбэ голын далан сайжруулах хурдны зам барихад 200 сая, “Шинэ төмөр зам” төсөлд мөн 200 сая доллар хаяж. Автозамын төслийн арга хэмжээнд 404 сая долларын санхүүжилт хийсэн ч Дорнод мэтийн аймгийг дараа жил яг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно гэсээр хоёр жил өнгөрсөн. Бондын мөнгөөр тавьсан зам нь түрүүчээсээ хагараад эврээд эхэлж. Үүнээс гадна барилгын үйлдвэрлэлийг дэмжихээр өгсөн 14 сая долларын “ачаар” орон сууцны үнэ тэнгэрт хадсан. Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээнд өгсөн 27.7 сая доллар нь үндэсний үйлдвэрлэгчдийг гаднаас хуурай сүү импорлодог явлыг зогсоож чадсангүй. Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр өгсөн олон арван сая доллар нь эцсийн эцэст үнийг өсгөж ханш унагасан гэнэ. 50 сая доллар залгичихсан Тавантолгойн ЦС-ын зураг нь бэлэн  болоогүй, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах болон  “Гудамж” төсөл нь мөн ТЭЗҮ зураггүй мөртлөө мөнгөө аваад эхэлсэн байжээ.  “Фортуна” сайд, туслахтайгаа хамтран тендер шалгаруулалт гэгчийг бараг орхиж. “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд автозам, барилгын ажлын 30 гаруй, зураг төслийн 40 илүү том ажлыг шууд гэрээ хийгээд өгчихөж. Улаанбаатар-Мандалговийн 104 км замын 49 тэрбумын өртөгтэй ажилд тендер зарлах Засгийн газрын тогтоол байсаар байтал шууд гэрээгээр өгсөн. Одоо энэ зам жил бололгүй хагарч гэмтэн осол аваар гарч байна. Түүнээс гадна шууд гэрээлэн өгөхдөө ЭЗХЯ болон Хөгжлийн банк дур мэдэн төсөвт өртгийг нь нэмдэг дархан эрхтэй байсан. Засгийн газрын тогтоолгүй нийт 14 тэрбумын өртөг нэмсэн нь хардлага төрүүлж байна.  Өдгө энэ мэт үйлдлүүд бүгд “Эдийн засгийн өршөөлийн” хуулиар өршөөгдөх болжээ. Өгсөн нь ч өршөөгдөнө, авсан нь ч өршөөгднө.
 

NUUTS.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • zochin (January 15, 2015 11:56:40 am )

    Iimerhuu hachin tsarailsan ymnuud 76 dotor ih bna daa.

  • нийгэм (January 15, 2015 12:41:07 pm )

    Баярцогт өөрийнхөө гадаадад байдаг офшор дансаа ялаас мулталж байгаа юм биш үү

  • энхүүш (January 15, 2015 12:53:31 pm )

    Энэ балайд арга хэмжээ аваач, олигтой хийсэн юмгүй хайран мөнгө тараагаад, идсэн дурак Алтанхуяагтай хамд шалгаад байх ёстой газар хийгээч юун өршөөх юм яриад байна бэ???

  • zochin (January 15, 2015 12:56:05 pm )

    bayarcogtoos doloon dor umnuud baigaa bolohoor davraad bna daa

  • zochin (January 15, 2015 3:19:20 pm )

    arhichin novsh

  • zochin (January 15, 2015 3:43:50 pm )

    boliochee eh oron ard tumenee orond oruulaad yalaas multrah gene uu boliochee ter balai huulia hayaa ard tumen bosno shuu

    • зочин (January 15, 2015 6:54:15 pm )

      Ямар чбайсан гадаад явах эрхийг нь хасчих.

  • Зочин (January 15, 2015 6:50:56 pm )

    МОНГОЛ УЛСЫГ ДАМПУУРУУЛСАН ТҮШМЭДЭД ХЭН ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЮМ БЭ?АТГ ШАЛГАХГҮЙ БОЛ АРД ТҮМЭН Л ШҮҮХ БАЙХ ДАА.

  • Зочин (January 15, 2015 6:50:56 pm )

    МОНГОЛ УЛСЫГ ДАМПУУРУУЛСАН ТҮШМЭДЭД ХЭН ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЮМ БЭ?АТГ ШАЛГАХГҮЙ БОЛ АРД ТҮМЭН Л ШҮҮХ БАЙХ ДАА.

antalya rent a car