antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 7, 2011 6 comments

УИХ-д санаатай “памперс”-тай нөхөд

нийтлэсэн Admin

Тэд аавынхаа өврөөс гараагүй атлаа улстөр рүү эргэлт буцалтгүй зүтгэж байгаа тэдний хувьд авралын тэнгэр нь мөнгө. Азаар хэнээс гуйхгүй байх хур хөрөнгийг эцэг эхийн буянд эдэлж яваа. Харин үүнийгээ улстөрд шургалж албан тушаал, эрх ямбанд хүрэх замаа засахад зориулж байгаа. Өөрсдийгөө хэвлэлээр монголын толгой баячуудын өв залгамжлагч хэмээн бичүүлж, цоллуулж байгаа нь тэдэнд их таашаалыг өгдөг бололтой. Тэр бүү хэл энд тэндэхийн шоунд ингэж наргилаа, гадаадад явахдаа төчнөөн тэрбум,  саяар нь үрлээ, дэлхийн нэр хүндтэй ододтой найз, төчнөөн хурдан адуутай гээд санаатай санаандгүй бичүүлж сууна. Тэгэхээр шинэ цагийн баячууд гэгдэх энэ нөхдүүд  улстөрд орчихоод энэ байдал шигээ энд тэнд далдагнаад байвал Монгол төрийн нэр хүнд унаж, нүүр нь улалзах байх даа. Өмссөн зүүсэн, эдэлсэн хэрэглэсэн, унасан унаагаараа өрсөлддөг нөхдүүд төрийн толгойд гарвал юугаар өрсөлдөх вэ?
Энэ байдлыг нь ажиглавал албан тушаалаар өрсөлдөх байх. Ингэснээр албан тушаал эрх ямбанд хүрэх босго бүхий мөнгөн дүнг өнөөдрийнхөөс даруй хэдэн зуу дахин нэмэх биз. Тэр хэмжээгээр нь ард  иргэдийн ходоод хонхолзох байх гэхээс айдас хүрмээр санагдах. Сайн аавын нэрийг худалдаж идэх бус авч явах үүрэг бас байдгийг  мэдэхэд илүүдэхгүй. МАН-ын эгнээнд ийм памперстай мөрөөдөгчдийн тоо чамгүй их. Тэдний МАК-ийн Нямтайширын хүү Номтойбаяр, Эрдэнэт үйлдвэрийн захирал Ганзоригийн хүү Тэмүүлэн, Ш.Отгонбилэг агсны хүү Содбилэг, Их засаг их  сургуулийн захирал Ням-Осорын хүү Учрал, Балдорж агсны хүү мөнхтүшиг нар манлайлна. Бүгд өргөн фрондоор УИХ-ын сонгуульд орж ирэхээр төлвөлөсөн нь намынх нь  нөхдөд тийм ч таатай санагдахгүй байгаа гэдэг.
Н.Номтойбаяр


Тэрээр Дорнод аймгаас нэр дэвшихээр нэлээд эртнээс сурталчилгаагаа эхлүүлсэн. Намдаа тэрбум төгрөг хандивлан нэр дэвших эрх эдлэн Бага хурлын гишүүн болчихсон явна. Залуучуудын дунд өөрийгөө ойлгуулахад моодонд ороод байгаа лекц унших жишгийг ч тэрээр дагасан байна.
Г.Тэмүүлэн


Сүүлийн үед УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойргийг АН дангаар өмчлөөд байгаа. Энэ хатуу тойрог руу Эрдэнэт үйлдвэрийн захирал Ганзоригийн хүү Тэмүүлэн зүтгэж байна. АН-ын хуучуул болох Р.Гончигдорж, С.Ламбаа, Н.Батбаярын нарын хөх инээдийг хүргэн байж сурталчилгаагаа эхлүүлсэн Тэмүүлэнд НАМЗХ-ныхон итгэл хүлээлгээд байгаа гэнэ. Тэгэхээр хөрөнгөний хэмжээг барах тойрог хатуу л байж таараа.
О.Содбилэг

Завьхан аймгаас нэр дэвшинэ хэмээн Д.Оюунхорол, Ш.Сайхансамбуу, Д.Балдан-Очир нарын баахан дургүйг хүргэсэн нөхөр. Тойрогтоо эзэн гэгдэж байга атэдний хувьд шинэ хүн дундуураа гүйлгэх дуртай биш байгаа. Тиймээс том ах эгч нарын аййшийг мэдэрсэн тэрээр Эрдэнэт рүү гүйдэлтэй болжээ. Аавын нэр, хөрөнгө бэл бэнчин байна. Тэгээд болоогүй  ааваас нь дутахааргүй хөдөлгөөнтэй, олонд танил болж яваа эхнэр байна. Энэ бүгдийн хүчинд найдахгүй гээд яах билээ.
Н.Учрал


Урлагт зүтгэж үзээд лектор болохоор шийдсэн тэрээр одоо улстөрөөр “тоглох” гэж байна. Хэнтий аймаг руу ойр ойрхон гүйдэлтэй болж сэм сэмхэн пиар хийгээд байгаа тэрээр өөрийгөө сонгогдоно гэдэгт итгэлтэй байгаа бололтой. Харамсалтай нь МАН-ын зүгээс хийсэн судалгаагаар хэнтийчүүд МАН-д  итгэл алдарсан байв. Тиймээс залуу хүнд итгэхэд гэмгүй гэж бодож байгаа хэсэг байгаа бололтой.  Уран ярих, мөнгөнд санаа зовохгүй болсон гэж өөрийгөө үзэж байгаа тэрээр харин  юу хийх гэж байгаа нь сонин.
Б.Тэнгис www.times.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (December 07, 2011 8:42:12 am )

    hi deerx zaluusaas xamgiin bolovsroltoi n nyamtaishiriin nomtoibayr demjeed ogvol yum xiixeer l zaluu amjilt bugded n

  • Anonymous (December 07, 2011 11:13:59 am )

    ene batsaanuud ho lyavah uu nugelee uureh uv zalgamjlagchid daa tun udahgui shorond l baih humuus dee. niseed buuhaa medehgui tsartsaanuud baina6

  • Anonymous (December 07, 2011 11:14:16 am )

    ene batsaanuud hol yavah uu nugelee uureh uv zalgamjlagchid daa tun udahgui shorond l baih humuus dee. niseed buuhaa medehgui tsartsaanuud baina6

  • Anonymous (December 07, 2011 11:52:22 pm )

    sodbileg debshij bolno ehner huuhedtei geree zassan bn , zaluu hunii sursan medsniig odoo l ashiglah heregtei gehdee guitsetgeh zasaglald tohiroh hun yum bish uu

  • Anonymous (December 07, 2011 11:54:17 pm )

    huuhen huuj salat daguulj amidarlaa ehelsen bol tuilbargui bodlogo muugiin shinj shuu baychuudiin urs mini

  • Anonymous (December 07, 2011 11:56:14 pm )

    salj huuhen huuhed 2r togloj bgaa tedend engiin ardiin ahui amidarliig oilgoj chadah u

antalya rent a car