antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 13, 2015 36 comments

Эдийн засаг хүндрэлтэй ч С.Эрдэнэ сайд ингэж тансаглана

нийтлэсэн Admin
 – ТЭРЭЭР ХОЁР ХҮНТЭЙ ХЭЛТЭСТ ЗОРИУЛЖ 820 САЯ ТӨГРӨГӨӨР БАЙР БАРИУЛНА – 


Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга бөгөөд ХАХНХ-ын сайд С.Эрдэнээс асууя. Энэ мөнгө угаах бизнес үү эсвэл танд өөр тайлбар бий юү. 2015 оны төсвийн хуулийг дагалдан батлагдсан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг харвал ийм асуулт урган гарч ирнэ. Өөрөөр хэлбэл, энэ онд нийгмийн даалтгалын хөрөнгөөр нийтдээ найман тэрбум төгрөгөөр барилга барихаас гадна, их бага хэмжээний засварын ажлыг хийхээр төлөвлөжээ.

ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА БАЙРУУДЫГ ШИНЭЭР БАРИХ НЭРИЙДЛЭЭР ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВТ СУУЛГУУЛЖЭЭ 

Уг жагсаалтад дурдсанаар Налайх, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт Нийгмийн даатгалын хэлтсийн байр шинээр барихаар тусгаж, нийт төсөвт өртгийг дөрвөн тэрбум 862 сая төгрөгөөр тооцсон байх юм. Тодруулбал, Налайх дүүрэгт нийгмийн даатгалын хэлстийн байр шинээр барихад нийт тэрбум төгрөг шаардлагатай гэж үзсэн бол энэ оны төсөвт 484 саяыг нь Баянзүрх дүүргийнхийг мөн л тэрбум гаруй төгрөг гэж тооцоолсноос 882 саяыг, харин Баянгол дүүргийн байрыг барихад 820 сая төгрөг болно гэж тооцоолсон бол энэ оны төсөвт 303 сая төгрөгийг нь суулгуулсан байна. Түүнчлэн Чингэлтэй болон Сонгинохайрхан дүүргийн байрыг шинээр барихад тус бүр 820 сая төгрөг шаардлагатай гэж үзсэн бөгөөд энэ хоёр байрны мөнгийг 2015 оны төсөвт зуун хувь тусгуулсан байх жишээтэй. Харин хамгийн хачирхалтай нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс түрээсийн байранд байгааг эс тооцвол бусад нь өөрийн гэсэн байртай бөгөөд 2011-2013 онд ашиглалтад орсон шинэ байрнууд өдгөө ч үйл ажиллагаагаа явуулж байна. Гэтэл төсөвт ингэж мөнг суулгуулсны учрыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга С.Эрдэнэ л нарийн тайлбарлах болов уу. Эсвэл одоо ашиглаж байгаа байрууд нь хуучирч муудсан гэж үзвэл төсөвт суулгахдаа “Засвар” бус “Шинээр барих” гэж тодотгосон байгаа нь анхаарал татаж байгаа юм. Үйл ажиллагаа явуулж байгаа байрыг шинээр барина хэмээн мөнгө суулгуулж байгааг мөнгө угааж байна гэж харахаас өөр аргагүй Үнэндээ төсөв хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд зөвхөн төсвийн хуульд л анхаарал хандуулдаг болохоос дагалдах хуулиудыг төдийлөн анхаардаггүй. УИХ-ын дарга “Дагалдах хууль шүү” хэмээн анхааруулдгийг эс тооцвол. Гэтэл энэ сиймхийг эрхэм сайд сайтар тооцоолсон бололтой юм. Дагалдах хуульд байгаа барилгыг “Байхгүй гэж тооцож, төсөв батлуулаад авсныг сүүхээтэй хүний хийх ажил гэхээс өөрөөр хэрхэн тайлбарлах билээ.

ХОЁР ХҮНД 820 САЯАР ШИНЭ БАЙР БАРИНА 

Нийгмийн даатгалын хөрөн- гөөр санхүүжих ажил, арга хэмжээг үргэлжүүлэн харвал нэг сумын төвд 820.4 сая төгрөгөөр аанай л Нийгмийн даатгалын хэлтсийн байр шинээр барина гэнэ. Нийслэлд нэг байр барихтай тэнцэх хэмжээний мөнгөөр шүү дээ. За яахав бүсийн нэмэгдэл зэргийг тооцвол нийслэлийнхтэй ижил хэмжээний өртгөөр байр барьж болох ч сумын нийгмийн даатгалын ажилтан гэж хэдэн хүн байдаг вэ. Тэдэнд төсөв хөрөнгийн хүрэлцээ хэцүү байгаа үед тусад нь байр барьж өгөх ямар шаардлага байна вэ. Нийгмийн даатгалын тухай хуулиар энэ оны төсөвт Архангай аймгийн Хайрхан суманд 820.4 саяар Нийгмийн даатгалын тасгийн байрыг шинээр барихаар зэхэж байна. Гэтэл тухайн сум, орон нутгийн хүн амын Нийгмийн даатгалын хөрөнгөөр тооноос хамаараад нэг суманд дээд тал нь 2-3 хүн л нийгмийн даатгал хариуцан ажилладаг байна. Түүнчлэн бас нэг асуудал нь тасаг гэх нэрийн дор мөнгө луйдардах арга ч байж болохоор байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэртэй тэргүй тухайн суманд нийгмийн даатгалын байр байсаар атал юуны учир тасагт зориулж байр барих гэж байгаа нь сонин. Үнэндээ тасаг гэдэг нь хэлтсийн нэг нэгж. Хэдхэн хүнд зориулж байр бариад байх хэмжээний илүүдээ гарсан төсөв манай улсад бий гэж үү. Тэдэнд 820 саяыг зарцуулах нь улс эх оронд тэгтлээ тугламдсан асуудал мөн гэж үү. Эсвэл С.Эрдэнэ сайдын төрсөн нутаг учраас ингэж илүү эрх ямба эдлэх ёстой хэрэг үү Энэ мэтчилэн Ховдын Булган Өмнөговийн Ханбогд Сэлэнгийн Алтанбулаг зэрэг зургаан ч суманд Нийгмийн даатгалын тасгийн барилга барихаар төсөв нь хэдийнэ батлагдаад байна. Гэтэл Дархан-Уул аймгийн Дархан сум өөрийн байртай атал мөн л шинэ барилга барихаар 314 сая төгрөг батлуулсан байх жишээтэй.

ХУУЧИН БАЙРУУДЫГ БУУЛГАХАД 192, ШИНЭЭР МАШИН АВАХАД 645 САЯЫГ “САЛХИНД ХИЙСГЭНЭ”

Нийгмийн даатгалын салбарт энэ онд зарцуулах найман тэрбумын зардалд актлагдсан Баянзүрх Баянгол дүүргийн нийгмийн даатгалын байрыг буулгахад нийтдээ 192 саяыг зарцуулах бол хуучин байруудад их засвар, гадна тохижилт хийхэд нэг тэрбум гаруй төгрөг “хийсгэхээр” болоод байна Нийгмийн даатгалын хөрөнгөөр  тэрбум гаруй төгрөгийн ажил хийх бол дийлэнх нь их засварын ажил байна. Жишээлбэл, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын байранд 210 сая төгрөгөөр их засварын ажил хийнэ гэнэ. Түүнчлэн энэ дунд ашиглалтад ороод удаагүй байгаа барилгад их засвар хийхээр тусгасан байгаа юм. Тодруулбал Дорноговь аймгийн Замын-Үүдэд 2011 онд ашиглалтад оруулсан байранд гуравхан жилийн дараа 60 саяын өртөг бүхий засвар хийх гэж байх жишээтэй. Харин нийгмийн даатгалын салбар энэ онд шинээр тоног төхөөрөмж худалдан авахад гурван тэрбум төгрөг зарцуулахаар төсөв батлуулаад байна. Үүнд нийгмийн даатгалын үйлчилгээний цахим машинаас авахуулаад даатгалын байгууллагуудын иж бүрэн комьпютер худалдан авахаар тусгажээ. Бүр илүү тодруулбал, аймаг, нийслэлийн нийгмийн даатгалын хэлтэст 1.5 тэрбум төгрөгөөг зөвхөн компютер авах гэж байна. Гэтэл худалч хүнд нийгмийн даатгалын хэлтсийнхэн комьпютер, тоног төхөөрөмжөө жил бүр шинэчилж байдгийг хэлэх хүн олон байна. Яасан шинэчилж дуусдаггүй газар вэ. Эсвэл жил бүр төсөвт мөнгө суулгуулж эд хогшил аваад байхаар тийм олон хүнийг С.Эрдэнэ сайд салбартаа авчихсан хэрэг үү. Бас нэг анхаарал татах зарцуулалт нь машин Тодруулбал, энэ онд нийгмийн даатгалын салбарт нийслэл болон Өвөрхангай, Төв, Дорноговь Говьсүмбэр, Завхан, Сүхбаатар аймагт автомашин худалдан авахаар зэхэж байгаа аж. Харин эдгээр машинд төсвөөс 645 саяыг зарцуулна. Харин энэ мөнгийг хувааж үзвэл тус бүр нь 90 орчим сая төгрөгийн өртөг бүхий машин авахаар тооцоолжээ. Гэтэл 90 саяын машин гэвэл үйлчилгээнийх бус том оврын жийп машины өртөг харагдаж байгаа юм. Гал команд эмнэлгийнх нь машин хүрэлцэхгүй байхад нийгмийн даатгалынхан жийп хөлөглөх хэрэг үү.

С.ЭРДЭНЭ САЙДЫН САЛБАРТ ХЭМНЭЛТИЙН ГОРИМ ХАМААГҮЙ БОЛОЛТОЙ 

Монгол Улсын 2014 оны төсвийн татварын орлого нэг их наяд төгрөгөөр тасарсан, энэ онд мөн дээрх хэмжээгээр тасрах нь тодорхой болсон тул УИХ 2015 оны төсвийн хуульд тодотгол хийхээр хэлэлцэж эхлээд байна. Ингэж төсвийг тодотгохдоо төр иргэдийнхээ нуруун дээрх ачааг улам нэмэгдүүлж, халамжийн бодлогоос татгалзах, төрөл бүрийн татвар нэмэх зэргээр төсвийн орлогыг нөхөх бодлого барьж байгаа нь нууц биш. Байдал ийм хүнд байхад 2015 оны төсвийг ямар байдлаар баталсныг сөхөж харвал зөвхөн нийгмийн даатгалын салбарт тэвчиж болохоор найман тэрбум төгрөгийн зардал багтсан байх юм. Дарга, сайд нарын тоог цөөлж, унаа бүү хэл, бензинийх нь мөнгийг өөрсдөөс гаргуулах талаар ярилцаж байхад С.Эрдэнэ сайдын салбарт төрийн бодлого хамаагүй бололтой. Тэд энэ онд хэчнээн шинэ байртай болж, хэдэд нь их засвар хийхээр зэхэж байгааг та сая харлаа. Ингээд ч болоогүй энэ онд нийслэлээс гадна зургаан ч аймгийн нийгмийн даатгалын хэлтэс тусдаа машинтай болох нь. Үнэндээ эдийн засгийн хүндрэлтэй, иргэдийн амьдрал хэцүү, хаана хаанаа бүсээ чангалах шаардлага тулгараад байгаа энэ үед С.Эрдэнэ сайд өөр бодлогоор ажиллах төлөвлөгөөтэй байна уу гэж харахаас өөр аргагүй Хэрвээ үгүй бол С.Эрдэнэ сайд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын хувьд боломжтой зардлыг танаж болох байлаа Үнэндээ танахаас гадна тусдаа байртай дүүргүүдэд шинээр барилга барина хэмээн их хэмжээний мөнгө батлуулаад байгааг мөнгө угааж байна гэж харахаас аргагүй Салбарын сайд хэнэг ч үгүй Энэ онд цалин, тэтгэврийг нэг төгрөгөөр нэмэх боломжгүй” гэж ард иргэддээ хэлчихээд хөшигний цаана ийм ажил хийж байгаа нь харамсалтай. Салбар толгойлж, хууль батлалцаж суугаа хүний хувьд хэдэн төгрөгийн төсвийг ямар зүйлд зарцуулах гэж байгааг мэдээгүй гэвэл эндүүрэл болно. Угтаа тэвчиж болох бүх зардлыг боломжоороо хэмнэх учиртай сайд бол С.Эрдэнэ. Төсвийн орлогын тасалдлын горыг иргэд, тэр дундаа төрөөс тодорхой хэмжээний халамж хүртдэг хэсэг нуруундаа үүрч, төрөл бүрийн халамжаа хасуулах гэж байгаа энэ үед С.Эрдэнэ сайд л эмзэглэж суумаар. Үнэндээ жирэмсэн болон хөхүүл эмэгтэй, одонтой эхчүүдэд төрөөс олгодог тэтгэмжийг хасахыг хамгийн ихээр эсэргүүцэх учиртай хүн нь яах аргагүй энэ хүн. Тодорохой салбар хариуцаж байгаа хүний хувьд түүнд энэ зэргийн эмзэглэл баймаар. Гэтэл салбарын сайдын хувьд энэ талаар огт дуугараагүй атлаа хэдэн тэрбумын төсөвт батлуулчихаад сууж байгаагийн цаана юу нуугдана вэ.

М.ӨНӨРЖАРГАЛ

Эх сурвалж: www.unen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

36 Comments

  • ruis (January 13, 2015 9:20:51 am )

    ene odoo bolimoor yumaa . chi ooriigoo bodohoo bolildoo. uls eh oron ard tumenee bodooch buduun gahai mini

  • ruis (January 13, 2015 9:22:33 am )

    nhiijj baigaa nugel chin heden ueiin ur huuhdiin chin uiliig uzej nugel ii n nudeer n gargah vii dee

  • Zochin (January 13, 2015 9:24:25 am )

    Үнэн бол УТХ-ын дарга, Ерөнхий сайдаа ард түмэнээ ил далд мөлжихөө болиочээ, гуйж байна. Олон асуудал ил байхад яагаад дуугүй байна аа

    • Zochin (January 13, 2015 9:25:14 am )

      Гуйгаад ч хэрэг алга, бослого, тэмцэл л хэрэгтэй байна.

  • tumuruu (January 13, 2015 9:26:17 am )

    bauangold snine bairtai snvv dee Erdene ervvgiin xeregten snvv dee

  • zochin (January 13, 2015 9:49:05 am )

    ene odoo bolimoor yumaa . chi ooriigoo bodohoo bolildoo. uls eh oron ard tumenee bodooch buduun gahai mini

  • zochin (January 13, 2015 9:49:43 am )

    Салбар толгойлж, хууль батлалцаж суугаа хүний хувьд хэдэн төгрөгийн төсвийг ямар зүйлд зарцуулах гэж байгааг мэдээгүй гэвэл эндүүрэл болно. Угтаа тэвчиж болох бүх зардлыг боломжоороо хэмнэх учиртай сайд бол С.Эрдэнэ. Төсвийн орлогын тасалдлын горыг иргэд, тэр дундаа төрөөс тодорхой хэмжээний халамж хүртдэг хэсэг нуруундаа үүрч, төрөл бүрийн халамжаа хасуулах гэж байгаа энэ үед С.Эрдэнэ сайд л эмзэглэж суумаар.

    • зочин (January 13, 2015 10:54:54 am )

      Одоо хурц тэмцэл л эдний ингэж ард түмнийг далд мөлжиж байгааг багасгаж магадгүй. энэ Эрдэнэ бол жинхэнэ төрөөс төрсөн тэрбумтан шүү дээ

  • zochin (January 13, 2015 9:50:38 am )

    Нийгмийн даатгалын тухай хуулиар энэ оны төсөвт Архангай аймгийн Хайрхан суманд 820.4 саяар Нийгмийн даатгалын тасгийн байрыг шинээр барихаар зэхэж байна. Гэтэл тухайн сум, орон нутгийн хүн амын Нийгмийн даатгалын хөрөнгөөр тооноос хамаараад нэг суманд дээд тал нь 2-3 хүн л нийгмийн даатгал хариуцан ажилладаг

  • zochin (January 13, 2015 9:52:20 am )

    GOZON BILGEE SAIDAA IIM ERHUU YUMNUUDIIG L ZOGSOOJ TOSOV HEMNEECHEE ENE ARAI HETERSEN SONGUULIIN BELTGEL BOLJEE

  • зочин (January 13, 2015 9:56:19 am )

    эрдэнэ сайдыг дэмжиж байна. үнэн шударга яг ард түмний төлөө ажилдаг шударга хүн

  • So (January 13, 2015 10:04:42 am )

    Ene zevuun amitniig ali hediinees boliulmaar, hun alsniih ni tulee shorond l bailgamaar baihad ulam l deesh devsheed bidnii tolgoi deer suulgaad baihiimaa.

  • bayasda (January 13, 2015 10:07:09 am )

    Ene odoo yu ve teneg durakiig shorond ni hiigeecheeeeeee

  • Монгол (January 13, 2015 10:10:36 am )

    нийгмийн даатгал гэж нэг сайхан ууж идэж тансагладаг сав суулга юм уу хайшаа юм, тэтгэвэр нэмэх болохоор мөнгөгүй болчдог мөртлөө, хэдэн дарга нар нь тансаглаж жил бүр жийп сольж унах болохоор жигтэйхэн баян болчдог ???

  • zochin (January 13, 2015 10:23:39 am )

    Suhbaatar gishuun naadhig chin recediv gej zarlasan n unen baij. Iim seygehuitei hun ih hurald udaa daraa songogdono gedeg aimsjig

  • шаарийбуу (January 13, 2015 10:33:53 am )

    энэ монгол улсад чинь татвар,нийгмийн даатгал,хууль,шүүгчийн гэх мэт тусдаа цалин хангамжтай тусдаа ард түмэн гараад ирлээ уг нь адилхан ард түмний нэг хэсэг мөртлөө ард түмнээсээ тасарсан ийм салбаруудыг яах ёстой юм бэ татварын мөнгөөр туйлж дуусах нээ гэсэн мөртлөө ард түмний халаасыг нэмээд л ухаад байдаг уг нь бол адилхан л улс орныхоо төлөө ажиллаж байгаа хүмүүс шүү дээ юунд нь тусгай эрх эдлүүлээд байдаг юм бэ

  • Anonymous (January 13, 2015 10:35:50 am )

    Ene muuhai melhiig zailuulj chaddag aaviin huu algadaa. Ardchilaliin neriig unagsan gahai

  • Дэмжигчид (January 13, 2015 10:39:29 am )

    Шүүхийн ерөнхий зөвлөлийг татан буулгах хэрэгтэй. Энэ байгууллагад дандаа улс төрчдийн хармаанд байдаг хүмүүс байна.

  • zochinzochin (January 13, 2015 10:55:59 am )

    ene nuhuriig zailuulahgui ymaa mash ih asuudaltai hun ene shuu de enenii bayjsan gej jigteehen tosbiin mongiig hubiin ym shig zartsuuldag nuhur shuu de hezee negen tsagt ard tumen chamaas hariuiga neheh tsag ireh bailgui de

  • зочин (January 13, 2015 10:58:32 am )

    налайхын нийгмийн даатгалд бол байр хэрэгтэй. 1956 онд баригдсан. дээвэр нь нураад хүн байх аргагүй болсон байртай. мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан. ажил хийж байгаа нэгнийгээ ингэж адлах хэрэг байгаа юм уу

  • Зочин (January 13, 2015 11:04:12 am )

    Нийгмийн даатгал гэж нэг ард түмнийг шулж хэдэн хүнийг баяжуулсан газар байх юм. Энэ Эрдэнэ одоо болиочээ. Ард түмний хөрөнгөөр төрсөн өдрөө хүртэл гадаадад тэмдэглэдэг хэнд ч захирагдахгүй эрх дураараа загнасан хүн байх юм. Энэ их хөрөнгийг тэгэж төсөвлөдөг нь маш их лоби орж байгаа хэрэг үүнийг АТГ юугаа хийдэг юм бэ

  • Бат (January 13, 2015 11:12:22 am )

    ЭНэ арай дэндэж байна. Салбартаа аль хир мөнгө батлуулна тэр хэмжээгээр сайд нь мөнгө угааж байгааг мэдэж ярьсаар байж Төсвийнхөө задаргааг УИХ-ын гишүүд хардаггүй юмуу. мэддэгүй юмуу. Тэвчиж болох зардлыг хасна гээдл телевизээр ярихаас өөр төсвийг хэмнэх танах оновчтой ард түний санаанд нийцсэн шийдвэр гаргаж чадахгүй л байна даа. Манан их буруу ажиллаж байна. Ард түмэн сонгогчдийхоо үгийг сонсч. амьдралыг нь сайжржжулах амлалт даанч хэрэгжихгүй байна даа. 2016 онд энэ 76 гаас нэг ч хүнийг нэр дэвшүүлэхгүй, сонгохгүйгээр өөрчлөн байгуулалт хийх цаг болжээ. Нөгөө сүрхий улирч сонгогдоод сайд хэвээрээ байгаа Төрөөс төрсөн тэрбумтан Эрдэнэ ингэж тэвчиж болох зардлаа хасахгүй болохоор хэн хасах юм бэ? больё оо???

  • Дорж (January 13, 2015 11:16:36 am )

    Элбэгдорж ерөнхийлөгчийн үүрэг даалгавар уриалгаар ЭБО-гоос надаас эхлээд, УИХ-ын тамгын газар, гишүүдийн зардал, Ерөнхий сайд, ЗГХЭГ, Яамдуудаас эхлээд бага гэлгүй төсвөө ярьж байгаа шигээ хэмнэж бууруулж батлаачээ. наад захын жижиг эхчүүдийн мөнгөнөөс илүү олон яамаа дахиад цөөрүүлээчээ.

  • ИРГЭН (January 13, 2015 11:23:17 am )

    ЭНЭ АРХИЧИН, АЛУУРЧИН ХУЛГАЙЧ ХУРДХАН …… ДАЛД ОРООСОЙ.

  • Anonymous (January 13, 2015 11:30:22 am )

    Ene Erdene gej lalariin luivarching zailuulachee busee tasartalaa targalj idej uusan novsh

  • 7777 (January 13, 2015 11:52:08 am )

    энэ гэмт хэрэгтэн төрийн нэрээр хулгай хийсээр байх уу

  • geree (January 13, 2015 11:56:09 am )

    ardchilalyg songood iim hulgaich nar garch ireed mon hetsuu bn shuu ene bol hogiin aluurchin

  • ЧИ (January 13, 2015 12:14:41 pm )

    ENE DARHLAGDSAN HULGAICH IIG HEN CH YAJCH YADAHGUI YUMDAA , JINHENE HULGAICH GEVEL ERDENE G L HELEH BAIH , ZUGEER L US ZASDAG BAISAN GARIIG L DARGA BOLGOCHIHDOG CHADALTAI ORCHIN TSAGIIN ESH UZUULEGCH SHILIIIN HULGAICH GEED HELEH CH UG ALGA

  • zochin (January 13, 2015 12:36:15 pm )

    эрдэнэ луйварчин хулгайч төрөөс төрсөн тэрбумтан АТГ яагаад шалгахгүи бна хувьдаа маш их хөрөнгөтэи болсон шүү дээ төрөөс заилах болсоон хагарч үхсэн гахай

  • Tuya (January 13, 2015 1:47:31 pm )

    erdeniig
    Zailuulya gahaig

  • Anonymous (January 13, 2015 6:14:49 pm )

    Ardchilsan geh hulgaich hu-tsyao nariin hamgiin songodog toloologch.

  • zochin (January 13, 2015 6:35:34 pm )

    Nairamdal zuslangiin hashaan dotor mash tom oron suuznii baishin bariulj bn. Mash ih mungutei hun yumaa. yaj oldog yum boloo.

  • Tenegiin teneg (January 13, 2015 9:32:23 pm )

    Nugel ni nudeeree garnoo

  • zochin za muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad mongold hezee ch terehgui gelhiid ganstaie (January 13, 2015 9:59:41 pm )

    Za yahab dee ideg ideg iduulj uulgah gej eersdee songoo bizdee tebcheed odoo yugaa gonshgonood baigaa yn be oyutan
    dalan myanga egne gej ub palastelbegdorj hoshgoruulj baahan sanal abaad odoo 2 jjliindaraa helsen amnaasaa bucaj baigaagiin hajuud erdene chharin gaigui bainaA er ni elbegdorj shig helsen amandaa hurdeggui hun

  • oogii (January 13, 2015 10:49:38 pm )

    avgaigaa alsan aluurchin shuu dee

  • зоригтон (January 13, 2015 10:56:39 pm )

    хүүхэнбилэг мэдсээр байж мэдэхгүй дүр үзүүлж байгаа.эхчүүд хүүхдүүдийн мөнгийг хасаж байхаар иймэрхүү юмаа танааач.Угта бол эрдэнэ шоронд л байх ёстой хүн дээ.Улстөрөө гэж…… Нийгмийн даатгалын мөнгө чинь цэвэр ард түмний мөнгө.Орон нутагт байга хоёрхон байцаагчид/ хамгийн их орон тоо нь 2/ бүхэл бүтэн байр бүү хэл нэг өрөө ч томдоно.

antalya rent a car